06/02/2026
💔💰 Санхүүгийн стресс зүрхэнд нөлөөлдөг
Mayo Clinic Proceedings-ийн 280,000+ насанд хүрэгчдийг хамарсан судалгаагаар санхүүгийн хүндрэлээс үүдэлтэй стресс нь зүрхний эрүүл мэндэд эмнэлзүйн уламжлалт эрсдэлт хүчин зүйлстэй дүйцэхүйц, зарим тохиолдолд илүү нөлөөтэй болохыг тогтоожээ.
📌 Эрүүл мэнд = орлого + амьдралын тогтвортой байдал
Mayo Clinic Proceedings судалгааны байгууллага 280 мянга гаруй насанд хүрэгчдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж санхүүгийн хүндрэлээс үүдэлтэй стресс нь зүрхний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Нөлөөлөл нь уламжлалт эмнэлзүйн эрсдэлт хүчин зүйлстэй адил, зарим тохиолдолд бүр илүү байх боломжтой гэнэ. 🍋
Тодруулбал, төлөх ёстой төлбөрүүд, өр зээл, мөнгөгүй байх, эрүүл мэндийн зардлын өсөлт, орон байрны тогтвортой байдал зэрэг санхүүгийн асуудлууд нойргүйдэл үүсгэх, шим тэжээлтэй хоол хүнс авах боломжийг хязгаарлах, дасгал хөдөлгөөн хийх боломжийг багасгахад хүргэдэг аж. Улмаар эдгээр хүчин зүйлс цусны даралт, чихрийн шижин, тамхи татах зуршил зэрэг эмнэлзүйн эрсдэлт хүчин зүйлстэй адил хэмжээнд зүрх судасны насжилтад нөлөөлж байдаг нь тогтоогдсон байна.
▫️ Зүрх судасны насжилт буюу хөгшрөлт гэдэг нь зүрх судасны тогтолцооны бүтэц, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтийн улмаас зүрх судас хүний бодит наснаас ахимаг эсвэл залуу байгааг илэрхийлэх ойлголт юм.
▫️ Санхүүгийн дарамт нь ажил мэргэжлийн дарамт зэрэг түр зуурын стрессээс илүү өргөн хүрээтэй буюу эдийн засгийн нөхцөл байдал, ихэвчлэн өдөр тутмын амьдралын хэрэгцээнээс үүддэг байх нь.
📌 Иймээс судалгаагаар эмч нарыг өвчтөний эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэхдээ санхүүгийн нөхцөл байдлаас үүдэлтэй стрессийг мөн авч үзэхийг уриалжээ.