Dornod marketing team

Dornod marketing team Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dornod marketing team, Business Center, Choibalsan.

Хиймэл оюунд суурилсан ганцхан минутанд илтгэл бэлдэх сонирхолтой сайтуудыг танилцуулъя. Хадгалаад аваарай. 1. Decktopus...
01/09/2025

Хиймэл оюунд суурилсан ганцхан минутанд илтгэл бэлдэх сонирхолтой сайтуудыг танилцуулъя. Хадгалаад аваарай.

1. Decktopus AI: https://www.decktopus.com/?via=os-tool
Бэлдсэн сэдвээрээ мэргэжлийн түвшинд илтгэл өрж, янзална гэдэг амаргүй. Цагаа хэмнээд энэ сайтыг хэрэглээрэй.

2. Gamma: https://gamma.app/
Илтгэл ч гэлтгүй бичиг баримт, цахим хуудсыг хэдхэн секундэд хийгээд өгнө.

3. Beautiful AI: https://www.beautiful.ai/
Нэр шигээ гоё сайт. Минутын дотор өнгө үзэмжтэй гоё илтгэлтэй болъё гэвэл туршаад үзээрэй. Мөн бичвэрээ ч гоё болгоод аваарай.

4. SlideSpeak: http://slidespeak.co/
Текстээ өгөөд ганган илтгэлтэй болох боломж энд байна. Зүгээр л юу хийлгэмээр байгаагаа бичээд үзээрэй.

5. Tome: https://tome.app/lp/ai-presentations
Багаараа ажиллахдаа хэрэглэж болох гоё сайт. Борлуулалт, маркетингийн хэрэглүүр ч болгож болно.

6. SlidesAI: https://www.slidesai.io/
Өмнө нь Google Slides хэрэглэж хэвшсэн бол үүнийг хэрэглээд үзээрэй. Хуучин талбар, шинэ боломж шүү.

7. PopAi: https://www.popai.pro/
Оюутан сурагч, мэргэжлийн хүмүүст унших, бичих, чатлах бүр цаашлаад илтгэл бэлдэх гоё талбар. Цагаа хэмнээрэй.

PopAi: is a powerful AI tool that allows you to chat with any document or pdf(GPT-4 & GPT-4o) in one click, create ai powerpoint and slides with kinds of free templates and generate any AI images fast.

28/08/2025

KPI (Key Performance Indicators) буюу Үндсэн үзүүлэлтүүд нь маркетингийн ажлын үр дүнг хэмжихэд хамгийн чухал хэмжүүрүүд юм.

📌 1. Reach (Хүрсэн хүн)
• Юуг харуулдаг вэ? Таны пост, сурталчилгаа хэдэн хүнд харагдсан тоо.
• Яагаад чухал вэ? Хүмүүсийн хэдэн хувь нь таны мэдээллийг харж байгаа эсэхийг мэднэ.
• Жишээ: Facebook Ad → Reach = 15,000 хүн.

📌 2. Engagement (Оролцоо)
• Юуг харуулдаг вэ? Хүмүүсийн таны контентод үзүүлсэн идэвх (like, comment, share, save, click).
• Яагаад чухал вэ? Хэрэглэгч зөвхөн үзээд өнгөрсөн үү, эсвэл бодитоор оролцсон уу гэдгийг харуулна.
• Жишээ: 500 like, 120 comment, 50 share.

📌 3. Conversion (Хөрвүүлэлт)
• Юуг харуулдаг вэ? Хүмүүсийн бодит үйлдэл хийсэн нь (бараа худалдаж авах, бүртгүүлэх, захиалга өгөх гэх мэт).
• Яагаад чухал вэ? Маркетингийн гол зорилго = борлуулалт/үйлчлүүлэгч нэмэгдүүлэх.
• Жишээ: 1000 хүн зар сурталчилгааг харсан → 50 хүн бараа худалдан авсан (Conversion Rate = 5%).

📌 4. CTR (Click-Through Rate)
• Юуг харуулдаг вэ? Сурталчилгаа дээр хэдэн хүн дарсан тоо/нийт харсан хүний тоо.
• Жишээ: 1000 хүн үзсэн → 50 хүн дарсан → CTR = 5%.
• Яагаад чухал вэ? Сурталчилгаа чинь хэрэглэгчийн анхаарлыг татаж байгаа эсэхийг хэмждэг.

📌 5. ROI (Return on Investment)
• Юуг харуулдаг вэ? Маркетингийн зардалд зарцуулсан мөнгө vs олсон ашиг.
• Формула: (Олсон ашиг – Зардал) ÷ Зардал.
• Жишээ: 1,000,000₮ сурталчилгаанд зарцуулсан → 3,000,000₮ борлуулалт орж ирсэн → ROI = 200%

✨ Нэмэлт KPI үзүүлэлтүүд
• Impression – Нийт хэдэн удаа харуулсан (нэг хүн давтан үзсэн ч тоологдоно).
• CPC (Cost per Click) – Нэг даруултад зарцуулж буй мөнгө.
• CPA (Cost per Acquisition) – Нэг шинэ хэрэглэгч татахад зарцуулсан мөнгө.

26/08/2025

"Бүгдэд биш, зөвхөн зөв хүнд!”
Target Audience гэж юу вэ?
📌Богино тайлбар: “Бүх хүнд зориулсан бүтээгдэхүүн гэж байдаггүй. Зөвхөн таны бүтээгдэхүүнд хамгийн их хэрэгцээтэй хүмүүсийг target audience гэнэ.”

📍Social Media Marketing-ийн 3 алдаа
• Зөвхөн бүтээгдэхүүнээ борлуулах гэж постлох
• Байнгын идэвхгүй байдал
• Хэрэглэгчийн сэтгэгдэлд хариу өгөхгүй байх
• Постер санаа: “Идэвхгүй пэйж = алдагдсан боломж

“Маркетинг ба Сурталчилгаа хоёрын ялгаа”Ихэнх бизнесүүд маркетинг = сурталчилгаа гэж ойлгодог.Үнэндээ: • Маркетинг = зах...
25/08/2025

“Маркетинг ба Сурталчилгаа хоёрын ялгаа”

Ихэнх бизнесүүд маркетинг = сурталчилгаа гэж ойлгодог.
Үнэндээ:
• Маркетинг = зах зээлээ судалж, хэрэглэгчийн хэрэгцээг олж мэдэх + бүтээгдэхүүнээ зөв байршуулж, үнэ, борлуулалт, сурталчилгаагаа бүхэлд нь төлөвлөх үйл явц.
• Сурталчилгаа = маркетингийн нэг хэсэг бөгөөд зөвхөн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэрэгсэл юм.

👉 Таны бизнес маркетинг хийдэг үү, эсвэл зөвхөн сурталчилгаа хийдэг үү?

Сайн уу, найзуудаа!📌 Dornod Marketing Team пэйждээ тавтай морил.Бидний зорилго бол жижиг, дунд бизнес эрхлэгчдэд маркети...
25/08/2025

Сайн уу, найзуудаа!
📌 Dornod Marketing Team пэйждээ тавтай морил.

Бидний зорилго бол жижиг, дунд бизнес эрхлэгчдэд маркетингийн мэдлэг олгох, энгийнээр тайлбарлаж хэрэгжүүлэхэд туслах юм.

Энд та:
✅ Маркетингийн үндсэн ойлголтууд
✅ Орон нутгийн бизнесүүдэд тохирсон зөвлөгөө
✅ Амжилттай кейс, жишээнүүд
✅ Алдаа ба зөв шийдлүүдийг
унших боломжтой.

✨ “Бизнесээ ухаалгаар өсгөе” ✨ гэсэн уриатайгаар бидний аялал эхэлж байна.

👉 Та бизнесээ сурталчлахдаа хамгийн их тулгардаг асуудлаа сэтгэгдэлд бичээрэй. Дараагийн постоор шийдлийг нь хуваалцана.

Address

Choibalsan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dornod marketing team posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share