Татварын Хөгжил Дэвшил Холбоо

Татварын Хөгжил Дэвшил Холбоо Бизнесийн өсөлт, татварын хөгжилд хамт
Ойлгомжтой • Хүртээмжтэй • Дэмжлэгтэй орчин
📊 Татвар | Боловсрол | Зөвлөгөө Татварын Хөгжил Дэвшил Холбоо

13/06/2026

Татварын шинэчлэлийн талаар ярих бүрд нэг асуулт гарч ирдэг.

Иргэд илүү их татвар төлөх ёстой юу, эсвэл төр илүү хариуцлагатай болох ёстой юу?

🔹 Монгол Улс 2024 оны Авлигын төсөөллийн индексээр 33 оноо авч, 180 орноос 114-т эрэмбэлэгдсэн байна. Энэ нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт юм.

🔹 Авлига өндөр гэж үнэлэгдэж байгаа нөхцөлд иргэдийн төлсөн татварын мөнгө хэр үр ашигтай зарцуулагдаж байна вэ гэсэн асуулт зайлшгүй гарна.

Татвар төлөгчид татвар төлөхөөс татгалздаггүй.
Харин:
✔️ Төсөв ил тод байхыг
✔️ Хариуцлага тооцдог байхыг
✔️ Авлигыг бууруулахыг
✔️ Үр ашигтай зарцуулалтыг
шаардаж байна.
Шударга татварын тогтолцооны үндэс нь өндөр татвар биш, өндөр итгэл юм.
#ТатварынШинэчлэл #ШударгаТатвар #ТатварТөлөгч

ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД УРЬЖ БАЙНА.Татварын Хөгжил Дэвшил Холбоо-ноос зохион байгуулж буй"ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ"...
04/06/2026

ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД УРЬЖ БАЙНА.

Татварын Хөгжил Дэвшил Холбоо-ноос зохион байгуулж буй
"ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ"
сэдэвт хэвлэлийн хурал

📅 Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр
🕛 Цаг: 12:00 цагт
📍 Байршил:
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төв
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар хот

Хэвлэлийн хурлаар:
Татварын шинэчлэлийн өнөөгийн нөхцөл байдал;
Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлууд;
Татварын тогтолцоог боловсронгуй болгох санал, шийдлүүд;
Татварын бодлогын шинэчлэлийн талаар Татварын Хөгжил Дэвшил Холбооны байр суурийг танилцуулна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууд болон сонирхсон иргэдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ТАТВАРЫН ХӨГЖИЛ ДЭВШИЛ ХОЛБОО

Татвар төлөгчдийн дуу хоолой, бодит шийдлийн төлөө

29/05/2026

Татвар хөгжил дэвшил холбоо-ны зүгээс хувь хүний орлогын албан татварын дарамтыг бууруулах бодлогын чиглэлийг зарчмын хувьд дэмжиж байна.

Гэвч ХХОАТ-ыг 10%-аас 1% болгон огцом бууруулах хуулийн төслийг эдийн засгийн үр нөлөө, төсвийн тогтвортой байдлын хүрээнд дэмжих боломжгүй гэж үзэж байна.
Хувь хүний орлогын албан татвар нь улсын төсвийн нийт орлогын ойролцоогоор 9-10%-ийг бүрдүүлдэг бөгөөд жилдээ 3 их наяд орчим төгрөг төвлөрүүлдэг.

Татварын огцом бууралт нь богино хугацаанд иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгаа мэт харагдавч дунд хугацаандаа:

- инфляц өсөх,
- зээлийн хүү нэмэгдэх,
- төгрөгийн худалдан авах чадвар сулрах,
- төсвийн алдагдал нэмэгдэх зэрэг макро эдийн засгийн эрсдэлийг бий болгох магадлалтай.

Энэ нөлөөлөл хамгийн түрүүнд:
• бага, дунд орлоготой өрхүүд,
• ипотекийн болон хэрэглээний зээлтэй иргэд,
• жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тусна.

✅ Иймд татварын реформ нь:

- шаталсан,
- эдийн засгийн тооцоонд суурилсан,
- төсвийн сахилга баттай уялдсан,
- инфляц болон мөнгөний бодлогын нөлөөг тооцсон байх шаардлагатай гэж үзэж байна.

Богино хугацааны улс төрийн шийдлээс илүү урт хугацааны тогтвортой өсөлт, бизнесийн таатай орчин, иргэдийн бодит худалдан авах чадварыг хамгаалах бодлого чухал байна.

📢 Татварын хуулийн шинэчлэл: Бизнесийг дэмжих үү, системээ өөрчлөх үү?Эдийн засгийн Байнгын хороо болон УИХ-аар татварын...
26/05/2026

📢 Татварын хуулийн шинэчлэл: Бизнесийг дэмжих үү, системээ өөрчлөх үү?

Эдийн засгийн Байнгын хороо болон УИХ-аар татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд бодитой болох дүр зураг харагдаж эхэллээ.

📌 Гол өөрчлөлтүүдээс:

✅ НӨАТ-ын босго
50 сая ₮ ➝ 400 сая ₮
→ Жижиг, дунд бизнесүүдийн татварын ачааллыг бууруулах боломж

✅ ААНОАТ-ын шаталсан тогтолцоо
• 6 тэрбум ₮ хүртэл – 10%
• 6–10 тэрбум ₮ – 15%
• 10 тэрбум ₮-с дээш – 25%
→ Өсөлтийн үе шаттай уялдсан татварын бүтэц

✅ Татварын 90%-ийн хөнгөлөлтийн босго
1.5 тэрбум ₮ ➝ 2.5 тэрбум ₮
→ Илүү олон ААН дэмжлэгт хамрагдах боломж

✅ Тайлан гаргах хугацаа сунгах
→ Тайлангийн ачаалал багасах, төлөвлөлт сайжрах нөхцөл

✅ НӨАТ төлөлтийг тодорхой нөхцөлтэйгөөр хойшлуулах боломж
→ Мөнгөн урсгалын дарамтыг бууруулах шинэ зохицуулалт

💡 Гэхдээ нэг чухал зүйл бий:

Хуулийн өөрчлөлтийн амжилт зөвхөн хувь хэмжээ өөрчлөгдөхөд биш, харин:

✔️ Хэрэгжилт
✔️ Ойлгомжтой байдал
✔️ Дижитал шийдэл
✔️ Татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээ
эдгээрээс шууд хамаарна.

📈 Хэрэв зөв хэрэгжиж чадвал энэ нь татварын орлого нэмэхээс илүү бизнесийн орчныг тэлэх, сайн дурын төлөлтийг өсгөх, урт хугацааны тогтвортой суурь бий болгох шинэ алхам ч байж болох юм.

#ТатварынШинэчлэл #ААНОАТ #НӨАТ #БизнесийнОрчин #МонголЭдийнЗасаг

Дэлгүүр, үйлчилгээний салбарт бизнес эрхэлнэ гэдэг өдөр бүр маш олон зүйлийг амжуулах шаардлагатай байдаг. Бараа татан а...
25/05/2026

Дэлгүүр, үйлчилгээний салбарт бизнес эрхэлнэ гэдэг өдөр бүр маш олон зүйлийг амжуулах шаардлагатай байдаг. Бараа татан авалт, борлуулалт, ажилчдын зохион байгуулалт гээд л...

Гэтэл үүний хажуугаар татварын тайлан тооцоо, бичиг баримт бүрдүүлэлт гэдэг хамгийн их цаг хугацаа, толгойны өвчин болдог шүү дээ.

Тэгвэл энэ бүх төвөгтэй асуудлыг хамгийн амархнаар шийдэх цаг боллоо. DIGITAX аппликейшн нь бизнес эрхлэгч танд татвараа хуулийн дагуу, зөв зохистой хэмнэх хамгийн ухаалаг бөгөөд хялбар шийдлийг санал болгож байна. 📱

Яагаад DIGITAX-ийг сонгох хэрэгтэй вэ?
🌱 Цаг хугацаа хэмнэнэ: Та заавал компьютерын ард сууж, эсвэл нягтлан бодогч хайж цаг алдах шаардлагагүй. Алган дээрх гар утаснаасаа л бүхнийг хянана.
🌱Зардал хэмнэнэ: Татварын элдэв илүүдэл зардал, торгуулиас сэргийлж, санхүүгээ зөв төлөвлөхөд тань тусална.
🌱 Ойлгомжтой бөгөөд амархан: Технологийн нарийн мэдлэг шаардахгүй. Хэн ч хараад шууд ашиглаж чадахаар маш энгийн цэстэй.

Татвараа хэмнэх нь таны бизнесийн цэвэр ашиг нэмэгдэж байна гэсэн үг. Өнөөдрөөс эхлэн татварын асуудлаа DIGITAX-д даатгаад, та өөрөө бизнесээ өргөжүүлэх үндсэн ажилдаа л анхаарлаа хандуулаарай

👨‍💼 Манай мэргэжлийн баг хамт олон танд туслахад хэзээд бэлэн байна.

📞 Холбоо барих утас: 9927-8797, 9993-7225

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд ээ☀️Амжилт, боломж, эрч хүчээр дүүрэн долоо хоног эхэлж байна.Энэ 7 хоног хүн бүрт цоглог ...
25/05/2026

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд ээ☀️
Амжилт, боломж, эрч хүчээр дүүрэн долоо хоног эхэлж байна.
Энэ 7 хоног хүн бүрт цоглог эрч хүч, бүтээлээр дүүрэн өдрүүдийг авчрах болтугай.✨

📊 Татвар, санхүүгийн тайлангаа амжуулах гэж үндсэн бизнесээсээ цаг алдаж байна уу?Кофе шоп, үйлчилгээ, худалдаа, гарааны...
22/05/2026

📊 Татвар, санхүүгийн тайлангаа амжуулах гэж үндсэн бизнесээсээ цаг алдаж байна уу?

Кофе шоп, үйлчилгээ, худалдаа, гарааны бизнес эрхлэгчдийн хувьд өдөр тутмын борлуулалт, татвар, НДШ-ийн тайлангаа цаг тухайд нь зөв хөтлөх нь хамгийн том сорилтуудын нэг байдаг.

❌ Олон төрлийн бичиг цаас
❌ Төвөгтэй тайлангийн систем
❌ Хугацаа хоцрох эрсдэл
❌ Санхүүгийн хяналт сулрах асуудал

Эдгээр асуудлыг шийдэхээр Татварын Хөгжил Дэвшил Холбоо -ны зүгээс
бичил, жижиг, гарааны бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд зориулан хэрэгжүүлж буй ухаалаг цахим шийдэл — DIGITAX аппликейшнийг танилцуулж байна.

📱 DIGITAX нь таны санхүү, татварын тайлагналын ажлыг гар утаснаасаа хэдхэн товшилтоор хялбар удирдах боломжийг бүрдүүлнэ.

✨ DIGITAX-ийн онцлох давуу талууд:

🌱 Татварын тайлангаа хялбар, хурдан илгээх
🌱 Борлуулалт, орлогоо бодит цаг дээр хянах
🌱 Санхүүгийн мэдээллээ нэг дор төвлөрүүлэх
🌱 Хуулийн хугацаанд тайлангаа илгээх боломж
🌱 Бизнесийн үр ашиг, цагийн менежментээ сайжруулах
🌱 Хэрэглэгч бүрт ойлгомжтой, энгийн ашиглалт

DIGITAX бол зөвхөн тайлангийн систем биш.
Энэ бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийг технологийн шийдлээр дэмжих, бизнесийн өсөлт хөгжилд чиглэсэн ухаалаг хамтрагч юм. 💚

⏳ Татварын асуудалдаа бус, бизнесийнхээ өсөлтөнд цагаа зарцуул.

📞 Холбоо барих:
9927-8797 | 9917-4477

Address

ХУД 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Парагон төвийн 4 давхарт 403, Mongolia
Ulaanbaatar
17032

Alerts

Be the first to know and let us send you an email when Татварын Хөгжил Дэвшил Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Татварын Хөгжил Дэвшил Холбоо:

Share