huurugdaalin.mn

huurugdaalin.mn Монгол Хүмүүн та Бидэнтэй Нэгдээрэй

01/12/2013

Монгол Хөөрөг урлагийн vнэт бvтээл
Монголчуудын эрхэм ёс заншлын нэг нь амар мэндээ мэдэн хєєрєг солилцон тамхилах ёс билээ. 2003 онд хэвлэгдсэн нэгэн бэсрэгхэн номыг эс тооцвол хєєрєгний тухай монгол хэл дээр хэвлэгдэн гарсан ном хэвлэл бараг алга бєгєєд энэ талаар судалсан судалгаа, эрдэм шинжилгээний дорвитой бvтээл ч vгvй бололтой.
Ер нь хєєрєг хаана vvссэн, хэдийд vvссэн гэх асуултууд нь тодорхойгvй хоцорч байгаа ба зарим нэгэн хэвлэлд монголчууд 11-12-р зуунаас хэрэглэж иржээ гэх мэтчилэн бичсэн нь ихэд эргэлзээг тєрvvлж буй юм. Учир нь Я.Цэвэлийн «Монгол хэлний тайлбар тольд» хамарт vнэрлэн хэрэглэх тамхи хийх савыг хєєрєг гэнэ гэсэн байдаг. Нэгэнт тамхитай холбогдон яригдаж буйгаас vзэхэд монголчууд Чингисийн vед тамхи татаж байсан байж таармааргvй. Монголын нэвтэрхий тольд бичсэнчлэн vнэртэн хэрэглэх сав гэж ойлговол єєр хэрэг бєгєєд аль ч тохиолдолд археологын малталт судалгаа, тvvхэн баримтаар батлагдаж баймаар. Нийтэд хvлээн зєвшєєрєгдсєнєєр бол тамхийг 15-зуун хvртэл америк тивийн уугуул иргэд болох индианчуудаас єєр хvмvvс мэддэгvй байсан бололтой. Археологын судалгаагаа манай эриний ємнєх 4000 оны vед хойд америкийн индианчууд тамхийг хэрэглэдэг байсныг харуулдаг. Тэд тамхийг эрvvлжvvлэх увидастай шидэт зvйл хэмээн vзэж ер нь бол бурхадтай харьцахтай л зvйрлэдэг байжээ.
Дэлхий нийтээр єргєн хэрэглэдэг tobaco гэдэг нь Тобаго арлын нэр гэж зарим судлаачид vздэг. 1492 оны 10-р сарын 15-ны єдєр Колумбын экспедицийн испани далайчид єнєєгийн Тєв ємерикт хєл тавьснаар тамхитай анх учиржээ. Тэр vед индианчууд тамхины ёс заншилдаа хэрэглэдэг хуйлсан навчийг tobaco гэж байв. Улмаар испани, португалчууд тамхины навч, vрийг европт авчиран тарьж эхэлсэн байдаг. Олон улсад тєрєл бvрийн хорио цээрийг тогтоож байсан боловч маш хурдтайгаар тархжээ. Усан цэрэг, худалдаачид шашны зvтгэлтнvvдээс гадна улс тєрчид ч энэ vйлст хувь нэмрээ оруулцгаасан байдаг. Португалийн хааны ордон дахь францын элчин сайд Жан Нико (Jean Nicot) 1560 онд багаахан хэмжээний тамхийг францын хатан хаан Екатерина Медичид эмчилгээний зориулалттай хэмээн илгээснээр тэр нь хатан хаанд сайнаар нєлєєлж, улмаар франц даяар тархжээ. 19-р зууны эхээр гаргаж авсан алкалойдыг тvvний нэрээр никотин хэмээн нэрлэсэн тvvхтэй.
16-р зууны сvvлийн хагасаас дэлхий даяар тvгж 17-р зуун гэхэд дэлхий тэр аяараа тамхи татах болсон байна. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сvvлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зvтгэлтнvvдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг. 17-р зуунд тэндээсээ зvvн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг тєрєл бvрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, vvндээ шил, шаазан гэх мэт тєрєл бvрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хєгжин дэлхий нийтээр Chinese s***f bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Тvвд , Монголд хєєргийг хийж ихэд хэрэглэх болсон бєгєєд Тvвдэд янз бvрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их байжээ. Хєєрєгний дотор талынх нь зураг, тэгш гєлгєр сайхан гадаргуу, урлагын єндєр хэмжээнд очсон сийлбэр зэргээрээ Европт гайхагдан vнэт эдлэл цуглуулагчдын сан хємрєгт очиж эхэлжээ.
Энэ дашрамд дурдахад манай зарим судлаач эрдэмтэд «Колумб тамхийг Европт авчрахаас ємнє зvvн талаасаа Берингийн хоолойгоор Америкийн уугуул иргэдтэй харилцаж байх тэр цаг vеэс л тамхийг монголчууд мэддэг байсан болов уу гэсэн таамаглал бий.» гэж бичсэн байдаг. Тун эргэлзээтэй судлаж байж л дvгнэлт гаргах асуудал. Ямартаа ч энэ асуултыг уншигч танд нээлттэй орхиё.

01/12/2013

Монгол Хөөрөг
huurugХөөрөг хүн төрөлхтний хэрэглээ болоод хэдэн зуун жилийн нүүр үзэж байна. Дэлхийн улс орнуудад хөөрөг хэрэглэх ёс заншилд ялгаатай зүйлүүд нилээд бий. Ялангуяа хөөрөг хэрэглэж ирсэн Монгол ёс заншилд өөрийн гэсэн олон онцлог байдаг. Энэ нь Монгол хөөрөг гэсэн бие даасан судлагдахууныг бий болгож байгаа юм. Хөөрөг бол урлаг, соёл, зан заншил, өв, үнэт эдлэл гэсэн олон ойлголтуудын нэгдэл юм. Хөөргийг нэг талаас чулуугаар хийсэн урлагийн бүтээлийн оргил ч гэж хэлэх нь бий. Учир юунд гэвэл хөөрөг хийхэд бөх бат, гоё ганган хээ хуар бүхий чулууг эрж хайж сонгодог. Тийм ч учраас хөөрөгний үнэ цэнэ нь чулуу сонголт, нарийн хийцээс хамаарч өөр хоорондоо үлэмж ялгаа үүсгэдэг. Монголчууд шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам, оюу номин, болор, зэрэг олон чулуугаар эртнээс хөөрөг хийж ирсэн билээ. Бидний хэрэглэж ирсэн Монгол хөөрөгний хийцний тухайд авч үзвэл Манж, Хятад, Төвд, Монгол гэсэн дөрвөн хийц голлодог бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг тодорхойлох нь хэн хүний чадах зүйл биш бөгөөд энэ сэдвээр нилээд сайн мэргэшсэн судлаач, цуглуулагчдын ажил юм.
Монголчууд хэзээнээсээ хөөрөгний толгой, нуух, халбаганд өндөр ач холбогдол өгч ирсэн. Хөөрөгний толгойг шүрээр хийх бөгөөд шүр нь хэдий чинээ улаан хүрэн, одтой байвал илүү сайн гэж үздэг. Энэ нь дэлхий дахинд шүрийг үнэлэх үнэлгээтэй таарч байдаг. Сүүлийн үед хөөрөгний толгойг аль болох өндөр, ойролцоогоор амны диаметртэй тэнцүү хэмжээтэй байхыг сайн гэж үздэг болоод байгаа. Гэтэл XVIII, XIX зууны үед хийгдсэн хөөрөгний толгой ихэвчлэн хөөрөгний амны диаметрийн талтай тэнцэхүйц өндөртэй байсан билээ. XX, XXI зуунд хөөрөгний толгойг өндөр байлгах хийц нь давамгайлсан байна. Түүнээс үүдэж орчин үед хуучин хөөргөнд өндөр толгой тавих нь түгээмэл болсон байна. Хөөрөгний хийцийн тухайд авч үзвэл XVIII, XIX зуунд оргил үедээ байсан бөгөөд тийм ч учраас энэ үеийн хөөрөгний үнэ дэлхийн болон Монголын зах зээл дээр давамгайлж байна. Энэ цаг үед дотортой хөөрөг цөөнгүй хийгдэж байжээ. Дотортой хөөрөг гэдэг нь хөөрөгний дотор талын өнгөлгөө яг гадна талтайгаа адилхан өөгүй гөлгөр байхыг хэлдэг. Хөөргийг ийнхүү доторлож байсан нууц одоогийн дархчуудад өвлөгдөж үлдээгүй юм. Мөн хөөрөгний дотрыг яг ижил хэмтэй нимгэн ухдаг. Ямар ч багаж хүрэх боломжгүй хэсэгт ч адилхан ухдаг чулууны хийцийн урлаг харамсалтай нь мөн өнөөгийн дархчуудад өвлөгдөж ирээгүй байна. Хөөрөг цуглуулагчдын анхдагч зорилго нь түүнийг урлагийн үнэт бүтээл болохынх нь хувьд Цуглуулдаг бөгөөд дэлхийн олон оронд хөөрөг цуглуулагчдын холбоо байдаг, хөөрөг цуглуулагчдын тоогоор Хятад, Тайвань, АНУ-ын цуглуулагчид давамгайлж байна. Гадаадын цуглуулагчид төдийлөн хөөрөгний толгойд анхаарал тавьдаггүй. Тэдний хувьд хөөрөгний толгой ямар байх нь ихэнхдээ хөөрөгний үнэнд нөлөөлдөггүй. Тэд хөөргийг цуглуулахдаа юуны өмнө хөөрөгний нарийн хийц, чулууны өнгөний зохицол, хоёр буюу түүнээс дэзш өнгийг гаргасан байгалийн тогтоц, мөн түүнийг ашиглаж хийсэн сийлбэр, хөөргөн дээр үлдээсэн бичээс, тамга, тэмдэг зэргийг илүүтэй анхаарч ирсэн юм. Хөөрөгний үнэнд нөлөөлөх нэг хүчин зүйл бол чулууны өнгө байдаг. Тухайлбал хар, цагаан хаш, шүр, пийсүү хөөрөгнүүд өнгөнөөсөө хамаарч үнэ нь 10-20 саяар хэлбэлзэх явдал түгээмэл тохиолддог. Жишээ нь яг ижил хэмжээтэй, ижил настай 2 цагаан хаш хөөрөг байхад өнгөнөөсөө хамаарч нэг нь 2 саяар үнэлэгдэж байхад нөгөөдөх нь 25 саяар үнэлэгдэх тохиолдол түгээмэл. Олон улсын зах зээл дээр пийсүү хөөрөг үлэмж үнэ хүрдэг, гэхдээ пийсүү нь ногоон, цагаан, шар өнгөтэй байх бөгөөд ногоон пийсүү нь 12 өнгөтэй байна. Өөрөөр хэлбэл 12 өнгийн ногоон байх бөгөөд түүнээс зөвхөн нэг ногоон өнгө нь асар их үнэ хүрдэг. Олон улсын дуудлага худалдаан дээр өнгөний бүх шаардлага, чулууны чанар хангасан нэгэн ногоон пийсүү хөөрөг 150 мянган америк долларын үнэ хүрч байсан удаатай юм. Монголчуудын тухайд хөөрөг нь мэндлэх хүндлэх ёсны хэрэглэгдэхүүн болж ирсэн. Хөөрөг зөрүүлэх тогтсон олон ёс заншил байдгийг бид бүгд бэлхнээ мэдэх билээ. Мөн түүнчлэн хөөрөг бол ихэнхдээ өв залгамжлан үлддэг эд хогшил, энэ утгаараа өрх гэрийн нэрийн хуудас болж явсан удаатай. Хөөргөөр нь тэдний хүүхэд байна гэх, хөөргөөр нь тэр ноёны элч болохыг таних тохиолдлууд байсан билээ. Хөөрөгний энэ мэт олон заншлаас улбаалж Монголчуудад хөөрөгний хэрэглээ сүүлийн жилүүдэд улам сэргэж, улмаар үнэ цэнэтэй хөөрөг хэрэглэх, хийлгэх явдал түгээмэл болсон байна. Монголын шилдэг хөөрөгний энэхүү каталогит Монголын төдийгүй олон улсын хөөрөг судлаачид, цуглуулагчдын шалгуур даах тийм хэмжээний хөөргүүдийг орууллаа. Мэдээж улс орон уудам, ард түмэн баян болохоор бүх шилдэг хөөрөг орсон гэж хэлж чадахгүй ч Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны сүүлийн 10 жилийн судалгаагаар аргагүй анхаарал татсан гол хөөрөгнүүд энэхүү каталогит багтсан болохыг тэмдэглэхэд нэн таатай байна. Хөөргөөр дамжуулж соёл иргэншил, занзаншил, урлаг, чулууны үнэ цэнэ, байгалийн бүтээлийн хосгүй шинж, уран дарханы тайлагдашгүй ур чадвар зэрэг олон зүйлийг ойлгож мэдэх боломжтой бөлгөө. Эцэг өвгөдөөс өвлөгдөж үлдсэн урлагийн нандин бүтээл бүхнээ хайрлан хамгаалж, эх Монгол оронд нь байлгахыг та бүхнээс эрхэмлэн хүсье. Хөөрөг хүн төрөлхтний хэрэглээ болоод хэдэн зуун жилийн нүүр үзэж байна. Дэлхийнулс орнуудад хөөрөг хэрэглэх ёс заншилд ялгаатай зүйлүүд нилээд бий. Ялангуяа хөөрөг хэрэглэж ирсэн Монгол ёс заншилд өөрийн гэсэн олон онцлог байдаг. Энэ нь Монгол хөөрөг гэсэн бие даасан судлагдахууныг бий болгож байгаа юм.

Huurug zarna - utas: 94900033,88071727
14/02/2013

Huurug zarna - utas: 94900033,88071727

Монгол түмэндээ XVII жарны тийн ялагч хэмээх усан могой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж байна.ТА САР ШИНЭДЭЭ САЙХАН Ш...
10/02/2013

Монгол түмэндээ XVII жарны тийн ялагч хэмээх усан могой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж байна.ТА САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ www.huurugdaalin.mn сайтын хамт олон

Хөөрөг даалин

Шүрэн толгойтой барын нүдэн алтан нуухтай хөөрөг
27/01/2013

Шүрэн толгойтой барын нүдэн алтан нуухтай хөөрөг

Өмнөговь аймгийн цагаан шүрэн хөөргөн дээр хос луун сийлбэртэй,  алтан нуухтай хөөрөг зарна утас 94900033
27/01/2013

Өмнөговь аймгийн цагаан шүрэн хөөргөн дээр хос луун сийлбэртэй, алтан нуухтай хөөрөг зарна утас 94900033

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when huurugdaalin.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to huurugdaalin.mn:

Share