Mongo.mn

Mongo.mn Mongo.mn - Хамгийн ашигтайг сонго

🏘️ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ХҮСЭГЧИД ДУНДЖААР ХЭДЭН НАСТАЙ БАЙДАГ ВЭ?Сүүлийн 6 жилийн хугацаанд орон сууц болон хашаа байшингийн...
27/04/2026

🏘️ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ХҮСЭГЧИД ДУНДЖААР ХЭДЭН НАСТАЙ БАЙДАГ ВЭ?

Сүүлийн 6 жилийн хугацаанд орон сууц болон хашаа байшингийн зээл хөөцөлдсөн 2568 хүний датанд бид шинжилгээ хийж үзлээ.

Графикаас харахад 24-өөс 35 насныхан ипотекийн зээлд хамгийн идэвхтэй хандаж байна. Энэ бол гэр бүл зохиож, өрх тусгаарлан, амьдралаа төвхнүүлэх гэж буй залуу үеийн төлөөлөл юм.

Гэхдээ датаг илүү нарийвчлан, хамгийн түгээмэл ханддаг насыг (Mode) хүйсээр нь салгаж харвал сонирхолтой дүр зураг гарч байна:

🏢 ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ:

Эрэгтэйчүүд дунджаар: 28.8 насандаа
Эмэгтэйчүүд дунджаар: 29.9 насандаа

🏡 ХАШАА БАЙШИНГИЙН ЗЭЭЛ:

Эрэгтэйчүүд дунджаар: 29.9 насандаа
Эмэгтэйчүүд дунджаар: 31.0 насандаа тус тус анхны зээлээ хөөцөлдөж эхэлдэг байна.

Эндээс харвал эрчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 1 жилийн өмнө орон сууцны асуудлаа шийдэхээр хөдөлж эхэлдэг бол, хашаа байшингийн зээл рүү хүмүүс орон сууцны зээлээс бага зэрэг хожуу буюу 30 гарсан хойноо ханддаг хандлагатай байна.

❓ Харин таны хувьд хэдэн насандаа анх байрны зээл хөөцөлдөж байсан бэ? Эсвэл хэзээ авахаар төлөвлөж байна вэ?

📊 Эх сурвалж: Mongo.mn - "Монголчуудын санхүүгийн хэрэгцээ ба чадамж 2020-2025" судалгаа

🔗 Та манай энэхүү судалгааны дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс үзнэ үү: http://mongo.mn/c/344

👥 Байгууллага хамт олондоо өрхийн санхүүгийн сургалт авахыг хүсвэл энд дарж хөтөлбөртэй танилцана уу: http://mongo.mn/c/310

📞 Лавлах утас: 8586-0555

Монголчуудын өрхийн санхүүг дэмжигч: АГУЛА ДААТГАЛ

ОРЛОГЫН 45%-ААР ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?Та хэдэн төгрөгийн зээл авах боломжтой, хэдэн төгрөгийн үнэтэй ба...
30/03/2026

ОРЛОГЫН 45%-ААР ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Та хэдэн төгрөгийн зээл авах боломжтой, хэдэн төгрөгийн үнэтэй байр зээлээр авах боломжтой нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Үүнээс хамгийн гол хоёр нь:

1) Таны цалин, орлого
2) Бүрдүүлсэн урьдчилгаа

Цалин орлогоос яаж хамаардаг вэ?

Орлогынхоо хэдэн хувиар зээл төлж болох хязгаарыг Монголбанкнаас журамласан байдаг. Үүнээс давах хэмжээний зээл авах боломжгүй гэсэн үг. Үүнийг банкныхан ӨР ОРЛОГЫН ХАРЬЦАА гэж ярьдаг.

Өр орлогын харьцаа нь:

1. Ипотекийн зээл дээр үндсэн цалингийн 45%
2. Банкны орон сууцны зээл дээр гар дээр авч буй цалингийн 50-60% байдаг

Тодруулбал таны ипотекийн зээлд сард төлөх дээд хэмжээ таны өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй буюу үндсэн цалингийн 45%-аас хэтрэхгүй гэсэн үг. Хэрэв хамтран зээлдэгчтэй бол хоёр хүний цалинг нийлүүлж тооцно.

Тэгвэл энэ жишгээр таны цалин, өрхийн орлого дээр үндэслэн та хэдэн төгрөгийн зээл авч чадах, ямар үнэтэй байр, орон сууц зээлээр авах боломжтойг ипотекийн зээл болон банкны орон сууцны зээл дээр зэрэгцүүлэн тооцож үзүүлье. Үүнийг та хавсралт зургаас харна уу.

Жишээлбэл та 2.2 сая төгрөгийн цалинтай, өрхдөө ганцаараа орлоготой бол ипотекийн 138 сая төгрөгийн зээл, банкны орон сууцны зээлээр 53-64 сая төгрөгийн зээл авах боломжтой байна. Танай өрхийн орлого 3.5 сая төгрөг бол 100-150 сая төгрөгийн зээл авах боломжтой. Урьдчилгаа 30%-ийг нэмбэл тус тус хэдэн төгрөгийн үнэтэй байх авах боломжтойг хүснэгтээс үзнэ үү.

Орон сууцны зээл, ипотекийн зээлтэй холбоотой бусад зөвлөгөө, тооцооллыг манай ӨРХИЙН САНХҮҮ группт элсэж үзнэ үү. https://www.facebook.com/groups/mongovideo

Mongo.mn - санхүүгийн зөвлөгөө, зуучлал

Өрхийн санхүүг дэмжигч: АГУЛА ДААТГАЛ

МӨНГӨТЭЙ БАЙХ АРГАТа цалин буусан өдөр дэлхийг бүхэлд нь авч чадах юм шиг баян санагддаг уу? Харин ердөө долоохон хоноги...
27/03/2026

МӨНГӨТЭЙ БАЙХ АРГА

Та цалин буусан өдөр дэлхийг бүхэлд нь авч чадах юм шиг баян санагддаг уу? Харин ердөө долоохон хоногийн дараа "Миний мөнгө хааччихав аа?" гэж гайхан, дансаа ч харахаас эмээж байсан уу?

Санхүүгийн сэтгэл зүйчид мөнгөтэй харьцах үед хүмүүсийн гаргадаг зан төлөвийг судалж, доорх таван алдаа, нийтлэг хэв шинжийг тодорхойлжээ. Үүнд:

1. "ЦАЛИН БУУСАН ӨДРИЙН САЯТАН"

Цалин буусан эхний 2-3 хоногт яг л хаан шиг амьдарна. Автобусанд суухгүй, дандаа таксидна. Өдрийн хоолонд рестораны сет захиалж, найзуудтайгаа уулзахаараа "Өнөөдөр би даая аа!" гэж цээжээ дэлдэнэ. Гэтэл ердөө 5 дахь хоногоос эхлээд амьдрал хуучин хэвэндээ орно. Амьдралын үнэнтэй нүүр тулж, "Бэлэн гоймон ч бас гоё шүү" эсвэл "Оройн хоол идэхгүй байх нь жин хасахад тустай" гэх мэт өөрийгөө хуурч суудаг хүмүүс энэ бүлэгт хамаарна.

2. "ӨӨРИЙГӨӨ ШАГНАХ ӨВТЭЙ ХҮН"

Ажил дээрээ хүнд загнуулбал - "Өнөөдөр баахан стрестчихлээ, би ер нь хангалттай зовсон, гадуур гарч амттай юм идэж өөрийгөө шагнана аа". Гоё зүйл тохиолдлоо - "Үүнийг тэмдэглэх хэрэгтэй!". Ядраад байна - "Гоё кофе уугаад сэргэе" гэх мэт бүх л сэтгэл хөдлөлөө мөнгөөр "аргаддаг" төрлийн хүн. Тэгээд сарын эцэст өөрийгөө шагнах мөнгө ч үгүй, шалтгаан ч үгүй үлддэг хүмүүс.

3. “ДАНСАА ШАЛГАХААС АЙГЧИД”

Мобайл банкны апп-аа нээхээс яг л аймшгийн кино үзэх гэж байгаа юм шиг айна. "Яг хэд үлдсэн бол оо?" гэж нүдээ хагас аньж байгаад харна. Үлдэгдлээ харчхаад "Үгүй байлгүй дээ, хэн нэгэн миний данснаас хулгай хийгээгүй биз?" гэж гайхангаа хуулгаа шалгахад дандаа л өөрийнх нь идсэн уусан зүйлс, кофе, такси, хүнс байх жишээтэй. Ямар ч багцаагүй бага багаар үрсээр байгаад үлдсэн мөнгөө хараад шоконд ордог хүмүүс.

4. "ЗЭЭЛИЙН БООЛ" буюу цалин нь нүд ирмэхийн дотор дуусдаг хүмүүс

Цалин буулаа, утсанд мессеж ирлээ! Гэвч дараагийн 10 минутын дотор пин пан, пүс пас. …Pay-д 150 мянга, …Pay-д 100 мянга, өмнөх сарын зээлийн картын төлбөр, найзаасаа зээлсэн 50 мянгаа шилжүүллээ... Тэгээд л данс буцаад 0. Энэ хүмүүсийн хувьд цалин нь тэднийх биш, зүгээр л дансаар нь ороод гардаг мөнгө.

5. "ХЯМДРАЛЫН ХОХИРОГЧ"

Огт хэрэггүй, авах төлөвлөгөөгүй байсан ч дэлгүүрийн лангуун дээр "70% ХЯМДАРЛАА" гэсэн бичиг харвал "Үүнийг авахгүй бол алдагдал шүү дээ, би мөнгө хэмнэж байна" хэмээн өөрийгөө бат итгүүлээд авчихдаг. Уг нь мөнгө хэмнээгүй, зүгээр л гэнэтийн зүйлд байгаа мөнгөө үрчихсэн гэдгээ гэртээ хариад л ухаардаг хүмүүс.

Дээрх 5 хэв шинжийн аль нэг нь тантай ижилхэн санагдаж байна уу? Хэрэв тийм бол санаа зовох хэрэггүй ээ, бидний ихэнх нь ийм алдаа гаргадаг. Хамгийн гол нь үүнээс яаж гарах вэ гэдэгт л гол асуулт …

Үүнд дэмжлэг болох үүднээс дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгээ удирдах шилдэг аргуудыг та бүхэнд танилцуулъя.

САНХҮҮГЭЭ УДИРДАХ ШИЛДЭГ 3 АРГА

1️⃣ Какейбо (Kakeibo) - Японы гайхамшигт арга.

Японы анхны сэтгүүлч эмэгтэй Мотоко Хани 1904 онд өрхийн орлого, зарлагаа хэрхэн хөтлөх талаарх энэхүү аргыг олон нийтэд танилцуулжээ. Ердөө үзэг, тэмдэглэлийн дэвтэртэй байхад л хангалттай. Энэхүү арга нь үндсэн 3 үе шаттай:

1. Сарын эхэнд орлого, зарлагаа төлөвлөх.
2. Өдөр тутмын орлого, зарлагаа хөтлөх.
3. Сарын эцэст биелэлтээ дүгнэх.

Хамгийн гол нууц нь өдөр тутмын зардлаа маш энгийнээр буюу: (1) Ердийн зардал (зайлшгүй), (2) Тав тух, (3) Соёлын, (4) Бусад гэсэн 4-хөн бүлэгт хувааж бичдэгт оршино. Мотоко Хани энэ аргыг заавал "гараар хөтлөхийг" зөвлөдөг. Учир нь гараар бичих үед хүн гаргасан зардал бүрдээ илүү анхаарч, тэр зардал үр ашигтай байсан эсэх, дараагийн удаа уг зардлыг гаргах эсэхээ хялбархан шийдэж сурдаг давуу талтай. Энэ аргыг хэрэглэснээр хүмүүс мөнгөө маш хянамгай зарцуулж, хуримтлал нь эрс нэмэгддэг байна. Та бүхэн интернэтээс “какейбо” гэж бичээд хайгаарай. Энэ төрлийн дэвтрийн зураг гарч ирнэ.

2️⃣ 50/30/20 Дүрэм (Хамгийн энгийн бөгөөд алдартай)

АНУ-аас гаралтай энэхүү арга нь мөнгөө хэмнэхийн тулд заавал "тарчилж", дуртай зүйлсээсээ татгалзаж суух албагүйг харуулдгаараа маш алдартай. Энэ дүрэм таны орлогыг автоматаар 3 хуваана:

a) 50% - Зайлшгүй хэрэгцээ: Амьдралд заавал гарах зардлууд. Байрны түрээс/ипотек, гэрлийн мөнгө, хоол хүнс, унаа, эмийн зардал зэрэг амьдрах суурь хэрэгцээ багтана.
б) 30% - Өөрийгөө баярлуулах: Гадуур хооллох, кино үзэх, найзуудтайгаа уулзах, шинэ хувцас авах зэрэг танд таашаал өгдөг зүйлс. Энэ 30 хувийг та ямар ч гэмшилгүйгээр өөртөө зарцуулж болно!
в) 20% - Хуримтлал ба Өр дарах: Ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалт. Хадгаламждаа мөнгө хийх эсвэл өндөр хүүтэй хэрэглээний болон апп-ын зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөд зарцуулна.

Жишээ нь: Та сарын 2,000,000 төгрөгийн цалинтай гэж бодъё. Тэгвэл 1,000,000₮-ийг суурь хэрэгцээндээ, 600,000₮-ийг нь зөвхөн өөрийнхөө хүсэл, сонирхолд зарцуулж, харин үлдсэн 400,000₮-ийг шууд хадгаламж руугаа эсвэл зээлээ дарахад хийнэ гэсэн үг юм.

3️⃣ Дугтуйны арга (Envelope System)

Ялангуяа үрэлгэн хүмүүст маш сайн тохирно. Цалингаа буухаар "Хоол", "Шатахуун", "Зугаа цэнгэл" гэсэн дугтуйнууд нээгээд мөнгөө хувааж хийнэ. Хоолны дугтуйнд байгаа мөнгө дууссан л бол тэр сардаа дахиж гадуур хооллохгүй гэх мэтээр өөртөө маш сайн сахилга бат суулгадаг.

Дэвтэр дээр бичихээс залхуурдаг, эсвэл технологи ашиглан санхүүгээ илүү ухаалгаар удирдахыг хүсэж буй хүмүүст дараах 4 аппликэйшнийг санал болгож байна.

📱 ОРЛОГО ЗАРЛАГА ХӨТЛӨХ ШИЛДЭГ АПП-ууд

1. Wallet (by BudgetBakers)

Монголчуудын хамгийн дуртай апп Энэ бол манайхны хувьд "Сонгодог" апп юм. Хамгийн том давуу тал нь Монгол төгрөгөөр хөтлөх боломжтой бөгөөд график, тайлан нь маш өнгөлөг, ойлгомжтой байдаг. Мөн гэр бүлийнхэнтэйгээ дундаа нэг эрхээр ороод өрхийнхөө орлого, зарлагыг хамтдаа хөтлөх бүрэн боломжтой.

2. YNAB (You Need A Budget)

Өрнөөс гаргах шидтэн Дэлхий нийтээр санхүүгээ удирдах бас нэг шилдэг арга болох "Тэгт суурилсан төсөвлөлт" аргыг дижитал хэлбэрт оруулсан дэлхийн №1 апп юм. Энэ апп таны мөнгө бүрийн "зориулалт"-ыг тодорхойлж, нэг ч төгрөг сул үлдээхгүй байх маш хатуу бөгөөд үр дүнтэй системтэй. Хэдий төлбөртэй апп боловч, үр дүн нь төлсөн мөнгөнөөсөө 10 дахин илүү гардаг гэж дэлхий даяар үнэлдэг.

3. Goodbudget

Дижитал "Дугтуй" Хэрэв та өмнө нь ярьсан "Дугтуйны арга"-д дурласан бол энэ апп яг танд зориулагдсан. Та "Хоол", "Унаа", "Гоо сайхан" гэсэн виртуал дугтуйнууд үүсгээд мөнгөө хуваарилна. Тухайн дугтуйн дахь мөнгө улайж дууссан л бол дахиж үрэх эрхгүй болно гэсэн үг. Үрэлгэн хүмүүсийг эмчлэх шилдэг апп!

4. Голомт банкны SMART BANK апп

Голомт банкны "Smart Bank" аппликэйшн дотор "Миний санхүү" гэдэг маш ухаалаг цэс бий. Энэхүү цэс нь дараах давуу талуудтай:

- Автомат ангилал (Залхуу хүмүүст хамгийн хэрэгтэй): Таныг карт уншуулах эсвэл шилжүүлэг хийх тоолонд систем автоматаар таньж бүртгэдэг. Жишээ нь, ШТС дээр карт уншуулбал шууд "Унаа, шатахуун" руу, Номингоос юм авбал "Хүнс" рүү, CU орвол "Хоол" гэх мэтээр танаас асуухгүйгээр өөрөө ялгаад бүртгэчихнэ.

- Өнгөлөг график: Сар дуусахад таны мөнгө яг юунд хамгийн их үрэгдсэнийг маш ойлгомжтой, өнгөлөг дугуй графикаар (Pie chart) хувиарлан харуулдаг.

- Төсөв хянах: Та өөрөө "Энэ сар би гадуур хооллоход 200,000₮ л зарцуулна" гэж хязгаар тогтоож өгөөд, тэрэндээ хэр дөхөж байгаагаа хянах боломжтой.

Мөнгөтэй зөв харьцаж сурах нь нэг шөнийн дотор бүтчихдэг зүйл биш ээ. Хамгийн гол нь та өөрийнхөө гаргадаг алдааг олж хараад, түүнийгээ засах алхам хийх нь чухал юм. Та дээрх аргуудаас өөрт хамгийн ойр санагдсан ганцхан аргыг, эсвэл нэг л апп-ийг өнөөдрөөс эхлэн утсандаа татаад туршаад үзээрэй.

"Алтны үнэ цэнэ ашиглахдаа, Мөнгөний үнэ цэнэ зарцуулахдаа"

Mongo.mn - санхүүгийн зөвлөгөө, зуучлал

Өрхийн санхүүг дэмжигч - АГУЛА ДААТГАЛ

ХҮҮХДИЙНХЭЭ ХАДГАЛАМЖИЙГ ХЭЗЭЭ НЭЭХ ВЭ?Монголчуудын 78 хувь нь хүүхдийнхээ хадгаламжийг доорх 5 үед нээдэг байна. Үүнд:1...
25/03/2026

ХҮҮХДИЙНХЭЭ ХАДГАЛАМЖИЙГ ХЭЗЭЭ НЭЭХ ВЭ?

Монголчуудын 78 хувь нь хүүхдийнхээ хадгаламжийг доорх 5 үед нээдэг байна. Үүнд:

1. Дөнгөж төрөх үед нь
2. Үсний найр хийхэд
3. Бага ангид ороход
4. Дунд ангид ороход
5. Ахлах ангид ороход

Та аль ямар үед нь хүүхдэдээ хадгаламж нээж өгч байсан бэ? Аль эсвэл та хүүхдэдээ хадгаламж нээгээгүй байгаа юу? Хэрэв үгүй бол хугацаа алдалгүй нэн даруй нээхийг зөвлөж байна. Учир нь алдсан жил бүр асар үнэтэй.

Үүнийг харуулах нэгэн тооцооллыг танд үзүүлье. Хавсралт зургаас үзнэ үү.

Хэрэв та хүүхдээ дөнгөж төрөх үед нь хадгаламж нээгээд сар бүр 100’000 төгрөг хийгээд байвал 18 нас хүрэх үед нь 70 сая төгрөг болно. Тооцооллын дэлгэрэнгүй:

- Сар бүр хураах мөнгө: 100’000 төг
- 18 нас хүртэл хураах мөнгө: 21.6 сая төг
- Банкнаас тооцох нийт хүү: 54.1 сая төг
- Хүүний татвар: 5.4 сая төг
- Нийт хуримтлал: 70 сая төгрөг болно.

Энэ жишгээр хүүхдэдээ хадгаламж нээж, сар бүр 100’000 төгрөг хураавал 18 нас хүрэхэд нь нийт хэдэн төгрөгийн хуримтлалтай болох боломжтойг дээр дурдсан хадгаламж нээдэг гол 5 насан дээр тус тусад нь тооцсон тооцоог (хавсралт зурагт харуулсны дагуу) дор жагсаан харуулъя. Үүнд:

1. Төрөх үед нь хадгаламж нээвэл: 70 сая
2. Үсний найр хийхэд нь нээвэл: 47 сая
3. Бага ангид ороход нь нээвэл: 30 сая
4. Дунд ангид ороход нь нээвэл: 13 сая
5. Ахлах ангид ороход нь нээвэл: 2.7 сая

Тус тус хадгаламжтай болох нь ээ.

🌟 Ухаалаг Эцэг Эхчүүдэд Зөвлөхөд:

Хугацаа бол Мөнгө: Хавсралт зураг дахь шатсан диаграммыг харвал, төрөх үед болон ахлах ангид хадгаламж нээх хоорондох ялгаа маш их байна. Төрөх үед нээснээр 26 дахин их хүү хуримтлуулах боломжтойг харуулж байна.

Эрт нээх тусам илүү ашигтай. Та яг одооноос хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж эхлээрэй.

Дараагийн Алхам:

1. Хавсралт зургийг сайтар харж, үе шат бүрийн ялгааг нүдээр хараарай.

2. Хүүхдийн хадгаламж, хуримтлалтай холбоотой бусад зөвлөгөөнүүдийг та манай ӨРХИЙН САНХҮҮ группт нэгдэж үзнэ үү. https://www.facebook.com/groups/mongovideo

Mongo.mn - санхүүгийн зөвлөгөө, зуучлал

Өрхийн санхүүг дэмжигч: АГУЛА ДААТГАЛ

🛑 БАНК ТАНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЗӨВ БОДДОГ УУ? (Та шалгаж үзмээр байна уу?)Та хэзээ нэгэн цагт сошиал дээрээс хүмүүсийн ийм гом...
24/03/2026

🛑 БАНК ТАНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЗӨВ БОДДОГ УУ? (Та шалгаж үзмээр байна уу?)

Та хэзээ нэгэн цагт сошиал дээрээс хүмүүсийн ийм гомдлыг уншиж байсан уу?

😠 Гомдол 1: "Би 100 саяын орон сууцны зээл аваад сар бүр 1 сая төгрөг, нийт 6 жил төлсөн. Гэтэл өчигдөр зээлийн үлдэгдлээ шалгатал миний үндсэн зээл ердөө 12-хон сая төгрөгөөр л буурсан байх юм! Миний төлсөн 72 сая төгрөг хаашаа орчихов оо? Банк намайг шулж байна!"

😠 Гомдол 2: "100 саяын байр авчихаад 20 жилийн дотор 200 гаруй саяыг буцааж төлдөг. Байрны мөнгийг 2 нугалж авдаг энэ луйвраа хэзээ зогсоох юм бэ?"

Иймэрхүү пост уншаад “Банк нээрээ миний зээлийн хүүг зөв боддог уу” гэсэн эргэлзээ танд төрж байсан уу? Үнэхээр банк биднийг шулж, хүүг буруу бодоод байна уу, эсвэл энэ бүхний ард бидний мэдэхгүй математик нуугдаж байна уу? Хамтдаа задалж үзье.

💡 ХҮҮГ ХЭРХЭН БОДДОГ ВЭ?

Уг нь зээлийн хүүг бодох арга маш энгийн. Та хэдэн төгрөгийн зээлийг, хэд хоног ашиглана, түүндээ л ногдох хүүг төлнө.

Жишээлбэл 1 сая төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй 30 хоног ашигласан бол 20’000 төгрөг, 15 хоног ашигласан бол 10’000 төгрөгийн хүү төлнө. Дэлхий нийтээрээ энэ зарчмыг мөрддөг.

Гэтэл зээлдэгч зөвхөн хүү төлөхөөс гадна авсан “Үндсэн зээл”-ээ бас үе шаттай төлж барагдуулах ёстой. Энэ хоёрыг нийлүүлээд ЗЭЭЛИЙН САРЫН ТӨЛБӨР гэдэг.

Хүмүүс ихэвчлэн зээлийн хүүг бодох аргыг мэддэг ч харин энэ сарын төлбөрийг хэрхэн тогтоож байгааг тэр бүр мэддэггүй. Үүнээс болж дээрх эргэлзээ, бухимдал төрдөг.

Тэгвэл зээлийн сарын төлбөрийг яаж тооцдог юм бол оо? Яаж тооцвол зээлдэгчид дарамт багатай, алдагдалгүй байх вэ?

Үүнийг дэлхий нийт 100 жилийн өмнө шийдсэн байна. Үүнтэй холбоотой тухайн үед болсон нийгмийг цочроосон нэгэн түүх өгүүлье.

“Америкт 1930-аад оноос өмнө хүмүүс орон сууцны зээл авахдаа ихэвчлэн 3-аас 5 жилийн гэсэн маш богино хугацаатай авдаг байв. Хамгийн аймшигтай нь тэд сар бүр зөвхөн зээлийн ХҮҮГЭЭ л төлдөг байсан бөгөөд 5 жилийн дараа хугацаа дуусахад ҮНДСЭН ЗЭЭЛЭЭ тэр чигт нь бөөнд нь төлөх ёстой болдог байж.

Ихэнх хүмүүс тэр том дүнг бөөнд нь төлж чадахгүй тул дахиад л банканд очиж зээлээ сунгуулж амьдардаг байжээ. Гэтэл 1929 онд эдийн засгийн "Их Хямрал" эхлэхэд хувьцаа, үл хөдлөх хөрөнгө гээд бүх л төрлийн хөрөнгийн үнэ унаж үүнийг дагаад банкууд ч зээл сунгаж өгөхөө зогсоосон байна. Үр дүнд нь сая сая америкчууд зээлээ бөөнд нь төлж чадалгүй байраа алдаж, гудманд гарчээ”

Энэ гамшгийг зогсоохын тулд 1930-аад оны дундуур АНУ-ын Засгийн газраас "Орон сууцны захиргаа" (FHA) зэрэг байгууллагуудыг байгуулж, банкны системд бүрэн шинэчлэл хийсэн байна.

Тэд математик тооцоололд тулгуурлан зээлийг 15-30 жилээр сунгаж, сар бүр хүү болон үндсэн зээлээсээ бага багаар хамтад нь төлдөг, дээр нь сар бүрийн зээлийн төлбөр нь яг тэнцүү байдаг цоо шинэ аргачлалыг баталж зах зээлд нэвтрүүлсэн. Үүнийг Annuity буюу сарын төлбөр тэнцүү байх арга гэж нэрлэдэг.

Энэ аргыг нэвтрүүлсний ачаар:

1) Бөөн төлөлтийн эрсдлийг зогсоосон: Хугацааны эцэст үндсэн зээлээ бөөнд нь төлж чадахгүй дампуурдаг эрсдэлийг үгүй хийсэн. Сүүлийн сарын төлбөрөө төлөхтэй зэрэгцээд зээл 100% хаагдана.

2) Цалинтай төгс нийцсэн: Хүний цалин тогтмол байдаг шиг, зээлийн төлбөр сар бүр яг ижилхэн тогтмол гарах нь зээлдэгчид амар байдаг.

3) Байртай болох боломжийг олгосон: Хугацааг 15-30 жилээр сунгаж, зэлийн сарын төлбөрийг түрээсийн мөнгөтэй ижил хэмжээнд хүртэл багасгаснаар дундаж орлоготой жирийн ажилчин анги хүртэл өөрийн гэсэн байртай болох бодит боломж нээгдсэн.

Бид заримдаа "энэ аргаар бодохоор эхний жилүүдэд дан хүү төлөөд байна, банк шулж байна" гэж бухимддаг ч, яг үнэндээ энэ арга нь анх хүмүүсийг гудамжинд гарахаас аварч, жирийн цалинтай иргэдийг орон сууцжуулах хүмүүнлэг зорилгоор банкны системд нэвтэрч, өнөөдрийг хүртэл дэлхий даяар мөрдөгдөж буй хамгийн шилдэг арга юм.

Манай улсад ч гэсэн энэ аргачлалаар тооцдог. Хүү, сарын төлбөр тооцох аргачлалыг Монголбанкнаас журамласан байдаг бөгөөд банкууд энэ журмын дагуу зээлийн хүүг автоматаар буюу програмаар тооцож явдаг. Үүний хүчинд өнөөдөр Монгол улсын хэмжээнд байгаа 2.3 сая банкны зээлдэгчийн зээлийн хүүгийн тооцоо алдаагүй явдаг. Уг журмыг та бүхэн дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам" нэрээр хайж үзээрэй.

🔍 ТЭГВЭЛ ТА ХҮҮГЭЭ ӨӨРӨӨ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

Одоо та манай постын хавсралт зураг шиг өөрийнхөө зээлийн гэрээний "Эргэн төлөлтийн хуваарь"-ийг нээгээд шууд шалгаад үзээрэй.

Бодох томьёо:

НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ = (Өмнөх сарын Үндсэн зээлийн үлдэгдэл * Сарын хүү / 30 хоног) * Ашигласан хоног

Жишээ нь (Хавсралт зураг дээрх эхний сарын төлөлтөөр бодож үзье):

- Үлдэгдэл: 15,000,000 төгрөг
- Жилийн хүү: 23.60% (Үүнийг 12 сард хуваахад сарын хүү ойролцоогоор 1.96% болно).
- Ашигласан хоног: 31 хоног
- Тооцоолол: (15,000,000₮ * 1.96% / 30 хоног) * 31 хоног = 279,000₮ Та хараарай, яг хүснэгт дээрх хүүтэй (279,000.00) таарч байгаа биз? Үндсэн зээлээс нь үлдсэн (498,232.36) мөнгө хасагдаад л явдаг. Ийм амархан!

Эсвэл та манай сайтын тооцоолуурыг ашиглан маш хялбар шалгаж үзэх боломжтой шүү: http://mongo.mn/calculator/show

Mongo.mn - санхүүгийн зөвлөгөө, зуучлал

Иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжигч: АГУЛА ДААТГАЛ

ТА 200 САЯТАЙ ТЭТГЭВЭРТ ГАРАХ БОЛОМЖТОЙ ЮУ? 💰Бидэнд хандсан нэгэн харилцагчийн түүхээс сэдэвлэн дараах тооцооллыг бэлтгэ...
23/03/2026

ТА 200 САЯТАЙ ТЭТГЭВЭРТ ГАРАХ БОЛОМЖТОЙ ЮУ? 💰

Бидэнд хандсан нэгэн харилцагчийн түүхээс сэдэвлэн дараах тооцооллыг бэлтгэлээ. Энэ нь магадгүй 40-өөд насны олон хүмүүст тулгардаг, дотроо чимээгүйхэн бодож явдаг нийтлэг асуудал байх. (Хувь хүний нууцыг хадгалах үүднээс зарим мэдээллийг ерөнхийлсөн болно).

Нөхцөл байдал: Манай харилцагч одоо 45 настай бөгөөд үр хүүхдүүд нь өсөж том болон тусдаа гарсан тул гэр бүлийн санхүүгийн дарамт эрс багасжээ. Мөн 10 гаруй жилийн өмнө авсан ипотекийн зээл нь удахгүй 2 жилийн дараа төлөгдөж дуусах дөхсөн байна. Анх зээл авч байхдаа сар бүр 600 мянган төгрөг төлөх гэж ихээхэн чардайдаг байсан бол өнөөдөр орлого нь өсөж, зээлдээ огт түүртэхгүй болсноор санхүүгийн хувьд нэлээд уужуу амьсгаа авч эхэлсэн байна.

Тулгарсан асуудал ба Айдас: Гэвч түүнд нэгэн түгшүүр төрсөн нь "Тэтгэврийн амьдрал" байлаа. Насаараа хөдөлмөрлөсөн ч өнөөдөр тэтгэврээс тэтгэврийн хооронд амь зууж, үр хүүхдүүдийнхээ дэмжлэгийг харан суугаа аав ээжийнхээ амьдралыг давтах вий гэхээс маш их болгоомжилж байгаагаа бидэнд хуваалцсан юм.

Түүний зорилго: "Надад одоо л санхүүгийн боломж гарч байна. Цалин орлого маань ч тогтворжиж сардаа 4 сая төгрөгт хүрлээ. Тиймээс би одооноос цалингаасаа сар бүр 500 мянгаас 1 сая төгрөгийг тогтмол хураавал, 10 жил ажиллаад тэтгэвэртээ гарах үед 100 саяас 200 сая төгрөгийн хуримтлалтай гарч чадах болов уу? Та бүхэн надад бодит тооцоолол хийж өгөөч."

💡 БИДНИЙ ЗӨВЛӨГӨӨ БА ТООЦООЛОЛ:

Яг ийм нөхцөл байдалд байгаа, ирээдүйгээ төлөвлөхийг зорьж буй хүн бүрд зориулан бид дараах тооцооллыг гаргалаа.
Та 10 жилийн дараа тэтгэвэртээ 100 сая төгрөгийн хадгаламжтай гарахын тулд сар бүр 465 мянга, 200 саяын хадгаламжтай гарахын тулд сар бүр 930 мянган төгрөг хураах шаардлагатай.

Үүнийг тооцохын тулд таны сар бүр хадгалах мөнгө, банкнаас бодож олгох хүү, төлөх хүүний татвар зэргийг хамтад нь тооцох шаардлагатай болно.

2026 оны 3 сарын 16-ны байдлаар банкуудын хадгаламжийн дундаж хүү 12.7% хувь байна. Сүүлийн 4 жилийн дунджийг авч үзвэл 12.8% байсан байна. Хүүний татвар 10 хувь байгаа. Энэ бүхнийг харгалзан үзэж сар бүр хэдэн төгрөг хураавал тэтгэвэрт гарахдаа буюу 10 жилийн дараа хэдий хэмжээний мөнгөн хуримтлалтай болох боломжтойг хавсралт хүснэгтээс үзнэ үү.

Сар бүр 465 мянган төгрөг хураагаад байвал энэ 10 жилийн хугацаанд та өөрөөс нийт 55.8 сая төгрөг хуримтлуулна. Дээр нь банкны зүгээс 50.2 саяын хүү бодно. Хүүний татварт 5 сая төгрөг төлөөд нийт 100 саятай болсон байна. 200 саятай болох тооцоог энэ жишгээр та хавсаргасан зураг, хүснэгтээс харна уу.

Хадгаламж хуримтлалтай холбоотой бусад зөвлөгөөг манай ӨРХИЙН САНХҮҮ группт элсэж үзнэ үү. Одоогоор манай группт доорх зөвлөгөөнүүд ороод байна. Үүнд:

1. Таны хүүхдийг 18 нас хүрэхэд их дээд сургуулийн төлбөр хэд болсон байх вэ?
2. Хүүхдийнхээ хадгаламжинд сард хэдийг нэмэх вэ?
3. Та хүүхдэдээ хэдэн төгрөгийн хуримтлал үүсгэх боломжтой вэ?
4. Аль банк хамгийн өндөр хүүтэй вэ?
5. Аль банк найдвартай вэ?
6. Хэрхэн тогтмол хадгалж, хурааж сурах вэ?
7. Монголд хадгаламж хийх нь ашигтай юу?
8. Төгрөгөөр хадгалах уу? Доллароор хадгалах уу?

ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё. https://www.facebook.com/groups/mongovideo

Жич: Та өөр дүнгээр тооцоолол хийлгэхийг хүсвэл comment хэсэгт бичнэ үү.

Өрхийн санхүүг дэмжигч:
АГУЛА ДААТГАЛ

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САРЫН ТӨЛБӨРӨнөөдөр 94300 хүн ипотекийн зээлтэй байна. Давхардаагүй тоогоор 92700 орчим хүн ипотекийн ...
21/03/2026

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САРЫН ТӨЛБӨР

Өнөөдөр 94300 хүн ипотекийн зээлтэй байна. Давхардаагүй тоогоор 92700 орчим хүн ипотекийн зээл авчээ.

Эдгээр хүмүүс зээлээ цаг хугацаанд нь төлдөг, багагүй хэсэг нь хугацаанаас нь өмнө төлж дуусгадаг байна. Учир нь хүү бага, сарын төлбөр бага байдагтай холбоотой.

Энэ ч үүднээс нь санхүүгийн салбарын мэргэжилтнүүд ипотекийн зээлийг зээл гэхээсээ илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл хөрөнгөтэй болох хамгийн таатай санхүүгийн нөхцөл байх нь.

Иймд ипотекийн зээлийн сарын төлбөрийг 10, 20, 30 жилээр тооцон хүснэгтээр хүргэж байна. Та бүхэн хавсралт зургаас үзнэ үү.

Ипотекийн зээлтэй холбоотой бусад зөвлөгөө мэдээллийг манай ӨРХИЙН САНХҮҮ фэйсбүүк группт нэгдэж үзнэ үү.

Одоогоор манай группт орон сууцны зээлтэй холбоотой доорх зөвлөгөө, мэдээллүүд ороод байна.

1) 6% ипотекийн зээлийн сарын төлбөр
2) Ипотекийн зээлд бэлдэх 10 алхам
3) Ипотекийн зээлийн олголт
4) Та хэдэн төгрөгийн зээл авч чадах вэ?
5) Ипотекийн зээлийн сарын төлбөрөө хэрхэн тооцох вэ?
6) Ипотекийн зээлийн шалгуур
7) Ипотекийн зээл авбал хүүнд хэдийг төлөх вэ?
8) Заавал хамтран зээлдэгчтэй байх ёстой юу?
9) Орон сууцны зээл авах үе шат
10) Урьдчилгаа төлбөрөө 2-3 жилд бүрдүүлж чадах уу?
11) Цалингийн орлогоо хэрхэн нотлох вэ?
12) Бизнесийн орлогоо хэрхэн нотлох вэ?
13) Банк танд зээл олгох эсэхээ яаж шийддэг вэ?

ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё. https://www.facebook.com/groups/mongovideo

Өрхийн санхүүг дэмжигч:
АГУЛА ДААТГАЛ - agula.mn

ТҮРЭЭС, ХҮҮ, НДШ-ЭЭ ЯАХ ВЭ?Бизнес эрхлэгчдийн ашгийг сордог хамгийн том гурван зардал:1. Түрээсийн зардал2. Хүүгийн зард...
19/03/2026

ТҮРЭЭС, ХҮҮ, НДШ-ЭЭ ЯАХ ВЭ?

Бизнес эрхлэгчдийн ашгийг сордог хамгийн том гурван зардал:

1. Түрээсийн зардал
2. Хүүгийн зардал
3. Цалин, НДШ

тус тус ордог.

Энэ гурван зардлыг аль болох нааштай шийдэж байж бизнесийн үйл ажиллагаа ашигтай болдог.

Тухайлбал түрээсийн зардлын тухайд та орлого олох нь баталгаатай юу, орлогоороо зардлаа нөхөж чадах уу, зардлуудаа хамгийн бага байлгах гарцыг олж чадсан уу зэрэг асуултанд хариулж байж байр түрээслэх шийдвэрээ гаргах нь зөв.

Хүүгийн зардлын тухайд яаран зээл авахгүй байх, авсан зээлээ зөв зүйлд буюу орлого олох зүйлд зарцуулах, зээлээ аль болох бага хүүгээр авах зэрэг асуудлыг анхаарах хэрэгтэй.

Цалин, НДШ-ийн хувьд татвар, НДШ-н орчинг таатай болгоход дуу хоолойгоо өргөх, орчин үеийн техник технологи үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, ажил хөдөлмөрийн хуваарийг оновчтой, тодорхой болгож ажилтан болон бизнесдээ аль алинд нь амар бөгөөд win win нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай.

Энэ бүхнийг зөв хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчээс бизнесийн мэдлэг, амьдралын ухаан аль алийг нь шаарддаг. Ийм ч учраас бизнес эрхлэгчид үүн дээр алдах нь түгээмэл.

Нөгөө талаас энэ бүх зардлыг ХҮҮ БАГАТАЙ ухаалаг хөрөнгө оруулалт, санхүүжилтээр шийдэхийг зарим бизнес эрхлэгчид хүсдэг.

Тухайлбал түрээсийн зардал төлөхийн оронд урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээлээр ажлын байртай болоод зээл төлөх. Үр дүнд нь тухайн байр нь бизнесийнх нь ашиг болж үлдэх. Эргэлтийн хөрөнгө болон шинэ техник, тоног төхөөрөмж зэргийг хүү багатай, урт хугацааны зээлээр санхүүжүүлэх зэрэг гарцыг хайдаг.

Энэ ч үүднээсээ өнөөдөр Монголын санхүүгийн зах зээл дээр эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, Төслийн зээл, ПОС-ын орлого барьцаалсан зээл, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл хамгийн эрэлттэй байна.

Тэгвэл та бүхэнд дэм болох үүднээс эдгээр зээлүүдийг олгодог банкуудын зээлийн хүү, нөхцөлийг нэгтгэн хүргэж байна.
Та эндээс эдгээр банкуудын зээлийн хүү, хугацаа, зээлийн хэмжээ, зээл олголтын шимтгэл, зээл хүсэгчдэд тавигдах шаардлага зэргийг харах боломжтой.

Үр дүнд нь та бизнесийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх өөрт ашигтай бизнесийн зээлийг сонгох боломжтой.

Бизнес эрхлэгч танд амжилт хүсье.

Mongo.mn - санхүүгийн зөвлөгөө зуучлал

Монголчуудын санхүүгийн боловсролыг дэмжигч:
АГУЛА ДААТГАЛ - agula.mn

ЭНЭ ЖИЛ БАЙРТАЙ БОЛНО ОО! 🏡Урин хавар ирж, бүтээн байгуулалтын улирал эхэллээ. Энэ жилдээ амжиж өөрийн гэсэн хашаа байши...
05/03/2026

ЭНЭ ЖИЛ БАЙРТАЙ БОЛНО ОО! 🏡

Урин хавар ирж, бүтээн байгуулалтын улирал эхэллээ. Энэ жилдээ амжиж өөрийн гэсэн хашаа байшин, амины орон сууцтай (АОС) болохыг зорьж буй хүмүүс яг одооноос судалгаагаа эхлүүлэх шаардлагатай.

Хамгийн түрүүнд та дараах 2 зүйлийг судлах хэрэгтэй:

1. Худалдан авах эсвэл барих хашаа байшин, АОС-оо сонгох.
2. Зээлээ аль банкнаас авах, урьдчилгаа болон сарын төлөлтөндөө хэрхэн бэлдэхээ төлөвлөх.

Таны судалгаанд шууд нэмэр болох үүднээс бид банкуудын Хашаа байшингийн зээл болон Амины орон сууцны зээлийн нөхцөлийг нэгтгэн бэлтгэлээ.

👉 Та хавсаргасан 2 зургаас банкуудын:

- Зээлийн дээд хэмжээ болон хугацаа
- Урьдчилгаа төлбөр болон дундаж хүү
- Хамгийн чухал нь 30, 40, 50, 60 сая төгрөгийн зээлийг 7 жилээр авахад та сард яг хэдэн төгрөг төлөхийг харуулсан сар бүрийн төлбөрийн тооцооллыг шууд харах боломжтой.

👇 ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨ АВАХ:

Та хашаа байшин, АОС-тай холбоотой илүү нарийвчилсан зөвлөгөө мэдээллийг МӨНГӨ.МН сайтын http://mongo.mn/z/1251 хуудаснаас, мөн манай ӨРХИЙН САНХҮҮ хаалттай группт нэгдэн авах боломжтой: https://www.facebook.com/groups/mongovideo

Одоогоор манай группт дараах зөвлөгөөнүүд ороод байна:

1. Хашаа байшингийн зээлийн сарын төлбөр
2. Хашаа байшингийн зээл хөөцөлдөх 10 алхам
3. Та хэдэн төгрөгийн зээл авч чадах вэ?
4. Зээлээ ямар хугацаагаар авбал ашигтай вэ?
5. 5*7 харьцаатай байшингийн төсөв
6. Хашаа байшингийн зээл авахад бүрдүүлэх материал
7. Зээл хүсэгчдэд тавигдах шаардлага
8. Банкуудын зээлийн нөхцөл

ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё! https://www.facebook.com/groups/mongovideo

Монголчуудын өрхийн санхүүг дэмжигч:
АГУЛА ДААТГАЛ - agula.mn

ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮРДХүн бүр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Тиймдээ ч хүүхдийн хадгаламж хам...
03/03/2026

ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮРД

Хүн бүр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Тиймдээ ч хүүхдийн хадгаламж хамгийн түгээмэл санхүүгийн үйлчилгээ болсон.

Харин хүмүүс хүүхдийнхээ хадгаламжинд сард хэдэн төгрөг хийхээ мэддэггүй. Учир нь үүнийг тооцсон тооцоолол, бодит төсөөлөл байдаггүйтэй холбоотой.

Тэгвэл бид үүнд нэмэр болох үүднээс “ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮРД” зохион та бүхэнд хүргэж байна.

Тан энэ хүрдийг ашиглан хүүхдийнхээ хадгаламжинд сар бүр хэдэн төгрөг хураавал нийт хэдэн төгрөгийн хадгаламжтай болох боломжтойг хялбархан харж болно.

Тооцооллыг бодитой хийхийн тулд 2026 оны 3 сарын 2-ны өдрийн байдлаар банкуудын хүүхдийн хадгаламжийн дундаж хүүг ашиглан тооцов. Мөн хадгаламжийн хүүнээс суутгах татварыг давхар тооцон, түүнийг суутгасан дүнгээр хүснэгтлэн харуулав.

Жишээлбэл та хүүхдэдээ сар бүр 100’000 төгрөг хураавал 18 жилийн дараа таны хүүхдийн хадгаламинд 70.2 сая төгрөг хуримтлагдах боломжтой. (Өнөөдрийн дундаж хүү буюу 13.18%-аар тооцов). Энэ 18 жилийн хугацаанд:

- Та өөрөөс нийт 21.6 сая төгрөг хийнэ.
- Банк нийт 54 сая төгрөгийн хүү бодно.
- Үүнээс татварт 5.4 сая төгрөг суутгагдана.
- Нийтдээ 70.2 сая төгрөгийн хуримтлал үүснэ.

Энэ жишгээр та өөрийн хүүхдэд хэдэн жилийн хугацаанд, сар бүр хэдэн төгрөг хураавал, нийт хэдий хэмжээний хадгаламжтай болох боломжтойг хүснэгтээс харна уу.

Хүүхдийн хадгаламж, хуримтлалтай холбоотой бусад зөвлөгөө, тооцооллуудыг манай ӨРХИЙН САНХҮҮ группт https://www.facebook.com/groups/mongovideo хаягаар элсэн орж үзнэ үү.

Одоогоор манай группт хүүхдийн хадгаламж хуримтлалтай холбоотой доорх зөвлөгөөнүүд ороод байна. Үүнд:

1. Таны хүүхдийг 18 нас хүрэхэд их дээд сургуулийн төлбөр хэд болсон байх вэ?
2. Хүүхдийнхээ хадгаламжинд сард хэдийг нэмэх вэ?
3. Та хүүхдэдээ хэдэн төгрөгийн хуримтлал үүсгэх боломжтой вэ?
4. Аль банк хамгийн өндөр хүүтэй вэ?
5. Аль банк найдвартай вэ?
6. Хэрхэн тогтмол хадгалж, хурааж сурах вэ?
7. Монголд хадгаламж хийх нь ашигтай юу?
8. Төгрөгөөр хадгалах уу? Доллароор хадгалах уу?

ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай, хадгаламж хуримтлалтай болцгооё. https://www.facebook.com/groups/mongovideo

Өрхийн санхүүг дэмжигч:
АГУЛА ДААТГАЛ - agula.mn

Жич: Хэрэв байгууллага, хамт олноороо ӨРХИЙН САНХҮҮГИЙН СУРГАЛТ захиалахыг хүсвэл энд дарж сургалтын хөтөлбөртэй танилцана уу. http://mongo.mn/c/310

Орон сууцны үнэ 2025 онд 8.5%-иар өслөө. 📈Сүүлийн 5 жилийн үнийн өсөлтийг жил жилээр нь харуулбал: 🔸 2021 он: +11.2% 🔸 2...
26/02/2026

Орон сууцны үнэ 2025 онд 8.5%-иар өслөө. 📈

Сүүлийн 5 жилийн үнийн өсөлтийг жил жилээр нь харуулбал:

🔸 2021 он: +11.2%
🔸 2022 он: +28.8%
🔸 2023 он: +10.5%
🔸 2024 он: +14.8%
🔸 2025 он: +8.5%

💡 Яагаад 2022 болон 2024 онуудад огцом өсөв?

Энэ нь 2021 онд хэрэгжүүлсэн “10 их наядын цогц төлөвлөгөө” болон 2024 оны УИХ-ын сонгуулийн жилд ипотекийн зээлийг зах зээлд түлхүү олгосонтой шууд хамааралтай байна.

Уг нь ипотекийн хөтөлбөр нь иргэдийг байр орон сууцтай болгох нийгмийн маш чухал, том хөтөлбөр бөгөөд 2025 оны эцсийн байдлаар нийт 94,299 хүн ипотекийн зээлд хамрагдаад байна. Гэвч зээл түлхүү олгохын хэрээр орон сууцны үнэ дагаж хөөсрөн өсөж байгааг бид хэрхэн хазаарлах вэ?

❓ Зарим улс оронд хэрэгжүүлдэг шиг ипотекийн зээлийн хүүг инфляцын түвшинтэй уялдуулж өөрчилдөг систем рүү шилжих нь зөв шийдэл байж болох уу?

ТА БҮХЭН ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?

📊 Эх сурвалж: Mongo.mn - "Монголчуудын санхүүгийн хэрэгцээ ба чадамж 2020-2025" судалгаа

🔗 Та манай энэхүү судалгааны дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс үзнэ үү: http://mongo.mn/c/344

Энэхүү судалгаа нь доорх 6 бүлгийг агуулсан.

1. Монголчуудын цалин орлого, зээлийн мэдээлэл
2. Орон сууцны зээлийн хэрэгцээ
3. Хашаа байшингийн зээлийн хэрэгцээ
4. Хадгаламжийн хэмжээ
5. Хуримтлалын хэрэгцээ
6. Хүүхдийн хадгаламжийн хэрэгцээ

🤝 Энэхүү датанд үндэслэсэн “Харилцагч төвтэй борлуулалт” байгууллагын сургалтын танилцуулгыг энд дарж үзнэ үү: http://mongo.mn/c/346

👥Байгууллага хамт олондоо өрхийн санхүүгийн сургалт авахыг хүсвэл энд дарж хөтөлбөртэй танилцана уу. http://mongo.mn/c/310

📞 Лавлах утас: 8586-0555

Address

Ulaanbaatar
BAYANZURHDISTRICT,22KHOROO

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongo.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongo.mn:

Share