21/08/2019
“Оюу толгой” компани “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын томоохон гэрээ байгууллаа.
“Оюу толгой” компани Хасу Мегаватт ХХК болон Редпаф-Монгол компанийн хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын болон туслах үйлчилгээний гэрээг байгууллаа.
Оюу толгойн гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Энэхүү гэрээ нь гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж буй үеийн нэгэн томоохон үйл явдал бөгөөд үндэсний ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөн, дотоодын чадварлаг ажиллах хүчнийг нэмэгдүүлэх хариуцлагаа бататгаж буй явдал юм. Даян нь дотоодын компаниийн нөөц бололцоо, гүний уурхайн бүтээн байгуулалтад мэргэшсэн олон улсын компанийн түншлэлд тулгуурлан, дэлхийн жишигт нийцсэн туршлага, ур чадварыг дотооддоо хөгжүүлэн нэвтрүүлсэнээр урт хугацааны үр өгөөжийг Монгол Улсад бий болгох болно” гэв.
Гүний уурхайн болон туслах үйлчилгээний гэрээнд Оюу толгой уурхайн дахь хоёр, тавдугаар босоо амуудын нэвтрэлтийг гүйцэтгэх ажил багтсан. Эдгээр босоо амын нийт гүн нь тус тус 1,284м болон 1,178м байна. Хоёрдугаар босоо ам нь 10м диаметртэй бөгөөд дэлхийн хамгийн том босоо амуудын тоонд ордог. Харин тавдугаар босоо ам нь агааржуулалтын зориулалттай ба 6.7м диаметртэй байна.
Мөн энэ гэрээгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлчилгээний ажил буюу хөндлөн малталт хийх, том хэмжээний ухалт, малталт болон гүний уурхайн үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэнэ. Түүнчлэн, гүний уурхайн төслийг үндэсний чадварлаг боловсон хүчнээр хангах болон мэргэшүүлэх уурхайн туслах үйлчилгээг үзүүлнэ.
“Даян Контракт Майнинг” компанийн Гүйцэтгэх захирал Брюс Данлоп “Уул уурхайн салбарын хамгийн чухал төслүүдийн нэг болох Оюу толгойн гүний уурхайн төсөлд хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна. Бид цаашид Оюу толгойтой урт хугацаанд түншлэн ажиллаж, дэлхийн жишиг уурхайг бүтээн байгуулж, гүний уурхайд ажиллах үндэсний шилдэг ажиллах хүчийг бэлтгэнэ” гэв.
Хасу Мегаватт ХХК-ийн тухай:
Хасу Мегаватт ХХК нь Монгол Улсын эрчим хүч, уул уурхай болон барилгын салбарт арвин туршлагатай бөгөөд 2006 оноос хойш Оюу толгойтой хамтран ажиллаж байна. Иргэний болон уул уурхайн инженерчлэл, барилгын салбарт өндөр туршлагатай 600 гаруй ажилтан бүхий Хасу Мегаватт компани нь энэхүү хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах юм. Хасу Мегаватт нь Оюу толгойн уурхайн чухал байгууламжуудын нэг Дулааны Станцыг олон улсын стандартын түвшинд 2013 оноос хойш ажиллуулан, өндөр түвшний үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
Жэй Эс Редпаф Лимитедийн тухай:
Жэй Эс Редпаф Лимитед нь уул уурхайн салбарт 50 гаруй жил ажиллаж буй арвин түүхтэй уурхайн гэрээлэгч болох Редпаф группт харъяалагддаг. Тэдний 5,000 гаруй ажилтан нь дэлхий даяар тархан байрлаж, гүний уурхайн бүтээн байгуулалт, босоо амын нэвтрэлт, чиглүүлэх өрөмдлөг, өгсөх өрөмдлөг, уурхайн хөгжүүлэлт, инженер техникийн үйлчилгээг олон төрлийн мэргэжлийн үйлчилгээний хамтаар хүргэж байна. Олон улсад ажилласан туршлагынхаа хүрээнд Редпаф нь удирдан чиглүүлэх ур чадвар, бүс нутагт суурилсан ажлын туршлага болон соёлын өргөн хэмжээний туршлага хуримтлуулсан.
Oyu Tolgoi signs a major contract for underground development with Dayan Contract Mining
Oyu Tolgoi today announced the signing of an underground mining and support services contract with Dayan Contract Mining, a joint venture between Hasu Megawatt and Redpath.
Oyu Tolgoi Chief Development Officer, Underground, Marco Pires, said, “This contract is another major milestone as we progress with the underground development and demonstrates our commitment to further strengthening national supply chain and skilled workforce. Dayan brings together the strength of a Mongolian company with international expertise in underground development, and will bring long term benefits by creating world class expertise and capability in Mongolia.”
The Underground Mining and Support Services contract entails the sinking of Shaft 2 and Shaft 5 at Oyu Tolgoi. The two separate vertical shafts will reach a total depth of 1,284m and 1,178m respectively. Shaft 2 with 10m diameter is among the largest of its kind in the world. Shaft 5 is for ventilation purpose and has 6.7m diameter.
The contract also includes Underground Development Services, which will cover lateral development, large excavations and mine services of the underground mine; and Mining Support Services, which will cover development and provision of a skilled Mongolian workforce for the underground project.
Dayan Contract Mining Executive Director Bruce Dunlop said “We’re pleased to be contributing to Oyu Tolgoi Underground Project, one of the most significant projects in the mining industry today. We look forward to a long partnership with Oyu Tolgoi, building a world class mine and developing a world class national underground workforce.“
About Hasu Megawatt:
Hasu Megawatt brings experience in Mongolia’s energy, mining and construction sectors, having worked with Oyu Tolgoi since 2006. With over 600 employees skilled in advanced civil and mining engineering and construction, Hasu Megawatt brings a great deal of value to the partnership. Since 2013, Hasu has been operating Oyu Tolgoi’s Central Heating Plant, one of the critical utilities of the mine, to international standards and been providing high-quality service.
About J.S. Redpath Limited:
J.S. Redpath Limited is part of The Redpath Group, which is Canada’s longest-standing mine contractor contributing over 50 years’ experience to the industry. Over 5,000 employees situated around the globe offer services including underground construction, shaft sinking, raise-boring, mine contracting, raise mining, mine development, engineering and technical services, along with a variety of specialty services. Global experience has given Redpath expansive regulatory knowledge, regional expertise and cultural sensitivity.
“Оюу толгой” компани Хасу Мегаватт ХХК болон Редпаф-Монгол компанийн хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын болон туслах үйлч....