07/07/2020
Өчигдөр, өнөөдөр дараалсан шүүх хуралд орчуулга хийхээр явах замдаа доорх ярилцлагыг сонслоо.
Ээж хүү 2~ын ярилцлага сонсох зуур Идэрээгийн цухас дурдсан...."Юун сүртэй юм бэ?" гэдэг хандлагатай байдаг цөөнхийн тухай үнэхээр сэтгэл эмзэглэн санал нэг байлаа.
Манай нутагт бол "Юун сүртэй юм бэ" гээд өнгөрдөг асуудал харь оронд бол гэмт хэрэгт ч тооцогдож болзошгүйгээр барахгүй, өнөөдөр ч мөн шүүхийн өмнө ийм хүмүүжлээ маш үнэ цэнэтэйгээр хэмжүүлж мэдрүүлж байна.
Юу сүртэй, юу сүргүйг ..Хэн бидэнд зааж сургадаг билээ?!..Хэзээ мэдэж сурч авах ёстой билээ? ..Хэрхэн сануулж зөвлөж хэлж өгөх ёстой билээ?!
"Юун сүртэй юм бэ..." гээд өнгөрдөг хүмүүс өөрчлөгдөж, цөөрч байж л хөгжил дөнгөж эхэлнэ. Харийн оронд ч эрх чөлөөтэй амьдрана.