Subeedei.mn

Subeedei.mn Эерэг бүхнийг...💛 Subeedei.mn

АЗИ ТИВИЙН АВАРГА М.НАНДИН-ЭРДЭНЭ 🥇Ордос хотод эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн...
16/04/2026

АЗИ ТИВИЙН АВАРГА М.НАНДИН-ЭРДЭНЭ 🥇

Ордос хотод эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -52кг /жин/-д Үндэсний шигшээ баг, Гүрү Дожо дэвжээний тамирчин Улаанбаатар их дуулгын мөнгөн медальт, ӨҮДАШТ-й хүрэл медальт ОУХМ Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ барилдаж алтан медалийн төлөө Узбекистан улсын тамирчин Сита Кадембоеваг нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялсанаар анх удаа тивдээ түрүүллээ.

АЗИ ТИВИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Т.ТҮМЭНЖАРГАЛ 🥉Ордос хотод эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр э...
16/04/2026

АЗИ ТИВИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Т.ТҮМЭНЖАРГАЛ 🥉

Ордос хотод эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг /жин/-д Үндэсний шигшээ баг, Шинэ Бадрах дэвжээний тамирчин ОУХМ Түвшинтөрийн Түмэнжаргал барилдан Казахстан улсын тамирчин Аман Бахытжаныг нэмэлт цагт даралтаар юүко үнэлгээ авч ялсанаар анх удаа тивийн аваргаасаа хүрэл медаль зүүлээ.

19 НАСТАЙ АЗИ ТИВИЙН АВАРГА Ж.АНУДАРЬ 🥇Ордос хотод эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүү...
16/04/2026

19 НАСТАЙ АЗИ ТИВИЙН АВАРГА Ж.АНУДАРЬ 🥇

Ордос хотод эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д ҮШБаг, Женко клубын тамирчин Душанбе их дуулгын аварга, ӨҮДАШТ-й мөнгөн медальт Жамсрангийн Анударь барилдаж Узбекистан улсын тамирчин Лазиза Хайдароваг нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялан анх удаа тивдээ түрүүллээ.

Н.Учрал: Багш нарын цалинг нэмнэ гэж УИХ-аас 600 гаруй тэрбум төгрөг нэмж баталсан. Гэвч бодит амьдрал дээр багш нарын ц...
16/04/2026

Н.Учрал: Багш нарын цалинг нэмнэ гэж УИХ-аас 600 гаруй тэрбум төгрөг нэмж баталсан.

Гэвч бодит амьдрал дээр багш нарын цалин “нэмэгдсэн” гэхээсээ “хуваагдсан” байна. Багш нар өндөр гэхээс илүү ойлгомжтой цалинтай болмоор байгаагаа хэлж байна.
Хувьсах зардал, ойлгомжгүй байдал бий болгосон Засгийн газрын 225, 53-р тогтоолыг цуцалж өгөхийг хүсэж байна.

Ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайдад үүрэг болголоо.
Багшаа дэмжиж байж боловсролтой нийгмийг бүтээнэ.

Багш нарынхаа цалин, нийгмийн баталгаа, тулгамдсан асуудлыг шийдэж байж боловсролын салбар хөгжинө.

2026.04.16
Чингэлтэй дүүргийн 39-р сургуульд ажиллав.

Р.Эмүжин: Худал хэлчихээд аавдаа ганц сайн загнуулахад ч бас хийморь сэргэдэг л юм. Төрлийн бус, төрийн хэрэг юм даа, чү...
16/04/2026

Р.Эмүжин: Худал хэлчихээд аавдаа ганц сайн загнуулахад ч бас хийморь сэргэдэг л юм. Төрлийн бус, төрийн хэрэг юм даа, чүүүүү...

За өнөөдөр манай Ерөнхийлөгч галтайгаа буужээ дээ. Төрөө цэвэрлээд буухсан гэсэн чин хүсэл надад байна гэжээ. Дахин нэр дэвшихгүй гэдгээ гүтгэн гөрдөгчдийн өмнөөс ахиад л хэлж сануулжээ.

Хариуцлага алдсан гишүүнийг эргүүлэн татах хууль бол Монголын парламентын босгыг өндөрлөж, Монгол төрийг чамбайруулж байгаа хэрэг шүү дээ. Хүүхдээ хичээл таслахаар донгодно, зэмлэнэ, загнана.

Ажлаа тасалсан ажилтнаа торгоно, хална, цалинг нь буулгана. Гэртээ харьдаггүй нөхрөөс сална, хаяна. Арчаагүй эхнэрээс зугтана. Гэтэл хошуучлан үлгэрлэж, Монгол төрийн нэр хүнд, эрэмбэ дараа, ёс зүй, зарчмыг чанд сахих учиртай гишүүд нь хурлаа тасална, хулгай хийнэ, хуйвалдаан зохионо, орд газар цохиж унагаана, нийгмийн даатгал тононо, газар зарна...энэ яавч байж болохгүй хэрэг ээ.

Хуулиа батлуулахаар шуударчихлаа шүү, энэ хүн. Худал хэлчихээд аавдаа ганц сайн загнуулахад ч бас хийморь сэргэдэг л юм. Төрлийн бус, төрийн хэрэг юм даа, чүүүүү...

Д.Жавзандорж:  Ээжийн ачийг хариулна гэдэг нь үнэтэй зүйл авч өгөх, эсвэл ээжийгээ асарч тойлохыг хэлэхгүй. Өөрөө зөв ам...
16/04/2026

Д.Жавзандорж: Ээжийн ачийг хариулна гэдэг нь үнэтэй зүйл авч өгөх, эсвэл ээжийгээ асарч тойлохыг хэлэхгүй.

Өөрөө зөв амьдарч, сайн явах, ээжийн сэтгэлд дандаа сайхан мэдээ хүргэж явахыг хэлнэ.

Би өөрөө аз жаргалтай, амжилттай байж чадвал тэр л ээжийн ачийг хариулж буй илэрхийлэл юм.

ОХИДУУД ШАР ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХӨӨР ШАЛГАРЛАА. БНХАУ-н ӨМӨЗОрны Ордос хотод өнөөдөр эхэлсэн “202...
16/04/2026

ОХИДУУД ШАР ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХӨӨР ШАЛГАРЛАА.

БНХАУ-н ӨМӨЗОрны Ордос хотод өнөөдөр эхэлсэн “2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-д ОУХМ Ж.Анударь -48кг /жин/, ОУХМ М.Нандин-Эрдэнэ -52кг /жин/ нар алтан медалийн төлөө барилдах бол ОУХМ Т.Түмэнжаргал -60кг /жин/-д хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэдний өрсөлдөгчид Узбекистан ба Казакстан улсын тамирчид юм.

Шинэ төв цэвэрлэх байгууламжийг Улсын комисс хүлээн авлааhttps://subeedei.mn/?p=15890Уг байгууламж энэ оны долоодугаар с...
16/04/2026

Шинэ төв цэвэрлэх байгууламжийг Улсын комисс хүлээн авлаа

https://subeedei.mn/?p=15890

Уг байгууламж энэ оны долоодугаар сард албан ёсоор ашиглалтад орох бөгөөд хоногт 250 000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай

“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс уг байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн а....

16/04/2026

Б.Батцэцэг: БНХАУ-ын Засгийн газартай хийсэн хэлэлцээрт ямар ч мөнгө төгрөгний дүн байхгүй. Тийм учраас сонсгол хийж мэдээлэл авъя гэж байхад яагаад дэмжихгүй гэж?

ЗГ-ын хэлэлцээрийг цуцална гэдэг ойлголт огт биш. Цуцалж болохгүй

16/04/2026

С.Цэнгүүн: Тамхи худладан авахад хэн нэгэн хүн үнэмлэх шалгах тухай биш автомат машинаас тамхи авахдаа иргэний үнэмлэхээ уншуулан авах тухай ярьсан. Олон улсын ийм туршлага байдаг

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
16/04/2026

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд Д.Сүхбаат...

Н.Учрал: Эрүүл мэндийн салбарыг сайн эмч, Боловсролын салбарыг сайн багш удирдах албагүй
16/04/2026

Н.Учрал: Эрүүл мэндийн салбарыг сайн эмч, Боловсролын салбарыг сайн багш удирдах албагүй

Address

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-р хороо, ҮТИС-ын төв байр 11 давхар, 1104 тоот
Ulaanbaatar
18080

Alerts

Be the first to know and let us send you an email when Subeedei.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share