13/02/2022
Зөвлөгөө-1 👍👍
Ямар сайн утас байгаад утасаа зөв цэнэглэх, ашиглаж сурах нь та гар утасаа урт хугацаанд хэрэглэж ашиглах ач тустай…
Утасны гэмтэл 80% нь буруу ашиглаж хэрэглэх дадалаас болдог..👍👍👍
👇👇👇
Ухаалаг гар утастай яг нялх хүүхэд шиг харьцах ёстой байдаг. Харамсалтай нь, хүмүүс дараах зарчмыг мэдэхгүйн улмаас гар утсаа амархан эвдэлдэг. Ингээд iPhone ашиглах зөвлөгөө хүргэж байна.
1. Үргэлж асаалттай байлгах
Та ухаалаг гар утсаа хааяа хааяа унтрааж байх ёстой. Тэгэхгүй бол батерей нь хурдан дуусдаг болно гэдгийг санаарай. Сэрүүлэг ашигладаг байсан ч гэсэн өдөрт нэг удаа унтрааж хэвш.
2. Wi-Fi, Bluetooth-г нь байнга асаалттай орхих
Wi-Fi, Bluetooth-г удаан асаалт байлгах нь цэнэг амархан дуусахад нөлөөлнө. Тиймээс зөвхөн хэрэгцээтэй үед нь ашигла.
3. Хүйтэн үед ил авч явах шаардлагагүй
Таны iPhone хэт, халуун хүйтнийг тэсвэрлэх чадваргүй гэдгийг сана. Тиймээс хүйтэн үед ил авч явбал батерей нь муудаж, үе үе унтардаг болж магадгүй.
4. Шөнөжингөө цэнэглэж хонуулж болохгүй
Утсаа илүү цагаар цэнэглэх нь оновчтой санаа биш. Тиймээс өдрийн цагаар заасан хугацаанд нь цэнэглэж байх хэрэгтэй.
5. Apple-с бусад гар утасны цэнэглэгч ашиглах
Apple-н гар утас цэнэглэгч арай үнэтэй боловч танд илүү хөрөнгө оруулалт болж чадна. Зориулалтын бус, хуурамч цэнэглэгч нь тэсэрч, дэлбэрэхэд нөлөөлж болзошгүй тул маш аюултай аж. Тиймээс хямд цэнэглэгч хэрэглэж болохгүй.
6. Утсаа байнга цэвэрлэж бай
Бие засах, хоол идэх зэрэгт гар утас чинь байнга бохирдож байдаг. Тиймээс утсаа зөөлөн алчуураар байнга цэвэрлэж бай.
7. Байнга дэлгэцээ томруулж видео үзэж болохгүй
Удаан хугацаагаар дэлгэцээ томруулж бичлэг үзэх нь утасны эдэлгээнд муу байдаг.
8. Утсаа байнга түгжиж бай
iPhone хэрэглэгчдийн ихэнх нь утсандаа түгжээ ашигладаггүй. Хэрэв та утсаа нууц үггүй ашигладаггүй бол хулгайд алдлаа гэж бодоход таны хувийн мэдээлэл бүх хүмүүсийн өмнө нээлттэй боллоо гэсэн үг юм.
9. Гадуур алхахдаа утсаа барих хэрэггүй
iPhone гар утас нь хар зах дээр хулгайч нарын ашиг олох томоохон хэрэгсэл байдаг. Дээрэмчдийн 40 хувь нь зөвхөн ухаалаг гар утас булаахын төлөө ажилладаг гэвэл та итгэх үү? Тиймээс гар утсаа барьж алхах нь аюултай гэдгийг санах хэрэгтэй.