Munkhtug Byakhar

Contact the business

Munkhtug Byakhar Өчигдөр хэн байснаас илүү
Өнөөдөр хэрхэн өөрчлөгдөх н?

Энд очиж байсаан 🤘
02/10/2026

Энд очиж байсаан 🤘

Хамгийн алдартай #конбини

Японы Фүжи уулын хамгийн харууц сайтай байрлалд байдаг хэд хэдэн конбини байдгийн нэг нь энэхүү 7-Eleven (セブエレ) юм.
Фүжикавагүчи нуурын ойролцоо Фүжи уул бүтэн харагддаг байршил юм.
Жуулчид очиж зургаа авахуулах, зам зуур бууж мордох зэргээр энэхүү конбини нь олны анхаарлын төвд байдаг, аялал жуулчлалын халуун цэгүүдийн нэг юм.

Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ өөрийн фэйсбүүк хуудастаа тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнх...
30/09/2026

Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ өөрийн фэйсбүүк хуудастаа тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Uchral Nyam-Osor айлчлалын үр дүн, хэлэлцсэн асуудал, харилцан ойлголцол, хойшдын хамтын ажиллагааны талаар тэмдэглэл бичжээ.
Тэрээр ЕС Н.Учрал ажлаа хүлээж авч анхны албан ёсны гадаад айлчлалаа Япон улсыг сонгон хийж байгаад талархалаа илэрхийлж,
Япон улс нь Монгол Улсын хамгийн чухал “гуравдагч хөрш” болохын хувьд, “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай” (FOIP- Free and Open Indo-Pacific) үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын бие даасан байдал, тэсвэрлэх чадавхыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Түүнчлэн хоёр улсын хоорондын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх. Аюулгүй байдлын тал дээр болон хиймэл оюун ухаан (AI) зэрэг шинэ салбар дахь хамтын ажиллагааны талаар хойшид хэлэлцээд явахаар хоёр тал санал нэгдсэн тухай тэмдэглэж.
Түүнчлэн ирэх 2027 онд тохиох Монгол-Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан, Ерөнхий сайд асан Кишида болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын 2022 онд гаргасан Дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдэл, Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан, тэр дундаа эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт, ахиц дэвшлийг хамтран дүгнэж, хоёр улс хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо улам бэхжүүлэхээр болсноо дурджээ.
Мөн сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгааг харгалзан, дээр дурдсан “FOIP”-ийн хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн улам гүнзгийрүүлэх талаар санал солилцжээ.
Ерөнхий сайд Н.Учралын дэмжиж буй (Чөлөөлөлт) бизнесийн орчныг сайжруулах, боловсронгуй болгох зорилгын хүрээнд хэлэлцүүлгийг цаашид улам гүнзгийрүүлэхийн зэрэгцээ, давхар татварын гэрээ байгуулах хэлэлцээг аль болох эрт эхлүүлэх, мөн нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийн урьдчилсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах талаар санал нэгдсэн байна.
Хоёр орны хооронд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хувьд бол давхар татварын асуудал шийлэгдвэл, Япон талаас Монгол улсруу хийгдэх шууд хөрөнгө оруулалт илүү нэмэгдэх боломжтой болно.

Мөн Чингисхаан ОУНБ-ын өргөтгөх төсөлд зориулсан иенийн хөнгөлөлттэй зээл ( 1.5 их наяд иен, жилийн 1.1%-ийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх) дээр Солилцооны ноот бичиг (Exchange of Notes)-т гарын үсэг зурж, “Power Asia” санаачилгын хүрээнд газрын тосны нөөц бүрдүүлэх болон сэргээгдэх эрчим хүчний салбарт идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцжээ.
Түүнчлэн НҮБ зэрэг олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.
Япон талаас Япон иргэдийг хулгайлан барьцаалсан асуудалд (Хойд Солонгосын зүгээс 1970-1980 оны үед Япончуудыг хулгайлж, барьцаалсан бөгөөд одоо ч шийдвэрлэгдээгүй яваа бөгөөд Монгол улс энэ асуудлыг шийдвэрлэхэд зуучлах тал пээр ажмлладаг) Монгол Улс дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд Ерөнхий сайд Н.Учралд дахин талархалаа илэрхийлсэн байна.

#Айлчлал #Монгол #Японы
JapanChamber.mn
Монгол Улсын Засгийн газар

25/08/2026

Бизнесийн орчинд үргэлж таардаг мэргэжлиын англи нэршлүүд

CEO (Chief Executive Officer) – Гүйцэтгэх захирал

CFO (Chief Financial Officer) – Санхүү эрхэлсэн захирал

COO (Chief Operating Officer) – Үйл ажиллагаа эрхэлсэн захирал

CMO (Chief Marketing Officer) – Маркетинг эрхэлсэн захирал

CTO (Chief Technology Officer) – Технологи эрхэлсэн захирал

HR (Human Resources) – Хүний нөөц

KPI (Key Performance Indicator) – Гүйцэтгэлийн гол үзүүлэлт

ROI (Return on Investment) – Хөрөнгө оруулалтын өгөөж

P&L (Profit and Loss) – Ашиг ба алдагдлын тайлан

B2B (Business to Business) – Бизнесээс бизнест (байгууллагын борлуулалт)

B2C (Business to Consumer) – Бизнесээс хэрэглэгчид (жижиглэнгийн борлуулалт)

R&D (Research and Development) – Судалгаа ба хөгжүүлэлт

CRM (Customer Relationship Management) – Харилцагчийн харилцааны менежмент

ERP (Enterprise Resource Planning) – Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем

SaaS (Software as a Service) – Программ хангамжийг үйлчилгээ болгон ашиглах

IPO (Initial Public Offering) – Анхны суллагдсан хувьцаа (олон нийтэд нээлттэй хувьцаа санал болгох)

VC (Venture Capital) – Эрсдэлийн хөрөнгө оруулалт / Венчур сан

SME (Small and Medium Enterprises) – Жижиг, дунд үйлдвэрлэл / enterprise

LLC (Limited Liability Company) – Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)

USP (Unique Selling Proposition) – Давуу болон онцлог борлуулалтын санал

SWOT (Strengths, Weaknesses, Opportunities, Threats) – Давуу, сул тал, боломж, аюул заналхийллийн шинжилгээ

MVP (Minimum Viable Product) – Туршилтын анхны загвар (туршихад бэлэн хамгийн бага ажиллагаатай бүтээгдэхүүн)

CSR (Corporate Social Responsibility) – Компанийн нийгмийн хариуцлага

RFP (Request for Proposal) – Үнийн болон хамтран ажиллах санал авах хүсэлт

FY (Fiscal Year) – Сэдвийн/Санхүүгийн жил

YTD (Year to Date) – Жилийн эхнээс өнөөдрийг хүртэлх

BOM (Bill of Materials) – Материалын орцын жагсаалт / Бүрэн орц

TBD (To Be Determined) – Эцэслэн тогтоогдоогүй / Дараа тодорхойлох

ETA (Estimated Time of Arrival) – Ирэх эсвэл бэлэн болох төлөвлөсөн хугацаа

EOD (End of Day) – Ажлын өдрийн эцэс

Via Монгол нягтлан/Mongol nyagtlan

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Munkhtug Byakhar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Munkhtug Byakhar:

Shortcuts

Share