22/05/2026
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ХАҮТ-ЫН ДАРГААР Э.АДЬЯА УЛИРАН СОНГОГДЛОО
🔷МҮХАҮТ-ын Дорнод аймаг дахь салбар танхимын бүх гишүүдийн ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд салбар танхимын гишүүд болон орон нутгийн бизнес эрхлэгчид хамрагдаж салбар танхимын дарга, тэргүүлэгчдийг шинэчлэн томилж баталлаа.
🔷МҮХАҮТ-ын Дорнод салбарын тэргүүлэгчээр
1. Дорнод ган түлхүүр ХХК-ны захирал Д.Гантулга
2. Дорнод их тал трэвел ХХК-ны захирал А.Ганхуяг
3. Тод сүндрэл ХХК-ны захирал Б.Түшиг
4. Сүхжин ХХК-ны захирал Э.Эрдэнэчулуун
5. Мобиком Дорнод салбарын захирал А.Тунгалагтуул
6. Хэрлэнзураглал ХХК-ны захирал Э.Адъяа
7. Дорнод Транскапитал ББСБ-ын захирал Б.Оюунчимэг
8. Турбо авто сервис ХХК-ны захирал Н.Пүрэвээ
9. Дорнод гурил ХХК-ны захирал Д.Өлзийбаяр
10. Дорнын гүн гэгээ ХХК-ны захирал Б.Батбаатар
11. Хамилтон рестораны захирал О.Цасгэрэл нар тус тус сонгогдлоо.
🔷Бүх гишүүдийн хурлын үеэр зохион байгуулагдсан Салбар танхимын даргыг сонгох сонгуулиар тус салбар танхимын даргаар Э.Адьяаг хуралд оролцсон бүх гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, улируулан сонголоо. Тэрээр, танхимын үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд, үр дүнтэй явуулахын тулд шинээр сонгогдсон 11 тэргүүлэгч гишүүнтэйгээр баг бүрдүүлэн ажиллана гэдгээ хэллээ.
🔷Орон нутгийн бизнесийн салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн эдгээр тэргүүлэгч гишүүд ирэх жилүүдэд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, улмаар Дорнод аймгийн эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн ажлуудыг тогтвортой үргэлжлүүлэх юм.