Mentalicy

Mentalicy 99418151
99418152
95844131

Нүүрс, түлээний үнэ нэмэгдсэн, дээрээс нь галлах гэж цаг заваа үрэхгүйн тулд, шөнийн цагаар үзүүлэх тарифийн хөнглөлтийг...
24/12/2023

Нүүрс, түлээний үнэ нэмэгдсэн, дээрээс нь галлах гэж цаг заваа үрэхгүйн тулд, шөнийн цагаар үзүүлэх тарифийн хөнглөлтийг бодож жаахан тооцоотой хүмүүс энгийн зууханд цахилгаан халаагуур нэмж суулгуулж байна. Учир нь цахилгаан эрчим хүч зарцуулах нь нүүрс, түлээнээс хямдхан.
Тэгэхээр жил ирэх тусам Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсээр л байх болно.

05/02/2021

30 секундэд өөрийгөө “худалдах” урлаг

Худалдах, худалдан авахын тухайд бидний олонхи нь материаллаг эд зүйлийг багтаан ойлгодог. Тэгвэл бидний хамгийн ихээр орхигдуулдаг зүйл бол өөрийгөө “худалдах” урлаг юм. Ажлын ярилцлага, бизнес уулзалт гээд хамгийн чухал мөчид өөрийгөө бүрэн ойлгуулж чадалгүй, боломжийг алдах үе ч цөөнгүй тохиолддог билээ. Харин бид танд 30 секундэд багтааж хэрэгтэй хүндээ бусдаас илүү давуу нэгэн гэдгээ эвлэгхэн ойлгуулах өөрөөр хэлбэл “алттай авдар” гэдгээ илэрхийлэх найман аргыг танилцуулж байна.
1. Хаана хүрэхийг хүсэж байгаагаа тодорхойл
Та юу хүсэж, хаана хүрэхийг зорьж байгаагаа мэдэхийн тулд, Би хэн бэ, Би юу хийж чадах вэ, Би юуг эрэлхийлж байна вэ гэсэн гурван асуултанд үнэнчээр хариулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тавьсан зорилгодоо хүрэхийн тулд юу хүсэж буйгаа мэдэх нь хамгийн эхний алхам юм. Хэрэв та одоогоор ажил эрхлээгүй байгаа бол яаран сандран дурын компанийн хаалгыг татахаасаа өмнө эцсийн эцэст би юу хүсч, хаашаа тэмүүлж байна вэ гэдгээ дахин нэг тунгаагаарай.
2. Гол зүйлдээ төвлөр
Хэрэв та ажлын ярилцлагад орох гэж байгаа бол дөрвөн зүйл дээр л төвлөрөх хэрэгтэй. Үүнд: ажлын намтар, туршлага, ур чадвар мөн цаашдын зорилго багтдаг. Сэдвээсээ хазайж олон зүйл нуршихын оронд дээрх дөрвөн зүйлийг хэдхэн өгүүлбэрт багтаан илэрхийлсэн байхад та ажил олгогчид өөрийнхөө талаарх үнэ цэнэтэй мэдээллийг богино хугацаанд хүргэлээ л гэсэн үг юм.
3. Тэдэнд түүх ярь
Түүх гэхээр хайр дурлал, анхны учрал гээд хэт хувийн чанартай зүйл биш шүү. Харин ажлын ярилцлагад орсны дараа ч тэд таныг мартахааргүй, сэтгэлд нь хоногшин үлдэх богинохон түүхийг ярианыхаа завсарт хавчуулан ярих хэрэгтэй. Хүмүүс хэн нэгэн хүнийг гэхээсээ ямар нэгэн түүхийг хамгийн сайн санаж байдаг тухай Дэйл Карнеги дурьдсан байдаг.
4. Мэргэжлийн хэллэг хэрэглэхгүй байх
Өөрийнхөө юу хийж чаддаг, юунд зорьж байна вэ гэдгээ илэрхийлэхдээ товчилсон үг, ердийн хүмүүсийг ойлгохгүй мэргэжлийн үг хэллэг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Энэ нь нягтлан бодох бүртгэл, санхүү, технологийн салбарт ажилладаг хүмүүст хамгийн ихээр хамааралтай юм.
5. Харилцан ярь
Таны яриаг сонсох явцад тухайн хүнд тодорхой хэмжээний “зай” үлдээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ярилцлагын үед нөгөө хүний юуг хүсэж байгааг тандах үүднээс харилцан ярих нь хамгийн оновчтой гэнэ. Иймээс ярихын зэрэгцээ чихээ сайн “ажиллуулах” зарчимыг баримтал.
6. Цагаа тооцоол
Аливаа ярилцлага, уулзалтанд орохоос өмнө тодорхой хэмжээний бэлтгэл шаардлагатай. Яриандаа юу юу оруулах, ямар дэс дарааллаар ярих вэ гэдгээ төлөвлөхөөс гадна хамгийн гол нь 30 секундэд багтааж чадаж байгаа эсэхээ заавал шалгаарай. Хэрэв төлөвлөсөн хугацаанд багтахгүй байгаа бол товч CV-гээ дахин нягталж, оновчтой богино үгээр илэрхийлэх боломжийг эрэлхийл.
7. Видео бичлэг хий
Бусадтай ярилцаж байхдаа ямар харагддагаа мэдэх нь бас нэг чухал алхам юм. Тиймээс богино хэмжээний видео бичлэг хийж өөрийн харц, биеийн хэлэмж, ярианы өнгө аяс гээд нарийн зүйлсийг ажиглахаас гадна өөрийнхөө тухай ярьж байхдаа хэр итгэл үнэмшилтэй байгаагаа анзаараарай.
8. Бусдаас шүүмж хүс
Дээрх долоон алхамын дараа та өөрийгөө 30 секундэд багтааж “худалдах” арга барилыг эзэмшсэн байх болно. Харин сүүлийн алхам бол бусдаас “шүүмж” сонсох явдал юм. Өөрийнхөө товч CV-ийг найз нөхөд, ажлын хамтрагчдадаа ярьж өг. Дараа нь үүнийгээ илүү сайжруулах, засах зүйл байгаа эсэхийг тэднээс асуугаарай.

ОДООНООС ХҮН ШИГ АМЬДАР! ЧИНИЙ ДАЙСАН ЧИ ӨӨРӨӨ!ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ!Зөндөө олон зүйл хийж амжуулмаар байгаа ч нэги...
17/01/2019

ОДООНООС ХҮН ШИГ АМЬДАР!
ЧИНИЙ ДАЙСАН ЧИ ӨӨРӨӨ!
ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ!

Зөндөө олон зүйл хийж амжуулмаар байгаа ч нэгийг нь ч үр дүнтэй хийж чадахгүй байгаадаа сэтгэл гонсгор байна уу? Хэн нэгэн бидний энэ их ажлыг бирд шиг амжуулаад өгдөг бол тун чиг сайхан байх байлаа. Гэвч тэр бирд шиг хэн нэгэн нь бид өөрсдөө л байхаас өөр аргагүй. Тэгэхээр өөрөө өөрийгөө бирд шиг нэгэн болгохын тулд бэлдэх учиртай. Спортын тамирчин бүр тэмцээнийхээ өмнө хатуу бэлтгэл хангаж, өөрийгөө хамгийн дээд хэмжээнд нь тултал дасгалжуулдаг. Бэлтгэл муутай, өөрийгөө бага шахсан тамирчинаас үр дүн тийм ч өндөр гарахгүй. Яг үүнтэй нэгэн адилаар хэрвээ чи бид хоёр өнөөдрөөс л өөрөө өөрийгөө шахаж оргилын төлөө тэмүүлж амьдрахгүй бол хэзээ ч өөрийнхөө хамгийн супер хувилбарыг бүтээж чадахгүй. Өөрийгөө бүтээхийн төлөөх өөртэйгөө өрсөлдөх их тэмцэлд чинь хэрэг болох дараах 8 зөвлөгөөг хүргэж байна.

“Чиний хамгийн том дайсан бол чи! Чамд туслах хүн нь бас чи. Чамайг хамгийн хүчтэй болгох өрсөлдөгч бол бас л чи!”

1. Аль болох ажлаа эрт эхлүүл

Сэр! Сэр! Сэр! Яагаад эрт сэрэх хэрэгтэй вэ?

Яагаад гэвэл өглөөний цаг бол бүтэн өдрийн чинь тал нь. Тиймээс яг одоо сэр! Яагаад гэвэл өглөө эрт боссон хүний ажил амархан бүтдэг учраас. Одоо сэр! Яагаад гэвэл өглөө эрт босдог хүн үргэлж өөдрөг, өөртөө итгэлтэй байдаг учраас! Яагаад гэвэл өглөө гэдэг үргэлж бурханаас чамд өгдөг цагийн өглөг байдаг учраас. Өөрийгөө хамаг л чадлаараа хүчлээд орноосоо бос! Өглөөг чамд оногдож байгаа шагнал юм шиг л орноосоо үсрээд бос.

Өөрийгөө яаруул!

Хэрвээ үнэхээр тайван өөрөөрөө босч чадахгүй, яагаад ч болохгүй байгаа бол сэтгэлзүйгээ айлга, яаруул! Өнөөдөр яагаад ч ажлаасаа хоцорч болохгүй эсвэл яагаад ч унтаж болохооргүй өдөр гэж сэтгэлзүйгээ түгшээ. Уг нь ингэж босох нь биед тийм ч сайн биш гэлээ яах аргагүй өглөө эрт босч чадахгүй байгаа хүн эхний алхам болгон туршаад үзэхэд буруудахгүй.

Эрт, эрт, эрт унт!

Эрт гэдэг чинь хамгийн оройдоо л 10 цагт унтаж сурна гэсэн үг. Түүнээс биш 10 цагаас хойшихыг эртэд тооцохгүй. Хэрвээ чи 11 цагт унтахдаа өөрийгөө эрт унтаж байна гэж бодож байгаа бол өглөө чи 9 цагт босохоор хэмжээний орой унтаж байна л гэсэн үг. Орондоо эрт орсон ч гэлээ, хөрвөөсөөр байгаад шөнө унтаж байгаа бол 9 цагт орондоо орохоос өмнө ном унших, тараг уух, дасгал хийх гэх мэт нойр хүргэх зүйлс хий. Кофе уух, чихэр идэх гэх зэргээр сэргээшийн төрлийн зүйл бүү хэрэглэ. Тэр тусмаа унтахаасаа өмнө хоол идэж ерөөсөө болохгүй шүү. Үүнийг өөртөө хатуу хууль болго!

Хамгийн түрүүнд!

Ширээн дээр чинь овоорсон ажлаасаа салж чадахгүй оройжин суухын оронд өглөө эртхэн ирж цэгцлээд ажилдаа ханцуйгаа шамлаад урамтай ор. Нэг дор бүгдийг нь дуусгана гэж өөрийгөө зовоолгүй бага багаар, өдөр өдрөөр цэгцэлж дуусгаарай! Хамгийн гол нь эрт ирсэн өөрийгөө шийтгэж байгаа мэт их ажлаар бүү ядраа. Өөрийгөө бага багаар шах! Өглөө төлөвлөгөөгөө гаргахдаа нэг ажлыг нэг цагт л багтааж дуусгана гэсэн зорилго тавь. Тэгээд өөрийгөө тэр ажлыг хийж дуусгаж чадна гэдэгтэй итгээд улаа харсан бух шиг л дайр. Хамгийн түрүүнд ажил дээрээ ирдэг бай! Ядаж түгжирч өөрийгөө зовоолгүй, өглөөний цайгаа уучихсан цатгалан сууж бай. Хамгийн түрүүнд ажлаа дуусгадаг нь бай!

2. Зөв суу

Суух гэдэг үг их утга учиртай шүү. Суухгүйгээр ч хүн ажлаа хийгээд байж чадна. Гэхдээ суудаг шалтгаан нь төвлөрөл юм шүү дээ. Хүн хамгийн удаандаа 30 минут л дээд хязгаараараа төвлөрч чадна. Тэгэхээр 30 минут л суу. Ажлаа ч мөн тэр хугацаанд төвлөрч амжуул. 30 минут тутамд сууж босч байх хэрэгтэй. Бүтэхгүй зүйл шиг санагдаж байгаа биз. Гэхдээ хүмүүс зөв суудаггүйгээс болоод л бүтэн өдрийн турш хийсэн хийгээгүй олон ажил дундаа эргэлдсээр байгаад нэгт суудлын өвчтэй, хоёрт үр дүнгүй, ашиг тусгүй олон ажилтай хэвээрээ л байдаг. Тиймээс 30 минут тэгш зөв сууж ажлаа гялалзуулаад босч алх. Бодлоо цэгцэл дараагийн ажилдаа орохдоо бэлд. Утсан дээрээ гуч гучин минутын зайтай сэрүүлэг тавиад туршаад үзээрэй! Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үг бий шүү. Өөрийгөө шахаад л бай, яг гучин минутанд дуусгана гэсэн төлөвлөгөө тавиад тэр хугацаандаа дуусгаж амжаагүй байсан ч босч нуруугаа амраа. Энэ арга чамд өөри

Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай.Марк Аврелий
24/12/2018

Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай.

Марк Аврелий

Зорилготой л бол хэзээ ч бууж өгч болохгүй!- Танд зорилго байгаа юу?- Та юуны төлөө амьдардаг вэ?- Та бусдын л адил бүтэ...
24/12/2018

Зорилготой л бол хэзээ ч бууж өгч болохгүй!
- Танд зорилго байгаа юу?
- Та юуны төлөө амьдардаг вэ?
- Та бусдын л адил бүтээсэн зүйлгүй байгаад л байх уу?
- Өөрсдийгөө чөлөөл, хэвшмэл амьдралаа зорилготой болго!
- Юу ч хамаагүй зохион бүтээ!

Манай "МЕНТАЛИКИ" ХХК нь Монгол улсын засгийн газраас 2016 оныг "Хэрэглэгчийн жил" болгон зарласантай холбогдуулж "Хэрэг...
09/04/2016

Манай "МЕНТАЛИКИ" ХХК нь Монгол улсын засгийн газраас 2016 оныг "Хэрэглэгчийн жил" болгон зарласантай холбогдуулж "Хэрэглэгч бүрт чанартай бүтээгдэхүүн" уриан доор тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсанаас "ХИЧЭЭНГҮЙ ЗҮТГЭЛ МӨНГӨН ГЭРЭГЭ" цом өргөмжлөлөөр шагнууллаа.

МЕНТАЛИКИ ХХК нь Аж ахуйн нэгж, байгууллагын 2016 оны Улсын тооллогод ЦАХИМААР ТООЛОГДОВ.
08/04/2016

МЕНТАЛИКИ ХХК нь Аж ахуйн нэгж, байгууллагын 2016 оны Улсын тооллогод ЦАХИМААР ТООЛОГДОВ.

Address

5-р баг
Bayan-Ulegey
00976

Alerts

Be the first to know and let us send you an email when Mentalicy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mentalicy:

Share