25/05/2026
“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ-тай ХАМТРАН АЖИЛЛАХААР боллоо…
Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар болон Ерөнхий инженер З.Энх-Оргил нартай манай компаний Зөвлөх, ЭХХЦШХҮНХ-ны Ерөнхийлөгч, МУ-ын ЗӨВЛӨХ инженер, Барилгын эрчим хүчний аудитор Л.Гантөмөр, Гүйцэтгэх захирал М.Адьяа нар уулзлаа. Уг уулзалтаар цонх, шилэн хийц, шилэн фасад үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудал, тэдгээрийн чанар, төлөв байдлын тухай, дулаан алдагдлыг хэрхэн бууруулах талаар санал солилцсон бөгөөд Д.Мөнхбаатар захирал мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, дүн шинжилгээ хийх тал дээр анхаарч буйгаа илэрхийлэн, хамтран ажиллах САНАМЖ гэрээ байгуулж цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, зөвлөх үйлчилгээг өргөн хүрээнд хийж ажиллахын ач холбогдол, үр дүнгийн тухай саналаа илэрхийллээ.
Хамтын ажиллагаанд амжилт хүсье.
ЭХХэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо
Барилгын хөгжлийн төв
Ачит үйлс - Цонхны дулааны алдагдал хэмжилт, шийдэл