23/05/2025
“ХОВДЫН БИЗНЕС ДОЛОО ХОНОГ 2025” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!
📍 Ховд аймаг | 🗓 2025.05.19–23
Ховд аймагт бизнес эрхлэгчид, залуу энтрепренерүүд, бодлого тодорхойлогчид, төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран “Ховдын Бизнес Долоо Хоног” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
🎯 Арга хэмжээний зорилго:
Орон нутгийн баялаг бүтээгчид, гарааны бизнесүүдийн санаачилга, чадавхыг нэмэгдүүлж, бизнес эрхлэх орчныг сайжруулах, инноваци, энтрепренершипийг дэмжих байв.
📌 Гол арга хэмжээнүүд:
✅ Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр
– 15–34 насны залуучуудад зориулсан 3 өдрийн сургалт, менторинг, Demo Day
Залуучуудын Гарааны Бизнесийг дэмжих хөтөлбөр Гэр Бүл, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны 30 сая төгрөгийн санхүүжилт, Ховд аймгийн засаг даргын тамгын газрын 20 сая төгрөг, нийт 50 сая төгрөгийн санхүүжилт 4 гарааны бизнест олгов.
15 сая төгрөгийн санхүүжилтийг:
- Hybrid тариалалт
- Хиаг Цай
10 сая төгрөгийн санхүүжилтийг:
- Гялгар уут дахин боловсруулах төсөл
- Ховдын зохион бүтээгчдийн сургалтын төв
✅ “Баялаг бүтээгч Ховд – 2025” зөвлөгөөн
– 300 гаруй бизнес эрхлэгч, шийдвэр гаргагч оролцсон томоохон хэлэлцүүлэг
✅ Үзэсгэлэн, худалдаа
– 17 сумын 100+ бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулагдав
✅ Хөдөлмөр зуучлал, карьер хөгжлийн өдөрлөг
– 800 гаруй иргэн хамрагдаж, ур чадварын сургалт, ажил олгогчтой уулзав
✅ Сургалтууд
– Санхүүжилт, хүний хөгжил, дижитал маркетинг, бизнесийн чиг хандлага зэрэг сэдвүүдийг хамарч, орон нутгийн бизнесүүдийг чадавхжуулав
📣 Ямар үр дүн гарсан бэ?
🔹 Шинэ бизнес санаа, стартапууд тодров
🔹 Бизнес эрхлэгчид хоорондын сүлжээ өргөжлөө
🔹 Бодлого тодорхойлогчид орон нутгийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдлийн гарц ярилцав
🔹 Орон нутгийн залуус инновац, бизнес эрхлэлтэд хөл тавих итгэл, урам зориг авлаа
🤝 Хамтран зохион байгуулагчид:
– Ховд аймгийн ЗДТГ
– Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
– Стартап Монгол ТББ