Evendow Consulting Firm

Website Contact the business

Evendow Consulting Firm Not a Law Firm

АНУ дахь мэргэжлийн ВИЗ, Цагаачлалын зөвлөх үйлчилгээний компани. Консалтинг уулзалтаар анализ хийж гаргалгаа гаргах, зорилго төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж ажилладаг www.evendow.com хаягаас дэлгэрэнгүй танилцна уу. eVendow Consulting АНУ Монголууд бид одоо ба цаашид ололт амжилттайгаар ажиллаж амьдарч, бизнес эрхлэх зэрэгт нь харах ЦОНХ нь байх зорилготой байгууллага юм.
Та бидэнд ямар туслалцаа, зөвөлгөө хэрэгцээтэй байгаагаа мэдэгдэж, ганцаарчилсан, эсвэл групийн зэрэг уулзалтын цаг товлох боломжтой юм. eVendow Consulting LLC хуульч эсвэл хуулийн фирм биш учраас хэрэв танд хуулийн зөвөлгөө, хуульчийн тусламж хэрэгтэй бол бидэнд тусгай хүсэлт ирүүлбэл бид танд бидний түнш хуульчидтай уулзалтын цаг товлож өгөх боломжтой.

Холбоо тогтоох:
[email protected]
www.evendow.com

08/09/2026

АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сүүлийн үед АНУ-ын олон улсын нисэх буудлуудаар нэвтрэх үед гадаадын иргэдийг нэмэлт шалгалтад хамруулах, зарим тохиолдолд удаан хугацаагаар саатуулах, АНУ-д нэвтрүүлэхээс татгалзах тохиолдол нэмэгдэж буй талаар мэдээлэл гарч байна.
Иймд АНУ-д зорчих Монгол Улсын иргэд аяллын өмнө өөрийн виз, цагаачлалын статус болон зорчих зорилготой холбоотой баримт бичгээ сайтар нягталж, шаардлагатай мэдээллийг биедээ авч явахыг зөвлөж байна.
АНУ-ын Төрийн департаментын албан ёсны мэдээлэлд дурдсанаар, хүчинтэй виз нь гадаадын иргэнд АНУ-ын хилийн боомт хүртэл зорчиж, нэвтрэх хүсэлт гаргах эрх олгодог бөгөөд АНУ-д нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг тухайн хилийн боомтод U.S. Customs and Border Protection (CBP)-ийн албан хаагч гаргадаг юм.
Иймд хүчинтэй паспорт, виз болон бусад шаардлагатай баримт бичигтэй байсан ч зорчигчийг нэмэлт буюу “secondary inspection” шалгалтад хамруулах, нэвтрэх нөхцөл, зорилгыг нь тодруулах тохиолдол гарч болзошгүй юм.
Аяллын өмнө дараах зүйлсийг нягтлахыг зөвлөж байна:
• Паспорт болон АНУ-ын визийн хүчинтэй хугацаа, визийн ангилал зорчих зорилготой нийцэж байгаа эсэх;
• АНУ-д өмнө нь оршин суусан бол өөрийн I-94 бүртгэл болон зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлээгүй эсэх;
• Оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогч бол I-20, DS-2019 болон бусад холбогдох баримт бичиг хүчинтэй эсэх;
• АНУ-д зорчих зорилго, байрлах газар, буцах нислэг болон шаардлагатай тохиолдолд сургууль, ажил, урилга зэрэгтэй холбоотой мэдээллийг тодорхой, үнэн зөв өгөх;
• Өмнө нь АНУ-д визийн нөхцөл зөрчсөн, зөвшөөрөгдсөн хугацаанаас хэтрүүлэн оршин суусан, цагаачлалын статус өөрчлөгдсөн, баривчлагдсан болон эрүүгийн хэрэгт холбогдож байсан бол аяллын өмнө өөрийн нөхцөл байдлыг сайтар нягтлах.

Нэмэлт шалгалтын талаар
U.S. Customs and Border Protection (CBP) мэдээлснээр, АНУ-д нэвтрэхээр ирсэн зорчигчийг баримт бичиг, цагаачлалын асуудлыг тодруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, санамсаргүй сонголт болон бусад шалтгаанаар “secondary inspection”-д шилжүүлдэг байна.
Мөн АНУ-ын хилээр нэвтрэх үед CBP тодорхой нөхцөлд гар утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжид шалгалт хийх эрхтэй байдаг. Гадаадын иргэнийг АНУ-д нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ CBP тухайн нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үздэг болохыг анхаарна уу.

АНУ-д хууль ёсоор оршин суугаа иргэд дотоодын нислэгээр зорчихдоо мөн анхааралтай байна уу.
Сүүлийн үед АНУ-ын дотоодын нисэх буудлуудад ч цагаачлалын асуудлаар зарим гадаадын иргэнийг саатуулсан тохиолдлууд нэмэгдэж байна.
Иймд АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд өөрийн цагаачлалын статус, I-94 болон холбогдох баримт бичгийн хүчинтэй байдлыг нягталж, ялангуяа статусын хугацаа дууссан, сунгах болон статус өөрчлөх хүсэлт шийдвэрлэгдээгүй байгаа, эсхүл өмнө нь цагаачлалын болон эрүүгийн асуудал үүсэж байсан тохиолдолд аяллын өмнө шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй.

Эх сурвалж:
U.S. Department of State – Visa Information Resources
U.S. Customs and Border Protection (CBP) – International Travel and Admissions

Жич: АНУ-д нэвтрүүлэх эсэх шийдвэрийг АНУ-ын эрх бүхий байгууллага тухайн зорчигчийн нөхцөл байдалд үндэслэн гаргадаг. Энэхүү мэдээлэл нь иргэдэд аяллын өмнөх бэлтгэлээ хангах, холбогдох баримт бичгээ нягтлахад зориулсан ерөнхий зөвлөмж болно.

🎉🇺🇸STUDENT VISA APPROVED 🇺🇸🎉B1/B2 аяллын визийг дүрэм журмын дагуу F1 буюу СУРГАЛТЫН виз болгох өргөдлийг АНУ дахь Цагаа...
04/09/2026

🎉🇺🇸STUDENT VISA APPROVED 🇺🇸🎉
B1/B2 аяллын визийг дүрэм журмын дагуу F1 буюу СУРГАЛТЫН виз болгох өргөдлийг АНУ дахь Цагаачлалын албанд гаргаж амжилттай зөвшөөрөл авч чадлаа ✅🥳

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан дүүд баярлалаа! Баяр хүргэж өндөр амжилтыг хүсье🎉

Дөнгөж ахлах сургуулиа төгссөн хэдий ч маш хэрсүү, хариуцлагатай байхаас гадна бүх бичиг баримт, судалгаа гээд эхнээс дуустал ар гэрийн шууд оролцоогүйгээр өөрөө бие дааж бидэнтэй хамтран ажиллаа💪.

Виз цагаачлалын асуудал, тэр дундаа аялах, сурах асуудалд маш онцгой анхаарч, зарим журмуудад томоохон өөрчлөлт оруулж байгаа эгзэгтэй цаг хугацаанд тус төрөл дээр маш хянуур, нарийн төлөвлөгөө, бичиг баримтын өндөр чанартай бүрдэлд анхаарах нь томоохон эрсдлүүдийг бууруулж чаддаг билээ.

📣📣📣Манай байгууллагад хандан өөрөө өөрийнхөө сургууль, тэтгэлэг зэргийг нарийвчлалтай судлах, ОУ-ын мэргэжлийнхэн ашиглаж буй платформд нэвтрэн сургуулиа сонгож элсэлтийг гүйцэтгэн маш их мөнгө, цаг хэмнэх боломжтой болоод байна.

Имэйлээр хүсэлтийг хүлээн авч байна:
[email protected]

#гадаададамьдрах #АмерикийнВиз #америкийнвиз #оюутнывиз #ОюутныВиз #гадаадад #сурах

29/08/2026

📣📣📣 IMPORTANT UPDATE
🇺🇸АНУ-н улсын ногоон карт олгох процессийг 75 орны консул дээр зогсоосон асуудал ийнхүү албан ёсоор эцэслэн шийдвэрлэгдлээ!

8-р сарын 28-нд DOJ шүүхэд албан ёсны хариу өгч, State Department нь Judge Vargas-ийн шийдвэрийг “fully operative” гэж үзэж байгаагаа, мөн 1-р сарын 14-ний 75 улсын policy-г “no longer operative” (хүчингүй) гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголыг хамруулсан 75 улсын хоригийг DOS өөрөө шүүхийн өмнө цааш хэрэгжихгүй болсон гэж хүлээн зөвшөөрчээ. Мөн зөвхөн энэ журмын улмаас 221(g)/татгалзал авсан кейсүүдийг хэрхэн дахин боловсруулах, шаардлагатай бол ярилцлага хэрхэн дахин товлох талаар консулын постуудад заавар бэлдэж байгаагаа мэдэгдсэн. 

State Department-ийн өмнөх 75-орны хаалт гэсэн албан ёсны Travel.State.gov хуудас одоо сайт дээр 404 / арилгагдсан байна. Энэ нь DOS бодлогыг үргэлжлүүлэн public guidance болгон барихгүй болсон гэдгийн баталгаа болж байна.

Харин дэлхий дахин дахь цагаачлалын визний ярилцлагын цагуудыг хойшлуулж байгаа үйл явдал бүрэн дуусаагүй байна. DOJ одоогийн түр хугацааны хойшлуулалтыг 8 сарын 31 хүртэл гэж тайлбарласан байдалтай байгаа.

Ямартай ч Монгол улсын иргэд эх орноосоо болон оршин суугаа газрынхаа консулаар дамжин цагаачлалын визээ хэвийн үргэлжлүүлэх боломжтой боллоо.

Энэ удаагийн үйл явдлаас бид маш том сургамж авах шаардлагатай.
Аль ч улсад тухайн зорчих, оршин суух визэд хамаарах дүрэм журам, хязгаарлалтууд бий. Тэдгээрийг хариуцлагатайгаар судлаж, мэдээ мэдээлэл сайтай байж, зөрчил гаргахгүй байвал өөрсдийн хойч үе төдийгүй бүтэн улсын иргэдийн зорчих эрхийг ч хаалгах уршиг үүсч болохыг бодитоор харлаа.
Дээрх 75 орны олон мянган иргэдийн хувь заяа, санхүү цаг хугацаанд ямар их хохирол учирч амжсанг тооцох аргагүй юм.

Өөр нэг жишээ бол аяллын виз!!!!
Өмнө аялах зорилгоор явсан иргэдийн гаргасан олон зөрчлөөс хамаарч бид АНУ-д 10,000-15,000ам долларын барьцааг тавих шаардлагаа арилгуулах бус байнгын нөхцөлд үргэлжүүлэх болоод байгаа билээ.
Бид гадаад гарч дүрвэхдээ бус дэлхий бидний өмнө хэзээд нээлттэй байх нь чухал билээ.

eVendow Consulting Firm
UB, Mongolia

#америктажиллах #гадаададамьдрах #цагаачлал #америкдахьмонголчууд #АмерикийнВиз #америкийнвиз #ногоонкартяажавахвэ #цагаачлах

🎉 EB-2 NIW  APPROVAL🥳ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ БАЯР ХҮРГЭЕ                                        (English below~)Бид үйлчлүүлэгчий...
28/08/2026

🎉 EB-2 NIW APPROVAL🥳
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ БАЯР ХҮРГЭЕ
(English below~)
Бид үйлчлүүлэгчийнхээ хамтаар нэг баг болж хувьд 2 жил гарангийн тууштай ажилласан хөдөлмөрийн үр дүнгээ АНУ-ын Цагаачлалын албаар дүгнүүлсэн баярт мэдээг хуваалцаж байна.
Багагүй судалгаа, нотлох баримт хөгжүүлэлт, стратегийн дахин боловсруулалт, сайжруулалт олон удаагийн drafting, хоорондын харилцаа холбоо харилцан дэмжлэг зүтгэлын үр дүн байдаг билээ.

Дахин нэмэлт нотлох баримт хүссэний дагуу бид нэмэлт 90 хоног ажиллаж, бид proposed endeavor-ийг илүү тодорхой болгож, түүний implementation model, professional methodology, technical framework, future ex*****on plan, independent expert validation-ийг шинээр гүнзгийрүүлэн хөгжүүлж, тухайн хүний олон жилийн туршлагыг АНУ-д ямар бодит, өргөн хүрээний үндэсний ач холбогдолтой ажил болгон хэрэгжүүлэхийг нэг бүхэл кейс болгон зангидаж чадсан.

EB-2 National Interest Waiver бол сайн CV-ээр шийдэгддэг энгийн ангилал биш байдаг.

Энэ бол таны мэргэжлийн үнэ цэнэ, ирээдүйн ажил, АНУ-ын үндэсний ашиг сонирхолд оруулах хувь нэмрийг нотлон харуулах шаардлагатай өндөр түвшний immigration category-т зүй ёсоор тооцогддог. TOP 2 тоо орох гэж болох томоохон төрөл юм.

Ийм кейсийн ард хэдэн зуун цагийн хичээл зүтгэл, тууштай байдал, мэдлэг мэргэшил хоёр талаас шингэж ажилласан байдаг.

Харин эцсийн үр дүн нь мэдээж ямар ч баталгаа 100 хувь байх боломжгүй. Үүнийг зөвхөн АНУ-ын цагаачлалын албан оффицерийн шийдвэр, яг тухайн үеийн улс төр болоод цагаачлал, визний бодлого зэрэг багагүй хүчин зүйлийн нөлөөллөөр шийдэгддэг нь багагүй том сорилт болдог.

Тэр үнэ цэнийг зөвхөн зардлаар хэмжих боломжгүй юм.
`````````````

🥳EB-2 NIW APPROVED — after an RFE.

For us, this approval represents far more than a final USCIS decision.

After the RFE, we did not simply submit more documents.
We went deeper.
We clarified the proposed endeavor, developed its implementation model, professional methodology, technical framework, future ex*****on plan, and independent expert validation, and connected years of the client’s professional experience to a clear body of work with broader U.S. significance.

EB-2 National Interest Waiver is not simply a “strong resume” category.

It requires a credible case showing what you are positioned to contribute, how you will advance that work, and why the endeavor matters to the United States.

Behind one approval can be hundreds of hours of research, drafting, communication, learning, challenging assumptions, and rebuilding the case until every piece works together.

And behind that approval is something even greater a permanent future for a family built around a finding of U.S. national interest.

We can't measure only in fees or hours.

Congratulations again to our client — and to the entire team who supported one another, worked responsibly, and kept strengthening the case until this milestone became a reality 🇺🇸

#анувиз #АмерикийнВиз #Амжилтын

27/08/2026

🇺🇸АНУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН ВИЗ — тойрсон асуудлаарх мэдээллийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хүргэж байна.

Өмнөх мэдээллээр бид Монгол Улсыг багтаасан 75 улсын immigrant visa олголтыг түр зогсоосон бодлогыг АНУ-ын холбооны шүүх хүчингүй болгосон талаар мэдээлсэн.

Тус шийдвэр хүчинтэй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийг зөвхөн 75 улсын жагсаалтад багтсан гэх үндэслэлээр immigrant visa олголтыг нийтээр нь зогсоох тухайн хязгаарлалт хүчингүй болсон байгаа нь сайн хэрэг.

Харин дараагийн үйл явцын хүрээнд АНУ-ын Төрийн департамент Монголыг оролцуулаад дэлхий даяарх immigrant visa interview appointment-уудыг (цагаачлалын визний ярилцлагын тов) түр хугацаанд хойшлуулж, консулын ажилтнуудад public charge үнэлгээтэй холбоотой нэмэлт сургалт явуулж буйгаа мэдэгдсэн байна.
Одоогоор хэвийн ажиллагаа хэзээ бүрэн сэргэх хугацааг албан ёсоор зарлаагүй байна.

Гэсэн хэдий ч зарим эр сурвалж, 8 сарын 27-ны байдлаар тус ярилцлагын цагуудыг цуцлах бус 10,11-р саруудруу хойшлуулж. 9 сарын дунд орчмоос хэвийн үргэлжлэх талаар мэдээллэж буй.

Бид дараагийн албан ёсны өөрчлөлт, ялангуяа immigrant visa interview хэвийн үргэлжлэх тухай мэдээллийг үргэлжлүүлэн хянаж, шинэчлэл гармагц мэдээлэх ба та бүхэн мэдээ мэдээллийг албан эх сурвалжуудаас авах, үргэлжлүүлэн судлах, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагуудад хандан шийдвэр гаргахыг зөвлөе.

🎉eVendow Consulting Firm нь УБ дахь оффист биечилэн хийгдэх консалтингдоо 20% #хөнгөлөлт үзүүлж байна.
#Консалтинг захиалгыг page chat болон 89043775 дугаарт хүлээн авах боломжтой.

#цагаачлал #АмерикийнВиз #ногоонкартяажавахвэ #америкийнвиз #цагаачлах

🇺🇸Ажил олгогчийн батлан даалттайгаар байнгын оршин суух буюу EB-3 төрлдМанай байгууллагад АНУ-н томоохон сүлжээ ресторан...
23/08/2026

🇺🇸Ажил олгогчийн батлан даалттайгаар байнгын оршин суух буюу EB-3 төрлд
Манай байгууллагад АНУ-н томоохон сүлжээ ресторан, барилгын компани, санхүүгийн фирмүүд зэргээс тогтмол ногоон картад ажилтан спонсор хийж ажилд авах санал ирдэг болсон билээ.

Ажилтан спонсор хийх захиалга олон орны агентлагуудад нэгэн зэрэг хүргэгдэж мөн тэд өөрсдийн үйлчлүүлэгчдийг санал болгох байдлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн өндөр байдаг. Macdonald’s. Sushi Bento гэр зэрэг Америкт нэртэй франчайз газрууд найдвартай ажилладаг учраас маш ховор боломж байдаг.

Яг одоогийн байдлаар дараах боломжит санал ирсэн байна:

👩‍🍳Hardee’s Restaurant > 15 crew members/Virginia beach.

🍱BENTO Asian Kitchen & Sushi > 9 Prep Cook/Florida

✅ Албан ёсны хөдөлмөрийн гэрээ 1 жил орчим. Үргэлжүүлээд ногоон карттайгаа амьдраад өөр ажилд орж болно

✅ Гэр бүлийн хамт. Эхнэр/нөхөр өөр ажилд мөн ажиллана. Бас суралцаж болно

✅ Монголруугаа чөлөөтэй ирж очино

📌Анхаарах: хөдөлмөрийн яам, цагаачлалын алба, үндэсний визний төв болон ЭСЯ гэх газруудаар дамжиж дараалласан зөвшөөрөл хүсэх байдлаар эцсийн зөвшөөрөлд хүрдэг ба АНУ-д болох гэж буй тул нарийн ажилбарт урт үргэлжлэх мэдүүлэг болдог.
Багадаа 3 жилийн хугацаа шаардлагатай учраас цаг хугацаа багагүй хөрөнгө оруулалтыг гэр бүлийнхээ ирээдүйд зориулах томоохон шийдвэр болдгийг бид урьдчилан анхааруулж байна. Та бүхэн нухацтай хандаж нэмэлт судалгаа хийж мэдлэгээ сайжруулаарай.

📩 Хүсэлтийг бид зөвхөн имэйлээр хүлээн авч байна:
[email protected].
~ Бүтэг нэр, ажил боловсрол, гэр бүлийн байдал, Англи хэлний байдлыг багтаасан намтраа илгээнэ үү.

#ногоонкартхэрхэнавахвэ #гадаададамьдрах #АмерикийнВиз

🎉УДТАЛ ХҮЛЭЭСЭН САЙХАН МЭДЭЭ🎉🇺🇸АНУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН ВИЗНИЙ ОЛГОЛТ (consular processing) ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ! 2026 оны 1-р са...
23/08/2026

🎉УДТАЛ ХҮЛЭЭСЭН САЙХАН МЭДЭЭ🎉
🇺🇸АНУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН ВИЗНИЙ ОЛГОЛТ (consular processing) ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ!

2026 оны 1-р сарын 21-нээр АНУ-ын Төрийн департамент Монгол Улсыг багтаасан 75 улсын иргэдэд immigrant visa буюу АНУ-д байнгын оршин суух зорилготой виз олголтыг түр зогсоосон бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ нь хэр удаан үргэлжлэх эсэх тодорхойгүй байсан нь олон мянган гадны иргэдийн амьдрал, ирээдүйд сөргөөр нөлөөлсөөр байсан билээ.

Энэ нь АНУ-д цагаачлах бүх боломж хаагдсан гэсэн үг байгаагүй. USCIS-д I-140 зэрэг petition гаргах, хянуулах ажиллагаа үргэлжилж байсан боловч гадаадаас консулын журмаар immigrant visa авах шатанд виз олголт зогсох томоохон эрсдэл үүсээд байсан юм.

⚖️ Харин 2026 оны 8-р сарын 21-нд АНУ-ын холбооны шүүх уг 75 улсын immigrant visa олголтыг нийтээр нь түр зогсоосон бодлогыг хүчингүй болголоо.

Энэ шийдвэр Монгол Улсын иргэдэд онцгой ач холбогдолтой.

АНУ-аас гадна байгаа Монгол иргэн:

• EB-1
• EB-2 / National Interest Waiver (NIW)
• EB-3 employment-based Green Card
• болон бусад immigrant visa ангиллаар шаардлага ханган petition болон цагаачлалын процессоо үргэлжлүүлэх боломжтой бөгөөд зөвхөн Монгол Улсын иргэн гэдэг үндэслэлээр 75 улсын энэхүү бодлогын дагуу immigrant visa олголтыг зогсоох нөхцөл ийнхүү арилж байна.

Мөн шүүхийн шийдвэр 8-р сарын 21-нд гарсан тул АНУ-ын Төрийн департаментын хэрэгжилтийн шинэ заавар, боломжит давж заалдах ажиллагаа болон шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг бид үргэлжлүүлэн хянаж мэдээлэлтэй байх шаардлагатай.

🇲🇳 Монголын employment-based immigration, ялангуяа EB-2 NIW болон EB-3 Green Card процессоор явж байгаа болон төлөвлөж буй хүмүүсийн хувьд энэ бол энэ жилийн хамгийн чухал эерэг өөрчлөлтүүдийн нэг болж байна.

Та бүхэн бие дааж албан эх сурвалж мэдээлүүдийг судлаж зөв төлөвлөгөө шийдвэр гаргаарай.

АМЖИЛТ ХҮСЬЕ 🇺🇸🌏

…..

#АмерикийнВиз #ногоонкартынхориг #ногоонкартхэрхэнавахвэ #гадаададамьдрах #америктажиллах

🇺🇸J1 цалинтай дадлагажигч хөтөлбөрт хэзээ ч явах боломжтой байдаг шүү Залуус маань J1 гэхээр сурагч солилцоо л гэж ойлго...
21/08/2026

🇺🇸J1 цалинтай дадлагажигч хөтөлбөрт хэзээ ч явах боломжтой байдаг шүү

Залуус маань J1 гэхээр сурагч солилцоо л гэж ойлгох нь их байдаг юм байна.
🇺🇸Харин мэргэжлийн дипломтой эсвэл тухайн чиглэлээрээ 5 хүртэлх жилийн ажлын туршлагатай бол мэргэжлээрээ дадлагажиж, Америкийн системд 1-1,6жил дадлагажиж эх орондоо ирж карьертаа амжилт гаргах бодит боломж байдаг!

Монгол залуусын хувьд тус хөтөлбөрөөс авдаг өөр нэг үр дүн бол амьдралын туршлага, цаашдын зорилго зэрэгтээ маш хэрсүү болж буцаж ирээд мэдэгдэхүйц амжилт гаргацгаахаас гадна дараа дараагийн үүд хаалга боломжуудаа нээж чаддаг бодит жишээнүүд олон байдаг байна.

Дараах линкээр орж мэдээлэл авч хүсэлтээ илгээгээрэй 👇👇👇👇👇

https://www.evendow.com/so/04PoYHuye?languageTag=en

#америктажиллах #гадаададамьдрах #АмерикийнВиз

J-1 виз нь зөвхөн оюутнуудад зориулагдсан солилцооны хөтөлбөр гэсэн ойлголт маш элбэг байдгийг eVendow Consulting Firm Монголд салбараа нээн ажиллах болсноор олон харилцагчд...

🎓 #гадаададсуралцах залуустаа маш чухал боломжийг нээлээ🥳Гадны олон мянган сургалт зуучлалын агентлагуудын ашигладаг сис...
20/08/2026

🎓 #гадаададсуралцах залуустаа маш чухал боломжийг нээлээ🥳

Гадны олон мянган сургалт зуучлалын агентлагуудын ашигладаг системийг бидний заавар зөвөлгөөний тусламжтайгаар нэвтэрээрэй 💪🎓🎓🎓🎓🎓

Эцэг эх, гэр бүлдээ өөрийн зүгээс тус нэмрээ оруулахын тулд авахад бүх анхаарлаа хандуулдаг.

Гэтэл үүнээс гадна
🚫агентлагийн төлбөр,
🚫бичиг баримт бүрдүүтэлтийн зардал гэх мэтээо зогсохгүй
😣 Цаг хугацааны үр дүн муутай зарцуулалт гэх зэрэг бодит зардлыг ч #ХЭМНЭХ боломж бүрдлээ 🤩🤩🤩🤩🤩🤩🤩🤩🤩🤩🤩🤩🤩

🌏Дараах линкээр орж маш сайтар танилцаж,
🤩ердөө 98,000Т-өөр маш олон шийдлийг нэг дор гартаа авч
🥳 олон орон, олон сургууль, мэргэжлийн хөтөлбөрт нэгэн зэрэг мэдүүлгээ илгээгээд зогсохгүй
🥳 оновчтой зөв бичиг баримтын чиглүүлэг
🥳 AI суурьтай захидал өргөдлийг яг өөрт нь тохируулж чиглүүлэх гэх мэт маш өргөн боломжийг нээгээрэй!

🌏 МУ-ын хаанаас ч 8-р ангиас дээш бүх насныханд нээлттэй.

🎁🎁🎁НАЙЗТАЙГАА ХАМТ 🎁🎁🎁🎁🎁
🎁🎁🎁нэгдвэл 25,000 хөнгөлөлттэй🎁🎁

👇👇👇

Олон улсын боловсролын мэргэжилтнүүдийн ашигладаг системийг eVendow-ийн мэргэжлийн чиглүүлгийн хамт Монгол оюутнуудад нээлээ.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Evendow Consulting Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Evendow Consulting Firm:

Shortcuts

Share