19/10/2026
📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
УУЖУУ БРЭНД МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР АЖИЛД АВНА.
Монгол арьс ширээр үндэсний хэв маяг, орчин үеийн хэрэглээг хослуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг УУЖУУ брэнд багтаа бүтээлч, санаачилгатай, үр дүнд чиглэсэн #маркетингийн #менежер урьж байна.
📌 Гүйцэтгэх үндсэн үүрэг:
* Маркетингийн стратеги, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
* Facebook, Instagram сурталчилгааг удирдах
* Контент, зураг, видео бүтээх ажлыг төлөвлөж зохион байгуулах
* Вэбсайтын борлуулалт, хэрэглэгчийн хандалтыг нэмэгдүүлэх
* Сурталчилгааны төсөв, үр ашгийг хянаж, борлуулалтын өсөлтийг хариуцах
* Брэндийн нэр хүнд, зах зээл дэх байр суурийг хөгжүүлэх
📌 Тавигдах шаардлага:
* Маркетингийн чиглэлээр мэдлэг, туршлагатай
* Meta Ads Manager дээр ажиллах чадвартай
* Сошиал медиа маркетинг, контент хөгжүүлэлтийн мэдлэгтэй
* Бүтээлч, санаачилгатай, хариуцлагатай
* Бие даан шийдвэр гаргаж, үр дүнтэй ажиллах чадвартай
💼 Ажлын нөхцөл:
* Ажлын хэлбэр: Бүтэн цагийн, оффист
* Цалин: Ур чадвар, туршлагаас хамааран тохиролцоно
* Өсөж хөгжиж буй үндэсний брэндийг хөгжүүлэх боломжтой
📩 Анкет, CV болон өмнө хийж байсан ажлын жишээг УУЖУУ брэндийн Facebook Messenger-ээр илгээнэ үү.
УУЖУУ — Монгол ур ухаан, үнэ цэнийг шингээнэ.