Хятадад Сурцгаая

Хятадад Сурцгаая Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хятадад Сурцгаая, Professional Service, Баянзүрх дүүрэг , Channel төв 301 тоот, Ulaanbaatar.

07/07/2014

TV show

Харбин (хялбаршуулсан ханз: 哈尔滨; уламжлалт ханз: 哈爾濱; пиньинь: Hāěrbīn; Вэйд-Гайлс: Ha-erh-pin; орос. Харби́н) нь хойд Х...
15/08/2013

Харбин (хялбаршуулсан ханз: 哈尔滨; уламжлалт ханз: 哈爾濱; пиньинь: Hāěrbīn; Вэйд-Гайлс: Ha-erh-pin; орос. Харби́н) нь хойд Хятадын Хармөрөн мужийн төв бөгөөд дэд-мужийн зэрэглэлтэй хот юм. Сонхуа голын өмнөд эрэгт оршино. Харбин нь хүн амынхаа тоогоор Хятад улстаа 10-рт ордог (9.87 сая оршин суугчтай), зүүн хойд Хятадын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны төв нь болно.
Харбин гэдэг нь Манж хэлээр "загасны тор хатаадаг газар" гэсэн утгатай үгнээс гаралтай юм. Харбины өвөл нь маш хүйтэн байдаг тул "Мөсөн хот" гэгдэх нь бий. Харбин нь өвлийн улиралд босдог үзэсгэлэнт мөсөн хотхон болон Хятад-Оросын худалдаанд гол үүрэг гүйцэтгэдэг хот гэдгээрээ алдартай. 1920-д онд Харбинд Парис, Москвагийн шинэ загварууд Шанхайгаас түрүүнд ирдэг байсан тул Хятадын загварын нийслэл гэгдэж байжээ[1]. Харбин хот өдгөө 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй.

Хятад хэл (хятадаар 汉语/漢語 Hànyǔ; 华语/華語 Huáyǔ; 中文 Zhōngwén) нь нэг талаас үзвэл нэгэн хэл, нөгөө талаас үзвэл харилцан ад...
15/08/2013

Хятад хэл (хятадаар 汉语/漢語 Hànyǔ; 华语/華語 Huáyǔ; 中文 Zhōngwén) нь нэг талаас үзвэл нэгэн хэл, нөгөө талаас үзвэл харилцан адилгүй хувиар хоорондоо ойлголцдог хэдэн янз хэлийг багтаасан хэлний бүлэг юм.[2]
Хэлний ангиллаар ямартаа ч Хятад-Төвөд хэлний язгуурын нэг салаа нь болно. Төрөлх хэлт хүмүүс үндсэндээХятадад (өнөөгийн БНХАУ, Тайвань) суурьшсан байдаг. Үндэстэн улсаа байгуулсан Хятадууд ялгагдах хэл яриагаа «аялгуу» гэж үздэг. Харин бусад хэл шинжээч, хятад судлаач нар "Хятад хэлний бүлэг" гээд хэд хэдэн «хэл»болгон ангилжээ.[3]
Дээрх ялгаатай хэсгүүдийг нутаг орны байршлаар Умард (өөрөөр Мандарин гэнэ, 850 сая орчим хэлэлцэгчтэй), Ву(90 сая), Юэ (өөрөөр Кантон, 70 сая), Мин (50 сая), Шиан (36 сая) зэрэг 7-13 бүлэгт багцладаг.
Үүнээс Умард Хятад хэл/аялгуунуудын доторх Бээжин нутгийн аялгуунд тохируулсан Нэг маягт орсон Хятад хэл(Putonghua) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) болон Бүгд Найрамдах Хятад Улс (ө.х Тайвань) хоёрт төрийн цор ганц, Сингапур улсад албан ёсны 4 хэлний нэг болж хуульчлагдан батлагджээ. Мөн НҮБ-ийн албан ёсны 6 хэлийн нэг болдог.
Бичгийн систем нь хятад үсэг буюу ханз бөгөөд муж, тойрогоосоо хамаарч уламжлалт эсвэл хялбаршуулсан ханз хэрэглэдэг. Галиг үсгийн хувьд латин цагаан толгойн дээр тулгуурласан Пинь-Инь хэрэглэнэ. Юүе хэлэнд мөн адил латин цагаан толгойнд тулгуурласан Жьюп-Пинь зэргийг ашигладаг. Эртний галиг үсэг болох жүинь нь толь бичгийн хэмжээнд хэрэглэдэг.

бүртгэл хязгаартай тул яараарай
12/08/2013

бүртгэл хязгаартай тул яараарай

Дахиад 5 хүүхэд бүртгэх орон тоо нээгдлээ.Оюутан залуусаа амжиж бүртгүүлээрэй !
09/08/2013

Дахиад 5 хүүхэд бүртгэх орон тоо нээгдлээ.
Оюутан залуусаа амжиж бүртгүүлээрэй !

Компанийн тухай: "Эс Кэй Эф" ХХК     Тус Компани нь БНХАУлсын 200 гаруй их дээд сургуулиудтай    хамтран ажилладаг бөгөө...
08/08/2013

Компанийн тухай: "Эс Кэй Эф" ХХК

Тус Компани нь БНХАУлсын 200 гаруй их дээд сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд 5 жилийн хугацаанд нийт 150 гаруй оюутан залуусыг амжилттай зуучилсан юм.
Компанийн онцлог:

1. Нийт 10 гаруй цогц үйлчилгээ үзүүлдэг.

Зуучилж буй оюутан залуусаа зөвхөн бүртгээд авах биш өөрсдийн биеэр хүргэж өгөн сургуулид нь бүртгүүлж дотуур байранд нь оруулан виз болон эрүүл мэндийн даатгал, Банкны карт , Утасны карт болон анхлан очиж буй оюутанд юу хэрэгтэй тэр бүгдийг биечлэн авахад тусалж үйлчилнэ.

2. Мөн манай компаниар дамжин сайн сурсан тохиолдолд Бакалавр болон магистрын 100 хувийн болон бусад төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой юм.

Чухалчлах мэдээ:

Тус компани нь оюутан залуустаа зориулан 2013 оны 9-р сарын хичээлийн шинэ жилд БНХАУлсын Харбин хотын технологи болон инженерийн их сургуулид хэлний бэлтгэл болон бакалаврын зэрэгт элсэлтээ авч эхэлсэн ба бүртгэлийн хугацаа 8-н сарын 5-г хүртэл үргэлжлэнэ. Оюутны тоо хязгаартай тул та яараарай.

Харилцах утас: 70151516 , 98851516 , 98751516

08/08/2013

Address

Баянзүрх дүүрэг , Channel төв 301 тоот
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хятадад Сурцгаая posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share