Tumen Ail Coal LLC

Tumen Ail Coal LLC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tumen Ail Coal LLC, Mining Company, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Олимпын гудамж, Жи цэнтр, 10 давхар, Ulaanbaatar.

🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсга...
10/07/2026

🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг нийт харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд, ажилтан албан хаагчид болон эрхэм хүндэт та бүхэндээ өргөн дэвшүүлье.

🌱Монгол түмний өв соёл, эв нэгдэл, бахархлыг илэрхийлсэн эрийн гурван наадам дэлгэр сайхан болж, айл бүрийн хийморь сэргэж, хүн бүрийн сэтгэл тэнэгэр байх болтугай.

🌱Та бүхэн сайхан наадаарай.

🌱“Түмэн айл көүл” ХХК-иас Мандах сумын айл өрхүүдийн ундны ус хадгалалтын эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд...
06/07/2026

🌱“Түмэн айл көүл” ХХК-иас Мандах сумын айл өрхүүдийн ундны ус хадгалалтын эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд зориулалтын усны сав тараах арга хэмжээг зохион байгууллаа.

🌱Тус усны сав нь БНСУ-ын Daelim Chemical компанийн олон улсын стандартад нийцсэн HDPE буюу өндөр нягтралтай полиэтилен материалаар үйлдвэрлэгдсэн бөгөөд сүү, цагаан идээ зэрэг хүнсний зориулалттай шингэн зүйл хадгалахад химийн урвалд орохгүй, хадгалагдаж буй бүтээгдэхүүнд элдэв амт, үнэр шингээхгүй давуу талтай. Мөн бат бөх чанартай, хүчил, шүлт болон бусад химийн идэмхий бодист тэсвэртэй бүтээгдэхүүн юм.

🌱Арга хэмжээнд хамрагдсан нийт иргэддээ баярлалаа.🤝♻️

09/06/2026

🎉 Монгол орны түүх, өв соёл, үзэсгэлэнт байгаль, нутаг нутгийн бахархлыг хүүхэд багачууддаа таниулах сайхан зорилготой “21 аймгийн магтаал дуу” төсөл эхэлж байгаад баяртай байна.🌏

🎉 Төслийн анхны дугаар болох “Дорноговийн магтаал” уран бүтээлд 500 гаруй хүүхэд багачуудын оролцоо, дуу хоолой, сэтгэл шингэсэн бөгөөд энэхүү бүтээлийг “Түмэн айл көүл” ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр дэмжин ажилласандаа баяртай байна. 🤝✅

🎈 "Түмэн айл көүл" ХХК хамт олноороо хүүхдийн баяраа халуун дулаан уур амьсгалтай, инээд хөөрөөр дүүрэн тэмдэглэлээ.😊😊Эн...
01/06/2026

🎈 "Түмэн айл көүл" ХХК хамт олноороо хүүхдийн баяраа халуун дулаан уур амьсгалтай, инээд хөөрөөр дүүрэн тэмдэглэлээ.😊😊

Энэ өдөр бид хүүхэд багачууддаа аав, ээжүүдийнх нь хийж буй ажил, компанийн үйл ажиллагааг энгийн, ойлгомжтой байдлаар танилцуулж, тэдэнтэйгээ хамт нэгэн дурсамжтай өдрийг өнгөрүүллээ.🤩🥳

Хүүхэд бүрийн инээмсэглэл гэр бүл, хамт олон, нийгмийн хамгийн үнэ цэнтэй баялаг билээ. Нийт хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! 🌟

🎉 ЭНГҮЙ САЙХАН ЭЭЖҮҮДДЭЭ, ЭНХРИЙ БЯЦХАН ҮРСҮҮДДЭЭ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ 👧🧒🌍 💙 "Хүүхэд ...
01/06/2026

🎉 ЭНГҮЙ САЙХАН ЭЭЖҮҮДДЭЭ, ЭНХРИЙ БЯЦХАН ҮРСҮҮДДЭЭ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ 👧🧒
🌍 💙 "Хүүхэд бол бидний ирээдүй, өнөөдрийн үнэ цэнэ"
1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ. Монгол Улс энэхүү өдрийг 1952 оноос эхлэн тэмдэглэн ирсэн түүхтэй.
📚 Энэ өдрийг дэлхийн олон оронд хүүхдийн эрх, хамгаалал, инээд баясал, ирээдүйн төлөөх үнэт өдөр болгон тэмдэглэдэг билээ.
🌱 Хүүхдийг хайрлах нь — Ирээдүйгээ хайрлаж буй хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт

🌱Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд "Түм...
18/05/2026

🌱Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд "Түмэн айл көүл" ХХК болон туслан гүйцэтгэгч "СТСЕ МОН" ГХОХХК болон "Хералд майнинг" ХХК-уудын санаачилгаар Дорноговь аймгийн Мандах сумын Засаг Даргын Тамгын газар хамтран Хаврын мод тарих өдөрлөгийг 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд Мандах сумын ЕБС-ийн 1-9 дүгээр ангийн сурагчдын дунд бага болон дунд анги гэсэн 2 ангиллаар гар зургийн уралдаан зохион байгуулж нийт 6 сурагчийг шагналт байранд шалгаруулав. 🎊

🌱Тус өдөрлөгөөр үхрийн нүд, жигд, голт бор, буйлс, хайлаас, улиас модны нийт 300 ширхэг суулгацыг иргэд, аж ахуй нэгж байгууллагад үнэгүй олгож, мод суулгах, арчлах, ургуулах талаар холбогдох сургалтыг зохион байгуулж ажиллаа. Мод, сөөг тарих, байгаль орчныг хамгаалахыг сурталчлан таниулах ажилд идэвх санаачилгатай гар бие оролцсон Мандах сумын Засаг Даргын Тамгын газар, Соёлын төв, Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон болон иргэд, хүүхэд багачууддаа талархал илэрхийлье.🤝

16/05/2026
06/05/2026

✅“Түмэн айл көүл" ХХК-ийн Салбар төмөр замын ачилт, буулгалтын терминал, гаалийн хяналтын бүс 2025 оны 04-р сарын 06-ны өдөр эхний цуваа ачааг илгээж байсан бол 2026 оны 05-р сарын 06-ны өдөр 3,000,000 дахь тонн ачааг амжилттай шилжүүлэн тээвэрлэлээ. 🎉🎉

✅Энэхүү амжилт нь компанийн хамт олон, ажилтнуудын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн бөгөөд цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

✅Энэхүү амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажилласан "Монголын төмөр зам" ТӨХК, "Монголиантранс лайн" ХХК-ийн удирдлага, инженер, техникийн ажилтан, нийт хамтран ажиллагсдад гүн талархал илэрхийлье.

💹Төмөр замын хөгжил өргөжин тэлж, ачаа тээвэр, логистикийн шинэ боломжууд нээгдэн, улс орныхоо эдийн засагт бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

✅Дорноговь аймгийн эдийн засгийн өсөлт, ногоон технологи, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэгтгэсэн "ДОРНОГОВЬ ХӨРӨНГӨ ОР...
28/04/2026

✅Дорноговь аймгийн эдийн засгийн өсөлт, ногоон технологи, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэгтгэсэн "ДОРНОГОВЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ 2026" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

✅Уг арга хэмжээний үеэр "Түмэн айл көүл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Дорноговь аймгийн Засаг дарга нарын хооронд "Хамтын ажиллагааны гэрээ"-г байгууллаа.🤝 Уг гэрээ нь Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Нутгийн захиргааны байгууллага хооронд байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт зэрэг харилцааг харилцан уялдаатай дэмжин ажиллах, зохицуулах зорилготой юм. ♻️♻️

Бид ажилтнуудаа ажил олгогчийн хариуцлагын даатгалд бүрэн хамрууллаа 🤩
27/04/2026

Бид ажилтнуудаа ажил олгогчийн хариуцлагын даатгалд бүрэн хамрууллаа 🤩

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Олимпын гудамж, Жи цэнтр, 10 давхар
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tumen Ail Coal LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category