Bichekeen

Bichekeen 😁Always with a bright smile😁

06/07/2026

Хөхдэй Мэргэн Баатрын туулиа
• 0-3 насны хүүхдэд юунд ч сатаарахгүй унтаж байхад нь дэргэд нь сууж уншиж өгөх хэрэгтэй.
• 3-9 насны хүүхэддээ сэрүүнд нь уншиж өгч, ярилцаж, уншиж чаддаг хүүхдээр өөрөөр нь уншуулах хэрэгтэй. Туульд дүрслэгдэж байгаа бүх үзэгдэл, дүрүүдийг, тэнгэрийн орнуудыг зуруулах хэрэгтэй.
• 9-с дээш насны хүүхдээр болж өгвөл өөрөөр нь бүрэн уншуулж, яриулж туульд дүрслэгдэж байгаа бүх үзэгдэл, дүрүүдийг, тэнгэрийн орнуудыг зуруулах хэрэгтэй.

✅🤍🔥✨🪻🌠🪻✨🔥🤍✅

Хөх язгуурт
Алтан үмт шижир наран хөх биндэрьяа солонго
Мөнгөн үмт шижир саран цагаан сүндэрьяа солонгот дөрвөн их, дөрвөн мянган бага тэнгэрийн орны дөрвөн их орны нэг Хөх Манхан тэнгэрийн орон болон Хөхдэй Мэргэн Баатрын бүх өгөгдөл, код, программ Алтайн кижи цус, яст, Бүри, Гийн язгуурт сүнс ухамсарт монгол хүмүүсийн ген, сүнс, ухамсарт угаасаа заяамал байгаа.
Бид энэ өгөгдөл, код, программуудаа идэвхжүүлэх, нээх, ашиглах ёстой.

Хөхдэй мэргэн баатрын туулийн нэг хэрэглээ бол монгол хүмүүсийн ген, сүнс, ухамсарт хадгалагдаж байгаа язгуур өгөгдөл, код, программуудыг идэвхжүүлэх явдал юм.

Гийлээ
Гялайлаа
Талархлаа

#хөхдэймэргэнбаатар

#МонголЦагаанДом

ХӨХДЭЙ МЭРГЭН БААТРЫН ТУУЛИЙН ХЭРЭГЛЭЭАливаа зүйлийг хэрэглэх л гэж олдог, нээдэг, бүтээдэг. Номыг ч мөн адил хэрэглэх г...
30/06/2026

ХӨХДЭЙ МЭРГЭН БААТРЫН ТУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ

Аливаа зүйлийг хэрэглэх л гэж олдог, нээдэг, бүтээдэг. Номыг ч мөн адил хэрэглэх гэж, амьдралдаа хэрэгжүүлэх гэж л бүтээнэ, олж авна. /Авдрандаа, номын сандаа хадгалах гэж биш./

✅ Хөхдэй мэргэн баатрын туулийг:
• өвөл, зун, хавар, намар ямар ч улиралд
• өдөр, шөнө, өглөө, орой аль ч цагт уншиж болно.
Ямар нэг улирал, цагийн хориг байхгүй.

✅ Ямар зорилгоор унших, хэрэглэх вэ?
1. Сайн, сайхан үйл бүтээх
2. Муу муухай зүйлээс хамгаалах, муу муухай зүйлийг арилгаж ариусгах зорилгоор хэзээ ч уншиж болно
3. Ямар нэг шүтээн, зураг, баримал зэрэг үнэ цэнэтэй, ариун нандин зүйлсээ Хөхдэй мэргэн баатрын туулиараа амилуулж, шүншиглэж, хамгаалалт хийж болно.
✅ Бага, өсвөр насны хүүхдүүдэд уншуулбал:
• өөртөө итгэх итгэл
• урам зоригийг нь нэмэгдүүлнэ
• туулийн баатруудын дүр, эрдэм чадлыг илэрхийлсэн үгнүүд хүүхдийн ген, сүнс, далд ухамсарт маш хүчтэй эерэг программууд болж сууна.

✅ Тууль тайлдаг хүмүүс оньсуудыг нь тайлж илүү өндөр түвшинд хэрэглэнэ, хэрэгжүүлнэ.

• Ном худалдаж авч
• Санал, шүүмжээ хэлж номын үйл дэмжиж байгаа та бүхэнд ГЯЛАЙЛАА🥰.

Таныг, Таны гэр бүл, Үр хүүхэд, Ураг удмыг:
• Хөх мөнх тэнгэр
• Ата таван тэнгэр
• Чонос, Маралын Ерэн есөн тэнгэр
• Хаан Хурмаст гучин гурван тэнгэр
• Хатан Хуулар хорин нэгэн тэнгэр
• Хөрст алтан дэлхий үеийн үед, үрийн үрд, үргэлжийн мөнхөд ивээг 🤍✨🌷🙏

ГИЙЛЭЭ 🙏
ГЯЛАЙЛАА 🙏
ТАЛАРХЛАА 🙏

Илээхэн Ээхэн

🪻🪻🪻🪻🪻🪻🪻🪻🪻🪻🪻🪻🪻🪻🪻🪻

🍀 номын үнэ - 60,000 төгрөг

📳 холбоо барих утас - 85052799

🕋 ном авах хаяг: Бөхийн өргөөний хойд талын Millennium Plaza / Hotel

👝 Ном ирж авах боломжгүй, эсвэл хүргэлтээр авахыг хүссэн хүмүүс номоо монгол шуудангаар авч болно. /шуудангийн үйлчилгээний төлбөрийг нь би өөрөө төлнө🥰/.

#МонголЦагаанДом

АРИУН БҮХНИЙГ ХУРАЙЛЖ, АТАА БҮХНИЙГ ХУЙХЛАХ Хөхдэй Мэргэн Баатрын тууль маань хэвлэгдлээ. ✨ Энэ туулийн гол хүч эрдэм нь...
24/06/2026

АРИУН БҮХНИЙГ ХУРАЙЛЖ, АТАА БҮХНИЙГ ХУЙХЛАХ
Хөхдэй Мэргэн Баатрын тууль маань хэвлэгдлээ.

✨ Энэ туулийн гол хүч эрдэм нь:
1. Санасан, зорьсон үйл бүтээх, ариун бүхнийг хурайлах
2. Ариун бүхнийг бузарлаж, цагаан бүхнийг харлуулдаг АТАА гэдэг хорыг ариусгах. АТАА гэдэг хороос хамгаалах. Атаа тэргүүт, атаа суурьт атгаг хорлол, хар муу бүхнээс хамгаалах. Атаа тэргүүт, атаа суурьт атгаг хорлол, хар муу бүхнийг дарах
3. Хорыг рашаан, саадыг зам болгон хувиргах. /Муу муухайг сайн сайхан зүйл болгон хувиргах./

✨ Туульд маш олон удаа давтагдаж байгаа (зориудаар олон удаа давтан хэлж байгаа):
- туулийн баатруудын эрдэм чадал, шид хүчийг илэрхийлсэн үг хэллэгүүд
- тэнгэрийн орны өнгө гэрэл, үзэмж, сүр хүч, дүр байдлыг илэрхийлсэн үг хэллэгүүд бол:
1. хүний ген, сүнс, далд ухамсарт эерэгээр нөлөөлөх, улмаар суух асар хүчтэй эерэг код, программууд
2. хүний ген, сүнс, далд ухамсарт хадгалагдаж байгаа эерэг код, программуудыг сэрээх, идэвхжүүлэх асар хүчтэй дохионууд
3. тууль хайлж, эдгээр үг хэллэгүүдийг хэлж, уншиж, сонсож байгаа хүмүүсийн давтамжийг өсгөх, оюун ухаан, сэтгэлийг ариусгах, засах, хөгжүүлэх зэмсгүүд юм.

"ХӨХ МАНХАН ТЭНГЭРИЙН ХААН, ЭРДЭНИЙН САЙН АЖНАЙ ХҮЛГИЙН ХОРИН НЭГЭН ШИНЖ ХОТОЛ ТӨГС БҮРДСЭН ХӨХ ХАЛЗАН МОРЬТ, ЭРИЙН САЙН АЖРАЙ НӨХРИЙН ДАЛАН ХОЁР ШИНЖ ДААМАЙ САЙН БҮРДСЭН, АЧТАН БҮХНЭЭ ТАЛАРХАН АСРАГЧ, АТААТАН БҮРЭЭ ТАЛАН СӨНӨӨГЧ, ХАГАЦАШГҮЙ ИВГЭЭЛТ – ХАЛДАШГҮЙ ИРТ ХӨХ АЯНГАТ ХӨХДЭЙ МЭРГЭН БААТАР ЭРДЭНИЙН САЙН АЖНАЙ ХҮЛГИЙН ЗУУН НАЙМАН ШИНЖ ЗУЛ ТӨГС БҮРДСЭН, БҮРГЭДЭН ХАР НҮДЭТ, БӨМБӨРӨН НАЙМАН ТУУРТ, БҮРЭН ДӨРВӨН ЖИГҮҮРТ, ИЖЛЭЭСЭЭ БУСДАД ХАРАГДДАГГҮЙ, ЭЗНЭЭСЭЭ ӨӨРТ БАРИГДДАГГҮЙ ЭРКИЛ ШАРГАЛ МОРЬТ, ЭРИЙН САЙН АЖРАЙ НӨХРИЙН МЯНГА НАЯН ШИНЖ МАГАД САЙН БҮРДСЭН, ХӨХ ЯЗГУУРТ,
АЛТАН ҮМТ ШИЖИР НАРАН ХӨХ БИНДЭРЬЯА СОЛОНГО, МӨНГӨН ҮМТ ШИЖИР САРАН ЦАГААН СҮНДЭРЬЯА СОЛОНГОТ ДӨРВӨН ИХ, ДӨРВӨН МЯНГАН БАГА ТЭНГЭРИЙН ОРНЫ ИХ ХААН БОЛСОН НЬ"

✨ Тууль маань ийм урт нэртэй. Товчлоод "Хөхдэй Мэргэн баатрын тууль" гэж хэлж, ярьж байгаа.

✅ номын үнэ - 60,000 төгрөг

📳 холбоо барих утас - 85052799

🕋 ном авах хаяг: Бөхийн өргөөний хойд талын Millennium Plaza / Hotel

👝 Ном ирж авах боломжгүй, эсвэл хүргэлтээр авахыг хүссэн хүмүүс номоо монгол шуудангаар авч болно. /шуудангийн үйлчилгээний төлбөрийг нь би өөрөө төлнө🥰/.

#МонголЦагаанДом

МОНГОЛ СУРГУУЛЬМонгол хүн хэзээ үүссэн тэр цагт монгол сургууль үүссэн. Монгол хүн хэзээ үүссэн тэр цагт монгол сургууль...
10/06/2026

МОНГОЛ СУРГУУЛЬ
Монгол хүн хэзээ үүссэн тэр цагт монгол сургууль үүссэн.

Монгол хүн хэзээ үүссэн тэр цагт монгол сургууль үүссэн.
Нүүдэлчид агам югти, аранжи юрки ном судартай. Гэр сургуультай.
Хүн төрөлхтний түүхэнд тийм олон эзэнт гүрнүүдийг байгуулсан ард түмнийг сая 1900-д оны үед л анх сургуультай болсон гэж ойлгож, ярьж, бусдад ойлгуулж арай болохгүй эй. Аливааг, түүхийг, соёлыг, төрийг, ард түмнийг, үйл явдлыг, ер нь хэнийг ч, юуг ч үр дүнгээр нь шинжинэ.
Ном сургаалгүй, сургуульгүй ард түмэн, Ард түмэнгүй төр, Төргүй эзэнт гүрэн гэж байхгүй эй. Ямар ч ном сургаалгүй, дэг сургуульгүй хүмүүс ард түмэн болж, Төрийг байгуулж, улмаар Их гүрнийг байгуулж чадахгүй. Ард түмэн, төр, их гүрэн зэрэг зохион байгуулалтыг ном сургаал, дэг сургуулиар хийнэ. Харин ч, маш өндөр түвшний ном сургаал, дэг сургуулиар хийнэ. Энэ өнцгөөс, үр дүнгээс нь харвал нүүдэлчид 1920-д он хүртэл сургуульгүй байсан гэж үзэх ямар ч боломжгүй.
Сургууль гэдгийг зөвхөн байшин барилга, “сургууль” гэсэн хаягтай байгууламж гэж ойлгож болохгүй. Цаг үе, нөхцөл байдал, тухайн ард түмний өвөрмөц онцлог, соёл заншил, ертөнцийг үзэх үзэл, амьдралын хэв маягаас хамаараад ном сургаал нь, сургууль нь ямар ч хэлбэртэй байж болно. Ямар ч л байсан ном сургаалгүй, дэг сургуульгүй ард түмэн гэж байхгүй. Байх боломжгүй.
Монгол хүн хэзээ үүссэн тэр цагт монгол сургууль үүссэн.
Нүүдэлчид агам югти, аранжи юрки ном судартай. Гэр сургуультай.

нийтлэл бичсэн Илээхэн Ээхэн

#МонголЦагаанДом

ЗҮҮД, ЗҮҮД ГЭЖ ЮУ ВЭ?/ЗҮҮД ТАЙЛАХ, ЗҮҮДНИЙ ЙОГА/
25/04/2026

ЗҮҮД, ЗҮҮД ГЭЖ ЮУ ВЭ?
/ЗҮҮД ТАЙЛАХ, ЗҮҮДНИЙ ЙОГА/

ЗҮҮД, ЗҮҮД ГЭЖ ЮУ ВЭ?
ЗҮҮД ТАЙЛАХ, ЗҮҮДНИЙ ЙОГА

Зүүд бол хүний Хий бие (нарийн бие, сэтгэл), Гэрлэн бие (хэт нарийн бие, оюун ухаан) хоёрын нэгдлээр бүтсэн Сүнсэн биеийн хэл, мэдрэмж юм.
Иймд ихэнх зүүд бидний эгэл/ил ертөнцийн хэлээр биш, нарийн/далд ертөнцийн хэлээр буюу ёгт хэлбэртэй байдаг. Ихэнх зүүд ёгт хэлбэртэй байдаг учраас зүүдийг тайлах шаардлага гардаг. Зүүд тайлах гэсэн ойлголт байдаг.

Зүүдээ тайлахын тулд эхлээд зүүдээ сайтар манаж сурах хэрэгтэй. Дараа нь манасан зүүдээ тайлна.

Улмаар зүүдний йога буюу:
• зүүдээ, зүүдэнд болж байгаа үйл явдлыг өөрийн хүссэнээрээ удирдаж сурах
• махбод биеийг унтаж амарч байх чөлөөнд сүнсэн биеэ удирдан түүгээр хийлгэж болох бүх зүйлийг хийлгэж сурах хэрэгтэй. /макро, микро сансрын астрал аялалууд, бүх төрлийн сурах үйл гэх мэт/

Миний багш Мисцү Нару Монгол хэлийг зүүдний йога-р сурсан хүн байсан. Багш минь Монгол хэлийг, тэр дундаа монгол бичгийн сонгодог хэлийг надаас ч илүү мэддэг хүн байсан.
Зүүдний йога өндөр түвшинд хийж байна гэдэг бол тэр хүний гэрлэн бие (оюун ухаан) хий биеэ (нарийн бие/сэтгэлээ) бүрэн эрхшээсний илрэл.
Судрын хэлээр гэрлэн биеийнх нь бүх нандин функцууд бүрэн нээгдэж гэрлэн бие нь энгийн гэрлэн бие биш, талст тунгалаг гэрлэн бие болсны илрэл, баталгаа юм.

Би багшийгаа дуурайж зүүдний йога-р Хятад хэл сурах гэж оролдоод санасан амжилтандаа хүрч чадахгүй л байна. Боломжийн сургалт олоод сууна аа. Гэтэл нэг мэдэхэд сургалтнаасаа гараад явчихсан шал өөр газар зугаалаад, тэнээд явж байдаг. Энэ бол миний гэрлэн бие хий биеэ бүрэн эрхшээж чадахгүй байгаагийн илрэл, баталгаа.
Өөрөөр хэлбэл би өөрийнхөө хий биеийг бүрэн таньж мэдэж, туулж гаталж, эрхшээж чадахгүй байна. Миний гэрлэн бие хий биеэ бүрэн эрхшээх хөгжлийн түвшинд хүрээгүй байна гэдгийн жинхэнэ, бодит баталгаа.
Ийм учраас би хүний:
• нарийн бие
• нарийн биеийн түвшний
• нарийн бие дээр хадгалагддаг үйлийн үрийн түвшний үзлэг, оношлогоо, засал, зүүд тайлах зэрэг ямар нэг үйл огт хийдэггүй.
Өөрийнхөө нарийн биеийг бүрэн таньж, мэдэж, туулж гаталж, эрхшээж чадаагүй хүн бусдын нарийн биеийг шинжинэ, тодорхойлно, засна, зална... гэж байхгүй. Тэр дундаа бүрэн зөв шинжинэ, тодорхойлно, засна, зална... гэж байхгүй.
Өөрийгөө бүрэн таньж мэдэж, туулж гаталж, эрхшээж байж дараа нь хүсвэл (хэн, хэн нь/ өрөөлийг.
/Мөн би зөвхөн номын үйлтэй учир номын үйлээ л өөрийн чадах, мэдэх, болох бүтэхээрээ хийх ёстой. Өөр зүйлээр хөөцөлдвөл үндсэн үйл маань орхигдоно./

Зүүдийг ерөнхийд нь:
• Зөн/Совингийн
• Мөрөөдөл/Айдас түгшүүрийн
• Мунхаг самууны гэж гурав ангилнна.

Зүүд бол хүний сүнсэн биеийн хэл, мэдрэмж учир сүнс ухамсрын хөгжил зүүдний тод, тунгалаг чанар хоёр шууд хамааралтай.

Зүүд бол хүний сүнсэн биеийн хэл, мэдрэмж учир танд, таны сүнсэнд:
• юу учирч тохиолдох гэж байгааг
• юу учирч тохиолдсоныг
• юу учирч тохиолдож байгааг зүүд тань илэрхийлнэ.

Ийм учраас зүүдийг хайхрахгүй орхиж болохгүй.


✨ ТАЛАРХЛАА ГЯЛАЙЛАА ГИЙЛЭЭ ✨

ҮРГЭЛЖ САЙХАН ЗҮҮД МАНААРАЙ ✨🩷🙏

Нийтлэл бичсэн: Илээхэн Ээхэн

эх сурвалж:
• Монгол Цагаан Домын галигт ном "ЯТГАЛ" судар
• Монгол Цагаан Домын цалигт ном "ҮРЭКЕЛН" судар
• Монгол Цагаан Домын онол, тайлал, аргазүйн сургалт

🌍🔑⏱️Сургалтын хөтөлбөр:
https://www.facebook.com/share/p/1B2ohV7bWs/

#МонголЦагаанДом

Монгол Цагаан Домын "ШИНЭ ХИЧЭЭЛ" 4 сарын 4-нд, өглөө 06:00 цагт эхэлнэ. #МонголЦагаанДом
30/03/2026

Монгол Цагаан Домын "ШИНЭ ХИЧЭЭЛ" 4 сарын 4-нд, өглөө 06:00 цагт эхэлнэ.

#МонголЦагаанДом

30/03/2026

АТА ТАВАН ТЭНГЭР, ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР

Ата таван тэнгэр бол монгол улс үндэстнийг газар эх дэлхий дээр үүсгэж, бий болгож таван тусгаар тогтнолыг нь тогтоож, таван байдлын тухыг нь хангасан монгол улс үндэстний эцэг, ихэс дээдсүүд заларсан, залардаг, залрах эцэг таван тэнгэрийн нэр юм. Ата гэдэг нь өвөг монгол хэлний эцэг гэсэн үг. Ата таван тэнгэр бол андгарт буюу андгайт тэнгэрүүд. Энэ утгаар нь Ата таван тэнгэрийг Анд таван тэнгэр гэж бас нэрлэдэг. Андгай гэж энэ ертөнц төгсөх хүртэл тавьсан гэрээг хэлдэг. Ийм учраас Андгарт тэнгэрүүд/Ата таван тэнгэр бол эрэмбэ зиндаагаараа Мөнх тэнгэрийн дараа ордог тэнгэрүүд. Ата таван тэнгэр нь таван ширхэг тэнгэр биш таван бүлэг тэнгэр.

Таван их хар сүлд зөвхөн цэргийн сүлд биш. Таван хар сүлд бол монгол төрийн:
- Хамгаалалт, сүр хүчний
- Хар домын,
Ата таван тэнгэрийн нэгдсэн оньс юм.

Тэнгэр язгуурт тэнгэр шүтлэгтнүүд:
- Ата таван тэнгэр
- Заяач таван тэнгэр гэсэн хоёр өөр таван тэнгэр тахиж шүтдэг.

Сүүлийн үед тэнгэр шүтлэгийн Ата таван тэнгэр, Заяач таван тэнгэрүүдийг Буддын шашны Лха таван тэнгэр (Гови Лха) гэдэг сахиуснуудтай хольж хутгаж ойлгож, ярьдаг болсон байна.
Тэнгэр шүтлэгийн:
- Ата таван тэнгэр
- Заяач таван тэнгэр нь Буддын шашны Лха таван тэнгэр (Гови Лха) гэдэг сахиуснуудаас тэс өөр зүйлүүд шүү.

ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР

Тэнгэр шүтлэгийн Заяач Таван Тэнгэр:
• Уг/Язгуур
• Дээдэс
• Онгод
• Сахиус
• Нутаг орон, уул усны эзэд.
Энэ тав бол хий биетүүд буюу:
• Асарын айнхан (Цагаан Дом), Тэд бол хагас тэнгэрүүд.
• Асурын дээд эрэмбийнхэн (Буддын гүн ухаан)
• Дээд астралынхан (Орчин үе)

Заяач таван тэнгэрүүд бол зарлигтнууд болон тангарагтнууд.

Тэд хий биетний хүрээнд оршиж байгаа хий биетүүд ч:
- сүнсний язгуурын хувьд тэнгэр язгууртнууд учраас
- тэд хагас тэнгэрүүд учраас
- мөн тэднийг хүндэтгэх үүднээс тэнгэр гэж нэрлэж дууддаг.
Тэд тухайн хүнтэй, тухайн ураг удам, тухайн ус нутгийнхантай заяа тавилангаар, сайн үйлийн барилдлагаар, тангараг, зарлигаар холбоотой учир “Заяач таван тэнгэр” гэж нэрлэдэг.
Гови Лха бол Тэнгэр шүтлэгийн таван тэнгэрүүдийн аль нь ч биш.
Гови Лха лам нар тэнгэр шүтлэгийн таван тэнгэрүүд, гэр онгонуудаас санаа авч, дуурайж зохиосон зохиол (программ), нөгөө бол лам нарын өөрсдийнх нь залж босгож, тахиж шүтэж биежүүлсэн сахиуснууд, асурийн хий биетүүд байх боломжтой. Гови Лхагийн:
1. Шүтлэг, тахилгын зан үйлийг нь харахад
2. Лам нарын өөрсдийнх нь Гови Лхагаа тайлбарлаж байгаа тайлбаруудыг үзэхэд Гови Лха бол сахиуснууд байдаг.
Сахиуснууд бол Дээд астралын таван их хүрээнийхний зөвхөн нэг л хүрээнийхэн нь. САХИУС гэсэн их хүрээнийхэн нь.
Ураг удам бүхний Заяач таван тэнгэр өөр.
Тэнгэр шүтлэгийн Заяач таван тэнгэр бол нэг зураг зурж тавьчихаад бүгд нийтээрээ шүтдэг зүйл биш.
• Улаач бүхэн дээр өөр өөрийнх нь ураг удмын өөр өөр онгодууд буудаг. Энэ онгодууд бол Тэнгэр шүтлэгийн Заяач таван тэнгэрийн "ОНГОД" гэсэн их хүрээнийхэн.
• Нутаг орон, уул ус бүхэн өөр өөр эзэнтэй байдаг. Энэ нутаг орон, уул усны эзэд бол Тэнгэр шүтлэгийн Заяач таван тэнгэрийн "НУТАГ ОРОН, УУЛ УСНЫ ЭЗЭД" гэсэн их хүрээнийхэн.
Ураг удам бүхэн:
- өөр өөр уг язгуур
- өөр өөр ихэс дээдэстэй
- өөр өөр онгодуудтай
- өөр өөр сахиус хамгаалалттай
- нутаг орон, уул усны эзэд нэг нутаг оронд төрж өссөн хүмүүсийнх ижил, өөр өөр нутаг оронд төрж өссөн хүмүүсийнх мөн өөр өөр байна.
Эндээс Тэнгэр шүтлэгийн Заяач таван тэнгэр болон Гови Лха гэдэг сахиус шүтээний ялгаа, тэд нэг зүйл биш гэдэг нь тодорхой харагдана.

Тэнгэр шүтлэгт:
• АТА ТАВАН ТЭНГЭР
• ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР
гэсэн хоёр өөр таван тэнгэрүүд, нандин шүтээнүүд байдаг.
АТА ТАВАН ТЭНГЭР
1. Ата таван тэнгэр бол хий биетүүд биш. Өндөр түвшний гэрлэн биетүүд.
2. Ата, Заяач гэсэн хоёр үг хэлзүйн хувьд хоёр өөр утга илэрхийлдэг хоёр өөр нэр томъёо.
3. Ата таван тэнгэр, Заяач таван тэнгэр хоёр оршихуйн хувьд ч хоёр өөр оршихуй. Нэг нь гэрлэн биетэй. Нөгөө нь хий биетэй.
Ата таван тэнгэр бол тэнгэрүүд буюу гэрлэн оршихуй. Гэрлэн биет оршихуй. Гэрлэн биет оршихуйн дээд эрэмбийнхэн. Ата таван тэнгэр бол андгартнууд.
Ата таван тэнгэрийг Чоносын язгуурынхан, тэр дундаа:
• Алтан ургийнхан
• Урин-Хиад (Урианхай ястай, Хиад цустай)
• Бүри-Хиад (Буриад ястай, Хиад цустай)
• Дар-Хиад (Дархад ястай, Хиад цустай) зэрэг язгуурын монгол ураг удмынхан тахиж тайдаг. Бүри-Хиадын тэр зайран, Урин-Хиадын тэр удган, Боржигины энэ зайран, Дар-Хиадын тэр удган тахиж тайдаг гээд тоочилтой биш.
Тэнгэр шүтлэгийн халдашгүй-хагацашгүй нандин шүтээнүүд угаасаа хүн толгойтой бүхэн мэдэх, хүн толгойтой бүхэнд хамаатай, хүртээлтэй зүйл биш. Харин мэдэхгүй байж мэддэг юм шиг ярьцгаагаад, хаа хамаагүй өөр зүйлтэй хольж хутгаад, гутаагаад байж болохгүй.

Монгол туулийн амин сүнс болсон:
Унтаршгүй мөнхийн гал гэдэг мөрийн "гал" гэдэг үгийг "зул" гэдэг үгээр
Унашгүй мөнхийн сүлд гэдэг мөрийн "сүлд" гэдэг үгийг "ганжир" гэдэг үгээр сольсон
Урвашгүй мөнхийн нөхөд гэдэг мөрийг нь бүр алга хийсэн байна. Монгол хүмүүс өөрсдийгөө ингэж жатгална гэж арай ч байхгүй байх. Бурангуй үзлээр мунхарсан хүмүүсийн л балмад үйлдэл байх гэж туульч дээдэс ихэд таагүй хандаж, Монгол тууль гэж нэг иймэрхүү анзааны юм байдаг юм шүү гэж тууль хайлж бичүүлж байсан.

Монгол туулийн:
- галыг зул
- сүлдийг ганжир болгосон шигээ тэнгэр шүтлэгийн таван тэнгэрүүдийг бүгдийг сахиус болгочих гээд үзэж тарцгаагаад байх юм аа, зарим хүмүүс. Болимоор юм.

Шил сайт Агис минь
Шивэргэл сайт Агас минь
Үнэн мөнхийн ёсы минь
Үсэг үгүй судры минь
Үрдээ заадаг номы минь
Үнс болгож чадахгүй
Үгүйсгэж хэн ч дийлэхгүй
Үгүйрүүлж хэзээ ч барахгүй
/Монгол Цагаан Домын өчил, тангарагийн шүлгүүдээс/

нийтлэл бичсэн Илээхэн Ээхэн

эх сурвалж:
• Монгол Цагаан Домын галигт ном "ЯТГАЛ" судар
• Монгол Цагаан Домын:
- онол, тайлал
- аргазүйн сургалт

https://www.facebook.com/share/p/182tNLQVdi/

30/03/2026

Address

BZD
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:30
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Bichekeen posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share