アクセス 事業に問い合わせる

3L 3L, コンサルティング会社, Ichihara-shiの連絡先、地図と道順、お問い合わせフォーム、営業時間、サービス、評価、写真、動画、お知らせ。

Behavior Change for Better Lives, Better Organizations, and a Better Society.

Зан үйлийн шинжлэх ухаан, нийгмийн маркетингд тулгуурлан хувь хүн, байгууллага, нийгмийн тогтвортой өөрчлөлтийг хамтдаа бүтээнэ.

Энэ воркшопоо заавал хиймээр санагдаад байсан, хийхээр шийдлээ. Сүүлийн 2 жил япон, монгол ирж очихдоо үйлчилгээний салб...
23/09/2026

Энэ воркшопоо заавал хиймээр санагдаад байсан, хийхээр шийдлээ.

Сүүлийн 2 жил япон, монгол ирж очихдоо үйлчилгээний салбарт чанарын судалгаа их хийсэн. Үйлчилгээний чанар, итгэлцэл, харилцааны асуудлууд маш их…

Үүний суурь нь сэтгэлгээний асуудал юм байна гэж одоогоор дүгнэсэн. Ямар сэтгэлгээ вэ гэхээр “Бараа”-нд төвлөрсөн сэтгэлгээ. Бараа, үйлчилгээ, бичиг цаас, процесстоо анхаарч, ХҮН -ээ орхисон явдал.

Хаа сайгүй дэлгүүр, хаа сайгүй кофе шоп, дүүрэн ижилхэн бэлэн бүтээгдэхүүн, эсвэл гоо сайхны бараа, хувцас…

Аливаа зах зээл ижил бараагаар ханах үед бараагаараа өрсөлдөх ер нь боломжгүй болдог.

Энэ үеэс бараанаас хүн рүү, хүнд өгөх туршлага руу, үнэ цэн рүү шилжих шаардлагатай болдог.

Хүмүүст яг юу өгч байгаа, ямар үнэ цэн нийлүүлэх гэж буй, цаашлаад тэр нь ямар асуудалтай холбогдож буйг дахин тодорхойлох цаг нь болсон.

Ингэснээр бараагаа л бодох биш хүн рүү анхаарч, асуудлуудыг олж харж эхэлнэ. Шийдлүүд, шинэ боломжууд ч харагдаж эхэлдэг. Өөр зах зээл ч харагдана. Сурталчилгаагаа ч зөв хийнэ. Тасралтгүй сайжруулж чадна. Харилцаа хандлага өөрчлөгдөнө.

Японы гол юм сэтгэлгээндээ гэж би боддог юм. Тэд хүний талаас хардаг учраас л бараа, үйлчилгээ нь тасралтгүй сайжирдаг.

Нутагтаа очингоо 10 сарын 4нд Чойбалсан хотдоо зохион байгуулна.

Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагын захиалгаар мөн хийнэ ээ.

Чат эсвэл коммент бичин холбогдоорой

Улаанбаатарын үйлчилгээ🙇‍♀️ Хүмүүст ямар үнэ цэн өгч байгаа вэ гэдгээ дахиад тодорхойлцгооё. Танайх руу хүмүүс яах гэж о...
22/09/2026

Улаанбаатарын үйлчилгээ🙇‍♀️

Хүмүүст ямар үнэ цэн өгч байгаа вэ гэдгээ дахиад тодорхойлцгооё.
Танайх руу хүмүүс яах гэж орж байна вэ? гэдгийг тодруулцгаая.

Дараа нь тэр үнэ цэн, мэдрэмжийг өгөхүйц процесстой байна уу гэдгээ харцгаая.

Тэгээд хамгийн гол нь харилцаа.

Харилцаа бол үнэ цэн бүтээх хамгийн гол урсгал.

Нэгэнт л хүмүүст зориулж ажил, бизнес хийж байгаа юм чинь хүмүүсээ төвд тавья.

Хүмүүст анхаарлаа хандуулъя. Анзааръя. Үйлчлүүлэгчтэйгээ хамтран үнэ цэн бүтээе.

Учир нь үйлчлүүлэгч үргэлж өөрчлөгддөг.
Тэд танайхаар орж ирж, таны санал болгож буй зүйлийг хэрэглэж буй учраас л танайхыг үнэлдэг.

Жижиг зах зээл байх тусам хүмүүсээ хадгалах чухал.

Эдгээр асуудлаа шийдэхэд чиг болох манай сургалтууд:

Та жинхнээсээ юу зардаг вэ? Үнэ цэнээ тодорхойл, бүтээ, хүргэ воркшоп

Нэг зүгт. Бүтээж буй үнэ цэн ба өдөр тутмын зан үйл, харилцаагаа тааруулъя воркшоп

Сэтгэл шингэсэн үйлчилгээ. Үйлчлүүлэгчид үнэ цэн авчрах суур чадвар сургалт

https://3lvalue.mn/

Үлдсэн 3хан ширхэг номоо Булган аймгийн 3 бүсгүйд бэлэглэнэ ээ🤩 10 сарын 26нд Өлзий иогийн төвөөс зохион байгуулж буй эв...
22/09/2026

Үлдсэн 3хан ширхэг номоо Булган аймгийн 3 бүсгүйд бэлэглэнэ ээ🤩 10 сарын 26нд Өлзий иогийн төвөөс зохион байгуулж буй эвент дээр уулзацгаая. Миний бие японы АМ холбооны “Anger management” сургалтаа орно оо.

Эрүүл бие, эрүүл харилцааг бүтээе.
Харилцаа өөрчлөгдөхөд амьдрал өөрчлөгддөг🙇‍♀️

21/09/2026

Японы Anger management холбооны үндсэн сургалтаа 1000 гаруй хүнд хүргэжээ. Энэ явцад бидэнд нэгэн бодол, итгэл үнэмшил бат суусан нь харагдсан: Уурлахгүй бол хөдөлдөггүй, монгол хүнд чанга гар тохирно зэрэг юм.

Яагаад ийм бодолтой болов? гэдэг асуулт. Гэтэл саяхан болсон нэг үйл явдал яг энэ асуултын жишээ болсныг хуваалцлаа.

Бид ярианы хэлэндээ тодорхой бус үг маш их ашигладаг. Сайн, мундаг, сэтгэлээсээ, гялс, хурдхан, олигтойхон хий зэрэг үгс… Тодорхойгүй гэж байгаа нь эдгээрийг өөр өөрөөр хэмждэгт оршдог.

Өөрөөр хэмждэг тул өөр өөр хүлээлт үүсдэг. Тэр нь зөрвөл бухимдал болно. Улмаар уурлан загнаж, хүссэнээрээ хийлгэнэ. Ингээд уурлаж байж хөдөлдөг гэсэн дүгнэлт батжих…

Өөрсдийн бодлоо эргэн харах
Арга замаа өөрчлөх замаар үр дүнг өөрчлөх бүрэн боломжтой. Ялангуяа 5 удаа, 15 минут зэргээр тодорхой хэлж сурах нь маш чухал. Тодорхой бус байдлаас болж л уур хүрдэг.

Anger management сургалт
Тодорхой бөгөөд хүндлэлтэй харилцаа сургалтууд сонирхож байвал коммент үлдээгээрэй.

10 сарын дунд хүртэл монголд ажиллана.

Хүн төвтэй, хүнлэг, үнэ цэн бүтээгч нийгмийн төлөө🙇‍♀️

Айдасгүй, тайван орчинд бүтээмж, ялангуяа суралцах чадвар дээшилдэг талаар олон судалгаа батлан харуулсан байдаг🙇‍♀️Багш...
21/09/2026

Айдасгүй, тайван орчинд бүтээмж, ялангуяа суралцах чадвар дээшилдэг талаар олон судалгаа батлан харуулсан байдаг🙇‍♀️

Багш нарт зориулсан Anger management + сурагчдад урам зориг өгөх харилцаа

Тус сургалтын зорилго нь уургүй багш болох биш юм. Харин сэтгэлийн хөдөлгөөнөө анзаарч, шалтгааныг нь олж, зөв хариу үзүүлдэг. Уур хүргэж буй асуудлыг шийдэгч, урам зориг өгөгч багш болоход нь дэмжих нь гол зорилго билээ.

Сургалт 100% практик бөгөөд багш нар бүлэг болон сууж уур хүргэдэг кэйсээ хуваалцан шалтгааныг олно. Сурагчдын болон бусдын өнцгөөс бодно.

Бусад багш нарыгаа сонсож ойлгоно.

Улмаар уян хатан хандахын үнэ цэнийг ойлгож, эрүүл харилцааны мөн чанарыг мэдэрнэ.

Мөн уур хүргэж буй асуудлыг шийдэх хэлэлцүүлэг хийнэ.

Эцэст нь хүүхдүүдэд урам зориг өгөх feedback дасгал хийж үзнэ.

Сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлснээр
Багш илүү тайван, бие сэтгэл эрүүл, стресс багатай болох
Сурагчид сэтгэл зүйн хувьд аюулгүй орчинд суралцаж, багшаасаа айлгүй зоригтой асууж, суралцах чадвар дээшилнэ.

Сургуульд эрүүл харилцаа үүсч, асуудлыг үнэ цэн болгох хандлага төлөвшинө.

Үргэлжлэх хугацаа: 2 цаг (120 минут)

Чиглүүлэгч: С.Энхжаргал Японы уурын менежмент холбооны гишүүн. Япон сургуулийн хүүхэд хөгжүүлэх арга: Түлхүүр 9 чадвар номыг зохиогч

Хэрвээ та сургууль дээрээ захиалах бол бидэнтэй мессенжерээр холбогдоорой.

Багш нарт 50% хөнгөлөлттэй

2024 онд 40 гаруй технологийн компанийн 580 ажилтныг хамруулсан нэгэн судалгаа энэ асуудлыг судалжээ.Судлаачид: ✅Баг, ха...
21/09/2026

2024 онд 40 гаруй технологийн компанийн 580 ажилтныг хамруулсан нэгэн судалгаа энэ асуудлыг судалжээ.

Судлаачид:

✅Баг, хамт олны сэтгэл зүйн аюулгүй байдал ажилтны инновацийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг вэ?

✅Ялангуяа энэ нөлөөнд харилцаа ямар үүрэгтэй вэ? гэдгийг судалсан байна.

Судалгаанд юуг хэмжсэн бэ?

Багийн сэтгэл зүйн аюулгүй байдлыг дараах 3 талаас авч үзжээ.

1. Хамтын ажиллагаа ба ойлголцол
Багийн гишүүд бие биетэйгээ хэр сайн ойлголцож, хамтран ажилладаг вэ?

2. Мэдээлэл хуваалцах байдал
Хүмүүс хэрэгтэй мэдээлэл, мэдлэг, санаагаа хоорондоо хэр чөлөөтэй хуваалцдаг вэ?

3. Харилцан авах-өгөх тэнцвэр
Багийн гишүүдийн хооронд дэмжлэг, оролцоо, хувь нэмэр хэр тэнцвэртэй байдаг вэ?

Дараа нь эдгээр хүчин зүйлс багийн харилцааны төлөв байдалд, харин харилцааны төлөв байдал нь ажилтны инновацийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлж байгааг шалгасан байна.

Судалгааны үр дүн ямар гарсан бэ?

Багийн сэтгэл зүйн аюулгүй байдал нь ажилтны инновацийн гүйцэтгэлд эерэг нөлөөтэй болохыг тогтоожээ.

Гэхдээ хамгийн гол нь ХАРИЛЦАА нь энэ хоёрын хооронд зуучлах чухал үүрэгтэй болохыг баталсан байна.

Өөрөөр хэлбэл:

Сэтгэл зүйн аюулгүй орчин нь илүү сайн харилцааг бий болгож, харилцаа нь өндөр инновацийн гүйцэтгэл бий болгодог гэсэн холбоо ажиглагджээ.

Энэ үр дүнгээс суралцах зүйл юу вэ?

Олон байгууллагад сургалт орох үед

“Манайхан санаачилгагүй. Даргын амыг л хардаг” гэж хэлдэг удирдах ажилтнуудтай цөөнгүй таардаг. Тэгвэл,

✅Бид хэр зэрэг ойлголцож ажилладаг вэ, мэдээллээ хэр зэрэг хуваалцдаг вэ буюу сэтгэл зүйн хувьд ямар орчинтой вэ?
✅Хүн бүр дуу хоолойгоо илэрхийлэх харилцааны уур амьсгал манайд бүрдсэн үү? гэж асуух хэрэгтэй байх нь.

Улмаар удирдах ажилтнууд:

Ажилтнууд Тэнэг” санаа хэлсэн ч тоглоом болгон өнгөрөөхгүй байх
Санал зөрөхөд хүнийг биш, асуудлыг хэлэлцэх.
Хэрэгтэй мэдээллээ багтайгаа хуваалцахад нь дэмжих
Ажилтны санал бодлыг үнэхээр хүндэтгэн авч үздэг гэдгээ үйлдлээрээ харуулах маш чухал юм.

Учир нь харилцаа бол үнэ цэн бүтээх, шинэ санаа, арга барилыг турших гол урсгал юм.

3L Value Creation Lab-ийн “Харилцаагаар үнэ цэн бүтээхүй” хөтөлбөрөөр бид байгууллага доторх харилцаа болон үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны модуль сургалтуудыг ордог. Онцлох сургалтууд:

✅Харилцаанд гол саад болдог сэтгэл хөдлөлөө зохицуулахад туслах Anger management

✅Өөрийн бодол, ялгаатай байр сууриа хэлэхдээ бусдыгаа хүндлэн илэрхийлэх чадварыг хөгжүүлэх “Тодорхой бөгөө хүндлэлтэй харилцаа” сургалт

✅Уян хатан манлайлал: Санаачлагчтай, сэтгэлтэй, суралцагч хамт олныг харилцаагаар манлайлах нь. Удирдах ажилтнуудад зориулсан сургалт

✅Урам зориг бадраах харилцаа, feedback

✅Үйлчлүүлэгчтэй хамт үнэ цэн бүтээх суурь чадвар

Сургалтын талаар мэдээлэл авахыг хүсвэл “СУРГАЛТ” гэж коммент бичээрэй.

https://3lvalue.mn/

Ашигласан эх сурвалж: PMID: 39475994

19/09/2026

Хүн өөрийг нь хүн гэж харж, хүндэлдэг хүнд итгэдэг🙇‍♀️

Хэдэн ч настай байсан яг адилхан хүн. Хүнийг яг адилхан хүн, ялангуяа хүүхдийг тэгш оршихуй гэж харж чадвал харилцаа өөрчлөгддөг.

Зандрах, захирах, өөрийнхөөрөө байлгах гэсэн хандлага алга болно.

Учир нь хүнийг хүндлэх гэдэг тэр хүний үзэл бодол, цаг хугацаа, хил хязгаар, орон зайг хүндлэх явдал.

Эдгээрийг нь хүндэлж буй хүн тулгадаггүй, асуудаг.

Асууна гэдэг хүндлэлийг илэрхийлэх зүйл юм.

Ингэж нэгнээ хүндэлж, эрүүл харилцсан үед итгэлцэл үүсдэг гэдэгт бат итгэдэг.

#хүндлэл

19/09/2026

Санал бодол зөрөх үедээ өөрийн байр суурийг хэлэхдээ үргэлж бусдыгаа доош хийсэн, шоолсон, ёжилсон байдлаар харилцаад бүр сурчихжээ.

Эсвэл өөр үзэл бодолтой байсан ч тэрийгээ хэлэхгүй дарах, дуугай өнгөрөөд дараа нь бухимдах, “араар нь ярих” байдал ч их байдаг.

Нэг бол дайрч орж ирэх, нэг бол араар ярих🙇‍♀️

Хүн бүрийн дуу хоолой үнэ цэнтэй. Та өөрийн байр суурийг илэрхийлэх эрхтэй. Гэхдээ бусдыгаа доош хийхгүй хэлж л суръя.

Ингэж байж л ойлголцол бий болно.

Бие биеэ хүндэлж, ойлгодог орчинд л хүн өөрийнхөөрөө, жаргалтай байж чаддаг.

Харилцаа бол үнэ цэн бүтээх гол урсгал юм🧡

“Тодорхой бөгөөд хүндлэлтэй харилцаа” сургалт байгууллагын захиалгаар орж байна.

Хувь хүнд зориулсан zoom class 10 сарын 12нд болно.

Манай пэйжийн чатаар холбоо бариарай🙇‍♀️ #харилцаа

17/09/2026

Санхүүгийн салбарт ажилладаг залуухан бүсгүй: Ажил дээрээ тэвчиж тэвчиж, орой гэртээ ирээд уураа гаргадаг.

Нэгэн залуухан багш: Эцэг эхчүүд загнахаар юм хэлж чаддаггүй. Гэхдээ аймар уур хүрдэг. Ажлаасаа гармаар байгаа.

Үйлчилгээний ажил хийдэг охидууд: Дугай байж байгаад бушуухан гарахаа л бодож байна…Үнэхээр стрессддэг.

Энэ мэт олон жишээг сургалт хийх явцдаа сонсдог.

Энэ бол уураа тэвчихийн сул тал юм. Уур, цаашлаад стресс хүний сэтгэлийн болон биеийн эрүүл мэндэд маш хортой.

Та уурлаж болно, гаргах хэрэгтэй. Гол нь зөв гаргая. Энэ бол anger management -ийн гол зорилго! Хамт олондоо хэл, заавал илэрхийл. Хэлэхгүй бол хэзээ ч шийдэгдэхгүй!

Гэхдээ яаж хэлэх вэ?

Anger management сургалтаа 1000 гаруй хүнд орсны дараа “Өөрийгөө зөв илэрхийлэхэд суралцах” хэрэгцээ байгаа нь харагдсан. Улмаар,

“Тодорхой бөгөөд хүндэтгэлтэй харилцаа” сургалтыг сургалтыг санал болгож буй. Тус сургалтаар өөрийгөө хүндэлж дуу хоолойгоо илэрхийлэх, ялгаатай үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг хүндэлж хэлэхэд суралцдаг.

Ингэснээр “хэрүүл” багасч, ойлголцол нэмэгддэг. Хэн хэнээ хүндэлсэн уур амьсгал бий болдог.

Хувь хүмүүст зориулсан Anger management zoom class 10 сарын 4нд 10:00-12:00 цагт болно.

Хувь хүмүүст зориулсан “Тодорхой бөгөөд хүндлэлтэй харилцаа” zoom class 10 сарын 12нд 10:00-12:00 цагт болно.

Сонирхож байвал коммент үлдээгээрэй. Бүртгэлийн линк илгээе. Практик сургалт тул цөөхөн хүн авдаг.

Мөн байгууллагын захиалгат сургалтуудаа орж байна. Манай сургалтуудын талаар мэдээллийг эндээс аваарай.
https://3lvalue.mn/

Харилцаа бол үнэ цэн бүтээх гол урсгал. Хүний биеэр бол цусны урсгал нь юм. Цус өтгөрвөл, бүр захын судсанд очихгүй бол хүний бие яадаг билээ? Тэрэн шиг байгууллагад эрүүл харилцаа бий болгох нь асуудлыг шийдэж, үнэ цэн бүтээхэд маш чухал билээ.

住所

Ichihara-shi, Chiba

営業時間

月曜日 09:00 - 17:00
火曜日 09:00 - 17:00
水曜日 09:00 - 17:00
金曜日 09:00 - 17:00
土曜日 09:00 - 17:00

ウェブサイト

アラート

3Lが新しいニュースやキャンペーンを投稿したら、いち早くメールでお知らせします。メールアドレスが他の目的に使われることはなく、いつでも配信を停止できます。

事業に問い合わせる

3Lにメッセージを送信:

ショートカット

共有する