14/08/2025
Бүгд миний сонголт. Бага цалинтай газар насаараа ажиллана уу. Бүтэхгүй юмнуудтай дөрөө харшуулна уу. Хэнтэйгээ уулзаж, хаана юугаа хийнэ үү. Юугаа өмсөж, юу иднэ үү. Насаараа ганцаараа явна уу. Хэнтэйгээ суугаад, хэнээс салах нь хамаагүй. Би хүсээд л хийж байгаа юм. Зарим талаараа аргагүй болоод л сонгож байгаа хэрэг. Нэг их чичилж, заах гээд яах вэ. Хувь хувьдаа чадах чадах сонголтоо хийгээд явъя. Дор бүрнээ өөрөө, өөрийгөө л хичээх нь зөв биз. Хэн нэгний амьдралаар өмнөөс нь 1 цаг ч амьдрахгүйгээс хойш, хүний амьдралд хошуу дүрээд юу гэхүү... Аль нь ч байсан гэлээ бүгд амьдрал гэдэг нь үнэн. Үйлийнхээ үрийг өөрөө чирээд л буцна даа.
Send a message to learn more