08/01/2026
✨ Бодит зурагтай танилцаарай! ✨
Энэ жилийн Том болон Жижиг багцын хичээлийн хэрэгслийн нэрийн стикер яг ийм өнгө үзэмжтэйгээр хэвлэгдэн гарна. 💛
Манай сонгосон шинэ материал нь энгийн стикерээс дараах давуу талтай:
✅ Илүү өнгө үзэмжтэй, чанартай харагдана
✅ Усны хамгаалалттай
✅ Элэгдэлд тэсвэртэй, удаан эдэлгээтэй
✅ Харандаа, үзэг зэрэг хичээлийн хэрэгсэл дээр илүү бат бөх тогтоцтой
✅ Өдөр тутмын хэрэглээнд өнгөө удаан хадгална
📌 Анхаарах зүйлс:
• Зөвхөн цэвэр, хуурай, тэгш хатуу гадаргуу дээр нэг удаагийн наалтаар наахад тохиромжтой.
• Дахин дахин хуулж, өөр гадаргууд шилжүүлэн наах зориулалттай биш.
• Наасны дараа эхний 24 цагт усанд норгохгүй байхыг зөвлөж байна.
• Норгосны дараа стикерийг хумс болон хатуу үзүүртэй зүйлээр зориуд хусахгүй байхыг анхаарна уу.
• Зураг дээрх алтлаг, ягаан, цэнхэр бүрэлтийн өнгөний ялгарлыг илүү тод харуулахын тулд гэрэл тусгаж зураг авсан болно. Зураг дээр харагдах гялбаа нь зөвхөн гэрлийн тусгал юм.
📚 Усны сав, хоолны сав, харандаа, үзэг, дэвтэр зэрэг хүүхдийн өдөр тутмын хэрэглээний бүх хичээлийн хэрэгсэлд хэрэглэхэд тохиромжтой.
💌 Захиалга авч эхэллээ. Хүүхдийнхээ нэр, өнгө, дуртай дүрсээ сонгон өөрийн гэсэн өвөрмөц нэрийн стикерээ захиалаарай. ✨.