СЭЛБЭ ХОТ

СЭЛБЭ ХОТ Түгжрэлгүй, утаагүй, хүнд ээлтэй хотын шинэ стандартыг хамтдаа бүтээж байна. Албан ёсны мэдээ мэдээллийг эндээс авах боломжтой.

Гэр хорооллын бүсийг шинэ үеийн хотын төлөвлөлтөд шилжүүлэх Сэлбэ дэд төвийн иж бүрэн орон сууцжуулалтын төсөл

СЭЛБЭ ХОТ төсөл   талуудын бага хуралд оролцоно. 💚  Улаанбаатар хотын 158 га газрыг нөхөн сэргээж, гэр хорооллыг дахин т...
14/08/2026

СЭЛБЭ ХОТ төсөл талуудын бага хуралд оролцоно. 💚
Улаанбаатар хотын 158 га газрыг нөхөн сэргээж, гэр хорооллыг дахин төлөвлөн, ухаалаг 20 минутын хот бий болгохоор зорьж буй.

🌱 Газраа сэргээе (Restoring Land)
💧 Усаа сэргээе (Restoring Water)
🌐 Хотын тэсвэртэй байдлыг сэргээе (Restoring Urban Resilience)

Та бүхнийг манай асраар зочилж, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна 🏛️✨
📍 Green Zone Pavilion: C3
📍 Blue Zone Pavilion: S2-30

13/08/2026

🏆 ДОЛДУГААР САРЫН ХАБЭА-Н ШИЛДГЭЭР "МОНКОН КОНСТРАКШН" ШАЛГАРЛАА

Төслийн долдугаар сарын ХАБЭА-н гүйцэтгэлийн үнэлгээний дүн гарлаа. Багц 4.1-ийн ерөнхий гүйцэтгэгч Moncon Group "Шилдэг ХАБ-ын баг"-аар шалгарч, шилжин явах цомыг гардан авлаа. Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны багийнхан энэ удаагийн уулзалтаар нэгдсэн мэдээлэл солилцож, талбайд хийгдсэн ажлуудаа дүгнэж ярилцлаа.
🔍 Онцлох: БОННҮ-ний баг өнгөрсөн 7 хоногт төслийн талбай дээрээс хөрс, ус, агаарын чанарын мониторинг хийлээ.
🧹 Аюулгүй байдал: Тоосжилт, дуу чимээний хэмжилт хийж, нийтийн эзэмшлийн зам талбайн шороон овоолгыг цэвэрлэв.
💬 Аюулгүй байдлын соёлыг түүчээлэн ажиллаж буй залуустаа амжилт хүсье.

⛑️✨ #СэлбэХот #ХАБЭА #ШилдэгБаг #МонконКонстракшн #ШилжинЯвахЦом #БүтээнБайгуулалт

🔄  360° дроны зургаас Сэлбэ ухаалаг хотын бүтээн байгуулалтын талбайг бүх өнцгөөс нь тодорхой харж, төслийн бодит явцтай...
13/08/2026

🔄 360° дроны зургаас Сэлбэ ухаалаг хотын бүтээн байгуулалтын талбайг бүх өнцгөөс нь тодорхой харж, төслийн бодит явцтай танилцаарай 👇

2026 оны 8 дугаар сарын 13-ны байдлаар төслийн явц:
🎯 Төслийн нийт гүйцэтгэл: 38.64%
🏗️ Барилга угсралтын нийт гүйцэтгэл: 24.49%

#СэлбэХот #БүтээнБайгуулалт #ТөслийнЯвц

12/08/2026
11/08/2026

СЭЛБЭ ХОТ: ХҮНД ЭЭЛТЭЙ, БИЗНЕСТ ТААТАЙ БҮС

Эдийн засгийн тусгай бүс болон хөгжих Сэлбэ дэд төв төслийн талаарх НИТХ-ын төлөөлөгчдийн сэтгэгдэл, байр суурийг хүргэж байна.

🏢 Хүнд ээлтэй хотын шинэ орчныг бүрдүүлж, бизнесийн таатай орчныг цогцлоох эрх зүйн орчны эхлэл болсон шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгчид гаргалаа.

#СэлбэХоринМинутынХот #НИТХ #ЭдийнЗасгийнТусгайБүс #Улаанбаатар #ХотТөлөвлөлт

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ 🏢СЭЛБЭ ХОТ төслийн 40 га талбайг Эдийн засгийн тусгай бүс бол...
11/08/2026

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ 🏢

СЭЛБЭ ХОТ төслийн 40 га талбайг Эдийн засгийн тусгай бүс болон технологийн сэндбокс орчин болгон хөгжүүлэх шийдвэр гарлаа. Энэ бүсэд байрших 420 бизнест дараах дэмжлэгийг үзүүлнэ.

🔹 Үл хөдлөх, нийслэл хотын татвар болон газрын төлбөрөөс чөлөөлнө.
🔹 Дулаан, цахилгааны тарифын хөнгөлөлт
🔹 ЖДҮ болон бизнесийн зээлийн дэмжлэг
🔹 Зөвшөөрлийг шуурхай олгох тусгай горим
🔹 Мэдээллийн технологийн компаниудад зориулсан туршилт, үйлчилгээний орчин

🌐 https://selbecity.mn/public/info
#Сэлбэ20МинутынХот #СэлбэУхаалагХот #ТусгайБүс #Инновац

10/08/2026

СЭЛБЭ ХОТ ЭДИЙН ЗАСАГ, ТЕХНОЛОГИЙН ТУСГАЙ БҮС БОЛОХ БОЛОМЖТОЙ 📈🏢

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Сэлбэ хот" төслийг Эдийн засгийн, ялангуяа технологийн тусгай бүс болгон хөгжүүлэх бүрэн боломжтойг онцоллоо.

Төслийн хүрээнд:
📍 40 га талбайд 420 бизнес шинээр бий болох боломж бүрдэнэ.

Тусгай бүсэд байрших бизнесүүдийн эдлэх хөнгөлөлт, дэмжлэгүүд:
🔹 Үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх
🔹 Нийслэлийн албан татвараас чөлөөлөх
🔹 Барилгын татвараас чөлөөлөх
🔹 Газрын төлбөрөөс чөлөөлөх
🔹 Цахилгаан, дулааны түрээс болон бусад хөнгөлөлтүүд

"Сэлбэ хот" нь иргэдийн таатай амьдрах орчин төдийгүй олон улсын болон үндэсний стартап, технологи, бизнесийн томоохон зангилаа төв болон өргөжих эхлэл тавигдаж байна.

📌 Сэлбэ хот: Бизнесийн шинэ боломж, амьдралын чанар.

#Сэлбэ20МинутынХот #сэлбэхот #тусгайбүс #ИнновацТехнологи #БизнесБоломж

10/08/2026

COP17-д бид ямар концепцоор оролцох вэ? 🌿💧🏙️

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хуралдаан (COP17)-д Сэлбэ хот төсөл ямар концепцоор оролцож байгааг танилцуулж байна.

🌱 1. ГАЗРАА СЭРГЭЭЕ: Хотын ногоон дэд бүтэц, экосистемийг нөхөн сэргээнэ.

💧 2. УСАА СЭРГЭЭЕ: Борооны усны ухаалаг менежмент ба цэнхэр-ногоон сүлжээг бий болгоно.

🌐 3. ХОТЫН ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫГ СЭРГЭЭЕ: Агаарын чанар, ус, үерийн аюулыг хянах ухаалаг дата системээр тоноглоно.

Манай асраар зочилж, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна💚

#СэлбэХот #Газраасэргээе #Усаасэргээе #НогоонХот #ТогтвортойХөгжил

НИТХ-ын Ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж...
10/08/2026

НИТХ-ын Ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж байна

Address

СБД 8-р хороо Соёлын төв өргөө, Г корпус 1 давхар 12 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when СЭЛБЭ ХОТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share