Хөгжлийн Шийдэл ТББ - Дорнод аймаг

Хөгжлийн Шийдэл ТББ - Дорнод аймаг Write Your Business Success Story With Development Solutions
(1)

https://www.facebook.com/share/1EjHmrxDfU/?mibextid=wwXIfr
16/04/2025

https://www.facebook.com/share/1EjHmrxDfU/?mibextid=wwXIfr

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 09 дүгээр зарлиг, Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил ангилалд хамаарах морин хуур үйлдвэр эрхлэгчдийн зээлийн хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хүлээн авч эхэллээ.

ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны А/159 тоот тушаалаар 1,400,000,000 /Нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийг баталсны дагуу БИЧИЛ ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн төслийн материалыг улс даяар хүлээн авч, төсөл сонгон шалгаруулалтыг 3 үе шаттай зохион байгуулна.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн оройны 17:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, /Үүнээс 40 хүртэл хувийг эргэлтийн хөрөнгөд зарцуулж болно./
- Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
- Зээлийн хүү : 5 хувь (жилийн

Та төсөл илгээхтэй холбоотой зөвлөгөөг ЖДҮГ-ын 77485555-1 /Зээл, төслийн газар/

13/11/2024

🇲🇳 Нэг сумын нийт хоршоод нэгдэж нэг том дундын хоршоо байгуулж, боловсруулах үйлдвэр ажиллуулж чадвал сумынхаа эдийн засгийг бүхлээр нь 2️⃣ дахин өсгөж чадахаар тооцоолол хийлээ.

🖇 Хоршоо, компанийн засаглалын нийтлэг зарчмууд дээр суурилсан шинэ зохион байгуулалт, шинэ дүрэм олж харвал, түүний цаана шинэ боломж бас харагдаж байна.

🔎 Нэмэлт мэдээлэл: https://shorturl.at/zSOZp

#хоршоо

10/09/2024
10/09/2024
09/09/2024

📢📢BEST ХӨТӨЛБӨРИЙН ДОРНОД САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГА.

📣АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-н санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөр нь 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Улаанбаатар хот болон 12 аймагт амжилттай хэрэгжсэн билээ.

✅✅ Хөтөлбөрийн зорилтуудыг Дорнод аймагт амжилттай хэрэгжихэд дэмжин, хамтран ажилласан Төрийн болон ТББ-ууд, мэргэжлийн холбоод, Банк, санхүүгийн байгууллагууд, хөтөлбөрт хамрагдсан ЖДБ эрхлэгч нартаа талархал илэрхийлье.

Та бүхэн BEST хөтөлбөрийн Дорнод салбарын үр дүнтэй танилцана уу.

BEST program - Дорнод
Development Solutions NGO - Хөгжлийн Шийдэл ТББ

✅ Удирдлагын манлайлал ба СЕО skills сургалт амжилттай болж өндөрлөлөө. ✔️АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ...
29/08/2024

✅ Удирдлагын манлайлал ба СЕО skills сургалт амжилттай болж өндөрлөлөө.

✔️АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн Дорнод салбар нь 2024.08.29-ний өдөр “Чадамжийн эрин академь”-тай хамтран Дорнод СЕО клубийн гишүүдэд болон бизнес эрхлэгчдэд сургалт орлоо.
✔️Сургалтаар Бизнесийн гадаад болон дотоод орчинд амжилттай зохицохын тулд удирдлагын мэргэжлийн ур чадвараас гадна харилцааны ур чадвар чухал байр суурь эзэлдэг болсон тул Орчин үеийн soft skills ба Манлайлалын ур чадваруудаас суралцлаа.

😊 ТАЛАРХАЛ 😊АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлсэн BEST хөтөлбөр”-ийн Жижиг, дунд бизнесүүдий...
26/08/2024

😊 ТАЛАРХАЛ 😊
АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлсэн BEST хөтөлбөр”-ийн Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэсэн зорилгыг биелүүлэхэд BEST хөтөлбөрийн Дорнод салбартай 5-н жилийн хугацаанд хамтран ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан хамтрагч байгууллагууд болох Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Дорнод аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, Дорнод аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, Татварын газар, Зээлийн батлан даалтын сан, Дорнод аймаг дахь Монголбанкны салбар , Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк, Транскапитал ББСБ, мөн Бизнес эрхлэгч эмэгтэй захирлуудын клуб / Women Entrepreneur CEO club, Дорнод аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Дорнын уран гоёл оёдолчдын холбоо,
Зөв чигийн зөвлөхүүд ТББ, Мэргэжлийн холбоод болон үргэлж хөгжих дэвших цагаа тасралтгүй зарцуулж хамтдаа байсан Жижиг дунд бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье😊.
😊BEST хөтөлбөртэй хамт өнгөрсөн таван жилийг үр бүтээлтэй, амжилт ололтоор дүүрэн өнгөрүүлсэн та бүхний цаашдын ажил үйлс, зорилго зорилт бүр нь Дорнын тал нутгийн хөгжил , цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, их хөгжлийн түүчээ болохыг хүсэн ерөөе. Мөн Хөгжлийн Шийдэл ТББ нь цаашид ч ЖДБ эрхлэгчдийг чадавхжуулах, хөгжүүлэх, эрх ашгийг хамгаалах чиглэлд хамтран ажиллахад үргэлж нээлттэй байхаа илэрхийлж байна. Баярлалаа та бүхэнд.🥰

28/05/2024

📢📢"ЖДБ-ИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.

✅Жижиг дунд бизнес эрхлэгчдэд учирч болзошгүй эрсдэл, саадыг даван туулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагуудын туршлага, зөвлөгөөг хуваалцах замаар бизнесийн эрсдэлийг бууруулах зорилготой өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо.

✅Уг арга хэмжээнд Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Дорнод аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Дорнод аймгийн Улаан загалмайн хороо, Ард даатгал ХК, Зөв чигийн зөвлөхүүд НҮТББ-ууд оролцож мэдээлэл, зөвөлгөө өгөх юм.

📍 ХЭЗЭЭ, ХААНА: 2024.05.30-ны өдөр 10:00-15:00 цагт
Их тал ресторанд
📍Хэрвээ та оролцохыг хүсвэл доорх линкээр бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/1y6_5VUquyUUaO4FaTekeKxUV3Uh5mrI1XWJkb7QLl6M/edit

Дэлгэрэнгүй мэдээллийг:
☎: 7058-2210, 9501-5331, 9502-5331, 9503-5331

BEST program - Дорнод
Development Solutions NGO - Хөгжлийн Шийдэл ТББ

Write Your Business Success Story With Development Solutions

28/05/2024

📢✅АНУ-н ОУХА-н санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-н хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр нь Жижиг дунд бизнесийн компанийн засаглал, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтуудын хүрээнд малчдад хоршоо байгуулах, бизнес төсөл боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Холбоо барих: 7058-2210, 9501-5331, 9502-5331, 9503-5331

BEST program - Дорнод
Development Solutions NGO - Хөгжлийн Шийдэл ТББ

Address

Dornod Aimag, Choibalsan
Choibalsan

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөгжлийн Шийдэл ТББ - Дорнод аймаг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хөгжлийн Шийдэл ТББ - Дорнод аймаг:

Share