23/03/2026
Боловсролын салбарын хөгжлийн өнөөгийн чиг хандлага чанарын баталгаажуулалтын тогтолцоог илүүд үзэж, боловсролын хөтөлбөр, сургалтын үр дүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч байгаа энэ цагт ISO 21001:2025 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартын Дотоод аудиторын сургалтыг зарлаж байна.
ХЭЗЭЭ: 2026 оны 4 сарын 3,4-нд
СУРГАЛТЫН ЗОРИЛГО:
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хэрэгжүүлэгч
Дотоод аудиторуудыг бэлдэх
- Боловсролын салбарын бүх төвшний байгууллагын менежментийг Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаанч судлагдахуунд үндэслэн хөгжүүлэх
СУРГАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ:
- Стандартын шаардлагуудад нийцсэн төлөвлөлт, бодлогын баримт бичиг боловсруулах, үйл явц, эрсдэлийн удирдлага, эрх мэдлийн үүрэг хариуцлага болон нөөцүүдийг харилцан уялдуулан зохион байгуулах,
- Сонирхогч талуудын хэрэгцээ хүлээлтийн судалгаанд үндэслэн сайжруулалтыг хийж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх багийн ажиллагаанд суралцана.
- Стандартыг хэрэгжүүлснээр суралцагчид, багш, ажилтан, сонирхогч талуудын хүлээлтэд нийцсэн нээлттэй, тэгш хүртээмжтэй мэдээлэл, нийгмийн харилцааны сэтгэл зүйн боловсролд суурилсан сэтгэл зүйн таатай орчин, уян хатан шийдвэр, илүү их итгэлцэл, нөлөөллийг бий болгодог давуу талтай.
СУРГАЛТАД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
- Боловсролын салбарын хэрэгцээ шаардлагыг судлан улс орон, байгууллага болон өөрийнхөө мэдлэг, чадвар, хандлагад өөрчлөлт хийх хүсэлтэй хүмүүс
- Асуудалд тогтолцоотой хандаж, шинжлэх ухаанч үндэслэлийг тодорхойлох хүсэлтэй боловсролын салбарын хүмүүс
- Боловсролын салбарын бүх түвшний БАГШ, МЕНЕЖЕР, ЭРХЛЭГЧ, ЗАХИРАЛ гээд ажлаа сайжруулмаар байгаа ч ХЭРХЭН гэдгээ хараахан олж хараагүй байгаа хүмүүс
- Дотоод аудит хийх ур чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй хүмүүс
- Байгууллага, хамт олонтойгоо аз жаргалтайгаар хамтран ажиллах чин сэтгэлтэй хүмүүс
ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ
https://forms.gle/DiWSaKT5rXgwDd7D7
ХОЛБОО БАРИХ: 88883705
Й-МАЙЛ: [email protected]
БАЙРШИЛ: СБД, 8 ХОРОО, НИЙСЛЭЛИЙН 5Р БАЙР, УЛААНБААТАР ЧУУЛГЫН ЗҮҮН ХОЙД ХААЛГА, 2 ДАВХАРТ