Epidemiologist Ariunbold.Kh

  • Home
  • Epidemiologist Ariunbold.Kh

Epidemiologist Ariunbold.Kh Zoonotic disease researcher and Public Health Epidemiologist

6 жилийн өмнө энэ халдварын талаар бяцхан мэдээлэл нийтлэж байжээ... ☝️🦠
08/05/2026

6 жилийн өмнө энэ халдварын талаар бяцхан мэдээлэл нийтлэж байжээ... ☝️🦠

төрлийн уг вирус нь дэлхий дахинд, мэрэгч амьтдын дунд/хулгана, харх г.м/ харьцангуй өргөн хүрээнд тархсан вирус юм. Уг вирус нь #хүнд #бөөрний хам шинжит цусархаг халуурал /HFRS/ болон #уушгины хам шинжит цусархаг халуурал /HPS/ гэх 2 төрлийн өвчнийг үүсгэдэг болхыг шинжлэх ухаанд илрүүлсэн байна.
Вирүс мэрэгчдээс хүнд мэрэгч амьтдын халдвартай биологийн шингэн /шээс, баас/-ээр бохирлогдсон агаар-тоосоор, хоол хүнс, дам халдвар /цус сорогч үе хөлтөн, цус сорогч хос далавчтан/, шууд хавьтлын замаар халдварладаг бол тохиолдол тун ховор гэж үздэг тул айж түгших шаардлагагүй юм.

Одоогоор тус вирусын 50 төрөл зүйлийг нээгээд байгаа бөгөөд доорх зурган мэдээлэлд вирусын зүйлүүдийн газарзүйн тархалт болон дамжуулагч мэрэгч амьтдын зүйлийн мэдээлэл, үүсгэх өвчлөлийн мэдээлэл багтсан болно.
Дэлгэрүүлж үзээрэй...
https://www.cdc.gov/hantavirus/
https://www.viprbrc.org/brc/vipr_allSpecies_search.spg?method=SubmitForm&decorator=hanta
https://talk.ictvonline.org/ictv-reports/ictv_online_report/

08/05/2026

🫶

20/04/2026

#сувилагч нарт маань хамгийн хэрэгтэй эд байна даа. Хамгийн гол нь хөдөлмөрийн аюулгүй байдал шүү дээ…!!!! ☝️☝️☝️

2026 онд АШУҮИС-н Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн түүхт 70 жилийн ой тохиож байна.🇲🇳🙏
26/03/2026

2026 онд АШУҮИС-н Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн түүхт 70 жилийн ой тохиож байна.🇲🇳🙏

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй.
Ойн арга хэмжээний хүрээнд тус сургуульд 1956-2026 онд ажиллаж байсан үе, үеийн эрдэмтэн багш, ажилтнуудаа цувралаар танилцуулан, алдаршуулж байна💐💐
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ АХУЙН АНХДАГЧ БАГШ ЧҮЛТЭМИЙН ЧҮЛТЭМДОРЖ
• 1957 он — Ч.Чүлтэмдорж багшаар ажилд орсон.
• 1956 онд Москва хотод суралцаж ариун цэвэр гэгээрэл болон хүүхэд багачуудын эрүүл ахуйчийн хос мэргэжил эзэмшсэн.
• МУИС-д эрүүл ахуйн хичээлийг анх зааж эхэлсэн багш нарын нэг болсон.
• 1959–1963 он — Москва хотод эчнээ аспирантурт суралцаж:
• “БНМАУ-ын сургуулийн насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилт” сэдвээр
• Анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан
• Ингэснээр эрүүл ахуйн шинжлэх ухааны анхны монгол эрдэмтэн болсон.
• 1969–1972 он — тэнхимийн эрхлэгчээр ажилласан
• МУИС, АУДэС-д дараах хичээлүүдийг зааж байсан
• Ерөнхий эрүүл ахуй
• Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт
• Статистик
• Хүүхэд өсвөр үеийнхний эрүүл ахуй.
Гол судалгааны ажлууд:
• Монголд сургуулийн насны хүүхэд болон нярай хүүхдийн бие бялдрын өсөлтийн стандартыг анх тогтоосон
• Говь, хангай, тал хээрийн бүсийн хүүхдийн өсөлт хөгжлийн стандартыг тогтоох судалгааг үргэлжлүүлсэн
• Монголд хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл ахуйн судалгааны үндэслэгч гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн.
Шинжлэх ухааны залгамж үеийг бэлтгэсэн нь:
Дараах эмч, судлаачдыг эрдэм шинжилгээний ажилд сургаж бэлтгэсэн:
• Н.Тарваа, Д.Батчулуун, Ш.Манлай
• Д.Цэнд
• Б.Дагвасүрэн
• Г.Цэрэнжигмэд
Бүтээл:
• Эрүүл ахуйн ач холбогдолтой 30 гаруй ном, товхимол хэвлүүлсэн;
• Нийтэд зориулсан 20 бүтээл нийтлүүлсэн.
Албан ажил, шагнагдсан байдал:
• 1960 оноос Эрүүлийг хамгаалах яамны эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилласан
• Эрдмийн зэрэг цол олгох зөвлөлийн гишүүн байсан
• Эрүүл мэнд сэтгүүл-ийн зөвлөлийн гишүүнээр ажилласан
• 1960 он — “Эмнэлгийн сайчуул” тэмдгээр шагнагдсан
• 1961, 1971 он — Ардын хувьсгалын ойн медалиар шагнагдсан.

• Эрдмийн зэрэг цол олгох зөвлөлийн гишүүн байсан
• Эрүүл мэнд сэтгүүл-ийн зөвлөлийн гишүүнээр ажилласан
• 1960 он — “Эмнэлгийн сайчуул” тэмдгээр шагнагдсан
• 1961, 1971 он — Ардын хувьсгалын ойн медалиар шагнагдсан.

Бидний сайн мэдэх   /Тарваган тахал/ өвчний үүсгэгч   төрлийн нянг анагаахын шинэжлэх ухаанд анх нээсэн Alexandre Émile ...
12/02/2026

Бидний сайн мэдэх /Тарваган тахал/ өвчний үүсгэгч төрлийн нянг анагаахын шинэжлэх ухаанд анх нээсэн Alexandre Émile John Yersin гэгч эрхэмийн амьдралын ихэнх хугацааг өнгөрүүлж, насан эцэслэсэн улсын хотоор аялахдаа түүний музей, болон түүний үндэслэсэн Pasteur-ийн хүрээлэнтэй танилцав.
Тэрээр түүхэнд: 1894 онд Хонконгт гарсан тахлын дэгдэлтийн үед :
✅ Тахлын үүсгэгч нянг ялган тодорхойлсон
✅ Хожим түүний нэрээр Yersinia pestis гэж нэрлэсэн
👉 Энэ нь орчин үеийн тахлын оношлогоо, эмчилгээний суурь болсон юм.

  тэй боллоо
12/02/2026

тэй боллоо

15/11/2025

😅

Үе үеийн талбарын тархвар судлагч нартаа "Дэлхийн Талбарын Тархвар Судлалын Өдөр"-ийн мэнд хүргэе📚
05/09/2025

Үе үеийн талбарын тархвар судлагч нартаа "Дэлхийн Талбарын Тархвар Судлалын Өдөр"-ийн мэнд хүргэе📚

21/05/2022

📣 САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин. 1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.

Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.

Сармагчны цэцэг өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг нутагшмал бус 11 оронд бүртгэгдээд байгаа нь анхаарал татаж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

Одоогоор уг өвчний лабораториор батлагдсан 80 орчим тохиолдол байгаа ба 50 гаруй тохиолдлыг судалж байна. Тандалт судалгаа өргөжихийн хэрээр илүү олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна.

ДЭМБ өвчлөл гарсан улс орнууд болон бусад улстай хамтран ажиллаж, өртөж болзошгүй хүмүүсийг олж, илрүүлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

“Өвчилсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхаж гутаан доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй” гэж ДЭМБ-аас мэдээллэж байна.

Address


Telephone

+97699015739

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Epidemiologist Ariunbold.Kh posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Business?

Share