12/08/2026
ORIENTATION-тай ӨРӨМДЛӨГ ЧУХАЛ:
JORC, NI43-101 стандартууд orientation-тай өрөмдлөгийн өгөгдөл шаарддаг, манай улсад маш цөөн тохиолдолд тухайн аргачлалаар өрөмдсөөр байна.
Гэвч судлагдаж буй уулын цул дахь гүний болон гадаргуугийн структурын мэдээллийг цуглуулснаар геологи-структурын тайлал, дүн шинжилгээ хийж ашигт малтмалын эрдэсжилт, хүдэржилтийн нөхцөлийг үнэлэх замаар эрлийн гол шалгуур, шинж тэмдгийг тодорхойлох ач холбогдолтой. Мөн уулын цул дахь геотехникийн шинж чанарыг тодорхойлж, тухайн нөхцөлд тохирох уурхайн төлөвлөлт, дэд бүтэц г.м инженерийн төлөвлөлт, зураг төслийг хийх боломж бүрддэг.