02/07/2026
БУСДЫН АЛДААГ БҮҮ ДАВТ! ⚠️ Бид нэг үеэ бодвол дулаалдаг болсон. Харин "дулаалсан" боловч дулаалгаа хамгаалахгүй орхиж алдаад байна. Хайран хөрөнгө оруулалт... 📸 Зураг дээрээс юу харагдаж байна вэ?
1⬜ Эрдэс хөвөн дулаалгыг — фасадгүй ил орхижээ: Хамгаалалтын мембран нь салхинд урагдаж унжсан, хөвөн ил гарч чийг, цас борооны усыг шингээж байна. Норсон эрдэс хөвөн хөвсгөр байдал, дулаан хадгалах чадвараа бараг бүрэн алдана, дотроо мөөгөнцөртөх эрсдэлтэй.
2 🟠 Шүршдэг хөөс (PUR/PPU) — ил орхиод удаажээ: Анх цагаан/шаргал байсан хөөс нарны хэт ягаан/UV туяанд шарагдаж, улбар шар болтлоо исэлдэж, гадаргуу нь үйрч эхэлжээ. Жил бүр хэдэн мм-ээр элэгдэж, дулаалах чадвараа алдаж байна. Шүршдэг полиүритан хөөс бол нарны хэт ягаан туяа/UV/нд хамгийн эмзэг материал!
3🟦 XPS цэнхэр хавтан — бас ил орхижээ: Хөөсний залгаасууд битүүрээгүй, UV-д хэврэгшиж эхэлсэн.
💸 Үр дүн нь юу вэ? Сая сая төгрөг зарцуулсан дулаалга 2–3 жилийн дотор үр нөлөөгөө 30–50% алдаж, эцэст нь бүхэлд нь дахин хийх шаардлагатай болно. Хоёр дахин зардал гаргахаас нэг удаа зөв хийсэн нь хямд!
✅ Зөв шийдэл:
1️⃣ Эрдэс хөвөнг салхи, чийгнээс хамгаалах мембран + агааржуулалттай фасадтай хослуулах
2️⃣ Шүршдэг хөөсийг 2–4 долоо хоногийн дотор шавардлага эсвэл фасадаар бүрэх
3️⃣ EPS/XPS хөөсөн дулаалгыг EIFS (тортой шавардлага) систем эсвэл метал фасадаар хамгаалдаг.
4️⃣ Хаяавч, тагт, цонхны эргэн тойрны нарийн ажлыг марталгүй сайтар дулаалж, хамгаалалт хийх
Дулаалга бол систем — зөвхөн дулаалгын материал наах биш! Хамгаалалтгүй дулаалга бол газар хаясан мөнгөтэй адил шүү!
📢 Танай хажууд ийм "хагас дутуу" дулаалгатай барилга байвал эзэнд нь энэ постыг үзүүлээрэй. Бусдын алдаанаас суралцаж, АЛДААг нь бүү давт!
Дулаалвал дулаалсан юм шиг гүйцэд дулаал, хийввлүлэл хийсэн шиг хий! 💪
#Дулаалга #УтаагүйХот #ГэрХороолол #ЧулуунХөвөн #ШүршдэгХөөс #Фасад #ПассивБарилга #ЭрчимХүчнийХэмнэлт #ДулаанБаатар