CID Strategic Management Consulting

CID Strategic Management Consulting Strategic management consulting and Industry insights for fashion creatives, executives and entrepreneurs.

CID provides strategic management consulting services to build brand value. We are experts in the fashion industry with over 20 years of experience. If you would like to work with us for training and services, please contact us via our email address.

2-р хэсэг1-р хэсэг өмнөх постонд ⤵️
08/07/2025

2-р хэсэг
1-р хэсэг өмнөх постонд ⤵️

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатан манай улсад айлчлан зочилж байгаа чухал үйл явдлыг тохиолдуулан тус ...
08/07/2025

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатан манай улсад айлчлан зочилж байгаа чухал үйл явдлыг тохиолдуулан тус улсын хувцас загварын хөгжил дэлхийн загварын ертөнцөд хэрхэн хувь нэмэр оруулсан тухай контент бэлдэн хүргэж байна.

Япон улсын хувцас загварыг бид үндэсний хувцас нь болох кимоно, “cuteness” ( kawaii) буюу өхөөрдөм хөөрхөн хэв маяг эсвэл Uniqlo зэрэг алдартай брэндүүдээр нь мэддэг. Харин загварын ертөнцөд хэрхэн өөрчлөлт, шинэчлэлтийг авчирсан, тэдгээр нь орчин үеийн бидний өдөр тутмын хувцаслалтыг бүрдүүлэхэд хэрхэн нөлөөлснийг загварын салбарынхнаас бусад хүмүүс төдийлөн мэддэггүй байж магадгүй юм. Япон улс бүхий л талаараа хөгжлийн өндөр төвшинд хүрсэн бөгөөд тэр дундаа хувцас загварын салбарт ч мөн адил өөрсдийн байр сууриа эзэлсэн билээ. Бид энэхүү контентдоо бизнсесийн гэхээсээ илүү загварын урлаг, гоо зүй, брэндинг талаас нь орууллаа. Тэдний загварын түүх нь баялаг бөгөөд олон талт учир зөвхөн гол хэсгүүдийг тоймлон товч орууллаа.

1-р хэсэг
Үргэлжлэл дараагийн постонд ⬆️



Constructive criticism буюу бүтээлч шүүмжлэл гэдэг нь тухайн үйл ажиллагаа болон хүнийг шүүмжлэхээс илүү өөрчлөлт, сайжр...
10/06/2025

Constructive criticism буюу бүтээлч шүүмжлэл гэдэг нь тухайн үйл ажиллагаа болон хүнийг шүүмжлэхээс илүү өөрчлөлт, сайжруулалтын талаар хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж, саналуудыг өгөх арга зам юм.

Энэ нь ашиггүй, сөрөг эсвэл хор хөнөөлтэй шүүмлэлээс ялгаатай. Сайн бүтээлч шүүмж, санал хүсэлт нь бизнесийн өсөлт, үр ашгийг авчирах, ажлыг илүү системтэй болгох, хөнгөвчлөх, ажлын эерэг орчныг бүрдүүлэх зэрэг олон давуу талтай.


Аливаа бизнес нь брэндийг бий болгох, хөгжүүлж өсөлтөд хүргэх, хангалттай боловсронгуй болгох гэсэн үе шатуудыг даван га...
29/05/2025

Аливаа бизнес нь брэндийг бий болгох, хөгжүүлж өсөлтөд хүргэх, хангалттай боловсронгуй болгох гэсэн үе шатуудыг даван гарахыг хичээдэг. Гэвч ихэнх брэндүүд жижиг зах зээлээс том зах зээлрүү шилжих өөрчлөлтийн цэгийг давж чаддаггүй. Бизнесийн энэхүү үе шатуудыг давж гарахын тулд хийх шаардлагатай зүйлс бол...

🔗 Нийтлэлийг бүрэн эхээр нь дараах холбоосоор орж уншина уу

https://shorturl.at/u5YZf

🔗 Хамтран ажиллахыг хүсвэл доорх холбоосоор хүсэлтээ илгээнэ үү

https://docs.google.com/forms/d/10iCiOxDFK6eeOPmOL34mkVwNkQnYIcRzAxmSD47QYEA/edit



29/05/2025



Жижиглэн худалдааны бизнесүүд брэндингээ буруу хийснээр  үр ашиггүй зардлууд гаргасаар байдаг.  Зах зэлд  танай брэнд ил...
21/05/2025

Жижиглэн худалдааны бизнесүүд брэндингээ буруу хийснээр үр ашиггүй зардлууд гаргасаар байдаг. Зах зэлд танай брэнд илүү чанга дуугарах хэрэггүй, харин жинхэнэ байх ёстой.

🔗 Нийтлэлийг бүрэн эхээр нь дараах линкийн дагуу уншина уу
https://shorturl.at/sd0Xa



Компанидаа ур чадвартай ажилтан хаанаас олох вэ?  Сайн хүн олох эрэл хайгуул үргэлжилсээр байх уу?Тэгвэл дотоодын хөдөлм...
15/05/2025

Компанидаа ур чадвартай ажилтан хаанаас олох вэ? Сайн хүн олох эрэл хайгуул үргэлжилсээр байх уу?
Тэгвэл дотоодын хөдөлмөрийн зах зээлд хангалттай мэргэжилтэн, авьяастнууд байхгүй бол яах вэ? Эсвэл ажилд авах үйл явцыг сайжруулж, бизнесийн өсөлтийг хангахад юу хийх хэрэгтэй вэ?

Энэ бол компанийн удирдлага, хүний нөөцийн хэлтэст байнга тулгардаг асуултууд юм. Эдгээр асуудалд шийдэл хайж байвал...

🔗 Нийтлэлийг бүрэн эхээр нь доорх линкийн дагуу орж уншина уу.

https://shorturl.at/AUM1E

Бидэнтэй холбогдохыг хүсвэл
🔗 https://docs.google.com/forms/d/1-r3HpPbB1pckd08u3Wkn-QQetbIyoxyacTs9niDBhi8/edit?pli=1

“Бидний бүтээсэн ертөнц бол бидний сэтгэлгээний үйл явц юм. Бид сэтгэлгээгээ өөрчлөхгүйгээр үүнийг өөрчлөх боломжгүй."Өө...
27/03/2025

“Бидний бүтээсэн ертөнц бол бидний сэтгэлгээний үйл явц юм. Бид сэтгэлгээгээ өөрчлөхгүйгээр үүнийг өөрчлөх боломжгүй."

Өөрчлөлт хийхэд юу хийх хэрэгтэй вэ?

Хэрвээ борлуулалт, ашгийн хэмжээ өсөхөд саад бэрхшээл тулгарч байгаа бол танай компанид өөрчлөлт хэрэгтэй гэсэн үг.



Соёл хэрхэн бүрэлдэн бий болдог вэ?  Хүн төрөлхтөн соёлжих, нийгэмшихэд суралцаж ирсэн бөгөөд хүрээлэн буй орчин, хөгжли...
08/01/2025

Соёл хэрхэн бүрэлдэн бий болдог вэ?

Хүн төрөлхтөн соёлжих, нийгэмшихэд суралцаж ирсэн бөгөөд хүрээлэн буй орчин, хөгжлийн үйл явцаар дамжуулан соёлыг олж авдаг нь улс орон, нийгмийн ялгаатай байдлаас харагддаг.

Соёл бол тогтворгүй зүйл юм. Үүнийг бүтээж ирсэн учир өөрчилж, шинэчилж болно. Орчин үед шинэ санаа, технологийн дэвшил, харилцаа холбоо, аялал жуулчлал, даяаршил, интернет зэрэг олон зүйлс соёлын өөрчлөлтөд нөлөөлж бусад соёл, үзэл санаанууд өөр хоорондоо харилцах замаар шинэ соёлыг бий болгох болжээ.

Компани, байгууллагуудын хувьд ч соёл нь чухал ач холбогдолтой зүйл болсон бөгөөд ажилчдын мэргэжлийн мэдлэг туршлага, ур чадвараас гадна бусадтай хэрхэн нийцтэй харилцаж, ойлголцож байна вэ гэдэг дээр ихээхэн анхааран зөөлөн ур чадвар хэмээх жагсаалтыг чухалчлан анхаарах болсон билээ. Нөгөө талаас ажилчид, ажил горилогчид компанийн соёл, дотоод уур амьсгал, ажиллах орчин, удирдлагын харилцааны хэв маяг нь ямар байхаас шалтгаалан тухайн компанид үлдэх үү, үгүй юу гэдгээ шийддэг.

Тэгвэл бидний нийтлэг соёл ямар байна вэ? Нийгэм болон хувь хүн, цаашлаад амьдралын ихэнх цагаа өнгөрүүлдэг байгууллагын соёлоо хэрхэн сайжруулах тал дээр үнэлэлт, дүгнэлт хийхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

https://docs.google.com/forms/d/1-r3HpPbB1pckd08u3Wkn-QQetbIyoxyacTs9niDBhi8/edit



Хувцас загварын салбарыг тогтвортой хөгжилд уриалах үйл явц үргэлжилсээр байна. Тогвортой хөгжлийн зорилтуудыг НҮБ-аас 2...
02/01/2025

Хувцас загварын салбарыг тогтвортой хөгжилд уриалах үйл явц үргэлжилсээр байна. Тогвортой хөгжлийн зорилтуудыг НҮБ-аас 2015 онд онцолж зарласан бөгөөд 2030 он хүртэл People, Planet, Prosperity, Peace, and Partnerships (Хүн, Эх дэлхий, Хөгжил цэцэглэлт, Амар амгалан, Түншлэл) гэсэн үндсэн таван тулгуур баганад анхаарч үйл ажиллагаагаа явуулахыг уриалсан билээ. Эдгээр 5P нь хоорондоо уялдаа холбоотой.

Тэгвэл 2024 онд тогтвортой хөгжлийн хүрээнд юу болсон бэ? LVMH болон Kering груп өнгөрсөн жилд тэрбум долларын зарагдаагүй бараа таваарыг яахаа мэдэхгүй, нарийн төвөгтэй асуудал үүсгэж байгаа бол Dior, Armani брэндүүд хөдөлмөрийн мөлжлөг хийж байсан нь илчлэгдэж шуугиан тарьж амжив.
Хэдийгээр томоохон тоглогчид эрсдэлтэй алхмуудыг хийхийн зэрэгцээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг үл тоомсорлож буй ч салбарын хувьд тогтвортой хөгжлийн хүчин чармайлтыг нэн тэргүүнд тавьсаар байна. Иймд шинэ ондоо тогтвортой хөгжлийн талаар мэдлэгээ дээшлүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлцгээе!

Бизнес, менежментийн хувьд тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлж, байгаль орчин, нийгэмдээ илүү хариуцлагатай байхын зэрэгцээ үр ашигтай ажиллахыг зорьж байвал бидэнтэй нэгдэж өөрчлөлтийг эхлүүлээрэй.



Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when CID Strategic Management Consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to CID Strategic Management Consulting:

Share