14/02/2025
Уурхайн тогтвортой ханган нийлүүлэгчдийг бэлтгэх, орон нутгийн бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх , эдийн засгийг чадавхыг бэхжүүлэх зорилготой өдөрлөгийг 2025 оны 1-р сарын 22-нд “Мазаалай театрт” амжилттай зохион байгууллаа.
Хан Алтай ресурс компани нь Говь-Алтай аймгийн засаг дарга, Есөнбулаг сумын засаг даргатай байгуулсан “Нийгмийн хариуцлагын гэрээ”-ны хүрээнд жил бүр 5 дэд хөтөлбөрийн 14 зорилт бүхий “Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ыг хэрэгжүүлэн ажилладаг билээ.
Тус хөтөлбөр нь
- Соёлын өвийг хамгаалах
- Орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих
- Орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх
- Орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих
- Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээ зэрэг 5 зорилтын хүрээнд хэрэгждэг бөгөөд орон нутагт эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох, иргэдийн боловсрол, эрүүл аюулгүй амьдралын орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийн оролцоотой байгаль хамгаалал, хяналт, шинжилгээг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг онцлогтой хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:
Хамтын ажиллагааны гэрээний дагуу зохион байгуулагчаар Development Solutions NGO - Хөгжлийн Шийдэл ТББ ажиллаж, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар-тай хамтран, "Жижиг дунд бизнес ба тогтвортой хөгжил" хэлэлцүүлэг, мэдээлэл зөвлөгөө өгөх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн 200 гаруй ЖДБ, гарааны бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчид оролцсон бөгөөд Хан Алтай ресурс компанийн Худалдан авалт, хангамжийн хэлтсээс худалдан авалтын бодлого, хамтын ажиллагааны боломжууд, тавигдах шаардлагын талаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээ ЖДБ, гарааны бизнес, ханган нийлүүлэгчдэд тулгардаг асуудлууд, зээл санхүүжилт, худалдан авалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар төрийн болон, санхүүгийн байгууллагууд оролцогчдод мэдээлэл хуваалцлаа.
i өдөрлөг нь 01-р сарын 26-ныг дуустал үргэлжилэх бөгөөд жижиг дунд бизнесүүдэд зориулсан “Компанийн засаглалын тухай ойлголт болон бизнес төсөл боловсруулах сургалт” 2025 оны 01 сарын 23-нд ГАА-ийн ЗДТГ-ийн сургалтын танхимд зохион байгуулагдахаас гадна 01-р сарын 24-26-ны хооронд “Гарааны бизнесийн уралдаан” зохион байгуулагдаж шилдэг 3-н баг, хувь хүнд 10 сая төгрөг хүртэл хөрөнгө оруулалтыг олгох юм.
Баруун бүсийн хөгжлийн төлөө хамтдаа.