today.mn

today.mn Өдөр тутмын мэдээ мэдээллийг today.mn сайтаас

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс угаах үйлдвэрээ тэсэлгээний үйлдвэр, агуулахаас болж уурхайгаас хол барьсан уу?Өмнөговь а...
03/02/2026

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс угаах үйлдвэрээ тэсэлгээний үйлдвэр, агуулахаас болж уурхайгаас хол барьсан уу?

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт маш аюултай буюу тэсрэх бодис үйлдвэрлэдэг, түүнтэй холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг “Мера” ХХК-тай холбоотой зөвшөөрөлгүй үйлдвэр, агуулахын барилга ашиглаж тэсрэх бодис үйлдвэрлэдэг, уг хууль бус үйл ажиллагаагаа эрх мэдэлтэнгүүдийн “хамгаалалттайгаар” 20-иод жил хийсэн байдаг тухай сошиал орчинд явсан.
Эс үйлдэхүй үзүүлсний улмаас энгийн ард иргэд хохирдог тухай мэдээлэл хангалттай яригдсан.

Гэтэл тус компани нь барилга байгууламжаа Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн эзэмшлийн лиценз бүхий газарт бүр зөвшөөрөлгүй газар барьсан байгаа юм. Төрийн цахим egazar.gov.mn сүлжээнээс энэ талаарх мэдээллийг амархан харчих боломжтой. Гэтэл нотлогдох баримт нь байхад яагаад өдий хүртэл асуудал хариуцсан орон нутгийн газрын албаныхан, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өдийг хүртэл “хаацайлаад” байна вэ?

“Мера” ХХК-ийн газрын энэ л асуудлаас болж “Эрдэнэс-Тавантолгой” ХК уурхайгаас 12км зайтай газарт нүүрс угаах үйлдвэр барьсан гэдэг яриа ч гарсан байна. Учир нь тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын ойр, орчим аюултай бүс гэж үзэн барилга байгууламж барих хориотой байдаг. Угаах үйлдвэрийг ийм хол зайтай барьснаар эдийн засгийн хувьд нийт ард иргэдийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өртөг, зардлыг нэмэгдүүлж, эдийн засгийн хувьд ямар их хохирол учруулж байгааг тооцож үзэх хэрэгтэй.

Ер нь ийм байдлаар ард иргэдийг хохироогоод бусдад ашиг орлого олох давуу байдал олгож байгаа нь цаана авлига, албан тушаал хэрэг байдаг нь өнгөрсөн үйл явдлуудаас харагддаг. Зөвшөөрөлгүй газар үйлдвэрлэл, агуулахын барилга байгууламж бариад, бүр ашиглаад байгаа нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийг илт зөрчиж байхад яагаад хариуцсан эрх мэдэлтэнгүүд нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж зөрчлийг арилгахгүй эс үйлдэхүй гаргаад байна вэ? Яагаад бүр ашиглалтад аваад зөвшөөрөл олгосон бэ гэдэг олон асуултууд хөврөнө.

Саяхан уг нь Админерал ХХК-д газар эзэмшүүлсэн хэргээр шүүхээс албан тушаалтанууд ял авсан хэрэг гарсан. Гэтэл “Мера” ХХК хаагуур нь өнгөрөөд байдаг юм болоо? Эрсдэл гарвал урьдчилан сэргийлж чадаагүй тус эрх мэдэлтэнгүүд хариуцлага хүлээх үү, бас хохирсон ард иргэдийн хохирлыг барагдуулах уу, үгүй л болов уу?

Газрын асуудал, барилга байгууламжийн асуудал эрхэлсэн газрууд, газраа “бэлгэлэсэн” Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн удирдлагууд, тэсэлгээ хариуцахаараа Уул уурхайн асуудал хариуцсан яам гээд хариуцах газрууд нь бол маш тодорхой ийм нэг асуудал Таван толгойд өрнөж байна.
egazar.gov.mn-ээс баримтжуулан нотлох баримтыг хавсаргав.

02/02/2026

За Хосбаяраа Хадгаламж зээлийн хоршооны хэргийг шүүхээс чинь эхлээд л мэднэ дээ. Үнэхээр авлигаас бид бол ангид байж чадахгүй нь ээ л гэж байгаа юм байна. Цалин нэмсэн ч авлига байна, цалингаас илүү авлига байгаа юм чинь авлига байна гэх юу ч гэсэн үгийн

Америк улс улам л дээрэнгүй бодлого хэрэгжүүлж байна. Трамп гэдэг өвгөний явуулж байгаа бодлого нь өөрөө дэлхий нийтийг ...
02/02/2026

Америк улс улам л дээрэнгүй бодлого хэрэгжүүлж байна. Трамп гэдэг өвгөний явуулж байгаа бодлого нь өөрөө дэлхий нийтийг жигшүүлж байна даа

ALEX PRETTI — КАМЕР

https://www.facebook.com/share/p/16ev5TMkAu/
20/01/2026

https://www.facebook.com/share/p/16ev5TMkAu/

ВИРТУАЛ БҮСТЭЙ ХОЛБООТОЙ ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЛИЙН УТАС АЖИЛЛАЖ БАЙНА

Виртуал бүстэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг иргэд, байгууллагад хүргэх зорилгоор лавлагаа, мэдээллийн утас ажиллаж байна. Иргэд та бүхэн 7299-2030 дугаарын утсаар ажлын цагаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

Бүртгүүлэх холбоос: e-business.mn/home
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
#МэдээллийнТехнологийнҮндэснийПарк #ВиртуалБүс

09/01/2026

Ажлаа тасалж, Дубай явсан Нийслэл, дүүргийн татварын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар ТЕГ-т үүрэг болголоо.

08/01/2026

Түгжрэл бууруулах мэргэн санаа...
Хотын дарга нэг иймэрхүү л юм сэтгэх хэрэгтэй дээ. Явган хүнээ ийм хурдаар гаргаад машинаа явуулаад байхгүй юу хаха.

08/01/2026

Нүүрсний эрэлт болон үнэ 2030 оноос огцом буурахаар байна.
Гэтэл Тавантолгой бүлэг ордын Бортолгой, Ончхараат, Оорцог, Бортээгийн хэсгүүдэд одоогоор олборлолт эхлээгүй байна. Үүний зэрэгцээ ойрын 5 жилд цалин, тэтгэвэр, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь үйлчилгээ, эдийн засаг болон иргэдийн амьжиргааг дэмжихэд ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай нөхцөл үүсэж байна.
Иймд нөөцийн 95 хувь нь сул коксжих нүүрс бүхий Бортээгийн ордыг нэн тэргүүнд эдийн засгийн ашиглалтад оруулж, нүүрсээ 2030 оноос өмнө үнэ хүргэж
• экспортын боломжийг бодитоор ашиглах
• орлогын эх үүсвэрийг тогтвортой нэмэгдүүлэх
• ард иргэд баялгаасаа хүртэх үр өгөөжийг өсгөх
• нийгэм, эдийн засгийн зайлшгүй хэрэгцээнд үр дүнтэй зарцуулах бодлогыг хэрэгжүүлэх бодлогыг баримталж байна.
🇲🇳 Цаг алдалгүй шийдвэр гаргаж, боломжоо өнөөдөр ашиглах нь маргаашийн тогтвортой байдлын үндэс юм.

08/01/2026

Дунд шатанд үүрэг даалгавар биелэхгүй байгаа нь буруу байна. Хэрэгжилтийг хангаж ажилла

ГЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлооЗасгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.12.0...
12/12/2025

ГЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.12.09/ Гаалийн ерөнхий газрын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргалын хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайванд байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх чиг үүргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хариуцууллаа. Энэ шийдвэрийг холбогдох албаныхан ГЕГ-ын нийт албан хаагчдад цахимаар танилцуулсан байна.

Сүүлийн жилүүдэд Гаалийн ерөнхий газрын даргыг ихэвчлэн гаднаас, улс төрийн томилгоогоор томилдог байсан. Харин энэ удаад байгууллагад олон жил ажилласан мэргэжлийн хүнийг дотоодоос нь дэвшүүлсэн нь салбарын хувьд онцлогтой өөрчлөлт болж байна.
Мэргэжлийн суурь, шатлан дэвшил, байгууллагын дотоод туршлагыг харгалзан үзсэн энэхүү шийдвэрийг гаалийн байгууллагын тогтвортой, бодит удирдлагыг дэмжсэн алхам гэж үзэж байна.

Г.Энхтайван нь 2001 онд гаалийн шалгагчаар ажлын гараагаа эхлүүлж, байцаагч, ахлах байцаагч, салбарын дарга, хэлтэс, газрын дарга, ГЕГ-ын дэд дарга зэрэг шат бүрээр ажилласан, салбартаа 20 гаруй жил ажилласан туршлагатай.
Тэрээр мөн Дэлхийн гаалийн байгууллагын магистрын хөтөлбөрт амжилттай суралцсан нь мэргэжлийн ур чадвараа олон улсын түвшинд хөгжүүлсэн үзүүлэлт гэж үнэлэгддэг.

Гаалийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, дотоод мэргэжлийн ажилтнуудаа дэмждэг бодлого урагшлах хүлээлттэй байна.

05/12/2025

Г.Занданшатар: Аж ахуйн нэгжийг том, жижиг гэж ялгалгүй нэг шалгуур, нэг стандартыг ягштал мөрдөж, “танилын бараа”, “онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлийг таслан зогсоо.
Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г. Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өнөөдөр ажиллав.

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хурал амжилттай болж өнгөрлөө. Азийн Хоёрдогч Моргейжийн ...
04/12/2025

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хурал амжилттай болж өнгөрлөө.

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны жил бүрийн гишүүдийн хурал Самарканд хотод болж өнгөрлөө. Тус арга хэмжээний үеэр гишүүн байгууллагууд туршлага солилцож, ирээдүйн хамтарсан төслүүдийн талаар хэлэлцэж, бүс нутгийн хоёрдогч моргейжийн зах зээлийг хөгжүүлэх, Холбооны үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, ирэх жилийн тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. ASMMA-ийн гишүүд хамтын ажиллагаагаа улам сайжруулж, Азид тогтвортой хоёрдогч ипотекийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Мөн Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компани болон Монголын Ипотекийн Корпорацийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.
Хурлын төгсгөлд нийт гишүүдийн санал хуралтаар Монголын Ипотекийн Корпорацийн захирал Б.Гантулгыг Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбооны шинэ нарийн бичгийн даргаар сонгосон юм.

Address

Ulaanbaatar
13120

Alerts

Be the first to know and let us send you an email when today.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to today.mn:

Share