GOOD Choice

GOOD Choice Солонгос дахь бүх төрлийн мэдээ, мэдээлэл, эмнэлгийн үйлчилгээ, орчуулга

Гоёхон цэцэг ч юмуу даа
20/07/2024

Гоёхон цэцэг ч юмуу даа

БНСУ-д 2024.05.20-ны өдрөөс эхлэн эмнэлэгт үзүүлэхдээ  заавал  биеийн  байцаалтаа биендээ  авч  явах  хэрэгтэй боллоо. Э...
08/04/2024

БНСУ-д 2024.05.20-ны өдрөөс эхлэн эмнэлэгт үзүүлэхдээ заавал биеийн байцаалтаа биендээ авч явах хэрэгтэй боллоо.
Энэ нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авах зайлшгүй нөхцөл бөгөөд гадаад дотоодын бүх иргэдэд хамааралтай юм.

Даатгалын хөнгөлөлтөө авахын тулд үзүүлэх ёстой бичиг баримтад иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад иргэний үнэмлэх, даатгалын дэвтэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, ахмад зүтгэлтний үнэмлэх зэрэг орох аж.

☘️ Насанд хүрээгүй хүүхдүүд болон яаралтай тусламж хэрэгтэй өвчтөний хувьд одоо шигээ иргэний бүртгэлийн дугаараараа эрүүл мэндийн даатгалаа хайлгуулаад үзүүлэх боломжтой.

Уг хууль жилийн өмнө батлагдаж одооноос хэрэгжиж эхлэж байгаа бөгөөд хүний даатгалыг ашиглаж эмнэлэгт үзүүлэх, эм авах зэрэг зүй бус байдлыг таслан зогсоох зорилготой.

(Байцаалт заавал үзэх хуулийн зорилго нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөнд орох эсэхийг шалгаж байгаа учраас солонгос эрүүл мэндийн даатгалгүй гадаадын иргэдийн хувьд 비보험자 гэж даатгалгүйгээ хэлээд гадаад пасспортоороо эмнэлэгт үзүүлэхэд болох байхаа.)

Мэдээллийг Ж.Нармандах, 2024.04.08. БНСУ-аас.

F2-99 виз болон F2-R визний ялгаа
03/04/2024

F2-99 виз болон F2-R визний ялгаа

АнхаарЯпоны Кобаяши эмийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн Улаан хөрөнгө(улаан исгүүр, Red  Yeast rise, 붉은 누룩)-ний  найрлагатай  ...
01/04/2024

Анхаар
Японы Кобаяши эмийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн Улаан хөрөнгө(улаан исгүүр, Red Yeast rise, 붉은 누룩)-ний найрлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүний анхааруулга!!!

Кобаяши эмийн үйлдвэрийн улаан хөрөнгөний орц бүхий эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүсийн бие нь муудаж нас барсан тохиолдолууд гарсаныг Японы засгийн газар албан ёсоор мэдэгдсэн даруйд БНСУ тус бүтээгдэхүүнийг улсдаа импортлогдсон эсэхийг шалгаж эхлэн импортлохыг хориглолоо.

"Улаан хөрөнгө" нь будаа болон үр тарианд байдаг нэг төрлийн мөөгөнцөр бөгөөд үндэснийх нь архи болон исгэсэн хүнсэнд хэрэглэдэг байна. Тус улаан хөрөнгийн цусан дахь холестренийг зарладаг шинжийг ашиглан эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн хийж олонд танигджээ.

Өнгөрсөн 22-ны өдөр Кобаяши эмийн үйлдвэрийн улаан хөрөнгөөр хийсэн эрүүл мэндийг дэмжих 3-н төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байсан 6-н хүн бөөрний өвчнөөр эмнэлэгт хэвтсэнээр тус бүтээгдэхүүнийг хориглож буцаах шийдвэр гаргах хүртэл 7 хоногийн дотор 5 хүн нь нас барж, эмнэлэгт хэвтсэн хүний тоо 114-т хүрсэн байна.

Мөн Тайваньд 70 гаруй насны эмэгтэй Кобаяши эмийн улаан мөөгөнцрийн найрлагаар хийсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэгдэсэний дараа бөөрний цочмог дутагдалд орсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд шууд хамааралтай эсэхийг тогтоох аргагүй байна.

Японы Кобаяши эмийн үйлдвэрээс гаргасан эрүүл мэндийг тэтгэх 5 бүтээгдэхүүнийг хоригложээ.

3 сарын 29-ний байдлаар, БНСУ-ын Гаалийн алба болон Хүнс эмийн аюулгүй байдлын яамнаас тус хориглосон 5 бүтээгдэхүүнийг Солонгост албан ёсоор имтортлогдоогүй гэлээ.
Мөн худалдааны платформ компаниудтай хамтран гадаадаас тус бүтээгдэхүүн шууд худалдан авахдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Солонгосын хүнсний аюулгүйн сайтанд Японы Кобаяши эмийн үйлдвэрийн улаан хөрөнгө орсон буцаагдаж байгаа бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтыг өдөр болгон шинэчлэн тавьж байгаа юм байна.

Үүсэл гарал нь мэдэгдэхгүй гадаад дотоодын эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ анхаарна уу.

Мэдээллийг Ж.Нармандах, БНСУ-аас.
2024.04.01.

40 насандаа ухаарсан 10 зүйл👍👍👍1. Сайн хань бол амьдралдаа гаргаж болох хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. Амьдралын туршл...
24/03/2024

40 насандаа ухаарсан 10 зүйл👍👍👍

1. Сайн хань бол амьдралдаа гаргаж болох хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. Амьдралын туршлагаас харахад хамдтаа асуудалыг даван туулж, шийдэж бие биенээ ойлгож сурсан хосууд нь илүү амжилттай яваа харагддаг. Салья гэдэг үгийг толгойноосоо авч хая. Бүү дурьд, цээрлэ.
2. Чамд заавал олон найз, том хүрээлэл хэрэггүй. Харин цөөн чанартай найзууд , хайр дүүрэн гэр бүл байхад л хангалттай. Хүрээлэл чинь том байх тусмаа хуурамч байдаг гэж үг байдаг.
3. Эрүүл мэндээ анхаар. Эрүүл мэнд бол хөрөнгө, эрүүл байвал мөнгө олно, аялна, амьдрана. Эрүүл амьдралын хэв маягтай, эрүүл жинтэй хөдөлгөөнтэй бай. Хэрэггүй хог, хорноос татгалз.
4. Мөнгө олдог арга ол. Ямар нэгэн юманд мэрэгш, бусдын хошуурч байгаа юмруу бүү дагаж хошуур. Хүнд хэрэгтэй хүн бол. Мөнгө аяндаа дагана.
5. Уучлах хүмүүсээ уучил, тавьж явуулахыг нь явуул. Заримдаа бид бусдад гомддог, хорсдог, үзэн яддаг. Хэний буруу байх нь хамаагүй, ийм юм сэтгэлдээ тээж явах нь хамгийн хүнд ачаа байдаг. Өөрийгөө сулла, хөнгөн яв. Хөнгөн байж л хол явна. Хүнд ачаа битгий үүр
6. Дахин эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Гэхдээ цаг хугацаа бага болсоныг ойлго. 40 хүртэл амьдрал бидэнд их юм үнэгүй бэлэглэдэг. Эрүүл мэнд, эрч хүч, залуу нас гээд харин 40оос хойш бид ухаан зарж, зөв төлөвлөж байж үнэгүй байсан зүйлсээ олж авдаг.
7. Төлөв түвшин амьдралыг л сонго. Их мөнгө, их эрх мэдэлтэй байлаа гээд амар тайван биш бол тэр ямарч хэрэггүй. Харин өөрийнхөө хэмжээнд өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун амар тайван орчинг бий болго. Урт хугацаандаа энэ л хамгийн чухал.
8. Амьдралынхаа 80 хувийг өөрийгөө хөгжүүлэхэд, хайртай үнэ цэнэтэй хүмүүстээ, санхүүгээ сайжруулахад зарцуул. Үлдсэн 20 хувьд нь хобби болон бусад хэрэгтэй хэрэггүй юманд зарцуул. Тэгвэл балансаа алдахгүй явна.
9. Аз жаргалын үндэс бол бусдаас юу ч битгий хүлээ. Харин өөрийнхөө хийж чадахыг бүх чадлаараа хий.
Харин азгүйтэл, зовлонгийн эхлэл бол бусдаас бүх юмыг хүлээдэг атлаа өөрийн чадах юмаа огт хийдэггүйд л байгаа юм.
Өөрийгөө бүх юмны гол дүр гэж битгий бод. Чи бол амьдралынхаа гол дүр гэхдээ бусдын амьдралын туслах дүр гэдгээ ойлго.
10. Өдөр бүр сайхан байхгүй ч, өдөр бүрт сайхан зүйл бий. Амттай хоол, хэн нэгний инээмсэглэл, хүүхдүүдийн чинь инээдтэй яриа, өглөөний нар, сэвэлзэх салхи, шиврэх бороог мэдэр. Жижиг зүйлсээс аз жаргалыг мэдэрч сур. Аз жаргалыг бусдаас хайх биш өөрөө бүтээдэг бай.

Эхлэл 50% гэдэг үнэн шүү✅️✅️✅️Эхлүүлсэн ажлын ард гарах сайхан👏👏👏
22/03/2024

Эхлэл 50% гэдэг үнэн шүү✅️✅️✅️
Эхлүүлсэн ажлын ард гарах сайхан👏👏👏

❤️❤️❤️
15/03/2024

❤️❤️❤️

Тийм тээ
15/03/2024

Тийм тээ

💝🫰🫰
14/03/2024

💝🫰🫰

Үйлдвэр угсаа гэнэ үү
14/03/2024

Үйлдвэр угсаа гэнэ үү

12/03/2024



Яг үнэндээ нэг тийм хачин гаж хандлага бүр Монголд тогтцон.

Хүн заавал том газар, том ажил хийх ёстой юм шиг, хүн заавал алдар нэртэй олны танил байх ёстой юм шиг, хүн заавал том байр сав, том машинтай байх ёстой юм шиг.

Хүн заавал өдөр бүр ганган дэгжин, гоёл чимэглэлтэйгээ сугсалзаж явах ёстой юм шиг....

Иймэрхүү санамж ч юм шиг, доромж ч юм шиг хандлагатай өдөр бүр л таардаг.

Чи уг нь одоо нэг том газрын дарга хийж байхаар хүн дээ, чи ямар сонин хэн ч мэдэхгүй газар ажиллаад байгаа юм бэ, хүүеэ чи чинь яаж амьдраад байгаа юм бэ, явган явж байгаа юм уу хүргээд өгөх үү бүр хүүеэ чи автобусанд сууж яваа юм уу... Юу гэсэн ч үг юм.

Бүр байчихаад чи шар будаа гэдэс иддэг юм уу гэж ч байх шиг... юу ч гэсэн үг юм.
Чи уг нь мундаг хүн ш дээ ингэж амьдарч байхааргүй гэдэг хүнтэй ч таарч байлаа ш дээ хэ хэ.

Хүний амьдрал гэгчийн хаана нь ямар гээчийн шалгуур зоочихоод л тэрэндээ хүрэх гээд үхэлдээд байцгаадаг юм.

Гол нь өөртөө болон бусдад сэтгэл хангалуун байхад л болоо юм ш дээ.
Хүний амьдралд хүрэх ёстой шалгуур гэж байдаг бол сэтгэлийн эрх чөлөө хийгээд амар амгалантай байгаад л буцна шүү дээ.

Тайван сэтгэл хангалуун амьдрал хамгийн гоё юм шүү💯🕊️

👏🏻

Нэг их дээшээ цойлохгүйНэг их доошоо цөмрөхгүйхэн шиг дундуур ньАмьдраад, дурсамж их бүтээгээд,туслах нэгэндээ туслаад ,...
12/03/2024

Нэг их дээшээ цойлохгүй
Нэг их доошоо цөмрөхгүйхэн шиг дундуур нь
Амьдраад, дурсамж их бүтээгээд,туслах нэгэндээ туслаад , услах цэцгээ услаад, урагшлах нэгнээ түлхээд уруудах нэгнээ чадахаараа татаад явж л байхад болно доо. Овойж оцойгоод ч яахав гайхуулах юм биш Даруухан амьдрал л тайван сайхан даа❤

Эх сурвалж : @Эмэгтэйчүүдийн орон зай

Address

양서면 양수로93 세미원
Yangpyeong

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when GOOD Choice posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to GOOD Choice:

Share