BizVise consulting

BizVise consulting Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BizVise consulting, Business consultant, 307 Baysakh trade, Namyangju street, 14khoroo, bayanzurkh district, Ulaanbaatar.

 - Бараа зарсан бол дараа нь тайлбар авах боломж өг битгий авсан бол хохино гэж орхи- Вэб хийж өгсөн бол дараа нь үйлчил...
16/03/2025



- Бараа зарсан бол дараа нь тайлбар авах боломж өг битгий авсан бол хохино гэж орхи
- Вэб хийж өгсөн бол дараа нь үйлчилгээ үзүүл битгий усанд хаясан чулуу шиг алга бол
- Систем програм зарсан бол үйлчилгээ үзүүл битгий сар бүрийн илүү орлого гэж хар
- Зарсан зүйлдээ хариуцлага хүлээж, засвар үйлчилгээг нь хийж өг

Танайхаас юу ч авсан бай хариу үйлдэлтэй байхыг борлуулалтын дараах үйлчилгээ гэж хэлж болно.

Одоогоор банк болон үүрэн холбооны байгууллагууд л зарсан зүйлдээ найдвартайгаар хариу үйлдэл үзүүлж, асуултад нь хариулж байна.

Бусад нь авсан бол хохино гээд л хаячихдаг.
Борлуулалтын дараах үйлчилгээг зөв хийж сурцгаая. Энэ ойлголт нь харилцагчийн үйлчилгээний нэг хэсэг юм.

Та илүү их зөвлөгөөг авахыг хүсвэл хаалттай группт нэгдэж зөвлөгөөнүүдтэй танилцаарай.
https://www.facebook.com/groups/1222322492328804

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл мэдээлэл гэж comment хэсэгт бичиж бидэнтэй холбогдоорой.

 Бие авч яваа байдалд- Хэрэглэгчийг тоохгүй өөр зүйл хийх- Утсаа оролдох- Хоорондоо ярих, инээлдэх- Хэт их бөхөлзөөд бай...
16/03/2025



Бие авч яваа байдалд
- Хэрэглэгчийг тоохгүй өөр зүйл хийх
- Утсаа оролдох
- Хоорондоо ярих, инээлдэх
- Хэт их бөхөлзөөд байх
- Нүдний булангаар харах
- Дээш доош гүйлгэн харах
- Тоомжиргүй харах
- Залхсан ядарсан байдалтай харах

Үг ярианд
- би танд хэлээ биздээ
- би хүнд үйлчилж байна та байж байлдаа
- би ...тэд гэж хэлсийшд
- ойлгомжгүй ярих
- нуруугаа харуулж ярих

Хоолойны өнгөнд
- сонсогдохооргүй сул ярих, дахин дахин асуулгах
- би сонгохгүй байна гэж хэрэглэгчээр хэлүүлэх
- амандаа бувтнах

Эдгээрийг гаргаад байвал танай байгууллага үйлчилгээний нэг хэсэг болсон харилцааны асуудалд анхаардаггүй гэсэн үг. Эдгээрийг хэрхэн зөв сургах вэ?

Харилцагчийн үйлчилгээ, үйлчилгээний чанараар өрсөлдөхийг хүсвэл эхлээд бодлого, журам, стандартдаа оруулж хуульчил, дараа нь маш сайн зааж өг, тэгээд зөв хянаж хэмжиж сур.

Хэрэглэгч танай байгууллагыг сонгон ирдэг боловч үйлчилгээний ажилтан энэ мэт буруу харилцаагаар хөөж явуулаад байвал харамсалтай юмдаа.

Та өөр илүү зөвлөгөө авахыг хүсвэл хаалттай группт нэгдэж илүү олон зөвлөгөөтэй танилцаарай.

https://www.facebook.com/groups/1222322492328804

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыгг хүсвэл (Мэдээлэл) гэж comment хэсэгт бичиж бидэнтэй холбогдоорой.

 ?Хүргэлтийн ажилтнаа загнаж байна. Өдий насалчихаад хаягаа цээжилчихгүй. Ямар уддын. Чамд хэлэх үг олдохгүй байна.Шалтг...
16/03/2025

?

Хүргэлтийн ажилтнаа загнаж байна. Өдий насалчихаад хаягаа цээжилчихгүй. Ямар уддын. Чамд хэлэх үг олдохгүй байна.

Шалтгаан:
1. Хүргэлтийн үйлчилгээнийхээ үйл ажиллагаа, хүргэлтийн цар хүрээ, үйлчлэх аргачлалаа боловсруулаагүй
2. Боловсруулсан байсан ч ажилтандаа зааж сургаагүй байж загнаж байна...

Энэ бол дийлэнх бизнес эздийн гаргаж буй алдаа.

Танай ажилтны хэрэглэгч нь худалдан авагч нар БОЛ таны хэрэглэгч таны ажилтан шүү.

Та илүү их зөвлөгөөг авахыг хүсвэл хаалттай группт нэгдэж зөвлөгөөнүүдтэй танилцаарай.

https://www.facebook.com/groups/1222322492328804

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл мэдээлэл гэж comment хэсэгт бичиж бидэнтэй холбогдоорой.

Захирал (Бизнес эрхлэгч) та хүн төвтэй, харилцагчийн үйлчилгээний өндөр түвшний стандарт, мөн орчин үеийн борлуулалтын м...
07/03/2025

Захирал (Бизнес эрхлэгч) та хүн төвтэй, харилцагчийн үйлчилгээний өндөр түвшний стандарт, мөн орчин үеийн борлуулалтын менежмент хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээ үнэлэхийг хүсвэл тусгай группт нэгдэн өөрийгөө үнэлэх асуултуудад хариулж, зөвлөгөө, санал бодолтой танилцаарай.

Ердөө 20,000 төгрөгөөр хэрэгцээт зөвлөгөөг уншиж, туршлагаа хуваалцах боломжтой.

Группт нэгдэх линк:
https://www.facebook.com/groups/1222322492328804

18/02/2025

Бодлоо хуваалцдаг пост...

Бизнесийн цагаан толгойг ойлгочихвол та бизнесээр зүгээр л тоглоно гэдэгт итгэдэг үү?

Зөвлөхөөрөө бахархдаг post🥰
16/02/2025

Зөвлөхөөрөө бахархдаг post🥰

Bizvise consulting ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2023 оноос хойш Э.Болорцэцэгтэй танилцацгаая.
Ментор нь Харилцагч-төвт менежмент хэрэгжүүлэлт, Харилцагчийн үйлчилгээ сайжруулах чиглэлд тэргүүн туршлагатай. Ментордоо үнэт цаг, туршлагаа харамгүй хуваалцаж байгаад маш их баярлалаа.

"Харилцагчийн үйлчилгээний ур чадвар олгох" сургалт маань өнгөрсөн Бямба гарагт амжилттай боллоо.Энэхүү сургалт маань Бя...
02/12/2024

"Харилцагчийн үйлчилгээний ур чадвар олгох" сургалт маань өнгөрсөн Бямба гарагт амжилттай боллоо.

Энэхүү сургалт маань Бямба гараг бүр цөөн хүнтэй явагдах тул та бүхэн хүссэн Бямба гарагтаа бүртгүүлээрэй.

💥Хугацаа: Бямба гараг бүр 11 цаг, сургалтын үргэлжлэх хугацаа 3 цаг
💥Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/9rPXyVnt5k7ZDGYL9
💥Төлбөр: 150.000 төгрөг
💥Мэдээлэл авах утас: 94119019
Бямба гараг бүр сургалт танхимаар явагдах бөгөөд 3-5 оролцогчийг бүртгэх тул та өөрийн боломжит Бямба гарагт бүртгэлээ хийлгээрэй.

"ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТТа байгууллагынхаа харилцагчийн үйлчилгээнд өөрчлөлт хиймээр, түүнийгээ ...
25/11/2024

"ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ

Та байгууллагынхаа харилцагчийн үйлчилгээнд өөрчлөлт хиймээр, түүнийгээ яаж хийхээ мэдэхгүй байгаа бол танд шинэ мэдлэг, мэдээлэл, ур чадварыг олгох сургалтыг санал болгож байна.

Сургалтаар
1. Харилцагчийн үйлчилгээ сайжруулах арга техник, анхаарах зүйлс
2. Үйлчилгээний ажилтнуудад заавал сургах ур чадварууд
3. Харилцагчийн сэтгэл ханамжид нөлөөлөх аргууд
4. Нэмэлтээр харилцагчийн үйлчилгээг сайжруулахад шаардлагатай систем, програмын талаар мэдээллүүд өгнө.

Дээрх мэдээллүүдийг Харилцагчийн үйлчилгээний чиглэлээр 15 жил ажиллаж, туршлага хуримтлуулж яваа Харилцагч-төвт менежментийн зөвлөх Э.Болорцэцэг зөвлөх маань өгөх юм. Орчин үед Харилцагчийн үйлчилгээгээр өрсөлдөхөөс өөр аргагүй болсон бизнесийн орчинд цагаа олсон сургалтыг танд санал болгож туршлагаасаа хуваалцаж байна.

Сургалтад сууснаар өөрийн бизнесийг оношлох 1 удаагийн онлайн зөвлөгөө авах эрхийг олгож байгааг дуулгахад таатай байна.

💥Хугацаа: Бямба гараг бүр 11 цаг, сургалтын үргэлжлэх хугацаа 3 цаг
💥Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/9rPXyVnt5k7ZDGYL9
💥Төлбөр: 150.000 төгрөг
💥Мэдээлэл авах утас: 94119019

Бямба гараг бүр сургалт танхимаар явагдах бөгөөд 3-5 оролцогчийг бүртгэх тул та өөрийн боломжит Бямба гарагт бүртгэлээ хийлгээрэй.

Address

307 Baysakh Trade, Namyangju Street, 14khoroo, Bayanzurkh District
Ulaanbaatar
13312

Telephone

+97675070202

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BizVise consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share