10/09/2026
ВЕЛЛКОМ ХХК-ИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО
Бид мэргэжлийн ур чадвартай хүний нөөц, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шийдэлд тулгуурлан стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхдээ нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулна.
Үүний хүрээнд холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг чанд мөрдөж, ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хамгаалж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмолжуулан, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангаж, нийгмийн хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулна.
Веллком ХХК нь дараах зүйлсийг эрхэмлэдэг. Үүнд:
1.Чанар:
• Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох стандартуудыг хэрэгжүүлж, чанарын удирдлагын тогтолцоондоо байнгын сайжруулалт хийн, Бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, түгээх, борлуулах шат дамжлагуудад технологийн горимыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил болгон эрсдэлээс урьдчилан сэргийлж, бүтээгдэхүүний чанарын алдагдалгүй ажиллана.
• Хэрэглэгч, харилцагчдын эрэлт, хэрэгцээг эрхэмлэн борлуулалт, үйлчилгээний стандартыг хэвшүүлж, тогтмол сайжруулж, сэтгэл ханамжид бүрэн нийцсэн үйлчилгээг хүргэнэ.
• Мэргэжлийн чанартай гүйцэтгэл, шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг ажилчиддаа олгон, бүх шатанд хүнээс шалтгаалах чанарын эрсдэлийг бууруулна.
• Орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, автоматжуулах замаар компанийн бизнес процессыг сайжруулснаар зах зээлд өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлнэ.
2. Байгаль орчин
• Газрын гадарга, орчны эко системийг бохирдуулахаас бүх талаар урьдчилан сэргийлж ажиллана.
• Агаарын бохирдолыг бууруулна. Чанартай, бүрэн шаталттай бүтээгдэхүүнийг импортолсоноор Автомашины яндангаас агаарт хаягдах хортой хаягдалыг бууруулна.
• Хог хаягдлыг бууруулна- Өөрсдийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдалын менежментийг тогтвортой хэрэгжүүлнэ.
• Эрчим хүчний үр ашиггүй зарцуулалтыг багасгана. Энэ талаар компанийн бүх ажилчдад мэдлэг олгоно.
3. Хөдөлмөрийн Эрүүл мэнд , аюулгүй байдал
• Тэг осол, 100 хувь аюулгүй хүн цаг -хүн бүр өөрийн болон хамт ажиллаж буй хүний аюулгүй байдалд анхаарч, осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх;
• Сургалтын цагийг нэмэгдүүлж, ХАБЭА-н соёлыг түгээнэ.
• Осол эндэгдлээс урьдчилан сэргийлнэ- Аюулыг мэдээллэх хуудасанд үндэслэн аюул үүсэх нөхцөлүүдийг урьдчилан харж, сэргийлэх арга хэмжээг байнга авч ажиллана.
• Мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллана.
• Ажлын байрууд дахь эрсдэлийн түвшинг бууруулна, хяналтанд байлгана- Өндөр эрсдэл бүхий ажлын байруудад байнгын шинжилгээ хийж, хүн бүр эрсдэлийг хянана.