Sunergy Solution LLC

Sunergy Solution LLC Sustainable Energy, Sustainable Life

☀️🐄 Нэг газар, хоёр ашиглалт. Энэ бол ирээдүйн хөдөө аж ахуйн нэг шийдэл.Нарны эрчим хүчний үйлдвэрлэл болон мал аж ахуй...
25/07/2026

☀️🐄 Нэг газар, хоёр ашиглалт. Энэ бол ирээдүйн хөдөө аж ахуйн нэг шийдэл.

Нарны эрчим хүчний үйлдвэрлэл болон мал аж ахуйг нэг дор хослуулах агривольтаик (Agrivoltaics) шийдэл дэлхийн олон оронд, тэр дундаа БНХАУ-д эрчимтэй хөгжиж байна.

Газраас өндөрт байрлуулсан нарны хавтангууд нь:
✅ Цэвэр эрчим хүч үйлдвэрлэнэ.
✅ Малд халуун өдрүүдэд сүүдэр үүсгэж, дулааны стрессийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ.
✅ Нэг талбайг эрчим хүч болон мал аж ахуйн зориулалтаар зэрэг ашиглах боломж бүрдүүлнэ.

Энэ төрлийн шийдэл нь газрын ашиглалтыг илүү үр ашигтай болгож, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг хүнсний үйлдвэрлэлтэй уялдуулах боломжийг харуулж байна.

Сошиал орчинд жилд 1.17 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, 350 мянган өрхийг хангахын зэрэгцээ 200 мянган үхэр байрлуулах хүчин чадалтай гэх мэт тоон мэдээлэл түгээмэл тархдаг. Гэхдээ эдгээр нь тодорхой нэг төслийн талаар байж болох бөгөөд албан ёсоор баталгаажсан нэгдсэн үзүүлэлт биш юм.

Сэргээгдэх эрчим хүч болон хөдөө аж ахуй өрсөлдөгч биш, харин хамтдаа хөгжих боломжтой салбарууд юм.

#НарныЗайнСистем #СэргээгдэхЭрчим #НарныЗайнСургалт

🇲🇳 Цэнхэр тэнгэрийн орондоо дэлгэр сайхан наадаарай 🇲🇳 Санержи Солюшн ХХК-ийн хамт олон нийт харилцагч, хамтран ажиллагч...
10/07/2026

🇲🇳 Цэнхэр тэнгэрийн орондоо дэлгэр сайхан наадаарай 🇲🇳

Санержи Солюшн ХХК-ийн хамт олон нийт харилцагч, хамтран ажиллагч, суралцагчид болон нийт монголчууддаа Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, ажил үйлсийн арвин амжилтыг хүсэн ерөөе.

#НарныЗайнСистем #СэргээгдэхЭрчим

⚡️ Суралцсан мэдлэг бодит ажил болон үр дүн болж байна.“Нарны зайн системийн угсралт, суурилуулалт” сургалтын V ээлжийн ...
08/07/2026

⚡️ Суралцсан мэдлэг бодит ажил болон үр дүн болж байна.

“Нарны зайн системийн угсралт, суурилуулалт” сургалтын V ээлжийн төгсөгчид болох Сэлэнгэ аймгийн суралцагч Н.Цогтгэрэл, Д.Лхагва нар сургалтаар эзэмшсэн мэдлэг, ур чадвараа бодит ажил болгон хэрэгжүүлж, 12 кВт-ын нарны эрчим хүчний системийг амжилттай угсарч дуусгалаа.

Тус систем нь LONGi брэндийн 16 нарны хавтан, 16 кВт.цаг хүчин чадалтай батарейн шийдэлтэй бөгөөд ашиглалтад бэлэн болсон байна.

Суралцагчид маань сургалтын дараа орон нутагтаа сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг хэрэгжүүлж, цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгаад бид баяртай байна.

👏 Н.Цогтгэрэл, Д.Лхагва нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхний бүтээсэн ажил дараагийн олон суралцагчдад урам зориг болно гэдэгт итгэлтэй байна.

#НарныЗайнСистем #СэргээгдэхЭрчим

01/07/2026

ШУТИС Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургууль д суралцаж сэргээгдэх эрчим хүчний салбарын чадварлаг боловсон хүчин болох боломж 👇

01/07/2026

Баярлалаа 🙏🙏

29/06/2026

🌿 Булган аймгийн Хутаг-Өндөр суманд анхны "Ногоон өртөө" үүдээ нээлээ!

Орон нутгийн замд аялагч, жолооч нарт зориулсан энэхүү жишиг төслийн хамгийн чухал хэсэг болох сэргээгдэх эрчим хүчний цогц шийдлийг "Clean Resource Development" (CRD) компани амжилттай гүйцэтгэн хүлээлгэж өгсөндөө баяртай байна.

Бид төслийн хүрээнд:

☀️ 40кВт Нарны цахилгаан үүсгүүр

🔋 241кВт.ц хүчин чадалтай Батарей хуримтлуурын систем (BESS)-ийг тус тус суурилууллаа.

Дэлхийд тэргүүлэгч Huawei FusionSolar технологийг энэхүү төсөлд нэвтрүүлснээр тус өртөө нь цахилгаан автомашины (EV) хурдан цэнэглэгч болон өдөр тутмын үйл ажиллагаагаа ногоон эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах бүрэн боломжтой болж байгаа юм.

Монгол орныхоо өнцөг булан бүрт ногоон хөгжил, тогтвортой эрчим хүчний шийдлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд бид тасралтгүй ажиллах болно. 🌍💡

#НогоонӨртөө #СэргээгдэхЭрчимХүч #ХутагӨндөр #МонголынНогоонИрээдүй

25/06/2026

Анхаарах чухал асуудал!!

🇯🇵☀️ Япон улс ирээдүйн нарны эрчим хүчний технологийг хөгжүүлж байна.Япон улсын эрдэмтэд хэт нимгэн, уян хатан перовскит...
25/06/2026

🇯🇵☀️ Япон улс ирээдүйн нарны эрчим хүчний технологийг хөгжүүлж байна.

Япон улсын эрдэмтэд хэт нимгэн, уян хатан перовскит нарны зайн технологийг хөгжүүлж байгаа бөгөөд энэ нь уламжлалт хатуу хавтан суурилуулах боломжгүй олон төрлийн гадаргуу дээр нарны эрчим хүч ашиглах шинэ боломжийг нээж байна.

Перовскит нарны зай нь барилга байгууламжийн фасад, цонх, автомашин зэрэгт суурилуулах боломжтойгоос гадна хөнгөн жинтэй, уян хатан бүтэцтэйгээрээ онцлог юм.

Хэдийгээр энэхүү технологийн томоохон хэмжээний арилжааны үйлдвэрлэл бүрэн хөгжөөгүй байгаа ч сэргээгдэх эрчим хүчний салбарын хамгийн ирээдүйтэй инновацуудын нэг гэж үзэгдэж байна.

Нарны эрчим хүч зөвхөн дээвэр дээр биш, бидний өдөр тутам ашигладаг олон төрлийн гадаргуу дээр үйлдвэрлэгдэх ирээдүй улам ойртсоор байна.

☀️☀️
24/06/2026

☀️☀️

⚡️Хятад улс Өвөр Монгол дахь Кубүчи цөлийг 400 км урт үргэлжлэх цэвэр эрчим хүчний дэд бүтэц болгон хувиргаж байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү дэд бүтцийн голд нарны хавтангаар давхиж буй морийг дүрсэлсэн, аварга том дүрс байрлах бөгөөд нарны хавтангаар бүтээсэн Дэлхийн хамгийн том дүрс гэсэн Гиннесийн рекордыг эзэмшдэг.🐎

Хятад улс эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний станцуудыг хослуулан ашиглах идэвхтэй бодлого баримталж буй. Тийм ч учраас бүс нутагтаа 100 гигаватт (ГВт)-ын чадалтай сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх аварга цахилгаан станц байгуулах амбицтай төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа билээ.🤯

Энэхүү амбицтай төлөвлөгөөний эхний хэсэг Морины дүрстэй Жүньма нарны цахилгаан станц бөгөөд 2024 онд ашиглалтад орж нийт хүчин чадлын 5.4 ГВт-ыг үйлдвэрлэдэг. Харин энэ жил нэмж 7 ГВт суурилагдсан хүчин чадал ашиглалтад орох төлөвтэй байна.👏

Нарны хавтангууд нь эрчим хүч үйлдвэрлэхээс гадна давхар салхины хаалт болж, тухайн бүсийн салхины хурдыг сааруулна. Мөн хавтангуудын сүүдэр нь усны ууршилтыг бууруулж, өвс ургамал ургах боломжийг бүрдүүлэх юм. Хиймэл дагуулын зургууд ч нарны хавтангууд удаан хугацаанд суурилагдсан цөлийн бүсүүдэд ногоон бүрхэвч нэмэгдэж байгааг баталсан байдаг.✅

Давхиж буй морь нь зүгээр нэг гоёмсог дүрслэл биш. Харин Хятад улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээ болон эрчим хүчний аюулгүй байдлаа хангах зорилгоо хэрхэн биелүүлж буйг илтгэх бэлгэ тэмдэг юм.🔥

Address

СБД
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 06:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sunergy Solution LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share