27/07/2026
AI хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаа ч ажилтнуудын идэвх өссөнгүй!
2026 оны эхний хагас жилийн байдлаар АНУ-ын ажилтнуудын 31% нь ажилдаа идэвхтэй байгаа бөгөөд энэ үзүүлэлт 2025 оноос өөрчлөгдөөгүй байна. Ажилчдын идэвх, оролцоо 2020 онд 36% буюу хамгийн өндөр түвшинд хүрээд эргэж буурсаар 2024 оноос хойш 31%-д зогсонги байдалтай байна.
Ажилчдын идэвх, оролцоо сул байх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Энэ шалтгааны улмаас АНУ-ын эдийн засаг жил бүр ойролцоогоор 2 их наяд ам.доллартой тэнцэх бүтээмжийн алдагдал хүлээдэг ажээ. 2020 оноос хойш ажлын идэвх, оролцоо хамгийн огцом буурсан бүлэг нь залуу ажилтнууд, online/offline хосолсон горимоор ажилладаг ажилчид, менежерүүд байна. Гэхдээ эдгээр бүлгийн ажилчид нь технологийн томоохон өөрчлөлтөд хамгийн түрүүнд дасан зохицож буй бүлэг болжээ.
Байгууллагууд бүтээмжээ дээшлүүлэхийн тулд AI-д ихээхэн хөрөнгө оруулж байгаа ч зөвхөн AI-н төлбөртэй эрх авч өгсөнөөр ажилтны идэвх, оролцоог сайжруулдаггүй, муутгадаг ч үгүй. Харин AI-г тодорхой хүлээлт, сайн боловсруулсан төлөвлөгөө, менежерийн идэвхтэй дэмжлэгтэйгээр нэвтрүүлсэнээр ажилчдын идэвх, оролцоо мэдэгдэхүйц өндөр байна.
2026 оны эхний хагаст ажилтнуудын 49% нь өөрийн ажлын байрнаас хүсч буй үр дүнг бүрэн мэдэж байгаа гэсэн нь өмнөх оны 47%-аас 2 нэгжээр өсчээ. Гэхдээ энэ үзүүлэлт 2015 онд 61% байжээ.
Үүний зэрэгцээ миний санаа бодлыг байгууллага маань үнэ цэнтэйд тооцдог, хийж буй ажил нь байгууллагын зорилготой холбоотой гэж мэдэрдэг ажилтны хувь буурсан нь ажилчдын идэвх оролцоо буурсан давхар нотлон харуулж байна. Иймээс ажилчдаас хүлээж буй үр дүн тодорхой байх нь тэдний гүйцэтгэлийг сайжруулах ч илүү оролцоо, илүү идэвхийг нэмэгдүүлэхийн тулд ажилтан өөрийн хувь нэмэр нь байгууллагад үнэ цэнтэй, өөрсдийн нь дуу хоолойг байгууллага тогтмол сонсогддог гэдэгт итгэх шаардлагатай ажээ.
МЕНЕЖЕРИЙН ДЭМЖЛЭГ ХАМГИЙН ХҮЧТЭЙ.
Судалгааны гол үр дүн бол менежерийн дэмжлэг нь ажилтны идэвх, оролцоотой илүү хүчтэй холбоотой явдал юм. Ажилтнууд байгууллагынхаа бодлого, соёлыг ихэвчлэн шууд удирдлагаараа дамжуулан мэдэрдэг бөгөөд AI ажлын арга барилыг өөрчилж байгаа үед ч энэ зарчим хэвээр байна.
Тогтмол AI ашигладаг, менежер нь идэвхтэй дэмждэг ажилтнуудын идэвх, оролцоо улсын дунджаас 14 нэгж өндөр байна. 2026 оны I ба II улирлын хооронд менежерүүдийн AI-г дэмжих байдал 4 нэгжээр нэмэгджээ.
БҮТЭЭМЖИЙН НОТОЛГОО ХЭРЭГТЭЙ.
AI нэвтрүүлсэн байгууллагад ажилтнуудын 17% нь л технологийн бүтээмжид үзүүлэх нөлөөг хамгийн өндөр хэмээн үнэлжээ. Харин ажилчдыг дэмжих тусам энэ үзүүлэлт эрс өссөн байна.
ТА БАЙГУУЛЛАГАДАА:
1. AI хэрэглээний хүлээлтийг тодорхой болгох
Ажилтнууд AI-г хаана ашиглах, хаана ашиглаж болохгүй, удирдлагаас ажилтаны AI хэрэглээг хэрхэн үнэлэхээ тодорхой болгох. Үр дүнгийн хүлээлтийг байгууллагын түвшинд бус, албан тушаал, ажил үүрэг тус бүрээр тодорхойлж гаргах.
2. Менежерүүдийг ажилчидаа чиглүүлэх чадвартай болгох
Менежерүүдэд7 хоног тутам AI-н хэрэглээгээ хэлэлцэх, гүйцэтгэлтэй холбох, ажилтны эргэлзээг арилгах практик удирдамж заавар өгүүлэх.
3. AI-г гүйцэтгэлийг ярилц.
Менежерүүд ажилтнуудаас AI ажлыг хэрхэн өөрчилж байгаа, хаана тусалж, хаана төөрөгдөл үүсгэж байгаа, ямар дэмжлэг хэрэгтэйг тогтмол асууж чиглүүлэх.
4. Ажилтаны идэвх, оролцоо болон AI хэрэглээг хамтад нь үнэл.
Ажилтанд AI-тай холбоотой тодорхой төлөвлөгөө байгаа эсэх, тогтмол ашиглаж байгаа эсэх, менежерийн дэмжлэг авч байгаа эсэхийг хянаж, зөвхөн AI-г байгууллагад нэвтрүүлээд зогсох бус өдөр бүрийн үр дүнг хэмжиж байгууллагын зорилготой хэрхэн уялдаж буйг үнэлэх хэрэгтэй.
AI хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаа ч зөвхөн технологид нэвтрэх боломж олгох нь ажилтны идэвх, оролцоог өөрчилдөггүй. Тодорхой хүлээлт бий болгох, утга учиртай ажлыг дэмжих, ажилтнуудын дуу хоолойг ажлын гүйцэтгэлд оролцуулах менежментийн арга барилтай хослуулж чадсан байгууллагууд л AI-аас хамгийн их үр өгөөж, өндөр идэвх оролцоо, сайн үр дүнг хамтад хүртэх боломжтой болно.
Gallup-ийн судалгааны товч хураангуй.