Beyond HRM

Beyond HRM Биёнд Эйч Ар Эм ХХК нь хүний нөөцийн мэргэжлийн аутсорсинг үйлчилгээг үзүүлдэг компани юм

28/05/2026

Дэлгүүр, Рестораны үйл ажиллагаа, хүн удирдаж чадах хүнийг хайж байна. Зүгээр CV биш.
Утас: 8000-1671, 86071822
CV илгээх: 👇
https://bit.ly/МенежерийнАжлынБайр

04/12/2025

HR бол “дэмжлэгийн функц” биш. Энэ бол байгууллагын стратегийг хэрэгжүүлэгч гол хөдөлгөгч хүч. Хүний нөөцийн ТОМ ном байгууллагын өсөлт ба хүний нөөцийн практикийг шинэ түвшинд гаргах тодорхой зарчмуудыг дурддаг.
Эндээс өнөөдөр шууд хэрэгжүүлж болох 5 гол ойлголт:

🔹 1. HR-ийн үндсэн үүрэг: зөв хүн + зөв ажил + зөв цагт

Хүний нөөцийн ТОМ ном:
👉 “Хүний нөөцийн амжилт бол хүнийг зөв ажилд зөв цагт байршуулах чадвараар хэмжигдэнэ.”

Байгууллага хөгжинө гэдэг бол зөв хүмүүс стратегийн байршилд байна гэсэн үг юм.

🔹 2. Соёл бол KPI биш — өдөр тутмын зан төлөв

Хүний нөөцийн ТОМ ном:
👉 Соёлыг баримт бичгээр бус, удирдлагын үлгэрлэлээр бий болгодог.

Хүмүүс “таны юу хэлснийг” биш, таны юу хийдгийг дагаж соёлыг бүтээнэ.

🔹 3. Ажлын гүйцэтгэлийн менежмент = жилд нэг удаагийн үнэлгээ биш

Хүний нөөцийн ТОМ ном:
👉 Гүйцэтгэл бол “яриа” — тасралтгүй харилцаа.

Гүйцэтгэлийн удирдлагын систем шударга, тогтмол, хүлээлт тодорхой бол гүйцэтгэл автоматаар сайжирдаг.

🔹 4. Хүмүүс ажлаасаа бус — удирдлагаасаа болж ажлаас гардаг

Хүний нөөцийн ТОМ ном:
👉 Ажилтан тогтвортой байхын #1 хүчин зүйл бол шууд удирдлагатайгаа харилцах харилцаа байдаг.

Тиймээс HR-ийн хамгийн том хөрөнгө оруулалт бол байгууллагын манлайллыг хөгжүүлэх юм.

🔹 5. Хууль, журам, бодлого = Ажилтны туршлагын “доод түвшин”

Хүний нөөцийн ТОМ ном:
👉 Бодлого бол хяналт биш, ажлын туршлагыг тогтмол, шударга, энгийн болгох хэрэгсэл юм.

Амжилттай HR функцүүд “манай хүний нөөцийн бодлого зөрчигдлөө” гэх бус,
“манай бодлого ажилтанд хэрхэн үнэ цэн өгч байна вэ?” гэсэн асуултанд хариулт эрэлхийлдэг.

✨ Дүгнэлт:

Хүний нөөцийн ТОМ ном бидэнд сануулдаг нэг үнэтэй үнэн бий:
“Байгууллагын амжилт хүний амжилт дээр босдог. Харин хүний амжилтыг HR бүтээдэг юм.”
#Хүнийнөөцийнтомном

01/12/2025

SHRM-ийн олон улсын сертификаттай Хүний нөөцийг мэргэшүүлэх сургалтын хамгийн анхны суралцагчдын сэтгэгдлээс..

Байгууллагын хамгийн чухал хөрөнгө юу вэ? — ХҮМҮҮС.Тиймээс зөв хүнээ зөв өртгөөр, зөв аргаар сонгох нь стратегийн ач хол...
03/11/2025

Байгууллагын хамгийн чухал хөрөнгө юу вэ? — ХҮМҮҮС.
Тиймээс зөв хүнээ зөв өртгөөр, зөв аргаар сонгох нь стратегийн ач холбогдолтой.

SHRM-ийн (дэлхийн хамгийн том HR нийгэмлэг) сүүлийн судалгаагаар:

Нэг ажилтан авах дундаж өртөг — $4,700

Гэхдээ энэ нь зөвхөн шууд зардал юм.
Ихэнх байгууллага дараах далд зардлыг тооцдоггүй:
• Менежерүүдийн ярилцлага болон сонгон шалгаруулалт хийхэд зарцуулсан цаг
• HR багийн бодит цагийн зардал
• Шинэ ажилтны дадлагажих хугацааны бүтээмжийн алдагдал

Эдгээрийг тооцвол нэг хүнийг авах бодит өртөг нь тухайн албан тушаалын 3–4 сарын цалинтай тэнцдэг.

Өөрөөр хэлбэл, сарын 2.5 сая ₮ цалинтай ажилтан авахад байгууллагад
~7.5 сая – 10 сая төгрөгийн зардал гарч байна гэсэн үг юм.

Орчин үед бидний хамгийн ховор болсон чадвар бол “анхаарлаа гүнзгий төвлөрүүлж ажиллах” чадвар юм.Кал Ньюпорт Deep Work ...
30/10/2025

Орчин үед бидний хамгийн ховор болсон чадвар бол “анхаарлаа гүнзгий төвлөрүүлж ажиллах” чадвар юм.
Кал Ньюпорт Deep Work номдоо ингэж бичсэн байдаг:

“Those who cultivate deep work will thrive. Those who don’t will struggle to survive.”

Өдөр бүр тасралтгүй мессеж, имэйл, нотификэйшн дунд бидний анхаарал хуваагдаж, жинхэнэ бүтээлч ажил хийх боломж бараг үгүй болсон.
Харин гүнзгий төвлөрөлд ажиллах гэдэг нь:
• Төвлөрлийг бүрэн хадгалж,
• Оюуны хүчин чармайлтыг хамгийн дээд түвшинд хүргэж,
• Үр дүнд нь үнэ цэнтэй, дахин давтагдашгүй зүйл бүтээхийг хэлдэг.
🎯 Deep work = Productivity × Meaning
Хэрвээ та үнэхээр өсөж хөгжихийг хүсэж байвал:
1. “Shallow work”-ийг (мессеж шалгах, хэрэггүй уулзалтууд) хязгаарла
2. Гүнзгий төвлөрлийн цагийг хуваарьт оруул
3. Бие ба оюун ухааныг амрааж, сэргээдэг дэглэмтэй бай
4. Ажлын үеэр distraction-free орчныг бий болго

Бид өнөөдөр хүний нөөцийн дэлхийн хамгийн том байгууллага болох SHRM -ийн албан ёсны эрхтэй сургалтыг анх удаа Монголдоо...
28/10/2025

Бид өнөөдөр хүний нөөцийн дэлхийн хамгийн том байгууллага болох SHRM -ийн албан ёсны эрхтэй сургалтыг анх удаа Монголдоо амжилттай эхлүүллээ! 🇲🇳

Сургалтад оролцож буй манай HR мэргэжилтнүүд дэлхийн стандартад нийцсэн мэдлэг, арга барил, ур чадварыг эзэмшихийн зэрэгцээ, Монголын байгууллагуудад илүү нөлөөтэй, стратегийн түвшинд хувь нэмрээ оруулах шинэ шатны аяллаа эхэллээ. 🚀

Энэ бол зөвхөн нэг сургалтын эхлэл биш
👉 Монголын HR салбарын шинэ түвшин
👉 Дэлхийд өрсөлдөх мэргэжлийн хөгжлийн шинэ гарц
👉 Нэгдэж, суралцаж, урагшлах хүчтэй хамтын нэгдлийн эхлэл юм.

Биднийг сонгож, хамтран ажиллаж буй нийт суралцагч нартаа баярлалаа.

SHRM-ийн сургалтын маань эхний өдөр! Догдлол дүүрэн байна. Анхны CERHM certified болох ангийхантайгаа тун удахгүй уулзах...
27/10/2025

SHRM-ийн сургалтын маань эхний өдөр! Догдлол дүүрэн байна. Анхны CERHM certified болох ангийхантайгаа тун удахгүй уулзах нь. Өнөөдөр Human Resources Operations хичээлээр эхэлнэ. SHRM-ээс өгөхийг хүсэж байгаа бүх үг агуулгыг бүрэн цэгцтэй өгөхийн тулд хэд хэдэн удаа rehearsal хийж бэлдэж байгаа. SHRM маань ч тогтмол call хийж, мэйл бичиж дэмжлэгээ сайн өгч байна.
SHRM certified HR-уудын community-г мөн тун удахгүй эхлүүлнээ.

13/10/2025

Менежер хүн таны үүрэг бол зөвхөн ажлын гүйцэтгэлийг хянах биш — багаа хөгжүүлэх, тэдний ирээдүйн хөгжлийг тодорхойлох, чиглүүлэх явдал юм.
Та байгууллагаас санал болгодог ердийн сургалт, хөгжлийн боломжуудаас цааш гарч, тус бүрийн онцлогт тохирсон коучинг ба дэмжлэгийг өгч чаддаг уу?

📊 Gallup-ийн судалгаагаар залуу үеийн 90% нь карьерийн өсөлт, хөгжлийг хамгийн үнэ цэнтэй гэж үздэг ч, ердөө 40% нь “сүүлийн 30 хоногт ажил дээрээ шинэ зүйл сурсан” гэж хариулжээ.
Тэгэхээр ажилтнуудын идэвх, урам зоригийн 70%-ийг менежерийн оролцоо шийддэг гэсэн үг.

✨ Онцгой манлайлалтай удирдлагууд байгууллхгын нэгдсэн сургалт хөгжлийн хөтөлбөрийг хүлээж суудаггүй. Тэд:
• Ажилтан бүрийн хувийн зорилго, урам зориг, давуу тал, хөгжлийн чиглэлийг нарийн хөтөлж явдаг.
• Долоо хоног бүр 15 минут гаргаж багийн гишүүдийн ахиц, суралцсан зүйл, харилцан уялдааг эргэцүүлдэг.
• Гурван сар тутам гүнзгий дүгнэлт хийж, коучингийн арга барилаа сайжруулдаг.
• Өдөр тутмын яриа, харилцаагаар дамжуулан хөгжлийг бодитоор хөтөлдөг.

Ингэж хүн бүрийн замналд хувь хүний онцлогт нь нийцсэн коучинг хийх нь хамгийн хүчтэй урам зоригийн эх үүсвэр болдог.
Хэрвээ та “цаг зав байхгүй” гэж бодож байвал дараах зүйлийг санаарай:

🎯 Хэрвээ та үнэхээр өндөр бүтээмжтэй баг бүтээхийг хүсэж байгаа бол, тэр цагийг заавал гаргаарай.

12/10/2025

Бид бүгд ижилхэн 24 цагтай.
Гэхдээ яагаад зарим хүн нэг жилд шинэ хэл сурч, шинэ ур чадварт суралцаж, өөрийн карьерээ ахиулдаг байхад нөгөө хэсэг нь “цаг завгүй байна” гэж хэлсээр байгаад нөгөө л цэг дээрээ үлддэг вэ?

Учир нь хөгжил цаг завтай огтоос холбоогүй, харин сонголттой холбоотой байдаг.
Өдөр бүр 30 минут TikTok үзэх цаг байхад,
өөрийгөө хөгжүүлэх 20 минут гаргах боломж байхгүй гэж үү?

“Цаг байхгүй” гэж хэлэх бүртээ бодоорой —
үнэндээ “энэ надад хангалттай чухал биш” гэж та хэлж байна гэсэн үг.
Төгс цаг гэж үгүй, зөвхөн шийдвэр гаргах мөч л гэж байдаг.

Өнөөдөр ганцхан алхам хийгээрэй —
номын нэг хуудас унш, хүсээд байсан сургалтандаа суу.
Тэгвэл маргааш өөр цаг, өөр боломж өөрөө гарч ирнэ.

Хөгжил эхэлдэг газар бол — “цаг байхгүй” хэмээх улиг болсон үгсээ залгиж, “одоо хийе” хэмээн хэлсэн тэр мөч юм.

Address

Seoul Street, Soyombo Tower 10th Floor
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Beyond HRM posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share