Сайн брэнд

Сайн брэнд Албан ёсны зөвшөөрөлтэй "АЗ" хөтөлбөр

👍👍👍
24/07/2026

👍👍👍

22/07/2026

Эрэгтэй хүн гэх цэцгийг хайраар услаагүй байж гоё ургахыг шаардаж байвал чи зүгээр л бэлчээрийн үнээ…

Худагт амьдардаг мэлхийд далайг тайлбарлаж болдоггүй.” 🐸🌊Хүн бүр ижил үгийг сонсдог ч, ижил түвшинд ойлгодоггүй.Учир нь ...
21/07/2026

Худагт амьдардаг мэлхийд далайг тайлбарлаж болдоггүй.” 🐸🌊

Хүн бүр ижил үгийг сонсдог ч, ижил түвшинд ойлгодоггүй.

Учир нь ойлголт нь сонссон үгээр бус, туулсан амьдрал, хуримтлуулсан туршлага, төлөвшсөн ухамсраар хэмжигддэг.

Бид заримдаа бусдыг өөрчлөх гэж, үнэнийг ойлгуулах гэж, ухааруулах гэж асар их хүч зарцуулдаг. Гэвч цаг нь болоогүй хүнд хамгийн үнэн үг хүртэл утгагүй сонсогдоно.

Харин цаг нь болсон хүнд ганцхан өгүүлбэр, ганцхан учрал, эсвэл нэгхэн агшин бүхэл бүтэн амьдралыг нь өөрчилж чаддаг.

Тиймээс хүн бүрийг хүчээр сэрээх гэж оролдох нь боломжгүй. Ухаарал бол бусдын тулгалтаар бус, дотоод бэлэн байдлаас төрдөг.

Цэцэг өөрийн цагтаа дэлгэрдэг шиг, ухамсар ч өөрийн цагтаа нээгддэг.

Зарим хаалга гаднаас түлхээд онгойдоггүй. Дотроосоо бэлэн болсон үедээ л нээгддэг.

Хэн нэгэнд хугацаа хэрэгтэй.
Хэн нэгэнд алдаа хэрэгтэй.
Хэн нэгэнд амьдралын сорил хэрэгтэй.
Хэн нэгэнд чимээгүй ажиглалт, гүн эргэцүүлэл, хүлээн зөвшөөрөх зориг хэрэгтэй.

Иймээс хүн болгонд заавал зөвлөгөө өгч, өөрийн ойлгосныг хүчээр ойлгуулахыг хичээхээ больсон. Учир нь тухайн хүний ухаарах цаг нь болоогүй бол миний мэдсэн бүхэн түүнд ямар ч үнэ цэнгүй. Харин цаг нь ирэхэд өмнө нь сонсож өнгөрсөн ганцхан үг хүртэл гэнэт утгаа олдог.

Цаг нь болох үед зангилаа өөрөө тайлагддаг. Гэвч тэр мөчийг ойртуулах нэг л зүйл бий. Тэр нь өөрийн хичээл зүтгэл, зөв давталт, тасралтгүй эргэцүүлэл, ухамсрын өсөлт юм.

Хүн өөрийн амьдралыг жинхэнээсээ ухаарч эхэлсэн мөчөөс илүү ухаалаг биш, харин илүү сэрүүн; илүү их мэдлэгтэй биш, харин илүү үнэн; илүү урт насалдаг биш, харин илүү утга учиртай амьдарч эхэлдэг.

Бүх үлгэр аз жаргалтай төгсдөггүй. Гэхдээ үлгэр хэзээ ч мартагддаггүй. Финалд хожигдох эрхийг зөвхөн финалд хүрсэн хүмүү...
20/07/2026

Бүх үлгэр аз жаргалтай төгсдөггүй. Гэхдээ үлгэр хэзээ ч мартагддаггүй. Финалд хожигдох эрхийг зөвхөн финалд хүрсэн хүмүүс л олж авдаг. Тийм болохоор энэ ялагдал огтхон ч ичгүүр биш ээ.
Энэ бол дахин нэг удаа дэлхийн оргилд хүрч чадсан домгийн түүх юм шүү.

🐐🇦🇷

Лионель Мессигийн түүх яг тийм.

20/07/2026

АИ92 бензин 250₮-өөр, халаалт мкв тутамд 25₮-өөр, ус мкуб тутамд 82₮-өөр, цэвэр ус м³ тутамд 660₮-өөр, бохир ус м³ тутамд 750₮-өөр тус тус нэмэгджээ…

17/07/2026

Өнчин: Эцэг, эхийн нэгийг эсвэл хоёуланг нь алдсан насанд хүрээгүй хүүхэд
Охин: Эмэгтэй хүүхэд
Порно кинонд тоглуулах: Ил тод бэлгийн харилцаанд орж байгааг дүрсэлсэн видео контентод оролцуулах...
Бүгдийнх нь сошиал хаягуудыг блок, репорт хий!‼️‼️‼️

15/07/2026

Энэ постыг харсан хүн бүр
Цацал сүү хоёр шиг цалгиж яваарай
Хадаг Ерөөл хоёр шиг халгиж амьдраарай🤗

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Сайн брэнд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share