27/07/2026
Японы байнгын оршин суух эрхийн (永住権) шалгуур чангарч байна. Шинэ шалгуурууд 2027 оны 4 сараас, харин хураамжийн нэмэгдэл 2026 оны 10 сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр яригдаж байгаа. Тиймээс шаардлага хангаж байгаа хүмүүс өөрчлөлтөөс өмнө мэдүүлэхийг зөвлөж байна.
Байнгын оршин суух эрх мэдүүлэхийн тулд ихэнх хүмүүс хуулийн байгууллагын үйлчилгээ авдаг бол, хэрвээ танд хангалттай сайн мэдээлэл байвал өөрөө мэдүүлэхэд ямар ч хэцүү зүйл байхгүй юм. Гэхдээ өөрчлөлтөөс өмнө дутуу материалаар яарч мэдүүлээд татгалзсан хариу авбал, нөхцөл чангарсан үед дахин мэдүүлэх хэрэгтэй болчихно. Тиймээс өөрөө материалаа бэлдэж мэдүүлэхээр шийдсэн хүмүүст манай төвөөс маш нарийн тодорхой, жишээтэй тайлбарласан гарын авлагыг Монгол хэл дээр бэлдлээ.
Яг одоо нөхцөлийг хангаагүй гэж бодож байгаа ч онооны системээр тооцвол мэдүүлэх шаардлагаа хангасан хүмүүс ч байх магадлалтай. Манай вэб сайт дээр байнгын оршин суух эрхийн талаар үнэгүй гарын авлага байгаа ба анхан шатны мэдлэг авах боломжтой.
Бид өөрсдөө онооны системээр, богино хугацаанд байнгын оршин суух эрхээ авсан өөрсдийн туршлага дээр үндэслэн, албан ёсны эх сурвалжаас мэдээллийг судлан бэлдсэн байгаа.
Одоогоор зарлагдаад байгаа өөрчлөлтүүд:
1. Хураамж 20 дахин нэмэгдэнэ. Одоо 10,000 иен байгаа бол 200,000 иен болно. 2026.10.1-ээс хойш өгсөн мэдүүлэгт шинэ хураамж үйлчилнэ. Өөрөөр хэлбэл 10 сарын 1-ээс өмнө мэдүүлбэл хуучин үнээр буюу 10,000 иенээр мэдүүлнэ.
2. Орлогын шалгуур нэмэгдэнэ. Жилийн орлого Япон өрхийн дундаж орлогоос өндөр байхыг шаардана (2024 оны дундаж: 5,750,000 иен орчим). Мөн ирээдүйд авах тэтгэвэр нь ажилтны тэтгэврийн даатгал (厚生年金)-д 30 жил төлсөн хүний түвшинд хүрч байх ёстой. Хүрэхгүй бол хадгаламжаараа нөхөж болно.
3. Япон хэлний шалгуур нэмэгдэнэ. Бие даан ярих чадвартай түвшний хэлний мэдлэг, Японы дүрэм журмын ойлголтыг шалгаж үзнэ.
4. Гэр бүлийн арга замын нөхцөл чангарна. Гэрлэлтийн хугацаа 3 жил байх шаардлага 5 жил, Японд оршин суусан хугацаа 1 жил байх шаардлага 3 жил болно.
5. 2027 оноос эрх цуцлах журам эхэлнэ. Татвар, нийгмийн даатгалаа дутуу төлбөл авсан эрхээ цуцлуулах эрсдэлтэй болно.
Багцад доорх материалууд багтсан байгаа:
・PDF гарын авлага (алхам алхмаар)
・Өргөдлийн бэлэн загвар (Word)
・Бичиг баримтын checklist (Excel)
3 арга замын аль тохирохоор нь сонгоно: 1. 10 жилийн арга зам, 2. Гэр бүлийн арга зам, 3. HSP онооны арга зам.
Нээлтийн урамшуулал: 7 сарын 28-наас 8 сарын 10 хүртэл 50% OFF — 400,000₮ → 200,000₮ (иенээр төлөх боломжтой). Энэ боломжийг алдалгүй ашиглаарай.
Захиалга, дэлгэрэнгүй мэдээлэл: futurejapan.mn