Нинж Уд ХХК - Ninj Ud LLC

Нинж Уд ХХК - Ninj Ud LLC Human resource consulting, Recruitment, Headhunting, Management consulting professional company

2024 оны Global Insights Report-ын зүгээс нийт 6 салбарын 10,000 ажиллагсдаас авсан судалгаанаас гарсан үр дүнг танилцуу...
23/10/2024

2024 оны Global Insights Report-ын зүгээс нийт 6 салбарын 10,000 ажиллагсдаас авсан судалгаанаас гарсан үр дүнг танилцуулжээ.

“Ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх хамгийн томоохон хүчин зүйлс”-ийг ажилтнууд тодорхойлохдоо:

✅Сайн цалин хөлс, бонус - 40%
✅Уян хатан ажлын цагийн зохицуулалт - 38%
✅Тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангагдах -30% хэмээн тус тус сонгосон байна.

Сонирхолтой л юм, таны багийнхан харин юу хүсэж буйг тодорхойлоод асуухад гэмгүй л юм байна шүү.

АНУ-ын Нью-Йорк, Пенсилвани болон Иллинойс мужуудад олны дунд түгээмэл хэрэглэгддэг амттануудыг хүний биед хор нөлөө бүх...
23/09/2024

АНУ-ын Нью-Йорк, Пенсилвани болон Иллинойс мужуудад олны дунд түгээмэл хэрэглэгддэг амттануудыг хүний биед хор нөлөө бүхий хүнсний нэмэлттэй хэмээн худалдаалахыг хориглох талаар сүүлийн үед сошиал дээр яригдаж, их хэмжээгээр түгээгдэж байгаа юм байна.

Хүний биед аюултай хүнсний нэмэлтэд агуулагдсан бодис болон амттанг дурдвал:

* Yellow 6- Бөөрний булчирхайн хавдар үүсгэх магадлалтай (Lucky Charms, Trix, Froot Loops зэрэг амттанд агуулагддаг)
* Yellow 5, Yellow 6- Хүний цагаан эсний ДНХ мутацийг үүсгэх магадлалтай (Doritos, Ruffles, Cheetos)
* Titanium Dioxide- Уушигны хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог (cupcakes)
* Blue 1- Бөөрний хавдар үүсгэгч гэж үздэг (Oreos)
* Red 40- Бензенийг агуулсан бүтээгдэхүүнийг Европт хэрэглэхгүй байхыг сануулдаг, учир нь цусны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй (Duncan Hines 'Perfectly Moist' бялууны бэлдмэл, мөсөн амттан, Pillsbury 'Funfetti' бялууны бэлдмэл, Skittles, Sour Patch Kids, M&M's зэрэг олон төрлийн чихэрт агуулагддаг)
* Хүнсний өнгө оруулагч- хэт сэргэг байх, мөн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг (Gatorade and Pedialyte)
* Yellow 5- Хавдрын эсийн идэвхижлийг нэмэгдүүлдэг (Tostitos queso, Doritos 'Dip.'

Эдгээр хүнсийг худалдаанд гаргахыг хориглосноор, үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнийхээ найрлагад нэмэлт бодисыг хийхгүй байх анхаарна гэж төр засгийнхан үзэж байгаа юм байна. Харин хүнсний нэмэлтүүдийг хийхгүй байснаар бидний идэх дуртай амттанууд өнгө үзэмж, хэлбэр дүрсний хувьд өөрчлөгдөж бидэнд хүрэх болох нь.

21/08/2024

Миний бие ХН-ийн салбарт орж ажиллан нэлээдгүй хугацааг үдэж, бас нэлээн хэдэн 1000 ажлын ярилцлагыг хийж байсан. Ийнхүү ярилцаж байх үедээ би дараах зүйлсийг хэзээ ч асууж, эсвэл хувийн танилцуулга дээрээс хайдаггүй байсан.

✅ Анкет хүйс, нас, гэрийн хаяг, гэрлэлт гэх мэт хувь хүнтэй холбоотой асуудлууд
✅ Ярилцаж буй ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүсэх, эсвэл ярилцлагын явцад тодруулж асуух, эсвэл зарим зүйлсийг тэмдэглэж авах
✅ Cover letter буюу ажилд орохыг хүссэн өргөдөлд ач холбогдол өгдөггүй. Одоо хүний нөөцийн хэрэгцээ их болсон үед ганц ажил горилогч бус, ажил олгогч өөрөө хайх болсон энэ цаг үед, тухайн ажлын байрыг сонирхоод материал илгээж буй байхад, заавал нэмэлт материал хүсээд яах вэ гэж боддог.
✅ Байгууллагын тухай, удирдлагын тухай, соёлын тухай, тогтвортой хөгжлийн тухай, эсвэл өөрийн уулзаж буй ажлын байрны тухай гэх мэт алсын хараа, хэтийн зорилго зэргийг асуувал төвөгшөөдөггүй. Цаашдын төлөвлөгөө, одоогийн нөхцөл байдлыг сонирхоно гэдэг асуудалд илүү нухацтай хандаж байгааг илэрхийлдэг гэж дүгнэдэг.
✅ Ураг садан, урлаг спортын авьяас бас 1 талаас өрөөсгөл. Спортын тамирчин хайж байгаа бол, заавал давхар Борлуулалтын менежер хийх шаардлагагүй, мөн лобби хийхгүй л бол, ураг садны мэдээлэл хэрэггүй.

Ажлын ярилцлагын явцад ажил горилогчийн ур чадвар, багийн тоглолт, зан байдлын тохирол зэргээр ажлын байранд тохирох боломжийг илүү харахыг хичээдэг, тэр нь ч илүү сонгон шалгаруулалтын үе шатад дөхөм тусдаг.

Таны албан тушаалын нэршил бус, дараах хүчин зүйлс таныг удирдагч гэдгийг батлана гэжээ. Сонирхолтой санагдаад аваад ирл...
20/08/2024

Таны албан тушаалын нэршил бус, дараах хүчин зүйлс таныг удирдагч гэдгийг батлана гэжээ. Сонирхолтой санагдаад аваад ирлээ.
1. Таны хийж буй үйлдлүүд. Үгээр хэлээд та удирдагч болчихгүй.
2. Таны хандлага. Юуг хүлээж буйгаас хамаарна.
3. Таны шударга үнэнч байдал. Хүнд хэцүү үед ч зөв зүйлийг хий.
4. Таны алсын хараа. Зөв зүйлийг үлгэрчлэн харуул.
5. Бусдыг ойлгох чадвар. Бусдын асуултад хариулахын тулд бус, харилцахын тулд холбогд.
6. Таны бусдад үлгэрлэх чадвар. Өөрийн үлгэр дуурайлал авдаг удирдагч шиг ажилла.

Шведийн засгын газар 2024/07/01-ний өдрөөс ахмад настнууд өөрсдийн ач зээгээ асарсны тэтгэмжийг олгохоор хуульчилсан бөг...
07/08/2024

Шведийн засгын газар 2024/07/01-ний өдрөөс ахмад настнууд өөрсдийн ач зээгээ асарсны тэтгэмжийг олгохоор хуульчилсан бөгөөд ингэхдээ хүүхэд төрсөн эхний жилд, 3 хүртэлх сарын хүүхэд асарсны тэтгэмжийг авах ажээ.
Тус хуулийн дагуу шинээр хүүхэдтэй болсон эцэг эх өөрсдийн эдлэх ёстой цалинтай чөлөөнөөс өөрсдийн эцэг эхэд шилжүүлж болох ба хосууд 45 хоног хүртэл, харин ганц бие эцэг эх 90 хоног хүртэлх цалинтай амралтыг шилжүүлэх боломжтой болсон байна.
Ер нь Швед улсад хүүхэд асрамжлах чөлөөг 480 хоног буюу 16 сарын турш хүүхэд тус бүрээр олгодог бөгөөд үүний 390 өдөр нь чөлөөг авахын өмнөх бүтэн орлогоор, үлдсэн 90 өдрийг 17$-той тэнцэх хэмжээгээр тооцоолон авдаг. Мөн хувийн хэвшлийн ажилтнууд хүүхдээ 8 нас хүртэл богиносгосон цагаар ажилладаг бол, төрийн ажилтнууд 12 нас хүртэл богиносгосон ажиллах боломжтрй байдаг байна. Сайн төрийн сайн жишиг гэж энэ байх даа.

31/05/2024

Ажилтан авах үйл ажиллагааг удирдан ажилладаг Сонгон шалгаруулалтын ажилтан дандаа зөв байдаггүй юм шүү.

❌Энэ ажил горилогч өмнө нь том байгууллагад ажиллаж байсан тул, манайх шиг жижиг газар тохирохгүй л болов уу.

❌ Манай санал болгох ажил зэрэг дэвийн хувьд шат буурах тул, арай дөнгүүр ажил олчихвол тэгээд яваад өгөх байх даа.

❌ Өөр сонирхолтой юм чинь, тэгэсгээд өөрийн сонирхлоо хөөх байх даа гэх мэтчилэнгээр бид ярилцлагын өмнө анкетын шалгаруулалт хийхдээ, эсвэл ярилцлагын явцад, бүр ярилцлагын дараа ажил горилогчдын талаар бодох нь бий.

Хэдийгээр хүний нөөцийн ажилтнууд бидэнд ярилцлагын явцад ажил горилогчийн талаар дүгнэлт өгөх нь элбэг байдаг хэдий ч, ажил горилогч ямар ч шалтгааны улмаас таны зарласан ажлын байранд анкетаа илгээдэг гэдгийг аливаа дүгнэлт хийхээсээ өмнө бодолцох нь зүйтэй. Зарим ажил горилогчид ажлын газрын ойр байршил, ажлын ачаалал, уян хатан цагийн зохицуулалтаас шалтгаалж ажлын байраа, цалингаа, зэрэг дэвээ бууруулах шийдвэрийг хийж болно, энэ тохиолдолд ирээдүйг бодсон таны дүгнэлт харин өмнөх туршлагаас улбаалсан бодит бус дүгнэлт байж болох талтай. Тохиолдоогүй зүйлийг урьдчилан таамаглах нь та цаг хугацааны машинд суугаагүй л бол, биелэх бүрэн боломжтой нөхцөл биш юм.

Тиймээс өөрийн бодол, дүгнэлтдээ тулгуурлалгүйгээр сайн ажил горилогчийг боломжит ажил гориоогчийн тооноос яаран бүү хасаарай ❤️

Хүн өдөр тутамдаа юу өмсөх, юу идэх зэргээр байнга л шийдвэр гаргалтын цогц, ярвигтай байдалд орж байдаг бөгөөд энэ нь б...
14/05/2024

Хүн өдөр тутамдаа юу өмсөх, юу идэх зэргээр байнга л шийдвэр гаргалтын цогц, ярвигтай байдалд орж байдаг бөгөөд энэ нь бидний хүн хоорондын харилцаа, цаашид асуудал хэрхэн өрнөх вэ, хэрхэн өрнүүлэх вэ гэсэн олон нөхцөлийг шинээр үүсгэж байдаг. Ингэснээрээ бид шийдвэр гаргах явцад улам бүр суралцаж байдаг ба энэхүү шийдвэр гаргах явцад хүний emotional intelligence буюу зан байдлын чадамж ихээхэн өндөр үүрэг рольтой оролцож байдаг ажээ.

Тэгвэл emotional intelligence нь хэрхэн бидний шийдвэр гаргалтад нөлөөлдөг, мөн илүү сайн шийдвэр гаргахад тусалж болох арга замуудаас дурдвал:

- Асуудлыг сайтар мэдэж байх. Өөрийн зан байдал шийдвэр гаргалтад хамгийн ихээр нөлөөлдөг тул, өарийн зан байдлаа ойлгох хэрэгтэй.
- Өөрийгөө дарах. Шийдвэр гаргах явцад зарим огцом, түрэмгий зан авир илүү их нөлөөлдөг тул, зарим үед дарахыг хичээ.
- Дотоод хүнээ сонс. Гаргаж буй шийдвэрээ өөрийн үнэт зүйл, зорилготойгоо уялдуулахыг оролд.
- Бусдын оронд өөрийгөө тавихыг хичээн, бусдын өмнөөс харахыг хичээ.
- Харилцааны ур чадвараа ашиглах. Бусдаас мэдээлэл хүсэх, эсвэл бусдын саналыг сонсон тухайн асуудлыэ талаарх нөөцийг нэмэгдүүлэх нь шийдвэр гаргалтад ихээхэн тустай байдаг байна.

07/05/2024

HR: "Таны цалингийн хүлээлт хэд вэ? "
Ажил горилогч: 1 сарын 2.5 сая.

HR: Та уг нь яг манай хайж байгаа хүн байна, гэхдээ манай цалин 2.0 сая, үүнийгээ ч бид зар дээрээ дурдсан байгаа.
Ажил горилогч: За, 2.0 сая эхний ээлжид болно гэж бодож байна.

HR: Та хэзээ эхлэх боломжтой байгаа вэ?

Уг нь тус ажлын байрны цалингийн төсөв 3.5 сая бөгөөд HR цалинг хамаагүй багаар тогтоож чадсандаа, харин удирдлага компанийн зардлыг бууруулж чадсандаа баярлаж байсан ч, шинэ ажилтан хэсэг хугацааны дараа авч буй цалингийнхаа тэгш бус байдлыг хүссэн хүсээгүй мэдэж л тааржээ. Харин энэ үед чухам юу тохиох вэ? Ажилдаа урам зориг буурах, ажлын идэвхи буурах, цаашлаад сэтгэл ханамжгүй байдал үүссэн байна.

Хэсэг хугацааны дараа цалингаа нэмүүлэх хүсэлт тавин нэмүүлсэн ч, бусад ажилтнуудтайгаа цалингийн зэргийн хувьд зэрэгцэж чадаагүй тул, ажилтан ажлаа орхин, өөр компанийг сонгосон байна. Ажилтан авах үйл явц дахин эхэлж, ажлын байр эзгүйрсэн тул, ур чадварын gap үүсэн, байгууллагад хохирол учрах эрсдэл учирсан.

Эндээс харахад, компани өөрсдийн даган мөрдөх, зах зээлийн үндэслэл бүхий цалингийн системтэй, энэхүү систем нь ур чадварын хувьд ангилалтай, хамгийн гол нь энэхүү систем нь хүн бүрд ижил үйлчлэх ёстойг харуулж байна. Ажил горилогч ямар ч шалтгааны улмаас зах зээлээс бага цалин хүсэж болно, харин компанийн хүмүүний нөөц болох та хүн бүрд тэгш боломжийг олгон, ижил хандах нь бидний ажлын үндсэн хэсгийн нэг юм. Бага цалин хүссэнд нь бага, өндөр цалин хүссэнд нь өндөрийг өгөх байдал одоо ч олон компанид үйлчилсээр байгаа нь, бидний ажлыг улам төвөгтэй, ярвигтай болгосоор байгаа тул, ХН-ийн ахлах ажилтнууд ч анхааран, шат шатад нь оролцох нь зүйтэй юм.

Хамгийн сайн ур чадварыг татах үндэс нь, тэр хүний авах ёстой, эсвэл олон жилийн ур чадварыг нь үнэлсэн цалин байна гэдгийг санаарай.

09/04/2024

Нээлттэй ажлын байрууд байна шүү.

1. Үйлдвэрлэлийн газарт Дэд захирал (8.0+)
2. Техникийн албаны Захирал (8.0+)
3. Техникийн албаны Дарга (6.0+)
4. Хүний нөөцийн албаны дарга (4.0+)
5. Захиргааны ажилтан туршлага шаардахгүй (2.0-2.5)
-Оффис - хотын төвд

Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол чатаар холбогдоно уу, баярлалаа.

10/01/2024

Японы хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид ажиллах
"ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН" таныг урьж байна.
Ажил үүргийн хуваарь:
Ажилчдын цаг бүртгэлийг хөтлөх, сар бүрийн цагийн тайлан гаргах
Ажлын байрны зар бэлдэх, байршуулах
Шинэ ажилтны чиглүүлэх хөтөлбөрийг хийж гүйцэтгэх
Компанийн хүний нөөцийн хэлтсийн архив, албан хэргийг хөтлөх
Бизнес уулзалт, хурал зөвлөгөөн, сургалтын бэлтгэлийг хангах
Ажилтнуудыг идэвхижүүлэх ажил зохион байгуулах
Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх
Тавигдаж буй шаардлага:
Хүний нөөц, бизнесийн удирдлага, гадаад харилцаа зэрэг мэргэжлээр их, дээд сургууль төгссөн байх
Захиргаа, хүний нөөцийн чиглэлээр 2-3жилийн ажлын туршлагатай
Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт, харилцааны ур чадвар сайтай
Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
Судалгаа хийх, статистик мэдээлэл боловсруулах, өгөгдөл, мэдээллийн сантай ажиллах
Санаачлагатай, ажлын ачаалал даах чадвартай
Нэмэлт мэдээлэл:
Бүтэн цагийн ажил /Ажлын цагийг сонгох боломжтой,
08:00-17:00 эсвэл 09:00-18:00/
Оффисийн байршил: Хан-Уул дүүрэгт
Дэлгэрэнгүй мэдээллийг 88051239 болон PM-ээр лавлана уу, баярлалаа.

13/10/2023

Гадаадын хөрөнгө оруулалттай компанид англи хэлтэй ня-бо ажилд авна. Тус ажлын байр нь декриттэй ажилтныг орлож ажиллах бөгөөд бүтэн цагийн ажил байна. Оффис хотын төвд, ажлын ачаалал дунд, цомхон баг бүрэлдэхүүний хамтаар ажиллана. Нэмэлт мэдээллийг ПМ-ээр аваарай.

Address

Ulaanbaatar

Telephone

+97699999999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нинж Уд ХХК - Ninj Ud LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share