Мэдээ & Мэдлэг

Мэдээ & Мэдлэг албан ёсны вэб

04/03/2026

АНУ Дотоодын УРАН БАЯЖУУЛАЛТАА нэмэгдүүлэхэд 2.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН санхүүжилт зарлалаа

04/03/2026

Ураны үнэ 2026 оны эхээр ‘ӨСӨЛТТЭЙ’ байна

Монгол Улсын хүртэх шууд өгөөж 51% хүрээгүй тохиолдолд хөрөнгө оруулагч болон ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИАС шаардлагатай ...
04/03/2026

Монгол Улсын хүртэх шууд өгөөж 51% хүрээгүй тохиолдолд хөрөнгө оруулагч болон ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИАС шаардлагатай өгөөж тэнцүүлэх нэмэлт төлбөрийг Засгийн газарт НЭМЖ ТӨЛНӨ.

04/03/2026

Ураны зах зээл “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН” сонирхол татаж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ОРОНА-тай хийсэн хэлэлцээр олон улсын тавцанд шинэ суваг...
04/03/2026

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ОРОНА-тай хийсэн хэлэлцээр олон улсын тавцанд шинэ суваг татаж өгсөн.

ГУДАМЖИНД ТАНИЛЦСАН 2 ЭТГЭЭД ХУТГА ТУЛГАН ДЭЭРЭМДЖЭЭГудамжинд танилцаж хамт архи уусан үл таних 2 эрэгтэй гэрт нь хамт о...
05/11/2025

ГУДАМЖИНД ТАНИЛЦСАН 2 ЭТГЭЭД ХУТГА ТУЛГАН ДЭЭРЭМДЖЭЭ

Гудамжинд танилцаж хамт архи уусан үл таних 2 эрэгтэй гэрт нь хамт очиж, хутга тулган дээрэмджээ. Тодруулбал: Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт ... дугаар тоотод энэ оны 11 дүгээр сарын 02-ны 00:00 цагийн орчимд "Манай нөхөртэй гудамжинд танилцаж архи уусан үл таних 2 залуу гэрт нь цуг ирж хутга тулган, 55 инчийн зурагт, гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.

Иймд иргэд та бүхэн танихгүй хүнийг гэртээ нэвтрүүлэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй анхаарал болгоомжтой байж өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдалд анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Судалгаа: ChatGPT зэрэг хиймэл оюун ухаан польш хэлийг хамгийн сайн ойлгодогХиймэл оюун ухаан польш хэлийг хамгийн сайн ...
04/11/2025

Судалгаа: ChatGPT зэрэг хиймэл оюун ухаан польш хэлийг хамгийн сайн ойлгодог

Хиймэл оюун ухаан польш хэлийг хамгийн сайн ойлгодог гэдгийг нэгэн судалгаа харуулсан байна. Харин англи хэл зургаадугаар байрт оржээ.
Мэрилэндийн их сургууль болон “Microsoft” компанийн хамтарсан судалгаагаар 26 өөр хэлний дундаас Польш хэл хиймэл оюун ухаан ашиглахад хамгийн үр дүнтэй нь болохыг тогтоосон юм.
Туршилтыг явуулсан эрдэмтэд “Манай туршилтын үр дүн нэг талаараа гайхалтай мөн төсөөлшгүй дүгнэлтүүдийг гаргасан. Юуны өмнө англи хэл бүх чатботуудад хамгийн сайн үр дүн үзүүлээгүй. Урт өгүүлбэр бүхий зааварчилгаа өгөхөд англи хэл 26 хэлний дундаас зургаадугаар байрт орсон. Харин польш хэл тэргүүлсэн” гэж бичжээ.
Судалгааны баг “OpenAI”, “Google Gemini”, “Qwen”, “Llama” болон “DeepSeek” зэрэг голлох чатботуудад ижил агуулгатай өгөгдлийг 26 өөр хэл дээр өгч туршсан байна. Туршилтын үр дүнд Польш хэлээр өгсөн өгөгдлийг биелүүлэх нарийвчлал дунджаар 88 хувьтай гарсан юм.
Польшийн Патентийн газар Facebook хуудас дээрээ “Дүн шинжилгээнээс харахад, хиймэл оюун ухаанд тушаал өгөхөд хамгийн оновчтой хэл бол польш хэл байна. Өмнө нь Польш хэлийг сурахад хамгийн хэцүү хэлний нэг гэж үздэг байсан. Харин одоо хүмүүс сурахад хэцүү байж болох ч хиймэл оюун ухааны хувьд тийм биш нь тогтоогдлоо” гэж бичжээ.
Сонирхолтой нь хиймэл оюун ухааныг сургаж болох польш хэл дээрх өгөгдлийн хэмжээ англи эсвэл хятад хэлнийхтэй харьцуулахад хамаагүй бага байдаг. Гэсэн ч хиймэл оюун ухааны системүүд польш хэлийг маш сайн ойлгож чадсан аж.
Харин харьцуулахад, Хятад хэл хамгийн муу үзүүлэлттэй хэлнүүдийн нэг байсан юм. Тодруулбал 26 хэлний дундаас доороос дөрөвдүгээр байрт орсон байна.

Хиймэл оюун ухаантай харилцахад хамгийн үр дүнтэй 10 хэлийг жагсаавал
Польш — 88%
Франц — 87%
Итали — 86%
Испани — 85%
Орос — 84%
Англи — 83.9%
Украин — 83.5%
Португал — 82%
Герман — 81%
Нидерланд — 80%

МИАТ өнөөдрөөс Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээМонгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь энэ оны ...
04/11/2025

МИАТ өнөөдрөөс Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь энэ оны шинэ чиглэлүүдийн нэг болох Сингапур чиглэлийн нислэгээ өнөөдрөөс нээж байна. Тодруулбал, энэ сарын 4-нөөс эхлэн долоо хоногт хоёр удаа буюу мягмар, бямба гарагуудад шууд нислэг үйлдэхээр болсон байна.

Сингапур Улс нь нийт 63 жижиг арлаас бүтдэг бөгөөд хотын зохион байгуулалт, хууль дүрмийн хувьд дэлхийн жишиг улсуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тийм ч учраас аялал жуулчлал дээд зэргээр хөгжсөн бөгөөд гадаадын жуулчдыг татах үзвэр үйлчилгээ, томоохон дэлгүүр, худалдааны төв, соёлын газрууд маш ихтэй үсрэнгүй хөгжилтэй улс юм. Сингапурын чиглэлд шууд нислэгтэй болсноор аялал жуулчлалын урсгал нэмэгдэхийн дээр тус улсаар дамжин дэлхийн өөр улс, хотууд руу нисэх нислэгийн сүлжээ өргөжих олон давуу тал бий болох юм.

Нислэг захиалгын мэдээллийг 11-333-999 лавлах утас, МИАТ ТӨХК-ийн үндсэн Facebook хуудас, MIAT аппликейшн болон бусад тийз борлуулалтын төвүүдээс авах боломжтой.

Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээЭнэ оны эхний есөн сарын байдлаар Цагдаагийн байгууллагад ...
04/11/2025

Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ

Энэ оны эхний есөн сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна.

Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт ийм төрлийн ноцтой хэрэг гарчээ. Эмэгтэй Э нь нийтийн байранд эрэгтэй О-той хамт архидан согтуурсны дараа маргалдаж, улмаар эрэгтэйг цээжин тус газарт хутгалж, бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх нь иргэд согтуурсан үедээ, эсвэл ялихгүй зүйлээс болж маргалдан, уурлах үедээ өөрийн болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаас үүдэлтэй байдаг.

Иймд иргэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, уур бухимдлаа хянах, аливаа асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Энэ нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Улсын арслан Б.Орxонбаяр: Монголд намайг таниxгүй xүн гэж үгүй💪 "Netflix"-ийн "Youtube.com" xуудсан дээр 'Physical Asia"...
27/10/2025

Улсын арслан Б.Орxонбаяр: Монголд намайг таниxгүй xүн гэж үгүй💪
"Netflix"-ийн "Youtube.com" xуудсан дээр 'Physical Asia" шоунд оролцсон Монголын багийн танилцуулга албан ёсоор цацагдав. "Netflix"-ийн xамгийн олны сонирхлыг татдаг нэвтрүүлгүүдийн нэг 'Physical Asia" шоунд Монголын багийн аxлагчаар Улсын арслан Б.Орxонбаяр оролцжээ.
Тэрбээр "Намайг Б.Орxонбаяр гэдэг. Би Монгол Улсын Үндэсний бөxийн Улсын Арслан цолтой. Үндэсний бөx маань эртний цэрэг дайчдын тулаан дундаас үүссэн спорт. Үндсэндээ гардан тулааны спорт юм.
Би Улсынxаа баяр наадамд 5 удаа шөвгөрсөн. Туxайн бөxийн амжилтыг малгайн дээрx залаа, тэмдэг илтгэдэг. 2022 онд Ерөнxийлөгчийн цомын төлөөx барилдаанд түрүүлсэн. Монголд намайг мэдэxгүй xүн гэж үгүй" хэмээн ярилаа.

Address

Chingeltei
Ulaanbaatar
596

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэдээ & Мэдлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share