Mongolian Sommelier Association-MSA

Mongolian Sommelier Association-MSA Монголын Сомельерын Холбоо (Дарсны Мэргэжилтнүүдийн Холбоо) НҮТББ

Өнгөрч буй  5 сард “Тал Нутгийн Шилдэг Сомельер 2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, 3 өдрийн турш дарсны соёл, ...
29/05/2026

Өнгөрч буй 5 сард “Тал Нутгийн Шилдэг Сомельер 2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, 3 өдрийн турш дарсны соёл, мэдлэг, ур чадвараар өрсөлдсөн гайхамшигт мөчүүдээр дүүрэн байлаа 🍷

Оролцогч та бүхэндээ цаашдын мэргэжлийн замнал, карьерын хөгжилд нь өндөр амжилт хүсье!🥂🍷🍇

🍷 “The Sommelier of Great Steppe 2026”  Талархал Дарсны  мэргэжилтний буюу Сомелверын  ур чадварыг шинэ түвшинд хүргэх з...
12/05/2026

🍷 “The Sommelier of Great Steppe 2026” Талархал

Дарсны мэргэжилтний буюу Сомелверын ур чадварыг шинэ түвшинд хүргэх зорилготой энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм ивээн тэтгэгч та бүхэндээ Монголын Сомельерийн Холбооны зүгээс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.
Та бүхний итгэл, дэмжлэгийн ачаар энэхүү арга хэмжээ нь салбарын шилдэг мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, ур чадвараа сорих, харилцан туршлага солилцох чухал талбар болж чадлаа. Мөн дарсны соёлыг олон нийтэд түгээх, мэргэжлийн боловсролыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэж байна.
Бид хамтын ажиллагааны үнэ цэнийг эрхэмлэн, энэхүү үйлсийг хамтдаа бүтээлцэж байгаадаа баяртай байна. Та бүхний үнэт оролцоо нь салбарын ирээдүйг тодорхойлох чухал хэсэг билээ.
✨ Хамтын ажиллагаа, итгэлцэл, үнэт дэмжлэгт гүн талархал илэрхийлье.

🍷 “The Sommelier of Great Steppe 2026” тэмцээний шилдгүүд тодорлоо!Монголын Сомельерийн Холбооноос 2 дахь жилдээ уламжла...
08/05/2026

🍷 “The Sommelier of Great Steppe 2026” тэмцээний шилдгүүд тодорлоо!

Монголын Сомельерийн Холбооноос 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй дарсны соёл, урлагийг нэг дор цогцлоосон мэргэжлийн сомельер шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

🏆 Тэмцээний ялагчид
🥇 2026 оны Шилдэг сомельер — Lion’dOr компанийн сомельер Зоригтын Дэлгэрцогт
🥈 2-р байр — Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын үйлчилгээний менежер Ягааны Бямбадулам
🥉 3-р байр — Ноён Уул Эрдэнэ ХХК-ийн борлуулалтын менежер Баяндэлгэрийн Баасансүрэн нар шалгарлаа.

2026 оны тэмцээн нь өндөр түвшний өрсөлдөөн, мэргэжлийн ур чадвараараа онцлог болж өнгөрлөө. Оролцогчид дарсны онолын мэдлэг, дарс амтлах систем, үйлчилгээний ур чадвараар өрсөлдөн, салбарын хөгжлийн шинэ түвшнийг тодорхойлж чадсан юм.

Энэхүү тэмцээн нь Монголын дарсны соёл, үйлчилгээний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн сомельерүүдийг олон нийтэд таниулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

👏 Нийт оролцогчдодоо баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

🍷 “The Sommelier of Great Steppe 2026” эхэллээ!Монголын Сомельерийн Холбооноос 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байг...
06/05/2026

🍷 “The Sommelier of Great Steppe 2026” эхэллээ!
Монголын Сомельерийн Холбооноос 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй дарсны соёл, урлагийг нэг дор цогцлоосон
дарсны мэргэжилтэн шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ.
👏 Оролцогчдодоо амжилт хүсье!
🔥 Хэн ТОП 10-д шалгарах вэ?
Тун удахгүй шилдгүүд тодорно... stay tuned!

🍷 Great Steppe Sommelier 2026🎓 Тэмцээний эрчимжүүлсэн сургалт албан ёсоор эхэллээ!Дарсны мэдлэг, амталгааны ур чадвар, м...
04/05/2026

🍷 Great Steppe Sommelier 2026
🎓 Тэмцээний эрчимжүүлсэн сургалт албан ёсоор эхэллээ!

Дарсны мэдлэг, амталгааны ур чадвар, мэргэжлийн үйлчилгээний стандартуудыг богино хугацаанд гүнзгийрүүлэн эзэмших энэхүү сургалтад ирээдүйн шилдэг сомельерууд нэгдэж байна.
Сургалтын хүрээнд Бордо дарс, дарсны үйлчилгээ, дарсны амталгаа зэрэг гол сэдвүүдийг цогцоор нь судалж байна.
Great Steppe Sommelier 2026 тэмцээний шатанд амжилттай бэлтгэх чухал алхам эхэллээ. ✨
Оролцогчдодоо амжилт хүсье! 🍇🍾
#ДарсАмталгаа #Сомельер

Дарсны соёлыг түгээн дэлгэрүүлж, сомельерүүдийн мэргэжлийн хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор Оскарын албан ёсны да...
03/05/2026

Дарсны соёлыг түгээн дэлгэрүүлж, сомельерүүдийн мэргэжлийн хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор Оскарын албан ёсны дарс, “Emily in Paris” кинонд цувралын Францын алдарт Clarendelle дарсны брэнд алтан ивээн тэтгэгчээр бидэнтэй нэгдлээ 🇫🇷🍷
Сонгодог өнгө төрх, баялаг уламжлалыг шингээсэн Clarendelle дарс таны онцгой мөч бүрийг илүү үнэ цэнтэй, мартагдашгүй болгоно.

Balance, Elegance, and Complexity ✨


01/05/2026

🍷 “Great Steppe Sommelier 2026” удахгүй эхэлнэ!
Дарсны мэргэжлийн ертөнцийн онцлох үйл явдлуудын нэг болох “Great Steppe Sommelier 2026” эрчимжүүлсэн сургалт, тэмцээн эхлэхэд тун ойртлоо. Дарсны мэргэжилтний тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн нийт оролцогчдодоо амжилт хүсье!
📅 Хуваарь: 5-р сарын 4 (Даваа) – Эрчимжүүлсэн сургалт 08:30 цагт эхэлнэ
5-р сарын 5 (Мягмар) – Сургалтын 2 дахь өдөр
5-р сарын 6 (Лхагва) – “Great Steppe Sommelier 2026” тэмцээн
Энэхүү арга хэмжээ нь холбооноос албан ёсоор зохион байгуулж буй сомельер буюу дарсны мэргэжилтнүүдийн ур чадварыг сорьж, хөгжүүлэх мэргэжлийн түвшний тэмцээн юм. Оролцогч бүрийн хувьд мэдлэг, ур чадвараа ахиулах томоохон боломж, сорилт байх болно.
🏆 Энэ удаагийн тэмцээний аварга нь Узбекистан улсын Ташкент хотод болох Төв Азийн Шилдэг Сомельер шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн болно.
Амжилт хүсье — шилдгүүд тодрох мөч айсуй!
#ДарсныСоёл

🍷 WINE SALON 2026 — АМТЫГ МЭДЭР, МЭДРЭМЖЭЭ НЭЭ 🍷Дарсны ертөнцийн шилдэг сонголтууд нэг дор цуглах онцгой мөч ойртлоо.Gre...
30/04/2026

🍷 WINE SALON 2026 — АМТЫГ МЭДЭР, МЭДРЭМЖЭЭ НЭЭ 🍷

Дарсны ертөнцийн шилдэг сонголтууд нэг дор цуглах онцгой мөч ойртлоо.
Great Steppe Sommelier 2026 тэмцээний хүрээнд зохион байгуулагдах
WINE SALON (мини дарсны үзэсгэлэн) нь танд зөвхөн амталгаа бус, жинхэнэ туршлага бэлэглэнэ.

Дарс импортлогчдын шилдэг дарснаас сонгон амталж, үнэр, амт, мэдрэмжийн нарийн ялгааг нээж, салбарын мэргэжилтнүүдтэй үнэ цэнтэй холбоо тогтоох боломж таныг хүлээж байна.
Мөн дарсны төгс зохицол бүхий Итали бяслаг, амт сэргээх коктейль таныг угтана.

✨ Хязгаарлагдмал суудал — тасалбараа амжиж аваарай!

📅 2026.05.06 | 14:00
📍 WW Center, 4-р давхарт
Тасалбарын үнэ: 69,000₮

Амт бүр түүх өгүүлнэ. Та тэр түүхийг мэдрэхэд бэлэн үү?


🍹🍷🍸🍾🍾🍻

Сомельерын тэмцээний бүртгэл хаагдахад ердөө 1 хоног үлдлээ.Энэхүү тэмцээн нь дарсны мэдлэг, үйлчилгээний ур чадвар, амт...
29/04/2026

Сомельерын тэмцээний бүртгэл хаагдахад ердөө 1 хоног үлдлээ.

Энэхүү тэмцээн нь дарсны мэдлэг, үйлчилгээний ур чадвар, амталгааны туршлагаа гүнзгийрүүлж, өөртөө үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийх онцгой боломжийг танд олгоно. Та олон улсын багшийн удирдсан эрчимжүүлсэн сургалт, дадлагыг хийж, салбарын мэргэжилтнүүд болон дарсанд дурлагчидтай нэгдэн, өрсөлдөж, хамтдаа хөгжиж, өөрийгөө сорих болно.

Түүнчлэн, 2026 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах Төв Азийн шилдэг сомельерын тэмцээнд оролцох замналын эхлэл болох чухал алхам юм.

Бүртгэл 2026.04.30-ны Пүрэв гаригийн 20:00 цагт албан ёсоор хаагдана.

Боломжийг бүү алдаарай — бүртгэлээ амжиж баталгаажуулаарай.
👉 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/6UYxqE29wHzSi2gz7

#ДарсныСоёл

🍷 Дарсны амталгаа бол зүгээр нэг амсах үйлдэл биш.Энэ бол анхаарал төвлөрөл, мэдрэхүйн аялал.Хундага бүрт тухайн дарсны ...
24/04/2026

🍷 Дарсны амталгаа бол зүгээр нэг амсах үйлдэл биш.

Энэ бол анхаарал төвлөрөл, мэдрэхүйн аялал.
Хундага бүрт тухайн дарсны түүх, хөрс, усан үзмийн талбайн байгаль, цаг уур, мөн бүтээгчийн философи шингэсэн байдаг.

Sommelier-дарсны мэргэжилтний дарс амтлах-шинжих ур чадвар нь дарс юуг өгүүлэхийг мэдэрч, түүнтэй танилцах онцгой аялал билээ.

🍷✨ БҮРТГЭЛИЙН СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ ✨🍷
Монголын шилдэг сомельерүүдийг тодруулах хоёр дахь удаагийн тэмцээн!
Хөгж • Мэргэш • Өрсөлд

📚 Сургалт | 🏆 Тэмцээн | 🍇 Wine Salon (mini expo)
📍 WW Center,4 давхарт |
🗓 2026.05.04/05/06 (3өдөр)

👉 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/6UYxqE29wHzSi2gz7

2025 ОНЫ АНХНЫ ТЭМЦЭЭНИЙ ЗУРГУУДААС...
#ДарсныСоёл

Address

Teeverchid Street, Industrial Zone
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Sommelier Association-MSA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share