Сэтгэлийн гоёл ТББ

Сэтгэлийн гоёл ТББ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сэтгэлийн гоёл ТББ, Consulting Agency, Uliastay.

Унтах нойроо бүү хугаслаарай.
25/04/2026

Унтах нойроо бүү хугаслаарай.

НОЙРООР ЮУГ Ч БИТГИЙ ХУДАЛДАЖ АВ!!!

Нойр бол алмаз эрдэнэ, алт мөнгөнөөс ч үнэт зүйл юм.
Гэтэл орчинд үед хүн төрөлхтөн энэхүү гайхамшигт байгалийн анагаагчийг буруу ашиглаж байгаад олон эрдэмтэд сэтгэл зовниж байна.
"Мөнгө олохын тулд нойроо битгий худалд, хэл сурахын тулд нойрыг битгий худалд. Чиний нойр англи хэлнээс илүү чухал. Тийм учраас нойроор юуг ч битгий худалд гэж сэтгэл заслын эмч зөвлөж байна.
Тиймээс нойргүйдэлд орохгүйн тулд амьдралын хэв маягаа өөрчил!

* Унтахаасаа нэг цагийн өмнө утас, телевизор гэх зэрэг цэнхэр туяа ялгаруулдаг зүйлсийг хэрэглэхгүй байх буюу унтраах
* Унтахаасаа өмнө сэтгэлд гүн хүрэхээр мэдээ мэдээлэл үзэж,сонсохгүй байх
* Унтахаасаа өмнө хэтрүүлэн идэхгүй байх
* Оройдоо согтууруулах ундаа, кофе цайг хэтрүүлэхгүй байх зэрэг энгийн хэв маягийг амьдралаа хэрэгжүүлж, хэвшил болгох хэрэгтэй.

НОЙР БОЛ ТАНЫ НУУЦ ХҮЧ (SUPERPOWER)

Хоол, хоол, эрүүл хоол, орц найрлага гэж гүйсээр бас эрүүл амьдрахад зайлшгүй шаардлагатай нэгэн зүйлийг орхигдуулаад байсныгаа саяхан ухаарсан юм. Тэр нь юу вэ гэхээр НОЙР.

Эрүүл, урт удаан амьдрахын бас нэгэн зайлшгүй чухал хэсэг бол нойр юм, унтаж байхад хүний бие махбод, тархинд ямар чухал үйл явц болж байдаг, нойр дутуу байхад биед ямар сөрөг нөлөө гарах вэ гэдгийг хүн бүр мэддэг, нэгэнт алдсан нойрыг нөхөх боломжгүй гэдгийг ухаарсан цагт өдөр бүр бүтэн нойр авахын төлөө хичээж, зөв дадал зуршил суулгах, өөрчлөлт хийж эхлэх сэжүүр төрөх юм болов уу.

Нойрыг бид хамгийн дутуу үнэлдэг юм шиг санагддаг. Эрүүл хоол идэх ёстой, дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд маш сайн гэдгийг хүн бүр ойлгон, мөрдөхийг хичээдэг хэдий ч унтахад бид төдийлөн ач холбогдол өгдөггүй, автоматаар хийгддэг үзэгдэл хэмээн ойшоодоггүй. Эрт босдог хүмүүсийг магтан сайшааж, харин эсрэгээрээ их унтдаг хүмүүсийг нийгэмд хүртэл гадуурхаж, залхуу хойргоор нь дууддаг, тийм биз?

Нялх хүүхэд хоногийн 15-18цагт нь унтдаг. Бид харин түүнийг ямар залхуу юм, ямар их унтдаг юм гэдэггүй л биз дээ. Унтаж байхад нь бие махбод, тархины хөгжилд нь маш хэрэгтэй, эрүүл өсөн торниход нь нэн шаардлагатай гэдгийг мэддэг хэрнээ өсвөр үеэс нь эхлээд их унтлаа, залхуу хэмээн нойрыг муу зүйл мэтээр ойлгуулж эхэлдэг нь харамсалтай.

Хүн амьдралынхаа 1/3ийг унтаж өнгөрөөдөг. Огт хэрэггүй зүйл байсан бол байгаль эх яах гэж ийм сонин, хэнд ч хэрэггүй зүйл бүтээх билээ. Тэрний оронд ажилааа хийгээд, ангаа хийж хүнсээ цуглуулж байсан нь дээр биз дээ? Маш хэрэгтэй, бүр зайлшгүй хэрэгтэй, нэн чухал цэвэрлэгээ, бодисын солилцоо, урвалууд бие махбод, тархинд явагдаж байдаг болохоор бид өдөр бүр унтах шаардлагатай, бүтэн нойроо авч байх шаардлагатай байдаг байхнээ.

Жишээ нь тархи маань өдрийн цуглуулсан мэдээлэл, мэдлэгээ short term memory буюу богино хугацааны санах ойноосоо (компьютертэй харьцуулбал RAM) урт хугацааны санах ойруугаа шилжүүлж байдаг. Ингэснээр РАМ-аа чөлөөлж, дараагийн мэдээлэлийг хүлээн авах чадвартай болно. Унтахгүй ганц хоног л явахад бидний сэтгэн бодох чадвар, шинэ юманд суралцах чадвар, хариу үйлдэл үзүүлэх гэх мэт бүхий л үйлдэл согтуурсан, мансуурсан хүнийхтэй ижил болдог байна.

Нойр муутай хоносны маргааш танд ямар хоол нэхэгддэг вэ? Амттан, чихэр, талх нүүрс ус ихтэй хоол идмээр санагддаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Бүтэн нойртой хоноход та маргааш нь илүү эрүүл хоолны сонголт хийж, элдэв амттан нэхэгддэггүй байх нь. Унтах цагаасаа 4-5 цагийг хасахад дараа өдрийн нүүрс усны хэрэглээ 40хувь өсдөг гэсэн ч судалгаа байдаг.

Мөн нэгэн судалгааны үр дүнгээс хараханд ганц хоногийн нойроо алдахад хүний харагдах байдал, зүс царай, эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татах чадвар хүртэл буурдаг гэдэг нь тогтоогдсон байдаг. Beauty sleep буюу гоо сайхан байхын тулд сайн унтаж амрах ёстой гэдэг ч хий хоосон оргүй үг биш болтой 🙂

Хангалттай нойр авахгүй байх нь бие махбод, мэдрэлийг гэмтээж суралцах, ой тогтоолт, бүтээлч байдал, хариу үйлдэх үзүүлэх чадварт сөргөөр нөлөөлдөг, ааш зан, сэтгэл гутрал, сэтгэцийн өвчнүүд, хавдар, цусны даралт ихсэх, таргалалт, чихрийн шижинд, зөнөгрөх /алцхеймер/ гэх мэт өвчнүүдэд хүртэл хүргэдэг байна.

ХҮН бол сайн дураараа нойроо хасдаг цорын ганц амьтан. Ууг нь байгалийн бүтээл, байгалийнхаа жамаар, хэмнэлээр амьдрах ёстой. Гэвч бид цахилгаан гэж нэг юм бүтээчихээд, өдөр шөнө ялгаагүй гэрэлтэй болчихсон. Шөнөжин кино үзэж, утсаа ширтэж, шалтгалтандаа бэлдэж байна, их ажилтай хэмээн шөнөжин сууж гүн унтах нойрноосоо сайн дураараа хугаслаад байдаг. Жам ёсоороо бол орой харанхуй болоход унтаад, өглөөний нартай зэрэгцээд босож байх ёстой.

Насанд хүрсэн хүн өдөрт 7-8, өсвөр насныхан 9-10 цаг унтах хэрэгтэй байдаг ба хүний хамгийн сайн гүн нойрондоо унтаж байх цаг нь орой 10аас шөнийн 02 цаг хүртэл байдаг юм байна. Тэгтэл бид шөнө дунд хүртэл унтахгүй, үд хүртэл унтаад байгалийн, таны өөрийн биеийн дотоод хэмнэлийн эсрэг яваад байдаг. Ингэхэд бид хэдий олон цаг унтсан ч гэсэн сайн унтаж амарч чаддаггүй, ядрангүй байх нь элбэг байдаг.

Чанартай, сайн нойрыг хэрхэн авч байх талаар энгийн мөртлөө үр дүнтэй, олон жилийн туршид хийгдсэн судалгааны дүнд үндэслэн гаргасан зөвлөгөөнүүдийг дээрхи номноос хөрвүүлэн хүргэж байна.

👉1. Унтах цагийн хуваарь мөрдөж, тогтмол цагт орондоо орж, сэрж байх (амралтын өдрөөр ч тэр). Босохдоо биш, унтах цагтаа сэрүүлэг тавьж заншаарай. Өглөө өөрөөрөө сэртэл унтаж байвал сайн.
👉2. Өдөрт дор хаяж 30 мин дасгал хөдөлгөөн хийх (орой биш), оройтлоо гэхэд унтахаас 2-3 цагийн өмнө. Алхах нь хамгийн сайн дасгал.
👉3. Каффеин болон никотин/тамхинаас аль болох татгалз. Каффеин 8цаг орчим биеэс гадагшилдаг, үдээс хойшхи кофе болон каффеин агуулдаг хүнс нойронд нөлөөлнө. Кофенд дуртай бол өглөө нэг л ууж байх. Үдээс хойш уухгүй байх. Никотин нь сэргээгч бодис, тамхичид сэргэг унтаж, эрт босдог - никотин гадагшилж, биед үгүйлэгдэж (withdrawal) байгаатай холбоотой.
👉4. Унтахын өмнөх согтууруулах ундаанаас татгалз. Алхоголь нь тайвшруулах мэдрэмж төрүүлэх ч байгалийн нойрыг өдөөдөггүй 1 төрлийн “тайвшруулагч бодис”. Энэ нь тархины унтах үйлдлийг “тайвшруулсны” улмаас хөнгөн хэлбэрээр унтуулахын хамт амьсгалыг дарангуйлж байнга сэрэхэд хүргэнэ.
👉5. Орой их хэмжээний хоол, шингэнээс татгалз. Их хоол гэдсийг ажиллуулж, нойронд сөргөөр нөлөөлнө. Их шингэн нь шээс хүргэж, босч давсагаа суллахад хүргэнэ.
👉6. Унтахын өмнө болж өгвөл нойрыг саатуулах эм бэлдмэлээс татгалз. Өргөн хэрэглэдэг жоргүй (ОТС) эм, ханиадны, харшил, томууны эм нойрыг дарангуйлах тул эмийн санчаас тэдгээр нь нойронд нөлөөлөх эсэх, нөлөөлөх бол тэдгээрийг унтах цагаас нилээн өмнө уух.
👉7. Өдрийн 3 цагаас хойш богино нойр (nap) бүү ав, “nap” алдагдсан нойрыг нөхөх хэдий ч 3-аас хойш, удаан хугацаагаар авах нь шөнийн нойронд нөлөөлнө. Болж өгвөл 20-30 мин “нап” ав, үүнийг “power nap” гэдэг.
👉8. Оронд орохын өмнө халуун ваннд ор. Ваннаас гарсны дараа биеийн хэм багасдаг, энэ нь тайвшруулж унтахад бэлдэж өгнө.
👉9. Бүдэг, сэрүүн болон ТВ, утас зэрэг хэрэгсэлгүй өрөө нойр хүрэхэд ээлтэй. Өрөөний хэм сэрүүн талдаа байвал сайн унтах нөхцөл бүрдэнэ.
👉10. Орондоо орохын өмнө өөртөө амсхийж, алжаалаа тайлах боломж олго. Ном уншиж, хөгжим сонсох зэрэг нь орондоо орохын өмнөх зан үйл болох ёстой. Утас, телевизээс татгалз. Эдгээр нь хүний тархинд өдөр байна, өдөр байна гэсэн дохиог өгдөг тул унтахаас өмнө огт хэрэглэхгүй байх нь зүйтэй.
👉11. Байгалийн гэрэл нойрыг зохицуулдаг, тиймд гэрлийн тусгалыг зохистой авах. Болж өгвөл нартай уралдаж босч, 30 мин нарны гэрэлд, аль болох гэрэлтэй газар бай. Нойргүйдэлд “өглөөний наранд 1 цаг, унтахын өмнө гэрлээ бүдэгрүүлэх”-г нойрны экспертүүд зөвлөдөг.
👉12. 20 минут дотор унтаж чадахгүй бол орондоо бүү хөрвөө, босоод нойр хүртэл тайвшруулах зүйлс (ном унших, хөгжим сонсох г.м) хий. Унтахгүй нь гэж сэтгэл зовних нь нойрыг улам хулжаана.

Аль болох сайн унтаж амарч байгаарай! Унтсан нойроо дэмий үрсэн цаг гэж битгий бодоорой!✌️

11/12/2025
Иргэний нийгмийн байгууллагуудын “Хамтдаа  суралцая, хуваалцая, хамтрая” арга хэмжээнмы зургуудаас…
11/12/2025

Иргэний нийгмийн байгууллагуудын “Хамтдаа суралцая, хуваалцая, хамтрая” арга хэмжээнмы зургуудаас…

АХЛАХ АНГИЙН ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХ СУРАГЧИД энэ бичвэрийг нэг уншаад шэйрлээд өгөөрэй. 9 сард хожимдсон ухаарал болсон 12 ан...
06/09/2025

АХЛАХ АНГИЙН ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХ СУРАГЧИД энэ бичвэрийг нэг уншаад шэйрлээд өгөөрэй.

9 сард хожимдсон ухаарал болсон 12 ангийнхан зөвлөгөөний дараалал маш их болдоог. Зөндөө олон хувийн, улсын сургуулийн сурагч эцэг эх нартай хийсэн уулзалтаас нийтлэг харагдаж байгаа #АСУУДЛУУДЫГ бичье.

#ЭРТ БЭЛТГЭЛ- Хэрэв таны хүүхэд гадаадад суралцана гэж бодож байгаа бол дунд ангиас эхлэн тууштай урт хугацаанд бэлтгэлээ хангана. Ихэнх аав ээжүүд бага анги төгсөөд дунд ангид оронгуут бие даасан том болсон юм чинь гээд хаячихдаг. Тэгээд гэнэт 11, 12 ангид анхаарч эхэлдэг.

#МЭРГЭЖИЛ СОНГОЛТ- дунд ангиас эхэлж хийлгэх мэргэжлийн дагуу сайн дур, дадлага, тэмцээн уралдаанд орж мэргэжлийнхээ төлөө маш олон зүйлсийг хийсэн байвал тэр өөрөө давуу тал болдог. Гэтэл 12 ангид орчхоод Монгол ч бай гадаад ч бай мэргэжлээ сонгоогүй яах аа мэдэхгүй хүүхдүүд их байна. Бидний үе шиг нийт масс ямар мэргэжил сонгож байна, аав ээж юу гэж хэлснээр мэргэжлээ сонгодог үе AI роботод ажлын байруудаа алдаж байгаа өнөө үед байж боломгүй зүйл шүү. Таны хүүхэд төгсөөд 4 жил сураад ажлын байранд гарахад өнгөц сонгосон мэргэжил нь уже хэрэггүй болчихсон байх вий.

#АНГЛИ ХЭЛ- хэрэгцээ биш ХЭРЭГЛЭЭ болчхоод байхад 12 төгсөхдөө хэлний оноотой, мэдээлэл мэдлэгээ авчихдаг байх маш чухал шүү. Хувийн сургуулиуд зарим нь оноо авах хэмжээний хэлний сургалтыг өгж чадахгүй байгаа нь үнэн тул нэмэлт хөтөлбөрт ядаж 10 ангиас нь явуулаарай. Ийм хурдтай хөгжиж буй эрин цагт ганц англи хэл ч хангалтгүй болох гээд байгаа шүү. Монголд дэлхийн хаана ч байхгүй чанартай англи хэлийг хэлний төвүүд олгодог шдээ. 3 сарын 800-1 сая хооронд байгаа хөтөлбөрийг хамгийн хямд монголчууд их явдаг Ирландад жишээ нь зөвхөн сургалтын төлбөр нь багадаа 10 сая дээр нь байр хоол нэмэгдэж авна шүүдээ. Оноо амлах уу гээд ороод ирнэ амлахгүй шдээ хүүхэд бүрийн суралцах арга барил өөр түвшингээрээ ахиад л явна, хүүхэд нь хичээлээ хийхгүй хичээхгүй байгаад бид хариуцлага хүлээгээд ахитал нь үнэгүй хичээл заана гэдэг бол утгагүй шүү. B2 дунд түвшинтэй хүүхдүүд 9 сар тууштай яваад өөрөө хичээхэд хангалттай IELTS оноотой болчихно. Одоо youtube-ийн англи хэлээр хүүхдээ англи хэлтэй гэж худлаа уянгалахаа болиорой.

#ГАДААДАД МАТЕРИАЛ ИЛГЭЭХ- 12 ангидаа орох жилдээ сурагчид материалаа илгээдэг гэхдээ үүнээс өмнө бэлтгэлээ хийсэн байх ёстой гэсэн үг. Гэтэл маш олон эцэг эх 12 ангид нь бүх юм нь бэлэн болсон байх үед одоо л анхаарал хандуулах гээд хүрээд ирдэг. Үгүй шдээ хамгийн оройдоо 11 ангиасаа бэлдэж эхэлнэ 11 ангиа төгссөн зун бол ихэнх хүүхдүүдийн завгүй зуны амралт байдаг. Тийм ч болохоор бэлтгэх хөтөлбөр гээд 11 ангийнханд чиглүүлэг хийдэг. Гэтэл чиглүүлэх гээд ажиллахаар яг хүсэж байгаа хүүхдүүд бол өгсөн даалгавар маш сайн хийнэ. Тусгайлан явуулсан боломжуудыг атгаж аваад профайлаа сайжруулаад хөөрхөн байдаг. Гэтэл ээж аав нь хүчээр авчирсан сурагчид бол ёстой юмаа хийж өгөхгүй тэгээд хийхгүй болохоор би юун дээр нь зөвлөхөв дээ тэ? тэгэнгүүт үр дүн гарсангүй гэж мэр сэр гомдолноо, таны хүүхэд үйлдэл хийхгүй, хичээхгүй байхад би бид хариуцлага хүлээх жаахан хэцүү л санагддаг даа. Фитнесийн багш авчхаад дасгалаа хийхгүй л үр дүн хараад суугаад байгаатай адил тэ.

#ХАНДЛАГА- Яг хичээж байгаа эцэг эх ба сурагч бол хандлага нь шал өөр өө. Багшид байгууллагад даатгаад хаячихгүй хамтдаа хичээдэг, анхаарал хандуулдаг юм. Бид сурагчдадаа ойр ажиллахын тулд групп чат үүсгэдэг ажлын цагаар, ажлын өдрүүдийг чөлөөтэй юмаа асуугаад яваасай гээд хамгийн ойр ажиллахыг хичээдэг. Зарим сурагчид явуулсан мэдээллийг зүгээр л seen-дээд өнгөрч байхад өөр нэг нь орж үзээд материалаа илгээгээд илгээх явцдаа асуух зүйлс байвал хэл ам сугалчих гээд хичээдэг. Өгсөн даалгавар, мэдээллийг хийхгүй яваад л байвал өөрөө л хохирно шдээ уул нь. Бусад энэ төрлийн хөтөлбөрүүд бол материалаа илгээх процессын талаар сургалт урьдчилж ороод дуусчихсан, яг материалаа илгээх болоход хүүхдүүд уже мартчихсан гээд ирдэг хайран мөнгө цаг хугацаа.

За үг холдож үхэр холдлоо хэрэгтэй нэгэнд нь хэрэгтэй мэдээлэл гэж бодоод цаг гарган бичлээ. Манай англи хэлний академи, материал илгээх чиглүүлэг үйлчилгээ, Канад онлайн ахлах сургуульд 2 жил шүүсээ шахуулж үр дүн үзэх бол ДМ бичээрэй. Боломжоороо зөвлөөд чиглүүлж өгнө өө.
Сору

20/08/2025

Стресстэй яваад байвал биед ингэж муугаар нөлөөлдөг:

1. Cortisol гэдэг гормон биед тань ихсээд байх тусмаа л дэмий. Стрессний гормон юм. Алдартай гормондоо. Бие тань цөвүүн цаг ирж байгаа юм байна гэж ойлгоод өөхөө хуримтлуулаад эхэлдэг аж. Тиймээс дотор өөх, гүзээ сууж эхэлнэ. Сайхан унтаж амарч, хөдөлгөөн хийж байж энэ буурна. Сэтгэлийн амар амгалан их нөлөөтэй.

2. Cortisol их өндөр байснаар хүний бие өөрийн булчингийн эдээ задралд оруулж энерги болгон ашиглаж эхэлдэг аж. Булчингийн массаа алдах нь эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Наанадаж л зүрхэнд ирэх ачаалал их болно. Ядарч эрч хүчгүй болно. Биеийг нөхөн төлжүүлдэг чухал бодисууд булчингаас бий болж байдаг.

3. Тархины соргог байх, айдсыг мэдрэх гол төв болох Amygdala нь стрессний гормоны нөлөөгөөр хэт их ачааллаж эхэлдэг. Улмаар сэтгэл тавгүйрч хямрах, сэтгэл түгших эмгэг бий болдог. Дотор хоосон оргиод, пал хийсэн муухай мэдрэмж төрөөд хямраагаад байдаг болно.

4. Хүний DNA буюу ДНК гэж удмын мэдээллийг хадгалсан утас шиг нарийхан зүйл биеийн эсүүд дотор бий шүү дээ. ДНК ын үзүүрт теломер гэдэг хамгаалалтын уураг бий. Зүйрлэж хэлбэл гутлын үдээсний үзүүрт хамгаалалтын хуванцар түрхлэг байдаг шүү дээ, түүнтэй ижил. Теломер гэмтэж эхэлдэг. Ингэснээс цааш хүний ДНК гэмтэж биеийн тань эсүүд хөгширч эхэлдэг. Та хурдан хөгширнө гэсэн үг.

5. Стрессний гормон нь дархлааны цагаан эсийг дарангуйлдаг. Хүн өвдөмтгий болж, биеийн нөхөн сэргэлт удааширдаг.

6. Хүний биед сахар, давс, муу тос гэх мэт эрүүл мэндэд сайнгүй төрлийн хүнсний зүйлийг идмээр санагдуулаад байдаг. Бие тань дайны үед энергийн эх үүсвэр олохын тулд хоол голохгүй нэхэж байна гэсэн үг. Таны бие гормоны их бага байгаагаар л цагийн байдал ямар байгааг тааж байдаг юм.

7. Стрессний гормон нь бусад гормонуудын зохист тэнцвэрийг алдагдуулж эхэлдэг. Таны бэлгийн гормон болох тестостерон, эстроген зэргийг савлуулж өгнө. Ингэснээр таны бэлгийн дуршил хэвийн бус болно. Ааштай болно. Арьс муухай болно.

8. Таны нойр муудна. Шөнө дунд contesol ихсэх нь жирийн зүйл биш юм. Шөнө юм бодож сэрээд, унтаж чадахгүй хөрвөөгөөд байгаа нь энэ гормоны нөлөө юм. Нойр муутай удаан явснаар таны тархины ой санамжийн төв болох Hippocampus агшиж эхэлдэг гэнэ.

Address

Uliastay

Telephone

+97694007972

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэлийн гоёл ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сэтгэлийн гоёл ТББ:

Share