Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар Их Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутагт ТАВТАЙ МОРИЛНО УУ🇲🇳

23/08/2026

🇲🇳 Хэнтий аймгийн хөтөч орчуулагч Баян-Адарга сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч М.Баяр

23/08/2026

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг хийж байна

#МОНЦАМЭ #МонголМэдээ

ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ХАМГИЙН ТОМ БУЛШНЫ АРХЕОЛОГИЙН СУДАЛГААГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Бая...
22/08/2026

ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ХАМГИЙН ТОМ БУЛШНЫ АРХЕОЛОГИЙН СУДАЛГААГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа.

нар анх нээж илрүүлсэн бөгөөд 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулжээ.

2006-2012 онд Хүннүгийн язгууртны 3 булш, дөрвөлжин хэлбэрийн чулуун байгууламжтай дундаж хэмжээний 2 булш, язгууртны булшны дагуул болох 13 жижиг булшийг малтан судалсан.

Эндээс хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, дэнгийн цөгц, адуу, малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс, хаш эдлэл, чий будагтай аяга, сав суулга, шанага, шүүлтүүр зэрэг хоол ундны хэрэглэл, шавар ваар, хүрэл толь, модон сам зэрэг манг мянгаар тоологдох эд өлгийн зүйлс олоод байна.

Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алтан шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд ч гарч байгаа нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд чухал хувь нэмэр оруулна гэж судлаачид үзжээ.

Дээрх олдворуудыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хэнтий аймгийн музей олны хүртээл болгож байна.

Цаашид энд “Судалгаа, мэдээллийн төв” буюу дурсгалт газрын танилцуулга музей, ил музей байгуулахаар төлөвлөж байна.

Хэнтий аймгийн удирдлагууд аймгийн арслан Н.Уугангэрэлийг 5 сая төгрөгөөр мялаалаа.
22/08/2026

Хэнтий аймгийн удирдлагууд аймгийн арслан Н.Уугангэрэлийг 5 сая төгрөгөөр мялаалаа.

21/08/2026

ТӨРИЙН ТАХИЛГАТ ЗҮРХ ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших түүх, соёлын хосгүй өв Хар Зүрхний Хөх нуурын Зүрх хайрханд төрийн тахилга ёслол хүндэтгэлтэйгээр боллоо.

Тус нутаг нь Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд өргөмжлөн, Чингис хаан буюу Далай их хаан цол хүртээсэн түүхэн газар хэмээн тэмдэглэгддэг.

Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зүрх хайрханыг төрийн тахилгат хайрханы нэг болгон өргөмжилсөн билээ.

21/08/2026

ТӨРИЙН ТАХИЛГАТ ЗҮРХ ХАЙРХНЫ ТӨРИЙН ТАХИЛГА ЁСЛОЛ БОЛЛОО

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших Төрийн тахилгат Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга ёслол өнөөдөр ёслол төгөлдөр боллоо. Төрийн тахилга ёслолын нээлтийг Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь хийж, төр, түмний өлзий буян, нутаг усны заяа түшигтэй байхыг бэлгэдэн хүндэтгэл үзүүллээ.

ТӨРИЙН ТАХИЛГАТ ЗҮРХ ХАЙРХНЫ ТӨРИЙН ТАХИЛГА ЁСЛОЛ БОЛЛООХэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших түү...
21/08/2026

ТӨРИЙН ТАХИЛГАТ ЗҮРХ ХАЙРХНЫ ТӨРИЙН ТАХИЛГА ЁСЛОЛ БОЛЛОО

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших түүх, соёлын хосгүй өв Хар Зүрхний Хөх нуурын Зүрх хайрханд төрийн тахилга ёслол хүндэтгэлтэйгээр боллоо.

Тус нутаг нь Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд өргөмжлөн, Чингис хаан буюу Далай их хаан цол хүртээсэн түүхэн газар хэмээн тэмдэглэгддэг.

Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зүрх хайрханыг төрийн тахилгат хайрханы нэг болгон өргөмжилсөн билээ.

Энэхүү түүхэн үйл явдлын хүрээнд зохион байгуулсан төрийн тахилга ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, Хан Хэнтий нутгийн иргэд, ахмад буурлууд өргөнөөр оролцож, өвөг дээдсийн түүх, уламжлал, байгаль дэлхийгээ дээдлэн хүндэтгэх монгол ёс заншлаа хүндэтгэн ёслолоо.

Төрийн тахилга нь Монголын төрт ёсны уламжлал, түүх, соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгаль дэлхий, уул усныхаа онгон дагшин байдлыг хамгаалах, эх оронч үзэл, үндэсний бахархлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хан Хэнтий нутгийн түүх, өв соёлын үнэт өв болсон Зүрх хайрхан ийнхүү төрийн тахилгат хайрхан хэмээх эрхэм хүндтэй статустай болж, монголчуудын төрт ёс, түүхэн уламжлалын бэлгэ тэмдэг болон үеийн үед дээдлэгдэн үлдэх түүхэн үйл явдал боллоо.

ХЭРЛЭН СУМЫН “ЭРТ УРГАЦЫН БАЯР-2026” ЭНЭ САРЫН 27-28-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНАХэрлэн сумын “Эрт ургацын баяр-2026...
20/08/2026

ХЭРЛЭН СУМЫН “ЭРТ УРГАЦЫН БАЯР-2026” ЭНЭ САРЫН 27-28-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Хэрлэн сумын “Эрт ургацын баяр-2026” арга хэмжээ 2026 оны 8 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Төв стадионы хойд талбай буюу Хөдөө аж ахуйн хөгжлийн төвд зохион байгуулагдана.

Тус арга хэмжээний үеэр орон нутгийн тариаланч, ногоочдын эрүүл хөрсөнд ургуулсан шинэ ургацын хүнсний ногоо, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх юм.

Чингис хотын иргэд та бүхэн шинэ ургацын амт шимийг хүртэж, хөдөлмөрийнх нь үр шимийг дэмжин, орон нутгийнхаа тариаланч, ногоочдыг хамтдаа дэмжихийг урьж байна.

20/08/2026
✅ “ХҮДЭР УС” КОМПАНИ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭМНЭЛГИЙН ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА2025 онд аймгийн нэгдсэн э...
20/08/2026

✅ “ХҮДЭР УС” КОМПАНИ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭМНЭЛГИЙН ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА

2025 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн тасгийн тоног төхөөрөмжийн хангамжийг бүрдүүлсэн бол 2026 онд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар "Хүдэр Ус" ХХК-тай хамтран Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардууллаа.

Мөн "Дацан Трейд" ХХК-с 125 сая 750 мянган төгрөгийн үнэ бүхий суурин компьютерийн батламжийг гардуулж өглөө.

Нийт 82 сая 260 мянган төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлснээр эмнэлгийн тасаг, нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар сайжрах ач холбогдолтой юм.

Тухайлбал, амин үзүүлэлтийг хэмжих монитор, эмийн хадгалалтыг стандартын дагуу хадгалах хөргөгч, ор, хүүхдийн өндөр жин хэмжигч зэрэг судалгаагаар гаргасан хамгийн эрэлттэй, шаардлагатай төхөөрөмжүүдийг гардууллаа.

Address

Undur Khan

Alerts

Be the first to know and let us send you an email when Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар:

Shortcuts

Share