Helping People Live Better Lives

Helping  People Live Better Lives Та бусдад туслаж чаднаа😇👍💪

11/01/2026
МИНИЙ МЭДДЭГ ХҮМҮҮСЭЭС ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ НЬ БУСДАД ЦАГ, МӨНГӨӨ ӨГӨӨД, ӨӨРИЙНХӨӨ ЗОВЛОН БЭРХШЭЭЛИЙГ БОДОХ Ч ЗАВГҮЙ ХҮМҮҮС...
11/02/2022

МИНИЙ МЭДДЭГ ХҮМҮҮСЭЭС ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ НЬ БУСДАД ЦАГ, МӨНГӨӨ ӨГӨӨД, ӨӨРИЙНХӨӨ ЗОВЛОН

БЭРХШЭЭЛИЙГ БОДОХ Ч ЗАВГҮЙ ХҮМҮҮС БАЙСАН ЮМ.
ТА ҮНЭХЭЭР СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХЫГ ХҮСЧ БАЙВАЛ ӨӨР ХҮНД ТУСЛАХ ГЭЭД ҮЗ.

Өглөг өгөхдөө дуртай хүмүүс бусдад мөнгөө өгдөг, бас цагаа өгдөг. Миний мэддэг хүмүүсээс хамгийн жаргалтай нь бусдад цаг, мөнгөө өгөөд, өөрийнхөө зовлон бэрхшээлийг бодох ч завгүй хүмүүс байсан юм.

Тэдний өгч байгаа ихэнх өглөгийг олон нийт мэддэггүй. Тэд ч өглөг өгдөг гэж зарлан рекламдахыг, “би ийм сайн буянтай, баян хүн шүү” гэж харагдахыг хичээдэггүй. Тэд өглөгөө өгөөд л, авч баярласан хүний гэрэлтэж байгаа харцыг хараад, өөрсдөө ч бас бусдыг баярлуулж, тус болж чадсандаа сэтгэл хангалуун болж чаддаг. ТЭД БАГТАЖ ЯДСАНДАА ӨГДӨГГҮЙ. Учир нь ямар ч баян хүнд мөнгө илүүддэггүй учраас. Тэд өгөхийг, хүнд туслахыг хичээдэг, зөвхөн хар амиа бодож амьдрахыг хүсдэггүй учраас голдуу өгдөг. Тиймээс жинхэнэ чин сэтгэлийн өглөг өгч буй хүмүүс зар рекламд орохыг хүсдэггүй.
ҮЗҮҮЛЖ БАЙГАА ТУСЛАЛЦАА ТОМ Ч БАЙ, ЖИЖИГ Ч БАЙ, БУСДЫН ТӨЛӨӨ ЦАГ ЗАВАА ӨГЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БИ БИШИРДЭГ.
Ингэхэд та өөрийгөө бодохгүйгээр бусдад дулаан сайхан сэтгэлээр туслах ямар байдгийг биеэрээ үзсэн үү? Ялангуяа таны тусламжийн хариуд юу ч өгч чадахгүй хүнд шүү.
Та бид өөр олон зүйлийг чадна. Эргэн тойрноо хар. Ямар нэгэн тусламж хэрэгтэй байгаа хүнийг хай. Туслах шаардлагатай хүмүүс эргэн тойронд тань олон бий шүү.

💝💝💝😍🤩
26/01/2022

💝💝💝😍🤩

02/01/2022

Eco life

02/01/2021
20/10/2020

Амвэй бизнесийн талаарх
түгээмэл 9 АСУУЛТ & ХАРИУЛТ Q&А : 👇👇👇

1. Пирамид уу? 🙅‍♀️
Үгүй ээ:
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хууль ёсны MLM сүлжээ.
Хэзээ элссэнээс үл хамаарч урамшуулал шударга хуваарьлагддаг.
Зөвхөн таны "хөдөлмөр=үр дүн" 💵

2. Зарах шаардлагатай юу?
Үгүй ээ:
Бид наймаачид биш,
Бид 🌻Жинхэнэ хэрэглэгч🌻
нарыг бэлтгэдэг. 👨‍👩‍👧‍👦

3. Надаа мөнгө байхгүй !
Мөнгөтэй байх шаардлагагүй.
Тэр байтугай хасахаасаа эхэлсэн хүн ч байна. Гэртээ авдаг саван бокоо амвэй брэндээр солиод сэтгэгдлээ хүмүүст хуваалцаад л бизнесээ эхлэх боломжтой. 🤝

4. Надад цаг зав байхгүй. Би маш завгүй!
Ажлын бус, чөлөөт цагаараа эрхлэх бүрэн боломжтой.
Онлайнаар ажиллах боломжтой.
Ер нь завгүй гэдэг нь нэг их гайхуулаад байх зүйл бишээ.
Өөртөө зав гаргаж чадахгүй байна гэдэг нь нэг бол хувийн зохион байгуулалт муутай эсвэл завгүй гэж юмнаас зайлсхийдэг.

5. Бүтээгдэхүүн үнэтэй: 🧐
Манай бүх бүтээгдэхүүн эко өтгөрүүлсэн найрлагатай. Нэгж үнэд хувааж бодоход хамаагүй хэмнэлттэй. Таны гэрийн бүтэн жилийн хэрэглээ болдог.

6. Би хүн танихгүй, танил муутай: 🤔
Та шүдээ угаадаг, хувцасаа угаадаг, нүүрээ буддаг, гэрээ цэвэрлэдэг хэдэн хүн таньдаг вэ?

7. Ийм ажил надад зохихгүй!
(Би ярьж чадахгүй)
Бизнесийг сайн ойлгоогүй хүний хэлдэг зүйл.
Эхлээд хэрэглээ, бусадтай сэтгэгдлээ хуваалц тэгээд л эхэлнэ.
🕸Маш энгийн 🤗

8. Нэр хүндэд муу: 🤦‍♀️
Бусад хүн таныг юу гэж хэлэх нь танд тийм хамаатай юу?
Таны цалингийн зээлийг тэдгээр хүмүүс төлөхгүй ! Өвдсөн үед эмнэлгийн тооцоо хийж өгөхгүй л бол тэднийг үл тоомсорло.
21-р зууны буюу бүтээлийн эрин үеийн бизнесийн талаар ярилцана.
🦉Платформ бизнес🕊

9. Одоо оройтсон уу? 🤔
Хэзээ ч оройтохгүй. Бид 60 жилийн дараа элсэж байна.
Та энэ бизнесийг өмнө нь мэдэж байсан уу?
Тан шиг мэдээгүй хүмүүс зөндөө байгаа. Хүн төрөхөөс үхэх хүртэлх хугацаанд амвэй хэрэглэгч, бизнес эрхлэгч байх боломжтой. 💁‍♀️
Хамтарч ажиллах хүмүүст нээлттэй шүү 🤙🎊

Өөрийгөө сонсоход туслах 25 эшлэл ✨1. Хэн нэгэн болж хувирах гэж хичээхээ боль. Учир нь чи энэ байгаагаараа л ертөнцийн ...
14/10/2020

Өөрийгөө сонсоход туслах 25 эшлэл ✨
1. Хэн нэгэн болж хувирах гэж хичээхээ боль. Учир нь чи энэ байгаагаараа л ертөнцийн төгс бүтээл. Тиймээс ч чи өөрийгөө одооныхоос нь сайжруулах боломжгүй. Харин үүнээс илүү сайн хувилбараа нээх, олж харах, ойлгох л боломжтой. – Osho
2. Аливааг харах өнцгөө өөрчил. Тэгвэл харагдаж байгаа зүйлс чинь ч дагаж өөрчлөгдөх болно. – Wayne W.Dyer
3. Зүрх сэтгэл чинь хаана байна, тэнд л чиний хайгаад буй эрдэнэс бий – Paulo Coelho
4. Чи өөрийнхөө сэтгэл дотроос тэр нэг “бүхнийг боломжтой мэтээр хардаг” хэсэгхэн газрыг олох хэрэгтэй. – Deepak Chopra
5. Чиний даалгавар бол хайрыг хайж олох биш шүү дээ. Харин өөрийнхөө дотор оршиж буй, хайранд хөндөлссөн бүх саад тотгоруудыг л хайж олох ёстой юм. – Rumi
6. Өөртөө таашаалтай байгаа зүйлсийг хийж, түүгээрээ сэтгэлээ дүүргэж чадаж л байвал бусад нь аяндаа болдог гэдгийг л би маш сайн мэдэж байна. – Oprah Winfrey
7. Өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөртөө тухайн цаг мөчид төрж байгаа мэдрэмжүүдтэй зөрчилдөлгүй, түүнийг яг байгаагаар нь хүлээж авахыг хэлнэ. Энэ ч бас одоо цагаараа орших нэг арга мөн. Нэгэнт оршиж байгаа юмтай зөрчилдвөл зовж шаналахын л нэмэр шүү дээ. ―Eckhart Tolle
8. Яг л өлмийгөөрөө газар дэлхийг үнсэж байгаа мэт алхаж гишгэ. ―Thích Nhất Hạnh
9. Бүх юмны хариулт чиний сэтгэлийн төв цэгт байгаа. Чи тэнд хэн гэдгээ мэднэ. Чи тэнд юу хүсдэгээ ч мэднэ. ―Lao Tzu
10. Чамд одоо байгаа бүхэн чинь л бүрэн хангалттай гэдгийг ойлгож чаддагсан бол чи үргэлж баян байх болно. - Tao Te Ching
11. Өөрийнхөө оюун санаан дотор хэнийг ч бохир хөлөөрөө туучихыг бүү зөвшөөр. ―Mahatma Gandhi
12. Бидний зүрх сэтгэлийн тэр өчүүхэн зай дотор түүнээс гадна орших ертөнцийн бүхий л зүйлс багтаж байдаг. Диваажин, дэлхий, гал, салхи, нар, сар, аянга цахилгаан, од мичид, байгаа болон байхгүй бүх зүйл тэнд л байгаа - Chandogya, Upanishad
13. Бясалгахад суралцана гэдэг бол чиний энэ яваа насандаа өөртөө өгч чадах хамгийн том бэлэг мөн. ―Sogyal Rinpoche
14. Аливаа зүйлийг байгаагаас нь өөрчлөх гэсэн оролдлогоос л зовлон шаналал үүсдэг. ―Allan Lokos
15. Бид өөрсдийгөө зөвхөн давалгаа гэдэгт итгэж явсаар, далай ч бас мөн гэдгээ мартаж орхидог. ―Jon J. Muth
16. Би үргэлж зөв газраа, зөв цагтаа, зөв зүйлээ хийж байна. ―Louise L. Hay
17. Чи ямар нэг зүйлийг хүсэх үед, бүхий л хорвоо ертөнц түүнийг чинь гүйцэлдүүлэх гэж хичээж эхэлдэг. - Paulo Coelho
18. Бүхий л зүйл хоёр удаа бүтээгддэг. Эхлээд оюун санаан дотор, дараа нь бодит байдал дотор.―Robin S. Sharma
19. Тогтуун байгаа оюун санааны өмнө ертөнц тэр чигээрээ хүчин мөхөсддөг.―Lao Tzu
20. Зөвхөн тархи, бодлоороо аливаа зүйлийн учрыг олох гэж хичээгээд хэрэггүй. Тархи чинь хэчнээн хязгаарлагдмал гээч? Тиймээс зөн совингоо ашигла. ―Madeleine L’Engle
21. Чи бол далайд орсон дусал биш. Чи бол дусал доторх бүхэл бүтэн далай юм. – Rumi
22. Юуг ч өөрчлөхийн тулд хийх ёстой хамгийн эхний алхам бол түүнийг хүлээж авах. Түүнийг хүлээж авсны дараа л тэр чамд өөрчлөгдөх хаалгаа нээх болно. —Will Garcia
23. Тогтуун усанд л аливаа зүйлийн тусгал сарниагүй, үнэнээрээ харагддаг. Тогтуун бодолд л хорвоо ертөнцийн тусгал сарниагүй, үнэнээрээ буудаг. —Hans Margolius
24. Хүмүүс зөвхөн өөрийнхөө “харахад бэлтгэгдсэн байсан” зүйлсээ л олж хардаг. – Ralph Waldo Emerson
25. Чиний хайж байгаа бүхэн чамайг ч бас эргүүлэн хайж байгаа. –Rumi

03/10/2020

Эрүүл сайхан амьдрах 10 нууц

Бидний амьдарч байгаа нийгэм маш стресстэй, ачаалалтай ажлуудаар дүүрэн. Тиймээс ч тэр бүхнээс өөрийгөө ангид байлгаж, өдрийг үр бүтээлтэй, хамгийн гол нь хэрхэн аз жаргалтай амьдрахад анхаарлаа төвлөрүүлээрэй. Тиймээс ч бид та бүхэндээ уур уцаар, санаа зовнилгүй сайхан амьдрахад хэрэгтэй өдөр тутмын энгийн дүрмүүдийг танилцуулж байна.

Эрүүл сайхан амьдрах 10 нууц

1. Ойр ойрхон хооллох
Ойр ойрхон бага багаар хооллох нь тухайн хүндээ асар их таашаалыг өгдөг. Мөн хэтрүүлэн идэх, их идэхээс ч сэргийлнэ. Ялангуяа гэртээ амттай сайхан хоолыг хийж идэн, түүнээсээ шим тэжээлийг авч байх нь зүйтэй юм. Гадуур худалдаалагддаг хоолнууд ходоод гэдсийг шархлуулж, биеийн ерөнхий эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг анхаараарай.

2. Сайн унтаж амрах
Хүн өдөрт тогтмол цагт унтаж, мөн л тогтмол цагтаа сэрж байх нь чухал юм. Хамгийн багадаа 6-8 цаг унтаж байх нь таныг элдэв өвчлөлөөс сэргийлж, залуу сайхан төрхөө удаан хадгалахад тустай. Тиймээс та аль болох эрт амарч, өглөөг эрч хүчтэй эхлүүлж байгаарай. Амарч байх үедээ өөрийгөө зурагт, гар утас, компьютер гэх мэт цахилгаан соронзон төхөөрөмжүүдээс хол байлгах нь чухал шүү.

3.Идэвхитэй амьдрах
Үргэлж л суугаа ажил хийж, өдөр тутамдаа машинаар явсаар бидний бие хөшиж, элдэв өвчлөлийн үүр болдог. Тиймээс цаашид өөрийгөө аль болох идэвхитэй байлгаж, цахилгаан шатаар биш, явган шатаар гарч, эрүүл агаарт сайтар алхаж байгаарай. Энэ нь таны эрүүл мэндэд төсөөлөөшгүй их тус болох учиртай.

4.Өглөөний хоолыг алгасахгүй байх
Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа хэмээх сайхан үг бий. Тиймээс та яаж ч яарч байсан өглөөний цайгаа заавал ууж байгаарай. Төдий хэмжээгээр та эрүүл байж, амьдрах эрч хүчээр дүүрэх болно. Түүнчлэн өглөөний цайгаа уухгүй удаан явбал ирээдүйд элэг, ходоодны хорт хавдраар өвчлөх аюултай.

5. Шим тэжээлтэй жимс сайн идэх
Олон төрлийн амин дэмээр баялаг, амтлаг жимсэнд дуртай л биз дээ. Өдөр тутамдаа үргэлж хүнд махан хоолыг идээд байлгүй, хааяа ч гэсэн хөнгөн жимс жимсгэнэ идэж байвал ямар вэ? Таргалалт, ходоод гэдэсний элдэв асуудлыг мартаж амьдарцгаая.

6. Цагаар хооллох
Та арай өдрийн ямар ч цагт хамаагүй хүнд хоолыг идэж, өөрийн биеийг муутгаж байдаг юм биш биз? Өглөөний цайг 7-8 цагийн хооронд идэж, харин өдрийн хоолыг 12:30-14:00 цагийн хооронд, оройн хоолыг 17:00-19:00 цагийн хооронд идэх нь хамгийн тохиромжтой байна. Хоол идсэнээс дор хаяж 3 цагийн дараа л унтаж болно гэнэ шүү охидоо.

7.Согтууруулах ундаанаас татгалзах
Эрүүл, аз жаргалтай амьдаръя гэвэл та аль болох согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Учир нь үүнийг хэтрүүлэн хэрэглэснээс болж маш олон хор уршиг таны биемахбод болон сэтгэл санаанд үүсдэг юм. Гэвч хэмжээнд нь тааруулаад хэрэглэвэл эмчилгээ ч болж мэднэ шүү. Ялангуяа та турах талаар бодож байгаа бол согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй.

8.Илүү их ус уух
Хэрвээ та эрүүл, аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол өдөрт 4 литр усыг тогтмол уух хэрэгтэй. Ингэснээр бидний арьс өнгөжин залуужиж, илүү гэрэлтсэн, өнгөлөг толигор болно. Ус уухыг зуршлаа болгоорой.

9. Нарны гэрэлд сайн гарах
Нарны гэрэлд сайн гарснаас бид нарнаас хангалттай хэмжээний D витаминыг авч, элдэв өвчлөлийн эсрэг дархлаатай болдог. Мөн хавдар, зүрх, судасны өвчнөөс ч сэргийлнэ. Тиймээс ялангуяа өглөөний наранд сайн гарч байгаарай.

10.Өөртөө илүү их цагийг зарцуулах
Хэрвээ та аз жаргалтай сайхан амьдрахыг хүсвэл, өөртөө гаргах цаг заваа нэмэгдүүлээрэй. Ном уншиж, сайхан хувцаслан, агаарт гарч, найз нөхөдтэйгээ илүү их цагийг хамтдаа, хамгийн гол нь хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт та илүү амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг сэтгэл зүрхнээсээ мэдэрч чадна. 🥰🤩

Address

ХУД 3хороо
Ulaanbaatar
976

Telephone

+97686918819

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Helping People Live Better Lives posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share