18/08/2026
💙 Цалингаа хүлээх биш, хэрэгтэй үедээ авах боломж.
Ажилтан бүрийн санхүүгийн тогтвортой байдал нь байгууллагын амжилтын нэг үндэс гэж бид үздэг. Тиймээс Мөнхийн Чанар ХХК ажилтнуудынхаа хэрэгцээ, амьдралын бодит нөхцөлд нийцсэн Wellpay үйлчилгээг нэвтрүүллээ.
Ингэснээр үндсэн ажилтнууд цалин буух өдрийг заавал хүлээлгүй, хүссэн үедээ урьдчилгаа цалингаа авах боломжтой болж байна.
Энэ нь:
✅ Санхүүгийн гэнэтийн хэрэгцээг шийдвэрлэхэд дэмжлэг болно.
✅ Зээл, өндөр хүүтэй эх үүсвэрээс хамаарах эрсдэлийг бууруулна.
✅ Ажилтны сэтгэл ханамж, байгууллагадаа итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
✅ Илүү тайван, бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
Бидний хувьд ажилтан бол хамгийн үнэт хөрөнгө. Тиймээс тэдний сайн сайхны төлөө бодит үнэ цэн бүтээх шинэ шийдлүүдийг үргэлж эрэлхийлсээр байх болно.
🌟 Улаангом хотод Wellpay үйлчилгээг ажилтнууддаа нэвтрүүлсэн анхны байгууллага болж байгаадаа бид баяртай байна. Энэ бол зөвхөн шинэ үйлчилгээ бус, ажилтнаа эрхэмлэдэг байгууллагын соёлын бас нэг илэрхийлэл юм.
Мөнхийн Чанар ХХК – Ажилтнаа боддог байгууллага, хамтдаа өсөн хөгждөг хамт олон. 💙