Agape Consulting

Agape Consulting Бид танд үнэт цаг, санхүүг тань хэмнэх хамгийн зөв, шударга үйлчилгээ, харилцааг санал болгох болно.

https://www.facebook.com/share/p/1BXFdv7sb8/?mibextid=wwXIfr
03/19/2026

https://www.facebook.com/share/p/1BXFdv7sb8/?mibextid=wwXIfr

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болно. Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч визийн шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэгдэж барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгнө.
Виз мэдүүлэгчид гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх мөн консулаас албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхаарна уу. Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол Улсын иргэдэд B1/B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:
https://mn.usembassy.gov/mn/visas-mn/

U.S. Includes Mongolia in Visa Bond Pilot Program

Starting April 2, 2026, nationals of Mongolia who are found otherwise eligible for a B1/B2 visa must post a bond of up to $15,000. At the time of the interview, the consular officer will inform the applicant whether they are eligible for a visa and will provide instructions on how to pay this bond.
Applicants must not use any third-party website for posting the bond, nor pay a bond before instructed to do so by a consular officer. B1/B2 visas for nationals of Mongolia cannot be issued until the bond has been paid. This requirement applies regardless of place of application.
Information regarding how the visa bond program works can be found on https://mn.usembassy.gov/visas/

Манайхаан энэ хоёр аялагч ах АНУ-ын хил дээр хэрхэн асуугдсан талаар энэ бичлэгтээ оруулсан байна.Ирэхдээ маш сайн юмаа ...
03/13/2026

Манайхаан энэ хоёр аялагч ах АНУ-ын хил дээр хэрхэн асуугдсан талаар энэ бичлэгтээ оруулсан байна.
Ирэхдээ маш сайн юмаа бэлдэж, төлөвлөж ирэх хэрэгтэй.

Зөвлөгөө хэрэгтэй бол бид танд туслахад бэлэн байна.

Hawaii бол Номхон далайн дунд орших гайхамшигт арлуудын нэгдэл бөгөөд халуун бүсийн үзэсгэлэнт байгаль, тунгалаг цэнхэр далай, галт уулын өвөрмөц тогтоц, нар...

Өнөөдөр бид АНУ-д Ерөнхийлөгчдийн өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр нь мөн манай анхны Ерөнхийлөгч, Үндэстний эцэг Жорж В...
02/16/2026

Өнөөдөр бид АНУ-д Ерөнхийлөгчдийн өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр нь мөн манай анхны Ерөнхийлөгч, Үндэстний эцэг Жорж Вашингтонийн төрсөн өдөр юм. Ерөнхийлөгч Вашингтоны талаар илүү ихийг уншихыг хүсвэл:
https://share.america.gov/how-george-washington-became-father-of-his-country/

Today we commemorate Presidents Day in the U.S. which is also the birthday of our first president and father of our Nation George Washington. Read more about President Washington here (in English):

https://share.america.gov/how-george-washington-became-father-of-his-country/

"First in the hearts of his countrymen," George Washington led the United States to independence and served as its first president.

Ингээд зөвлөгөө авсан хүмүүс маань визээ аваад, баярласанаа хэлэх, тэрийг нь сонсоод давхар догдлох мэдрэмж гоё шүү. Бид...
01/30/2026

Ингээд зөвлөгөө авсан хүмүүс маань визээ аваад, баярласанаа хэлэх, тэрийг нь сонсоод давхар догдлох мэдрэмж гоё шүү.

Бид танд хамгийн чин сэтгэлийн, зөв, шударга зөвлөгөөг өгч чадна гэдэгт та итгэлтэй байж болно.

🚨 Хуурамч хурал зохион байгуулдаг компаниудаас болгоомжил! 🚨Зарим компаниуд “олон улсын хурал” зохион байгуулна хэмээн з...
01/30/2026

🚨 Хуурамч хурал зохион байгуулдаг компаниудаас болгоомжил! 🚨
Зарим компаниуд “олон улсын хурал” зохион байгуулна хэмээн зарлаж АНУ-ын виз хүсэгчдэд урилга эсвэл визийн “баталгаа” гаргана гэж санал болгодог. Эдгээр мэдээлэл нь ихэвчлэн хуурамч бөгөөд хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг.
Виз мэдүүлэхээсээ өмнө дараах зүйлсийг заавал шалгана уу:
• Тухайн арга хэмжээ албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн үү?
• Зохион байгуулагчид болон илтгэгчид бодит хүмүүс мөн үү?
• Тухайн байгууллагатай шууд холбогдох боломжтой юу?
Хэрэв танд ямар нэгэн эргэлзээ төрвөл түр азнаж мэдээллээ дахин нягтлаарай.
Хуурамч урилга ашиглах нь таны виз мэдүүлэг төдийгүй ирээдүйн аялалд сөрөг үр дагавар учруулж болзошгүй.

🚨 Beware of fake conference companies! 🚨
Some companies claim to organize “international conferences” and offer invitation letters or visa “guarantees” to U.S. visa applicants. These offers are often fake or misleading.
Before you apply, always verify:
• Is the event listed on an official website?
• Are the organizers and speakers real?
• Can you contact the organization directly?
If something feels off, pause and verify.
Using a fake invitation can put your visa – and future travel – at risk.
#Консулынмэдээ #ХариуцлагатайАялцгаая

https://www.facebook.com/share/p/1APoxYhhC5/?mibextid=wwXIfr
01/27/2026

https://www.facebook.com/share/p/1APoxYhhC5/?mibextid=wwXIfr

"Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-нд АНУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 39 жилийн ойг бид тэмдэглэж байна.
1987 оноос хойш манай хоёр орны түншлэл ардчилсан үнэт зүйлсийг бэхжүүлж, ард иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэн, хоёр орны энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжсээр ирлээ.
АНУ-Монгол Улсын бат бөх, урт удаан нөхөрлөлийн ойн баярын мэнд хүргэе. 🇺🇸🇲🇳" - Элчин сайд Буанган

"Today, January 27, we celebrate 39 years of diplomatic relations between the United States and Mongolia Since 1987, our partnership has strengthened democratic values, fostered people-to-people ties, and promoted peace, security, and prosperity for both our nations. Happy anniversary to the enduring friendship between the United States and Mongolia. 🇺🇸🇲🇳" - Ambassador Buangan

🇲🇳Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан "Энхийн зөвлөл"-д албан ёсоор нэгдлээ. 🇲🇳🇺🇸 Ингэснээр, Монгол Улс олон ул...
01/23/2026

🇲🇳Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан "Энхийн зөвлөл"-д албан ёсоор нэгдлээ.

🇲🇳🇺🇸 Ингэснээр, Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улс дахь байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгч байна. Мөн олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн үйл явдал гэж олон улс судлаачид дүгнэж байна.

Ярилцлагаас өмнө тэд аль хэдийн шийдвэрээ гаргасан байдаг уу?Энэ маш буруу ойлголт шүү!!!Тэд яах гэж таныг биечлэн ярилц...
01/20/2026

Ярилцлагаас өмнө тэд аль хэдийн шийдвэрээ гаргасан байдаг уу?

Энэ маш буруу ойлголт шүү!!!
Тэд яах гэж таныг биечлэн ярилцлаганд дууддаг билээ? Таныг итгэж болох хүн мөн эсэхийг л харах гэж, таны зорилго, таны хариулт хэр үнэн бодит вэ гэдгийг сонсож байж шийдвэрээ гаргадаг.

Та хэдий өөрийн төрөлх хэлээрээ ярилцлага өгч байгаа ч таны сэтгэлд, таны оюун бодолд хариултууд нь болчих юм шиг санагддаг ч бэлдээгүй, цэгцлээгүй хариу бол сандрал, өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг.

Бэлтгэлгүй хүн очоод сандарч, буруу зөрүү яриад цаад хүндээ нэгдсэн нэг ойлголт өгч чадахгүй, байсаар байгаад унадаг.

Бэлтгэлтэй хүн, эмх цэгцтэй бөгөөд бүх хариултаа бэлдсэнийхээ дагуу хэлээд визээ аваад гараад ирдэг.

Бэлтгэл, бэлтгэл бас дахин бэлтгэл…

Бидэнтэй холбогдоод хамгийн сайн бэлтгэгдэж визэндээ ороорой.

АНУ-д цагаачлах бодолгүй, сурч хөгжих, туршлага нэмэгдүүлэх, 1-5 жилийн хугацаанд АНУ-ын соёлтой танилцан гэр бүлээрээ х...
01/12/2026

АНУ-д цагаачлах бодолгүй, сурч хөгжих, туршлага нэмэгдүүлэх, 1-5 жилийн хугацаанд АНУ-ын соёлтой танилцан гэр бүлээрээ хамтдаа амьдрах боломжтой визний төрлийг танилцуулж байна. Доорх мэргэжлүүдээр сонирхож байвал та бидэнтэй холбогдоорой.

Судалгааны эрдэмтэн (Research Scholar)

Энэ ангилал нь АНУ-д судалгаа хийх, судалгааны үйл ажиллагааг ажиглах, эсвэл судалгааны төслүүдтэй холбоотой зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилгоор нэвтрэх гадаадын иргэдэд зориулагдсан.

Судалгааны эрдэмтэн нь судалгааны байгууллага, компанийн судалгааны төв, музей, номын сан, магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллага, эсвэл үүнтэй төстэй байгууллагуудад судалгааны ажил эрхэлнэ.

Судалгааны эрдэмтнийг тухайн албан тушаал нь өөрөө байнгын байсан ч томилгоо нь заавал түр хугацаатай байна.

Хариуцсан албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр, оролцогчийн хөтөлбөрийн зорилготой шууд холбоотой, мөн хөтөлбөрийн дуусах хугацааг хойшлуулахгүй нөхцөлд дагалдах лекц унших, богино хугацааны зөвлөгөө өгөх үйл ажиллагаа зөвшөөрөгдөнө.

Гэр бүлийн гишүүд (эхнэр/нөхөр болон хараат хүүхдүүд) нь J-2 виз авах эрхтэй.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: Хамгийн ихдээ 5 жил.

In Case You Missed It: The Department of State has paused issuance of all diversity immigrant visas. We will take the ti...
01/10/2026

In Case You Missed It: The Department of State has paused issuance of all diversity immigrant visas. We will take the time and the measures necessary to protect U.S. national security and public safety. There are no new announcements regarding DV-2027 at this time. More information at https://ow.ly/H8pj50XU8mp

Та анзаараагүй бол: АНУ-ын Төрийн департамент нь Diversity Immigrant Visa (DV) буюу сугалааны бүх төрлийн цагаач визийн олголтыг түр хугацаагаар зогсоосон байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай хугацаа, арга хэмжээг авах болно.

DV-2027 хөтөлбөрийн талаар одоогоор шинэ мэдэгдэл гараагүй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү: https://ow.ly/H8pj50XU8mp

Address

Glenview, IL

Alerts

Be the first to know and let us send you an email when Agape Consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share