Багшийнхан овогт Дашзэвэгийн Жамбалдорж

  • Home
  • Mongolia
  • Altaï
  • Багшийнхан овогт Дашзэвэгийн Жамбалдорж

Багшийнхан овогт Дашзэвэгийн Жамбалдорж Хувь хүний хуудас

29/07/2026
05/12/2025

Хээр талын алс хязгаарт.. элсэн говийн буйдхан цөлд... Алтайн уулсын бэлд... Монгол Шарын даваанд нутаглаж яваа Малчин ардуудаа илүү хүндэлж... хайрлаж байя. Тэд Монгол нутгаа гэрийн бууриараа тамгалж амьдардаг.

Монгол хүн та хотод амьдардаг бол өвөг дээдсийнхээ буурийг эргэж тойрч... үр ач нартаа сануулж байгаарай.

БОДОНГУУД ДӨШ

05/12/2025

Та битгий санаа зов. Төрсөн л бол өтөлдөг, үхдэг жамтай.
Та битгий санаа зов.

Хүүхэд нас, сурагч нас, шилжилтийн нас, оюутан нас, өтөл нас гээд хувь байвал нэг насандаа олон зүйл туулдаг учиртай.
Та битгий санаа зов.

Амьдралын жам. Муулах, сайлах, өшөөрхөх, ойлгох, ичэх, баярлах ертөнцийн хууль.Та битгий санаа зов.

Өсгөсөн хүүхэд чинь тоохгүй үе гарна.
Өтөл насанд тань танихгүй хүн цөөнгүй учирна.
Та битгий санаа зов.

Ертөнцийн амьдрал зовлон, гэвч жаргалыг хүсдэггүй хүмүүн байтугай адгуус байдаггүйг сана.
Та битгий санаа зов.

Таныг өнөөдөр муулж байгаа хүмүүн муулуулж байсан хүн бүгд зуун жилийн дараа хумхийн тоос ч байхгүй болно.
Та битгий санаа зов.

Өндөр байшин, давхар хаус хурдан интернэт байсан ч, байхгүй ч...
Та битгий санаа зов.

Хүсвэл цемэнтэн шалан дээр бусдын хийгээд өөрийн эрхийн төлөө ихэс дээдэс хонодгийг сана.
Та битгий санаа зов.

Эрх мэдэл эд баялаг буян нь хураад цаг нь болоход хур мэт олдох болно .Та битгий санаа зов.

Хорсол атаархал айх, ичих харамсах, мөрөөдөх энэ мэдэрч байгаа бүхэн Та бидний асуудал, тийм болохоор нар харж сэрж , амьд байгаадаа таларх, Та битгий сана зов...

СТА. Бурхан урлаач З. Энхтайван . 2021-2025 .

Address

Altaï

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Багшийнхан овогт Дашзэвэгийн Жамбалдорж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share