15/04/2019
Redmond Rock –ийн нунтаг хэлбэртэй Redmond Rock Crushed нь морины ус чийг, электролитийн тэнцвэржилтийг сайжруулахад шаардлагатай эрдэс бодисуудаар хангадаг өргөн хүрээний эрдсийн нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд мөн арьс үс, туурайг эрүүл болгох үйлчилгээтэй. Эдгээр эрдэс бодисууд тэмцээн, дасгар сургуулилтийн үед алдсан электролитийг нөхөхөд туслах ба илүү их ус уух хүслийг төрүүлнэ. Электролитийн тэнцвэржилтийг хангаснаар морь тань илүү тэнхээтэй, эрч хүчтэй болно.
Features:
• Ус чийг, электролитийн тэнцвэржилтийг сайжруулна
• Тэнхээ, эрч хүчийг сайжруулна
• Арьс үс, туурайг эрүүл болгоно
• Тэсвэр тэвчээрийг сайжруулна
Бүтээгдэхүүний нарийвчлал:
Хэмжээ: 2,3кг.
Орц найрлага:
Үндсэн эрдэс бодисууд:
Калци.......0.35%
Фосфорын хүчил........0.02%
Натри хлорид (хүнсний давс)...................91.0%
Магни..........0.06%
Кали............0.03%
Хүхэр...............0.07%
Нэмэлт эрдэс бодис:
Иод........10 ppm
Төмөр...........300 ppm
Кобальт.......0.08 ppm
Зэс......3 ppm
Манган.........5 ppm
Молибден......0.08 ppm
Селен............0.23 ppm
Цинк....................3 ppm
Энэ бүтээгдэхүүнийг яагаад сонгосон бэ:
“Би жүчээндээ морьдынхоо тэжээлийн харьцааг тэнцвэржүүлэхийн тулд илчлэг тооцоологч хэрэглэсэн юм. Уг бүтээгдэхүүнээс гадна Redmond Daily Gold –ийг мөн хэрэглэсэн бөгөөд миний тэжээлийн төлөвлөгөөнд шаардлагатай шим тэжээлийг өгч чадсан.”
KIMBERLY L. 2019 оны 1 сарын 16-нд худалдаж авсан.
“Бид Himalayan block болон Redmond Rock –ийг морьдодоо хэрэглэсэн. Морьдод маань таалагдсан!”
Richard L. 2018 оны 12 сарын 13-нд худалдаж авсан.
“Охидыг усанд дуртай болгохын тулд.”
Кaren r. 2018 оны 8 сарын 8-нд худалдаж авсан.
“Саяхнаас хоёр морио өвсгүй хашаанд байлгах болсон. Энэ бүтээгдэхүүн тэдэнд бэлчээрээс авдагтай ижил чухал шим тэжээлээр хангана гэж бодож байна.”
Jaimie W. 2018 оны 6 сарын 11-нд худалдаж авсан.
“Би уг бүтээгдэхүүнийг сагсанд хийгээд морьдоор өөрсдөөр нь сонгуулсан юм. Морьд давснаас илүү үүнд дуртай байдаг.”
Jennifer H. 2017 оны 6 сарын 18-нд худалдаж авсан.
“Бид морьдоо усанд дуртай болгохын тулд шөнийн тэжээлд нь үүнийг хийсэн юм. Уг бүтээгдэхүүний ач тусыг хүртсэн.”
karen r. 2018 оны 12 сарын 25-нд худалдаж авсан.
“Морьдод маань давс долоосноос үүнийг хүртэх нь илүү хялбар байна. Түүнээс гадна морьтой хээрийн аялалд зөөхөд ч амар.”
SHERRY S. 2018 оны 10 сарын 12-нд худалдаж авсан.
“Морьдод маань таалагдаж байгаа. Бас давсны агууламжтай тул морьд маань ус их уудаг”
sharon k. 2018 оны 7 сарын 6-нд худалдаж авсан.
“Гайхалтай бүтээгдэхүүн –хөгшин морьдоо ус тэжээлээр сайн хангаж, тэнхээтэй байлгахын тулд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг”
Patti G. 2018 оны 5 сарын 27-нд худалдаж авсан.
Хэрэглэгчдийн сэтгэгдэл
Гүүнд маань таалагдсан!!
Миний хорин настай уралдааны гүү шахмал давс иддэггүй. Бас ямар ч брэндийн сул давс идэж байгаагүй. Түүнд өдөр бүр энэ бүтээгдэхүүнийг өгдөг. Саваа ч хоосолсон бабйдаг. Бас ус уух нь ихэссэн. Бас би Redmond Daily Gold-ийг хэрэглэдэг. Тэр үнэхээр гайхалтай харагдаж байгаа!! Хүн бүр л түүнийг наснаасаа залуу харагдаж байна, уралдахад бэлэн юм шиг л харагдаж байна гэцгээдэг. Энэ бүтээгдэхүүн манай мужид зарагддаггүй. Харин Stateline хамгийн боломжийн үнийг санал болгодог, бас тээвэрлэлт нь ч хурдан.
Уруул долоом амттай
Redmond Rock crushed-ыг морьдодоо нэмэлт тэжээл болгон өгөхөд амар. Моринд маань таалагдаж байх шиг байна. Тэжээлийн саваа цэвэрхэн болтол нь толоосон байдаг.
Redmond Rock Crushed
Энэ бүтээгдэхүүнийг морьдынхоо ус уух хүслийг нэмэгдүүлэхийн тулд шөнийн тэжээлд нь нэмж өгсөн. Өглөө гэхэд саванд нь үлдсэн уснаас харахад энэ бүтээгдэхүүн хэргээ сайн гаргаж байгаа бололтой.
Маш сайн
Манай жүчээний гол хэрэглээ!
Эрүүл морь, сэтгэл хангалуун эзэн
Үүнийг өгөлгүйгээр нэг ч өдөр өнгөрдөггүй. Эрдэс бодисууд, эрүүл давс нь үнэхээр чухал. Би Redmond-ийн бүтээгдэхүүнүүдэд итгэдэг.
Гайхалтай бүтээгдэхүүн
Моринд маань энэ эрдэст давс их таалагдаж байгаа. Бусад бүх давст бүтээгдэхүүнүүд түүний тэжээлийн савны ёроолд үлддэг байсан. Харин үүнийг тэр юу ч үгүй болтол нь долоодог. Бас урт замын уналганы өмнө болон дараа ус уух нь илүү ихэссэн.
Ус сайн уудаг болоход тусалдаг
Морь маань шахмал давсанд дургүй. Тиймээс би давсыг бутлаад тэжээлд нь хольж өгдөг. Энэ бүтээгдэхүүн үнэхээр боломжийн. Моринд маань таалагдаж байгаа.
Эрдэс бодисын гайхалтай эх үүсвэр
23 настай уралдааны мориндоо 60гр Redmond Rock –ийг өдөр бүр өгдөг. Тэр ус илүү сайн ууж, үс нь илүү хар бараан болж байгаа ба 7 сарын Калифорнийн зуны халуун наранд өнгө нь гандах нь багассан. (Бас Renew Gold –ийн ачаар арьс үс нь бараантаж, гялалзах болж, жин нэмсэн). Би дэвтээсэн үр тарианд уг бүтээгдэхүүнийг хольж өгдөг. Тэр зүгээр л идчихдэг. Гэхдээ хуурай үр тарианд холихоор тэр заримдаа иддэггүй. Бас тэр шахмал давс долоодоггүй. Тэгэхээр тэр ерөнхийдөө давсанд дургүй бололтой.
Асуулт, хариулт
Нэг уут нь хэр удах вэ?
ШИЛДЭГ ХАРИУЛТ: Эхлээд би жижиг уутыг авч хэрэглэж үзсэн. Моринд маань маш их таалагдсан тул одоо 4 морины том савлагаатайг авдаг. Цаг агаарын зайлшгүй шаардлагаас үүдэн би Redmond-ийг зөвхөн зуны саруудад хэрэглэдэг. Маш халуун болох үед морьдоо ус чийгээр хангахад тусалдаг юм. Хэр уддагийг хэлж мэдэхгүй байна, гэхдээ нээх ихээр нь өгдөггүй болохоор нилээн уддаг шиг санагдаж байна.
2015 оны 11 сарын 30-нд худалдаж авсан
Ер нь бол өдөрт 1 шанагыг, харин бэлтгэл сургуулилттай үед 2 шанагыг өгдөг. 1 моринд нэг уутыг өгөхөд хоёр сар гаруй болдог.
2016 оны 2 сарын 20-нд худалдаж авсан
2,3кг-ийн савлагаатайг өдөрт 2 шанагаар өгвөл ойролцоогоор нэг сар гаран болдог.
2016 оны 9 сарын 18-нд худалдаж авсан
1 моринд өдөрт хагас шанагаар өгвөл бараг 3 сар болно.
Таалагдаж байна!
2016 оны 2 сарын 26-нд худалдаж авсан
Мориндоо ямар хэмжээгээр өгөхөөс шалтгаалаад 4 - 6 хоног болно.
2016 4 сарын 24-нд худалдаж авсан
3 моринд өдөрт нэг шанагаар өгөхөд нэг сар болдог
2017 оны 12 сарын 17-нд худалдаж авсан
Энэ байгалийн далайн давс уу?
ШИЛДЭГ ХАРИУЛТ: Байгалийн далайн давсны агууламжтай. Энэ бүтээгдэхүүнийг хүмүүст зориулсан байгалийн далайн давс худалдаалдаг Redmond –оор худалдаалагддаг. Яг үнэндээ би Redmond –ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснийхээ дараа тэдний морины бүтээгдэхүүнүүдийг мэддэг болсон. Надад их таалагдаж байгаа. Би энэ давсыг ноцтой доголсон, маш их идээлж үрэвссэн моринд хэрэглэсэн. Одоо хоёр жил хэрэглэж байна. Тэр морь маань үүнийг хэрэглэснээс хойш дахиж туурай нь дахиж идээлж, үрэвсээгүй. Туурайн үрэвсэлтэй, догонцсон морьд ихэвчлэн зэсний дутагдалд орсон байдаг гэдгийг олж мэдсэн юм. Энэ бүтээгдэхүүн нилээн сайн зэсийн агууламжтай. Энэ бүтээгдэхүүнийг маш ихээр санал болгож байна.
2015 оны 8 сарын 15-нд худалдаж авсан
Үгүй. Энэ бол Ютагаас олборлосон эрдэст давс гэж бодож байна. Гэхдээ маш цэвэрхэн. Надад таалагдаж байгаа.