29/05/2026
ШИНЭ ТӨГСӨГЧ ХӨТӨЛБӨР: ХАМТДАА ХӨГЖИХ 5 ЖИЛ
"Интакс Эс Каунсл" ХХК нь ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагчдын санхүү, татвар, менежментийн найдвартай түнш байгууллага юм. Бид мэргэжлийн карьераа зөв, хүчтэй эхлүүлэхийг хүсэж буй залууст зориулж дараах ажлын байрыг зарлаж байна.
Ажлын байр: НЯГТЛАН БОДОГЧ
Хамрах хүрээ: Зөвхөн 2025 болон 2026 оны шинэ төгсөгчид
🚀 Компаниас танд амлах урт хугацааны ҮНЭ ЦЭНЭ:
Мэргэжлийн өсөлт: Бидэнтэй хамт урт хугацаанд тууштай ажилласнаар нягтлан бодох бүртгэл, татвар, олон улсын стандартыг мэргэшсэн түвшинд суралцана. Жил бүр таны мэдлэг тэлж, зах зээлд өндөр өрсөлдөхүйц "үнэ цэнэтэй" мэргэжилтэн болно.
Глобал харилцаа: Гадаадын томоохон харилцагчидтай шууд харилцаж, олон улсын бизнесийн соёлд суралцана.
Хэлний давуу тал: Хятад хэл сурах 100% орчинтой тул та өөрөө хичээж чадвал Хятад хэлийг санхүүгийн мэргэжлийн түвшинд үнэ төлбөргүй эзэмших бүрэн боломжтой.
🎯 ЗАЙЛШГҮЙ ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Мэргэжил: Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх.
✔️Техник чадвар: MS Excel программ дээр чөлөөтэй, ахисан түвшинд ажилладаг байх.
✔️Хандлага & Чадвар: * Шинэ зүйлийг маш хурдан сурдаг, тууштай хөгжих хүсэл эрмэлзэлтэй.
✔️Маш хариуцлагатай, нягт нямбай, ажлын цаг нарийн баримталдаг.
✔️Бусадтай зөв боловсон харилцах чадвартай, эерэг хандлагатай.
✔️Тогтвортой байдал: Компанид 5-аас дээш жил тогтвортой, тууштай ажиллаж, мэргэжлийн зөвлөх болж өсөх боломжтой байх.
📝 ЖИЧ:
Та дээрх шалгууруудыг бүрэн хангаж, өөрийгөө сориход бэлэн байвал бидэнд хандаарай. Хэрэв шаардлагад нийцэхгүй, тууштай ажиллах боломжгүй гэж үзэж байвал бидний болон өөрийнхөө цаг завыг хүндэтгэхийг хүсье.
📥 Хэрхэн бүртгүүлэх вэ?
Дээрх постер дээрх QR кодыг уншуулан "Ажлын анкет"-ыг бөглөх эсвэл өөрийн CV-гээ [email protected] хаягаар ирүүлнэ үү.
ХОЛБОО БАРИХ
🌐 Вэб: www.intax.mn
📧 И-мэйл: [email protected]
📞 Утас: 7777-7229, 8040-7229
📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот
ХУД, 20-р хороо Мишээл Лайф Стайл, Little Venice, M3 оффис, 409
InTax S Counsel LLC Нягтлан бодогч Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт Мандах Их Сургууль НОМЫН САН Мандах Их Сургууль Мэдээлэл, Технологийн Сургууль Magic Finance програм хэрэглэгчид Magic Financial Group Нягтлан Бодогч болон санхүүчидын нэгдсэн ажлын байрны зар Нягтлан бодогчоор суралцдаг оюутан залуусын нэгдсэн групп